Л.Сосорбарам, Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар эхний ялалтаа авлаа

Л.Сосорбарам, Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар эхний ялалтаа авлаа

Парисын “Их дуулга” өнөөдөр эхэлсэн билээ. Эхний өдөр манайхаас есөн тамирчин зодоглож байгаа. Тэгвэл эхний тойрогтоо хийлэлгүй барилдсан манай эмэгтэй тамирчид бүгд яллаа.

Тодруулбал, 52 кг-ын жинд өрсөлдсөн Л.Сосорбарам эхний тойрогтоо Солонгосын бөх Ха Жу Хитэй барилдаж, нэмэлт цагт торгуулаар яллаа. Ингэснэрэ хоёрдугаар тойрогт Бразилын бөх Эрика Мирандатай барилдахаар боллоо. Хэрвээ ялж чадвал шөвгийн наймд үлдэнэ.

Тэгвэл 63 кг-д зодоглосон Б.Ганхайч эхний тойрогтоо Румыны бөх Стифаниа Аделинаг дарах мэхээр цэвэр яллаа. Ингэснээр хоёрдугаар тойрогт Словены алдарт бөх Тина Трсинжактай барилдахаар оноолт таарлаа. Ялж чадвал шөвгийн найм руу орох юм. Мөн энэ жинд өрсөлдсөн Б.Мөнгөнчимэг Солонгосын бөх Хан Хи Жутай барилдаж, нэмэлт цагт торгуулиар хожсон. Харин дараагийн тойрогт Японы бөх Ами Ноучитай барилдахаар оноолт таарлаа. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.