Г.Хэрлэн ялж, Б.Эрхэмбаяр, Н.Хадбаатар нар тэмцээнийг орхилоо

Г.Хэрлэн ялж, Б.Эрхэмбаяр, Н.Хадбаатар нар тэмцээнийг орхилоо

Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болж байгаа билээ. Одоогоор хэсгийн барилдаанууд үргэлжилж, жин бүрийн шилдэг 16 бөхийн нэр эхнээсээ тодорч байна.

Тэгвэл дөнгөж сая манай эрэгтэйчүүдийн 66, 73 кг-д зодоглосон гурван бөх ойрхон барилдаанаа хийж, хоёр нь ялагдлаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-д энэ жил улсын аваргад түрүүлсэн Г.Хэрлэн эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогтоо Узбекстаны бөх Юсупов Абдужалилтай барилдаж, дарах мэхээр цэвэр ялснаар шөвгийн 16-д үлдлээ. Манай бөх гуравдугаар тойрогт Казахстаны бөх Калтаев Мейрзантай барилдана.

Тэгвэл энэ жинд барилдсан Б.Эрхэмбаяр Канадын алдарт бөх Антони Бучардтай учраа таарч, базари үнэлгээгээр ялагдлаа. Барилдааны төгсгөл хүртэл эн тэнцүүхэн үзсэн ч цаг дуусахын өмнө үнэлгээ алдаж, ялагдсан юм. Харин 73 кг-д эх орноо төлөөлсөн Н.Хадбаатар Гүржийн Лаша Шавдатвашвилитэй учраа таарч, ялагдлаа. Тэрбээр нэг базари үнэлгээгээр ялж явсан ч цаг дуусахаас өмнөхөн гурав дахь торгуулиа хүлээж, ялагдсан юм. Ийнхүү тэмцээнийг орхилоо.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.