Парисын “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр манайхаас 5 бөх гарч барилдаж байгаагаас гурав нь тэмцээнээ дуусгалаа. 90 кг-д зодоглосон Г.Алтанбагана хоёрдугаар тойрогтоо Солонгосын бөх Ли Жа Ёнтай барилдсан ч ялж чадсангүй. Ингэснээр тэмцээнээ өндөрлөө.
Тэгвэл эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан О.Жавзмаа, Э.Гандиймаа нар эхний тойрогтоо ялагдаж, тэмцээнээ өндөрлөлөө. А хэсэгт өрсөлдөнч Э.Гандиймаа Германы бөх Жасминд ялагдсан бол О.Жавзмаа Францийн Эва Биссинид ялагдлаа.
Одоо манайхаас Н.Дагвасүрэн, Ө.Дүүрэнбаяр хоёр л үлдээд байна. Н.Дагвасүрэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Францийн бөх Риоу Гийомыг буулгаж авсан. Гуравдугаар тойрогт Тажикстаны Акмал Муродовтай барилдана. Тэгвэл Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо Бразилын Дэвид Моураг ялсан бол хоёрдугаар тойрогт Киргизстаны Юрий Краковицкитэй барилдана.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.