“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан үргэлжилж байна. Өнөө жилийн цагаан сарын барилдаанд дархан аварга нэг, аварга гурав, улсын арслан цолтой дөрвөн бөх зодоглосон нь ойрын жилүүдэд байгаагүй чансаа өндөртэй барилдаан болохыг илтгэж байгаа юм. Тэгвэл хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа дөнгөж саяхан өндөрлөлөө.
Дөрвийн даваанд түрүүлэх хэмжээнд барилдана гэх таамагт багтаж байсан улсын аварга С.Мөнхбат аймгийн Ш.Пүрэвгарьдад өвдөг шороодлоо. Мөн тун дээгүүр барилдах магадлалтай бөхийн нэг улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан О.Хангайд уналаа. Тун удахгүй тавын даваа эхэлнэ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.