“Боруссия Дортмунд” шөвгийн наймд үлдлээ

“Боруссия Дортмунд” шөвгийн наймд үлдлээ

Аваргуудын лигийн шөвгийн найман багийн дөрөв нь тодорлоо. Өнгөрсөн шөнө Германы “Боруссия Дортмунд” клуб талбайдаа Португалын “Бенфика”-г талбайдаа хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:1-ээр хожиж, шөвгийн наймд шалгарч үлдсэн юм.

Тоглолтын 4, 61, 85 дахь минутад Обамеянг гурван гоол оруулж, Аваргуудын лигт энэ улиралд 7 дахь гоолоо шигтгэлээ. Дунд нь 59 дэх минутад Пулишич нэгийг нэмжээ. Ийнхүү шөвгийн наймд “Боруссия Дортмунд”, “Байерн Мюнхэн”, “Реал Мадрид”, “Барселона” клубүүд үлдээд байна.

Тоглолтын тойм бичлэгийг үзэхийг хүсвэл

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.