Өнөөдөр Д.Амартүвшин, Г.Хэрлэн нар барилдана

Өнөөдөр Д.Амартүвшин, Г.Хэрлэн нар барилдана

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 31 орны эрэгтэй 110, эмэгтэй 73, нийт 183 тамирчин оролцохоор эцсийн байдлаар мэдүүлгээ өгчээ. Харин манайхаас эрэгтэй 5, эмэгтэй нэг, нийт 6 тамирчин өрсөлдөх юм.

Өнөөдрийн хувьд эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Манайхаас 60 кг-д Д.Амартүвшин, 66-д Г.Хэрлэн зодоглох юм. Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Узбекстан болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай тулах юм. Хоёрдугаарт тойрогт ялсан тохиолдолд шууд хагас шигшээд шалгарна. Учир нь энэ жинд тун цөөн бөх барилдаж байна.

Тэгвэл 66 кг-д зодоглож буй Г.Хэрлэн В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Азербайжаны Эмил Хасановтай барилдахаар оноолт таарлаа. Хэрвээ ялбал Японы Томофүми Такажотай тулах магадлал өндөр байна. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагаас эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.