Маргааш 224 бөхийн барилдаан болно

Маргааш 224 бөхийн барилдаан болно

Монгол цэргийн өдөрт зориулан энэ сарын 18-нд 224 бөхийн барилдаан болох юм байна. Тодруулбал, гуравдугаар сарын 18-ны 14:00 цагт Зэвсэгт хүчний баяр Монгол цэргийн өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан болохоор болжээ. Мөн энэ сарын 19-ний 15:00 цагт казак түмний үндэсний Наурыз баярт зориулсан аймаг цэргийн цолтой 256 бөхийн уламжлалт барилдаантай болох аж.

Сонирхуулахад, Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргасан бөгөөд энэ дагуу дээрх барилдаанууд болж байгаа юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.