Б.Болортуяагийн медалийг Монголын багийн ахлагч гардуулж өглөө
2021-08-06Олимпийн наадмаас Монголын багийн дөрөв дэх медалийг зүүсэн Б.Болортуяа медалиа гардаж авлаа. Түүний медалийг Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг гардуулан өгөв.