• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Сүнжид: Дөрвөн жилийн хугацаанд ганц удаа санал өгснөөр иргэний оролцоо дуусчихдаг юм биш

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ жил бүр “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл 12 дахь жилдээ “Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний бодит оролцоо” сэдвийн хүрээнд ээлжит чуулганаа өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт “Чингис” зочид буудалд зохион байгуулсан билээ. Энэ үеэр “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч Д.Сүнжидтэй ярилцлаа. 
 
-Иргэний оролцоо гэж маш их ярих боллоо. Иргэд чухам хаана, юунд, яаж оролцох хэрэгтэй байна вэ?
 
-Иргэний оролцоо гэдгийг хуульд ч юм уу, ямар нэг байдлаар тодорхойлоогүй учраас чухам яаж оролцох юм бэ гэсэн асуулт гарч ирдэг юм. Гэхдээ одоо бол нэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн нэг ойлголт онолын хүрээнд байгаа. Тэр нь юу гэхээр, төрийн бүх шатны байгууллагын бодлого боловсруулах явц, шийдвэрийг батлах, хэрэгжүүлэх, хянах үйл явцад иргэд оролцохыг иргэний оролцоо гэж хэлээд байгаа юм. Төрийн байгууллага гэдэг баг, сум, аймгийн Засаг дарга, цаашлаад УИХ, Засгийн газар ч багтана. Ерөнхийдөө иргэд төртэй харилцаж, шийдвэр гаргах явцад нь хамтрах. Цаашлаад шийдвэрээ хэрэгжүүлэх, хянахад нь хүртэл хамтрах хэрэгтэй. Үүнийг л бид иргэний оролцоо гэж тодорхойлж байгаа. 
 
-Манайх бол төлөөллийн ардчилалтай улс. Төлөөллөөрөө дамжуулж ард түмэн төрийн эрх барих эрхтэй гэдэг. Гэвч төлөөлөл нь эргээд иргэдийн оролцоог нээж өгөхгүй байна уу даа гэж харагддаг?
 
-Ерөнхийлөгчийн тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” гэж төсөл бий. Энэ төслийн баг захиалж, гуравдагч этгээдээр судалгаа хийлгэсэн юм. Монгол Улсад иргэний оролцооны талаар хууль эрх зүйн зохицуулалт хэр олон байна вэ. Хэрэгжилт ямар байна, үнэлээч гэсэн. Гэтэл судалгааны үр дүнгээр иргэний оролцооны зохицуулалт Монгол Улсын 105 хуульд ямар нэг байдлаар тусгагджээ. Зарим нэг хуулинд ганцхан зүйл байхад, заримд нь илүү олон зүйл, заалтууд байна гэж гарсан. Харин хэрэгжилтийн хувьд, нийлүүлээд багцалбал 105 хуулийн 75 хувь нь хэрэгжиж байна гэсэн дүгнэлт гарсан.
 
Гэхдээ 75 хувь нь хэрэгжиж байна гэхээр бүгдээрээ сайн хэрэгжилттэй гэсэн үг биш юм байна. Жишээлбэл, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх чөлөөний хуулийн дагуу бүх байгууллагууд мэдээллээ ил тавих үүрэгтэй. Нууцад л хамаарахгүй бол шүү дээ. Уг нь бол цахим хуудсандаа мэдээлэл тавьдаг. Гэвч аймаг, сумын төвшинд мэдээллээ шинэчилдэггүй. Эсвэл хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллээ тавьдаггүй асуудал байна гэж судалгааны баг үзсэн. Чанарын асуудал яригдаж байгаа юм л даа. Хэдийгээр 105 хуулийн 75 хувь нь хэрэгжиж байгаа ч илүү сайжруулах зүйл их байна. Бид төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа.
 
Биднийг төлөөлөгчөө орон нутгийн ИТХ-д сонгодог. УИХ-д бас сонгодог. Гэхдээ дөрвөн жилийн хугацаанд ганц удаа сонгууль өгснөөр асуудал дуусчихдаггүй. Хэрвээ таны хууль ёсны ашиг сонирхол чинь хөндөгдөж байгаа бол оролцох боломж нээлттэй. Хэрвээ та үнэхээр оролцох хүсэлтэй, дуу хоолойгоо хүргэхийг хүсч байгаа бол тэр боломжийг нээж өгсөн хуулийн зохицуулалт Монголд байгаа юм байна. Ямар ч байсан тодорхой хэмжээгээр хэрэгжиж байгаа юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн байсан. Бид оролцоо гэхээр их том хэмжээгээр хараад байдаг.
 
Гэтэл хамгийн наад зах нь иргэн баг, хорооныхоо  ИНХ-д оролцох  бүрэн эрхтэй. Тэнд шийдвэрлэж байгаа асуудлыг хэлэлцэх үед иргэний төлөөлөл болж суугаад, саналаа өгөх боломжтой. Хэрвээ санал нийлэхгүй байгаа бол очоод, өөр санал оруулах эрх бас бий. Уг нь иргэн бүрт ийм боломж нь байгаа. Төр ямар нэг хурал хийж, шийдвэр гаргахдаа иргэдээ дуудаж оролцуулах ёстой гэсэн механизм байдаг. Гэхдээ иргэнд бас ийм боломж байгаа, тэрийг нь хуулиар зохицуулаад өгчихсөн байна шүү дээ. 
 
-Иргэдийн оролцоо аль ч шатанд муу байгаа. Манай иргэд өөрсдийнх нь оролцоо асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болно гэдгийг сайн ойлгохгүй байна уу даа?
 
-Судалгааны багийн зүгээс үүнийг юу гэж дүгнэсэн бэ гэхээр хуулинд ерөнхий байдлаар заагаад өгчихөж.  Иргэд оролцож болно, иргэдээ оролцуулаарай, иргэдээ сонсоорой гээд заачихаж. Гэхдээ ямар арга замаар, хэн, хаана, хэдэн хүнээс авч байгаа юм. Хэдэн хүнээс нь санал авсан бол шийдвэртээ тусгах боломжтой. Хэрвээ тусгаагүй бол яах юм гэсэн нарийн зохицуулалт хуулинд байхгүй. Эсвэл санхүүжилтийн асуудлыг огт шийдвэрлэхгүйгээр орхичихсон байна гэсэн судалгааны үр дүн гарсан.
 
Нэлээд олон хуулийн зохицуулалт дээр иргэний зөвлөл гэж байгуулж болно гээд заагаад өгчихсөн. Малын хулгайтай тэмцэх хуулинд гэхэд л иргэний бүлэг байгуулаад ажиллаж болно. Хэрвээ сайн ажиллах юм бол урамшуулна гэдэг заалт байгаа. Тэгсэн мөртлөө тэр мөнгийг хаанаас гаргаж өгөх нь тодорхойгүй. Засаг дарга гаргах ёстой гэж үзвэл тухайн орон нутгийнхаа төсөвт суучихсан байх хэрэгтэй. Гэтэл хоорондоо уялдаж өгдөггүй юм байна. Төсөв рүү санал гаргаж оруулаагүй нөхцөлд Засаг дарга хэчнээн урамшуулъя гэж зүтгээд ч нэмэргүй. Төсөвт суулгаагүй гээд дуусаа. Энэ бол бид иргэний оролцоо ардчиллын нэг үнэт зүйл юм гэдгийг бодлогын баримт бичгээр шийдээд өгчихсөн. Одоо яаж вэ гэдгийг нарийн зааж өгөх болжээ гэдгийг л харуулж байна.
 
Сум, орон нутгийн хэмжээнд бол хүн амынхаа хэдэн хувиас нь санал авах юм. Ямар журмаар. Дээрээс нь мэдээллээ өгч байгаа юм уу. Гэв гэнэт нэг хүн ирээд л иргэдээс сэргээгдэх эрчим хүчний тухай асуувал хариулж чадахгүй шүү дээ. Сайн юм уу, муу юу. Надад хэрэгтэй юу, Монголд хэрэг болох юм уу гэдгийг ерөөсөө мэдэхгүй. Тийм болохоор төрийн байгууллагынхан бодит мэдээллийг урьдчилж, тогтмол өгч байх ёстой. Тэгэхгүй бол энгийн иргэн бүх сэдвийг мэдээд, түүгээр мэргэшээд байх боломжгүй. Гэхдээ бид амьдарч байгаа. Хог хаягдлын талаар мэдмээр байна. Ногоон байгууламж, зам харилцаа, цэцэрлэг, сургууль гээд энгийн иргэдэд хамаатай бүхнийг мэдмээр байна шүү дээ.
 
Тийм болохоор төрийн зохих байгууллагуудаас энэ бүхний талаар үнэн зөв, бодит мэдээллийг олон сувгаар, давтамжтайгаар өгөх хэрэгтэй. Иргэн гэдэг чинь бүх төрлийн л төлөөлөл. Тийм болохоор бүх төрлийн сувгийг ашиглаад, мэдээллээ хүргэсэн цагт дараа нь “Энэ асуудал дээр та нар юу гэж бодож байна” гэвэл иргэд хэлэх үгтэй байна биз дээ. Үүнийг ингэсэн нь зөв юм байна, харин энийг нь дэмжихгүй гэдгээ мэднэ. Зүгээр нэг эсэргүүцэх гэж эсэргүүцэх биш, дэмжихгүй бол яагаад гэдгээ тайлбарлаж чадахуйц иргэд байх ёстой юм. Мэдээлэл өгнө гэдэг зүгээр л нэг хүссэн мэдээллээ цацаад хаячих биш тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Иргэд чинь олон бүлэг, янз бүрийн төлөөлөл байгаа гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. 
 
-Нэг үеэ бодвол төсвийн эрх мэдлийг орон нутагт бага ч болов өгсөн. Сум, хорооны удирдлагууд иргэдээсээ асууж байгаа ажлаа хийж байгаа. Эхний ээлжинд зам засах уу, гэрэлтүүлэг тавих уу гэдгээ ярилцаж шийдэж байна. Гэхдээ тэр хурал хэзээ болоод өнгөрөв гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Иргэд хэчнээн хуралд сууж, саналаа өгөхийг хүсдэг ч хаана, хэзээ болохыг нь мэдэхгүйгээсээ болоод оролцоо нь хоцордог жишиг их байна л даа?
 
-Бид судалгаа хийх явцдаа төрийн байгууллагынхантай уулзсан. Тэгэхэд иргэд мэдэхгүй, мэдээлэлгүй байна. Орж ирээд халамж л ярьдаг. Тэмээ гэхээр ямаа гээд огт өөр сэдэв ярьдаг. Ерөөсөө ойлгохгүй, мэдлэг, мэдээлэл муутай юм гэдэг. Харин иргэдтэй нь уулзахаар төрийнхөн биднийг сонсдоггүй. Орохоор л нэг ярвайсан хүн ийшээ ч яв, тийшээ яв. Энэ ч хүнтэй уулз гэдэг. Тэгж байтал миний цаг зав хэцүүдээд буцдаг. Хаанаас мэдээлэл авахаа ч ойлгохгүй, яаж оролцохоо ч мэдэхгүй байсаар байгаад явдаг гэж ярьдаг юм. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр, хуулинд ерөнхийд нь заагаад өгчихөж. Одоо хөрсөн дээр буугаад, ИНХ-ын мэдээллийг хүмүүст өгдөг болмоор байна.  
 
Хорооны фэйсбүүк хуудас гэж ажилладаг юм уу. Ажилладаг бол түүндээ мэдээллээ оруулах хэрэгтэй.  Эсвэл айлын үүдэн зар наамаар байна. Бүр цаашлаад, хорооны хэсгийн ахлагч нар хэд хоногийн өмнөөс яваад, зар тараадаг болох хэрэгтэй. Ийм бодит хөрсөн дээр буух цаг болсон. Тэгэхгүй болохоор хоёр талд л эс ойлголцсон байдалтай байгаад байдаг. Иргэн болоод төр гэсэн зааг, ялгаа гаргачихсан. Уг нь бол бид чинь нэг л тал шүү дээ. Маргааш би төрийн албан хаагч болж магадгүй. Эсвэл маргааш одоо байгаа төрийн албан хаагч иргэн болж магадгүй юм. Тэгээд эцэстээ нийлээд хийх гээд байгаа зүйл нь Үндсэн хуульд заасан иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг хамтаараа цогцлоон бүтээх шүү дээ. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
Гурван хөлтэй хүүхэд төржээ
“Монако” Мбаппег 150 сая...

Д.Сүнжид: Дөрвөн жилийн хугацаанд ганц удаа санал өгснөөр иргэний оролцоо дуусчихдаг юм биш

Пунцагболд 2017-03-28

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 минутын өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

5 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

5 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

5 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

5 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

17 цагийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

17 цагийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

18 цагийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-15 өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах