• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цахилгааны шөнийн тарифыг нийслэлд 100, орон нутагт 50 хувь хөнгөлнө

Өнгөрсөн өвөл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн нүдээ олсон арга хэмжээний нэг нь гэр хорооллын иргэдийн цахилгааны хэрэглээний шөнийн тарифыг тэглэх шийдвэр байсан билээ.  Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газраас өнгөрөгч оны арванхоёрдугаар сард нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан.

Энэ дагуу энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал нийслэлийн гэр хорооллын өрхийн  21:00-06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааныхаа тарифыг тэглэсэн байдаг. Ингэснээр айл өрхүүд цахилгаан халаагуур хэрэглэн цэвэр орчинд амьдрах нөхцөл боломж бүрдсэн. Иргэд ч түүхий нүүрс, зуухнаас татгалзаж, төрөл бүрийн халаагуур сонгон хэрэглэх болс­ноор утаат яндангийн тоо тодор­хой хэмжээнд буурсан юм.

Тэгвэл ирэх өвөл ч уг арга хэмжээ үргэлжлэх нь. Гэхдээ илүү өргөн цар хүрээтэй, илүү урт хугацаанд үргэлжлэхээр болсон байна.

Тодруулбал, Засгийн газрын мягмар гарагийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” журмыг хэлэлцэж, шинэчлэн баталжээ. Энэ журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон байна.

Өмнө нь буюу өнгөрөгч өвөл зөвхөн нийслэл болон төвийн бүсийн гэр хорооллын айл өрхүүд цахилгааны хөнгөлөлтөд хамрагддаг байсан бол Засгийн газрын шинэчилсэн  журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд, Налайх, Багануур зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд хамрагдах боломжтой болсон байна.

Энэ талаар Эрчим хүчний сайд П.Ганхүү “Хамгийн гол нь оргил ачааллын үетэйгээгээ давхцуулахгүйгээр шөнийн тарифыг хөнгөлөх асуудлыг шийдсэн. Нөөц боломж бага гэж ярих бус, нийслэл хотын гэр хорооллын айл өрхөө халуун дулаан өвөлжихөд нь дэм үзүүлэх ёстой. Өмнө нь гурван сарын хугацаагаар шөнийн тарифыг хөнгөлж байсан бол энэ жилийн тухайд таван сар болгон сунгасан. Тэгэхээр ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ” гэлээ.

Ямартай ч, цахилгааны шөнийн тарифыг  нийслэлд 100, хөдөө орон нутагт 50 хувь хөнгөлөх нь. Харин цаашид хэрэглэгчид, эрчим хүчний салбарынхны аль аль нь өвлийн бэлтгэлээ сайтар хангаснаар бодит үр дүнгээ өгөх боломжтойг салбарын сайд онцолж байсан юм.

Эрчим хүчний салбарынхны тухайд эдүгээ шугам сүлжээний шинэчлэлтийн зураг төслөө гаргаж, тодорхой ажлуудыг шат дараатайгаар төлөвлөн хийж эхэлжээ. Харин хэрэглэгчид буюу хөнгөлөлт эдлэх боломж­той гэр хорооллын өрхүүд Засгийн газраас утааг буу­руу­лах чиглэлд хүчин чар­майлт гарган утааны улирал эхлэхээс даруй дөрвөн сарын өмнө цахилгааны тарифыг хөнгөлөх  шийдвэр гаргасантай холбоотойгоор үлдсэн хугацаанд хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэйг энд дахин сануулъя.

Иргэн, өрх бүр агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй төр, засгийн шийдвэрийг дэмжин  цахилгаан халаагуур худалдан авах, гэр рүүгээ орсон шугамын утсаа цэгцлэх, аюулгүй байдлаа хангах, гэр, сууцаа дулаалах зэргээр дор бүртээ бэлтгэлээ хангаснаар нийслэл хотын агаарын бохирдол төдий хэрээр буурах билээ.

Дашрамд дурьдахад, өнөөд­рийн байдлаар улсын хэмжээнд гэр хорооллын 140 гаруй мянган айл өрх халаалтын улиралд шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 100-50 хувь хүртэл хөнгөлүүлэх урьдчилсан тооцоо гарчээ. Засгийн газраас шинээр баталсан журмын дагуу 2017-2018 оны хүйтний улирлын үргэлжлэх болон цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэ­рэг­лэгчийн цахилгааны хэрэг­лээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, тех­ни­кийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтоосон байна.   Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх  тухай тус журам хэрэгжихэд  9.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа бөгөөд үүнийг Засгийн газар татаасаар шийдвэрлэхээр болсон байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
ХУРААХ
Хайран нэр хүнд...
2017 онд махны экспортын орлого 100...

Цахилгааны шөнийн тарифыг нийслэлд 100, орон нутагт 50 хувь хөнгөлнө

Даваахүү 2017-07-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Цахилгааны шөнийн тарифыг нийслэлд 100, орон нутагт 50 хувь хөнгөлнө

Өнгөрсөн өвөл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн нүдээ олсон арга хэмжээний нэг нь гэр хорооллын иргэдийн цахилгааны хэрэглээний шөнийн тарифыг тэглэх шийдвэр байсан билээ.  Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газраас өнгөрөгч оны арванхоёрдугаар сард нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан.

Энэ дагуу энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал нийслэлийн гэр хорооллын өрхийн  21:00-06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааныхаа тарифыг тэглэсэн байдаг. Ингэснээр айл өрхүүд цахилгаан халаагуур хэрэглэн цэвэр орчинд амьдрах нөхцөл боломж бүрдсэн. Иргэд ч түүхий нүүрс, зуухнаас татгалзаж, төрөл бүрийн халаагуур сонгон хэрэглэх болс­ноор утаат яндангийн тоо тодор­хой хэмжээнд буурсан юм.

Тэгвэл ирэх өвөл ч уг арга хэмжээ үргэлжлэх нь. Гэхдээ илүү өргөн цар хүрээтэй, илүү урт хугацаанд үргэлжлэхээр болсон байна.

Тодруулбал, Засгийн газрын мягмар гарагийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” журмыг хэлэлцэж, шинэчлэн баталжээ. Энэ журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон байна.

Өмнө нь буюу өнгөрөгч өвөл зөвхөн нийслэл болон төвийн бүсийн гэр хорооллын айл өрхүүд цахилгааны хөнгөлөлтөд хамрагддаг байсан бол Засгийн газрын шинэчилсэн  журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд, Налайх, Багануур зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд хамрагдах боломжтой болсон байна.

Энэ талаар Эрчим хүчний сайд П.Ганхүү “Хамгийн гол нь оргил ачааллын үетэйгээгээ давхцуулахгүйгээр шөнийн тарифыг хөнгөлөх асуудлыг шийдсэн. Нөөц боломж бага гэж ярих бус, нийслэл хотын гэр хорооллын айл өрхөө халуун дулаан өвөлжихөд нь дэм үзүүлэх ёстой. Өмнө нь гурван сарын хугацаагаар шөнийн тарифыг хөнгөлж байсан бол энэ жилийн тухайд таван сар болгон сунгасан. Тэгэхээр ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ” гэлээ.

Ямартай ч, цахилгааны шөнийн тарифыг  нийслэлд 100, хөдөө орон нутагт 50 хувь хөнгөлөх нь. Харин цаашид хэрэглэгчид, эрчим хүчний салбарынхны аль аль нь өвлийн бэлтгэлээ сайтар хангаснаар бодит үр дүнгээ өгөх боломжтойг салбарын сайд онцолж байсан юм.

Эрчим хүчний салбарынхны тухайд эдүгээ шугам сүлжээний шинэчлэлтийн зураг төслөө гаргаж, тодорхой ажлуудыг шат дараатайгаар төлөвлөн хийж эхэлжээ. Харин хэрэглэгчид буюу хөнгөлөлт эдлэх боломж­той гэр хорооллын өрхүүд Засгийн газраас утааг буу­руу­лах чиглэлд хүчин чар­майлт гарган утааны улирал эхлэхээс даруй дөрвөн сарын өмнө цахилгааны тарифыг хөнгөлөх  шийдвэр гаргасантай холбоотойгоор үлдсэн хугацаанд хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэйг энд дахин сануулъя.

Иргэн, өрх бүр агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй төр, засгийн шийдвэрийг дэмжин  цахилгаан халаагуур худалдан авах, гэр рүүгээ орсон шугамын утсаа цэгцлэх, аюулгүй байдлаа хангах, гэр, сууцаа дулаалах зэргээр дор бүртээ бэлтгэлээ хангаснаар нийслэл хотын агаарын бохирдол төдий хэрээр буурах билээ.

Дашрамд дурьдахад, өнөөд­рийн байдлаар улсын хэмжээнд гэр хорооллын 140 гаруй мянган айл өрх халаалтын улиралд шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 100-50 хувь хүртэл хөнгөлүүлэх урьдчилсан тооцоо гарчээ. Засгийн газраас шинээр баталсан журмын дагуу 2017-2018 оны хүйтний улирлын үргэлжлэх болон цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэ­рэг­лэгчийн цахилгааны хэрэг­лээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, тех­ни­кийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтоосон байна.   Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх  тухай тус журам хэрэгжихэд  9.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа бөгөөд үүнийг Засгийн газар татаасаар шийдвэрлэхээр болсон байна.

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

13 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах