• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Батбаатар: Анагаахын сургууль анхдагч болж Их сургуулийн хотхоныг хотоос гадна барина

Анагаах шинжлэх ухааны, үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголын их, дээд сур­гуулиудаас  АШУҮИС  анхдагч болж нийслэл хотын хүн амын төвлөрөл, ачааллыг бууруулах талаар санал гарган оюутны хотхоноо нүүлгэх, шинэ хотхон байгуулах асуудлыг  Засгийн газар ээлжит хуралдаанаараа авч хэлэлцэн дэмжихээр болсон.   Асуудал цаасан дээр  яригдаж  байна уу эсвэл?  

-Их сургуулийн эмнэлэг барих асуудлыг  АШУҮС-ийн  үе үеийн удирдлагууд олон жил хөөцөлдсөний үр дүнд  2013 онд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт  найман га газар шийдэж өгсөн юм. Эмнэлгээ ингэж барина гэх мэтээр ярилцаж байгаад ер нь Их сургуулийн хотхон маягаар барих нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тэгээд  хөрөнгө оруулагч нарынхаа дэмжлэг, туслалцаатайгаар зураг төслөө  хийлгэсэн. Зураг төслийг боловсруулах үед бид “Их сургуулийн багш, оюутнууд шаардлагагүй тохиолдолд хотхоноос  гадагшаа гарахгүй байх тийм  орчин бүхий  хотхон “ байх талаар санаа оноогоо тусгуулж, зургийг нь хийлгэсэн.

Хүний  өдөр тутмын амьдралд шаардлагатай бүх зүйлийг  тэнд  цогцоор шийднэ  гэсэн үг. Сургууль,  цэцэрлэг гэх мэтчилэн.  Энэ бүхнийг цогцоор шийдсэн байхад манайхан   хотын хөдөлгөөнд оролцож, ачаалал дээр ачаалал болохгүй шүү дээ. Мэдээж асар их хөрөнгө мөнгө шаардлагатай ч  бидний саналыг маш  олон хүн дэмжсэн. Зураг төсөл нь батлагдчихсан. Мөнгийг нь яаж босгох вэ гэсэн асуудал үүссэн. 200 гаруй тэрбум гэсэн урьдчилсан тооцоо бий. Япончууд 74 тэрбум төгрөгийг шийдэж өглөө.

Их сургууль өөрөө 10 тэрбумыг гаргаад сургалтын эхний хэсгийг барьчихлаа. Засгийн газрын ээлжит  хуралдаанаар  асуудлыг маш сайн дэмжиж, 14.3 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгахаар шийдвэр гаргалаа.   Ажил маань урагштай яваад сургуулийн хамт олон баяртай байгаа. Их сургуулийн цогцолбор баригдсаны  дараа оюутны байр, эмнэлэг, багш ажилчдын байр барих асуудлаа шийднэ.  Дөнгөж өчигдөр Их сургуулийн зөвлөлийн хурлаар оюутны байрыг  барих нь зүйтэй гэж үзлээ.

Нийслэлд 150 мянган оюутан  аж төрдөг гэсэн тооцоо бий. Хотын түгжрэл, замын хөдөлгөөнд  энэ 150 мянган оюутан  ачаалал дээр ачаалал болдог нь тодорхой. Намрын намарт  сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэхээр ачаалал нэмэгддэг шүү дээ. Тэгэхээр 100 мянган оюутнаас ядахдаа 12 мянгыг  нь  Их сургуулийн хотхонд амьдруулчихвал ачаалал тэр хэрээр   багасч таарна.  Мөн 1000 гаруй багш ажилчид хотхон дотроо байранд амьдраад өглөө ажилдаа унаагүйгээр очоод, хажуу талд нь цэцэрлэгт хүүхдээ өгчихөөд байвал мөн л тэр хэмжээгээр ачаалал багасна. Их сургуулийн хотхоны ач холбогдол ийм юм.  

Өчигдөрхөн Хотын захирагч Су.Батболд  дарга  их,дээд сургуулийг хотоос гаргах санаачилга гаргаснаа танилцуулж байна лээ. Бид эл санал санаачлагыг баяртайгаар хүлээж авсан.  Наймдугаар сарын 31-ний  Засгийн газрын хуралдааны үеэр Боловсролын сайдад мөн Ерөнхий сайд үүрэг чиглэл  өгсөн. Энэ мэтээр ажил хэрэг  маань урагштай явна.

-Хугацааг хэдийгээр гэж тоо­цож байна. Ойрын жилүүдэд ашиглалтад оруулж чадах уу?

-Бид 2019 оны сүүл, 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөө гаргаад явж байна. Хамгийн сүүлийн хугацаа нь 2020 оны гуравдугаар сарын 1 гэхэд Их сургуулийн хотхоныг ашиглалтад оруулна. Манай сургууль олон газар салбартай. Энэ бүх салбар нэг дор ирчихээр тэр хэмжээгээр ачаалал буурна. Төрд энэ өмчийг нь буцаагаад өгнө.  Ер нь асуудлаа сайн ойлгуулж чадвал дэмжих хүн олон байдгийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш сайн ойлголоо. Гадны хөрөнгийг зөв татаж, байршуулж болно гэдгийг ойлгосон. Хамгийн гол нь үүнийгээ нээлттэй, зөв зохион байгуулах л ажил байдаг юм билээ.

Ирэх жил бид 1000 оюутны байраа барина. Тэр хөрөнгөө босгочихсон гэж ойлгож болно. Арслантай гүүрний цаана манай сургуулийн оюутны хоёр ч том байр бий.  Хичээлийн байр гэж их том газартай, дөрвөн давхар том  обьект байна.Бид хэрвээ шинэ хотхоноо барьчихвал энэ  бүгдийг төрд  хүлээлгэж  өгнө. Дуудлага худалдаанд оруулна уу, эсвэл сургуулийн цэцэрлэгийн зориулалтаар ашиглана уу,  нураагаад шинэ юм барих нь уу гэдэг нь төрийн хэрэг.

Ямартай ч 2018 оны төгсгөлөөр хичээлийн шинэ байраа бүрэн ашиглалтад өгнө. Гуравдугаар эмнэлгийн ард байгаа  сувилахуйн сургуулийн  хичээлийн байр, Нүүр ам судлал, Эмзүйн сургалтын байр гэх мэтээр маш олон байрууд суларна. Мөн л төрд хүлээлгэж  өгнө. Төр эдгээрийг зориулалтынх нь дагуу ашиглах биз.  Тухайлбал, Улаанбаатар хотын шүдний төв өөрийн гэсэн байр байхгүй. Тэр байгууллага тухайлбал манай сургуулийн нэг байранд орж болно. Эсвэл шинэ сургууль, цэцэрлэг оруулчихсан ч болно. Дахиад хэлэхэд, бид төрөөс дандаа тусламж гуйдаг байж болохгүй шүү дээ. Боломж нь байвал нэмэр болдог байх ёстой.  Төрийн дэмжлэгээр шинэ сургууль, хотхоноо барьчихвал бүх байраа төрд өгнө.

Бусад их, дээд сургуулиудад ч ийм боломж бий. Заавал хотын төвд сургуультай байна гэж улайрч яах юм. Өөрсдөө жаахан томхон сэтгэж, хөрөнгө оруулагчаа татаад, хаана  ямар зүйл дээр дэмжлэг авч болох вэ гээд зүтгэвэл болохгүй зүйл байдаггүй юм байна. Жишиг хотхон байгуулж болдог юм гэдгийг харуулахыг хүссэн юм. Засгийн газар бидний хүсэлтийг хүлээн авч, дэмжиж байгаад маш их баярлаж байгаа. Бид байгуулж чадна гэсэн урам зоригтойгоор ажиллаж байна даа.

-2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Мэдээж өндөр ачаалалтай ажиллаж буй нь тодорхой. Их сургуулийн цогцолбор гэсэн том ажлын хажуугаар оюутан залуусынхаа сурах орчныг  бүрдүүлэх,  сурлагын чанарт анхаарах, шинэчлэл өөрчлөлт хийх гэх мэт олон ажлууд бий.

-Эрдмийн байгууллага гэдэг тухайн нийгмийнхээ хамгийн оюунлаг хэсэг. Тэр  утгаараа тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлж, тэрнийхээ дагуу л ажиллаж  байна. 2015-2024 онд Их сургуулийн хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг Удирдах зөвлөл  баталсан. Өнгөрсөн хичээлийн  жилд  Хүний их эмч бэлтгэх хөтөлбөртөө олон улсын магадлан итгэмжлэл хийлгэчихлээ. Харин энэ оны аравдугаар сард сувилагч бэлтгэх хөтөлбөрөө олон улсын магадлан итгэмжлэлд оруулна.

Мөн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг урьдчилсан байдлаар олон улсын магадлан итгэмжлэлд оруулсан гэх мэтээр хөтөлбөрийн шинэчлэлийг яриад байвал олон зүйл бий. Энэ бүхэн АШУҮИС-ийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг олон улс хүлээн зөвшөөрлөө гэсэн үг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүх орчныг бид  өнгөрсөн хугацаанд бүрдүүлж чадсан.

Манайх олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна аа гэсэн баталгааг гаргаад өгөхөөр бусад улс орнууд ч манай их сургуулийн төгсөгчдийг эргэлзэх зүйлгүйгээр хүлээн зөвшөөрдөг юм байна.   Магадлан итгэмжлэл хийлгээгүй хөтөлбөрөөр хичээл орвол бусад улс орнууд манай Их эмч нарыг ямар хичээл заалгаад юу сураад ирснийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Одоо бол  мэргэжлээрээ ажиллах, тухайн чиглэлээр дараа дараагийн сургуульд суралцах бүрэн боломжтой болсон. 

Бид шинэ юм туршаад, өөрсдөө сэдээд байгаа юм шиг. Их сургууль яаж хөгждөг вэ гэсэн бэлээхэн туршлагыг харж байгаад л тэдгээр сургуулиудын өмнө нь  туулсан бэрхшээлийг товчилж, илүү хурдан хугацаанд шинэ төвшинд хүрэхийг зорьж  буй хэрэг. Мөн оюутны сурах орчныг сайжруулах талаар нэлээдгүй ажил хийж байгаа. Тухайлбал, манай сургууль Японы “Токио Ариакэ” их сургуультай хамтран Уламжлалт анагаахын мэс засалч гэх мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхээр болж, тус сургуулийн удирдлагууд манай сургууль дээр ажиллаж байна.

Шинэ эмнэлэгт маань Спортын гэмтлийн тасаг шинээр байгуулж өгөхөөр болж эхний багаж тоног төхөөрөмжийг өнөөдөр бидэнд гардууллаа. 60 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж эхний удаад ирлээ. Бид тэдэнд бодит байдлаа л танилцуулсан. Хамтарч ажиллах боломж, юунд зорьсноо ойлгуулчихад тусалж дэмжиж, хамтарч ажилладаг юм байна. Зүгээр царай алдаж гуйх өөр хэрэг. Боломж бололцоо, хамтын ажиллагааг яриад очих шал өөр шүү. Эрдэм шинжилгээний салбарт  ургац арвин гэж  дүгнэж  болно. 

Анагаахын шинжлэх ухааны, үндэсний их сургууль гэсэн хаягтайгаар анх удаа, түүхэндээ хоёр удаа дэлхийн бүх эрдэмтэн, судлаачдын мөрөөдөл болсон анагаах ухааны салбарын том сэтгүүлд хоёр эрдэм шинжилгээний нийтлэл хэвлүүлчихлээ. Энэ чинь дэлхийн том эрдэмтэн судлаачдын анхаарал манайхыг чиглэнэ гэсэн үг. Судлаач руу маань ч хандаад эхэлсэн.  Манай сэтгүүлд нийтлэлээ өгөөч, энэ сэдвээр нийтлэл бичээд өгөөч гэх мэтээр хандаж байна. Бид Японы” Рикэн” гэх судалгааны том байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хөрөнгө санхүүгээ хамтран гаргаад судалгааны ажлаа хэрэгжүүлж байгаа.

Энэ бол манай судлаачдын бүтээл дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий биднийг харах цаг ойрхон ирснийг харуулж буй юм. Цаашлаад БСШУС-ын яамны дэмжлэгээр багш нараа чадавхжуулах ажлыг ч эрчимтэй хийнэ.  Өөрөөр хэлбэл, Харвардын программаар манай сургууль болон эмч, эмнэлгийн ажилтныг  бэлтгэнэ. Мөн энэ онд  100 гаруй багшийг сургалтад хамруулахаар болсон.  Энэ оны аравдугаар сард сургалтаа эхлүүлнэ.

Хэрвээ амжилттай болвол Монголын их, дээд сургуулийн 100 эмч Харвардын их сургуулийн диплом, сертификаттай болох юм. Багш нар маань хичээх л үлдэж байна. Ер нь манай сургууль багш нараасаа чадвартай байхыг шаарддаг. Хэлний боловсролтой байхыг чухалчилдаг. Яагаад гэвэл манай сургуульд маш олон гадны төсөл хөтөлбөр хэрэгждэг. Багш нарынхаа  хөгжил, чадварын төлөө  хэдэн мянган ам.доллар үрж сургахыг хичээж буй учраас тэд маань  хариуцлагатай байж сурах зүйлээ сурч авах л ёстой гэсэн шаардлага тавьдаг. Би үүнийг багш нартай хэлдэг. Голланд, Канад зэрэг олон улсын томоохон төсөл хөтөлбөр, сургалтууд манайд хэрэгжиж байгаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Малчин, тариаланч хоёр зодолдож...
МАН-ын 31 тойрч зугтсаар...

Г.Батбаатар: Анагаахын сургууль анхдагч болж Их сургуулийн хотхоныг хотоос гадна барина

Өнөртогтох 2017-09-06

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

14 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

14 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

14 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

14 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

14 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах