• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Мах Импэкс” малчдаа дэмжинэ

Монгол Улс гурван сая гаруй хүн амтай.  Харин мал сүргийнх нь тоо хамгийн сүүлд гаргасан тоон мэдээллээр 70 саяыг давжээ.  Үүгээр ч барахгүй сүүлийн таван жилийн статистик судалгаанаас харахад таван төрөлдөө тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ мэдээж сайхан мэдээ. Гэвч  малын гаралтай өвчний улмаас гадаадад экспортлох боломж одоогоор хязгаарлагдмал байна.
 
Жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрч мал сүргийнхээ ашиг шимээр л амьдрах малчдын хөдөлмөр үнэгүйдэх, нөгөө талаар,  хэд хэдэн ченжийн гар дамжиж үнэ нь хэд нугарсан, хаанахын, хэний, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь ч тодорхойгүй малын махыг нийслэлчүүд бид худалдан авч хэрэглэдэг бичигдээгүй хууль үйлчилсээр удлаа.  
 
Тэгвэл  мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбартаа анхдагч 70 жилийн түүхт “Мах Импэкс” ХК-ийнхан малчиддаа ч, иргэддээ ч хэрэгтэй нэгэн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн таатай мэдээг уншигч танд дуулгая. Нийслэлчүүдээ эрүүл аюулгүй мах махан бүтээгдэхүүнээр хангаж ирсэн эдний хамт олон “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулж, энэ сарын 1-нээс эхлэн туршилтын шугамаар хэрэгжүүлж эхэлжээ. Улмаар туршилтын хугацаанд уг хөтөлбөр “Онц” дүн авсан учир орон даяар хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр  тус компанийн төв байранд зохион байгуулагдсан юм.  
 
Энэхүү үйл ажиллагаанд Мах Импэкс ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа, тус компанийн Хиам консервийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат нарын хүндтэй хүмүүсээс гадна малчид, зочид төлөөлөгчид оролцлоо.   Үйл ажиллагааг нээж Г.Бүдрагчаа захирал үг хэлсэн бөгөөд тэрбээр “Малчдыг дэмжих хөтөлбөрийг энэ сарын 1-нээс эхлэн туршилтын маягаар хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд боломжтой гэдэг нь батлагдсан.
 
Сүүлийн жилүүдэд манай улсын малын тоо толгой тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгаа. Гэвч махны экспорт байхгүй, махны түүхий эдийн үнэ унасан, арьс шир, дайвар бүтээгдэхүүн гэх мэт алтаар үнэлэгдэх түүхий эд өнөөдөр гудамжинд хаягдаж байна шүү дээ. Тиймээс малчдад  тулгарч буй бэрхшээлийг даван туулахад нь туслах, дэмжих зорилгоор энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм” гэлээ. 

Малчдад зургаан боломжийг санал болгоно 

Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан санаачлан хэрэгжүүлж буй “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Мах Импэкс ХК малчиддаа зургаан боломжийг санал болгож байгаа юм билээ. Тодруулбал, малын махыг үйлдвэрийн аргаар төхөөрөх, малын махыг нь хадгалах, үйлдвэрийн хэрэгцээндээ худалдан авах, сүлжээ дэлгүүрүүдэд зуучлан борлуулах, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулж  эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар нийлүүлэх зэрэг үйлчилгээг санал болгож буй аж.  
 
Шат дамжлагын тухайд малчид малаа гарал үүслийн бичигтэйгээр Мах Импэкс ХК-д нийлүүлэх бөгөөд тус компанийн мэргэжлийн малын эмч тусгайлсан үзлэг хийсний дараа малыг үйлдвэрийн аргаар төхөөрнө. Улмаар малчин үнийн хувьд тохиролцсон тохиолдолд тус үйлдвэрт худалдах боломжтой гэнэ. Одоогийн байдлаар  хонины махыг 4000, ямааны махыг 3100, үхрийн махыг 4500 төгрөгийн ханшаар худалдан авч байгаа юм байна.  Энэ ханш өнөөдөртөө зах зээл дэх хамгийн өндөр үнэ аж.  
 
Цаашдаа махны үнэ өссөн тохиолдолд үнээ өсгөнө, огцом буурвал бага хэмжээнд бууруулахаар мөн тооцжээ. Харин Мах импэкс компанийн санал болгож буй үнийн хувьд талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд тодорхой гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн малчны махыг сүлжээ дэлгүүрүүдэд худалдах, зуучлан борлуулах үйлчилгээг санал болгоно. Хэрэв малчин худалдах сонирхолгүй зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрүүлэх үйлчилгээ авч,  хавар мах үнэд орсон үед худалдах сонирхолтой байвал хамгийн бага нөхцөлтэйгөөр 16000 тоннын багтаамжтай зориулалтын хөргөлтийн агуулахад махыг нь хадгалах үйлчилгээг санал болгох юм байна.
 
Эцэст нь тухайн малчин Мах Импэксийн санал болгосон үнээр худалдах хүсэлтэй тохиолдолд малаа тууж ирсэн өдөр нь үнийн дүнгийх нь 70 хувийг бэлэн өгнө. Улмаар 30 хувьд нь зээлийн гэрээ байгуулан тодорхой хугацааны дараа олгох, түүнчлэн 10 хувьд нь үндэсний үйлдвэрлэлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар нийлүүлэхийг малчдад  санал болгох юм. Ийм хэд хэдэн дамжлагаар малчид, Мах Импэкс ХК-тай  хамтран ажиллаж, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эцсийн дүндээ нийслэлчүүд бидний  мах, махан бүтээгдэхүүний чанар баталгаажих аж.  
 
Хөтөлбөр арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жилийн хувьд тус компани нийтдээ 2000 тонн махыг өөрийн хэрэгцээндээ зориулан нөөцлөхөөр төлөвлөжээ. Харин дараа жил хэмжээгээ нэмэгдүүлж 5000 тонн болгох зорилт тавьсан байна. “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийн ачаар малчид гар дээрээ бэлэн мөнгөтэй болж, нийслэлчүүд ч чанартай махаар хангагдан, махны үнэ хавар намартаа тогтворжих давуу талтай гэдгийг холбогдох хүмүүс онцолж байлаа. Малчид ч хөтөлбөрийн үр дүнг сайшааж байв. 

Малчид хөтөлбөрийг сайшааж байна

Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндтэй зочдын нэг бол малын махаа боломжийн үнээр тус компанид худалдаж, үр хүүхдийнхээ сургуулийн бэлтгэлийг базаасан хэмээн ярих малчид байлаа. Улбар шар өнгийн даавуун дээл, орос хромон гутал жийсэн, магнайд нь бурзайх хөлсөө үе үехэн арчин зочдын суудалд тухлах Булган аймгийн Дашинчилэн сумын малчин Д.Батгэрэлтэй бид уулзлаа. Тэрбээр “Үндэсний ууган үйлдвэр Мах Импэкс ХК малчдаа дэмжих хөтөлбөр боловсруулсанд юун түрүүн талархаж буйгаа илэрхийлье. Малчдын амьдралд тус дэм болохуйц нүдээ олсон хөтөлбөр болсон гэж үзэж байгаа.  
 
Сая гэхэд Булган аймгийн таван сумаас 2000 орчим хонь, 300 гаруй үхэр авчирч тушаалаа. Зам сайхан болохоор тууж ирээд л тушаачихаж байна. Үнэ ханш нь ч боломжийн. Ченжийн гар дамжихгүй олон ажиллагаагүй болохоор амар юм. Малд тавигдах дундаж жин гэж бий. Жиндээ хүрч байвал асуудалгүй. Тарга тэвээрэг сайтай, сайн малууд тушаагдаж байна. Өмнө нь Налайх эсвэл Эмээлт дээр аваачиж нядлуулаад, дараа нь Хүчит шонхор зах дээр аваачиж зардаг байсан. Цаг хугацааг хэмнэсэн.
 
Үнэ нь ч бодитой юм” гэж ярилаа. Харин түүний хажууд суух цайвар өнгийн торгон дээл, бүрх малгайгаар гоёсон Завхан аймгийн Цэцэн-Уул сумын сайн малчин Г.Дашдорж “Малчдад ойрын үед үнэхээр хэрэгтэй хөтөлбөр. Ченжийн гар дамжуулахгүй, чирэгдэлгүй. Дайвар бүтээгдэхүүнийг нь ч борлуулах шаардлага алга. Махны үнэ өртөгт санаа зовох ч шаардлага байхгүй. Энэ хөтөлбөрийг малчдад сайн сурталчлах шаардлагатай байна.
 
Зах зээлийн үнэ ханш нь ч сайн. Мах Импэкст өмнө нь удаа дараа мах нийлүүлж байсан. Миний хувьд барагцаагаар гурав, дөрвөн тонн мах тушаасан болов уу. Тооцож үзээгүй юм байна” хэмээн бидэнд хуучилсан юм.  “Мах импэкс”-ийнхний малчдаа дэмжих хөтөлбөрийг тэд ингэж дүгнэлээ.  Хөтөлбөрийн нээлтийн үеэр бид Г.Бүдрагчаа захиралтай уулзаж, санал бодлыг нь сонирхлоо. 

Г.Бүдрагчаа: Алтаар үнэлэгдэх түүхий эдийг  гудамжинд хаяж  байна

/Мах импэкс ХК-ийн гүйцэтгэх захирал/
 
-Малчдыг дэмжих хөтөлбөрийг энэ сарын 1-нээс туршилтаар  хэрэгжүүлж эхэлсэн. Туршилтын хугацаанд боломжтой гэдэг нь батлагдсан. Хөтөлбөр наймдугаар сарын 1-нээс ирэх арваннэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд малчдын малын мах, түүхий эдийн үнэ хамгийн их уналттай байдаг үе. Мах нь ч амархан муудах гээд байдаг талтай.
 
Харин ченжүүд малыг нь хямд үнээр худалдан авч хадгалж байгаад хавар мах үнэд орох цагаар гаргаж, нийслэлчүүдэд үнэтэй зардаг жишиг тогтсон гэхэд хэтийдэхгүй.  Энэ мэт бэрхшээлийг даван туулах, малчдаа дэмжих үүднээс хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Бидний ажлыг хотын захиргаа, Хүнс, хөдөө аж ахуйн яам, төр засаг тодорхой хэмжээгээр дэмжиж ажиллаж байгаа.
 
Хөтөлбөр маань нэг талаар малчдаа дэмжинэ, нөгөө талаар нийслэлийн иргэдээ эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан мах махан бүтээгдэхүүнээр хангахад чиглэгдэж байгааг онцолмоор байна. Хөтөлбөрийн хүрээнд эхлээд бид малыг нь үйлдвэрийн аргаар төхөөрнө.  Дараа нь малчдад хоёр боломжийг санал болгож байгаа. Тэд бидэнд махаа худалдаж болно. Эсвэл Хүчит шонхор зах дээр зарж болно. Зарахад нь бид тусгай зориулалтын хөргүүртэй машинаар үйлчилнэ. 
 
Манай сүлжээ дэлгүүрээр зарж өгч ч болно. Мөн малчин өөрөө хүсвэл маш хямд нөхцлөөр хөргүүртэй зооринд хадгалж өгөх боломжтой. Экспортлох боломж гарвал экспортолно.  Нөгөө талаар арьс шир, дайвар бүтээгдэхүүний асуудал бий.  Өнөөдөр хотын зүүн болон баруун хэсгийн жалга бүрт алтаар үнэлэгдэх түүхий эд хаягдсан байна. Нэхий,  өлөнг хог шиг л хаячихсан байх жишээтэй.  Үүнийг үнэтэй болгоход малчидтайгаа хамтарч ажиллана.
 
Малчдыг дэмжихийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ мөн дэмжих хэрэгтэй. Тиймээс малчдын махны төлбөрийн 70 хувийг бид эхлээд өгнө. Үүнээс 45 хоногийн дараа 20 хувийг нь гэрээ хийгээд өгнө. Үлдсэн 10 хувьд нь Монголд үйлдвэрлэгдсэн хивэг, гурил, гоймон гэх мэт малчдад нэн хэрэгцээт бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр дүйцүүлэн малчдад хүргэх ажлыг зохион байгуулна. Ийм ажил туршигдсан. Амжилттай болсон.  Тиймээс бусад махны үйлдвэрүүддээ ч уриалмаар байна.  Бид стандартын шаардлага хангасан мах идэх ёстой. Энэ утгаараа хөтөлбөр маань цаашид илүү өргөн хүрээг хамрах байх гэж найдаж байна.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Б.Цэрэнпүрэв: Төсвөө нэмэхгүй...
Бүтэлгүй хулгайч

“Мах Импэкс” малчдаа дэмжинэ

Даваахүү 2016-08-26

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

14 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах