• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сонгуулийн үеэр цар тахлын эсрэг мөрдөх түр журам

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мөрдөх түр журмыг танилцуулж байна. Түр журамд зааснаар тусгаарлах байранд байгаа иргэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх юм байна. Энэхүү түр журмыг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт баталсан юм.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮЕД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТҮР ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэ журмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
 
1.2. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгуулийн хороодын ажилтан, иргэд сонгуулийн үйл ажиллагааны үед Сонгуулийн тухай хууль тогтоомж, Эрүүл мэндийн тухай, Гамшгаас хамгаалах тухай,  Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон энэ журмыг дагаж мөрдөнө.
 
1.3. Төрийн байгууллага, сонгуулийн хэсгийн хороо сонгуулийн үйл ажиллагааны үед энэ журмын 1.2-т заасан хууль тогтоомж, журмыг нэгэн адил дагаж мөрдөнө.
 
Хоёр. Баримтлах зарчим
 
2.1.  Сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхэд дараахь зарчмыг баримтална:
 
2.1.1. хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх;
 
2.1.2. ил тод, хариуцлагатай байх;
 
2.1.3. ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх;
 
2.1.4. байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах;
 
2.1.5.хүний нэр төрийг хүндэтгэн харьцах.
 
Гурав. Сонгуулийн сурталчилгааны үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа
 
3.1. Сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Оролцогч бүр амны хаалт заавал зүүх бөгөөд хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байж, биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харьцана.
 
3.2. Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр, танхим болон гадна талбайд оролцогчдын сандлыг заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.
 
3.3. Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан хийх байр, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларсан оролцогчдын биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.
 
3.4. “Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон нутгийн газарт зохион байгуулах уулзалт, хурал, цуглаанд оролцогч хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.
 
3.5. Сонгуулийн сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
 
3.6. Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг ил задгай талбай, танхимд хийх бөгөөд уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна.
 
3.7. Уулзалт, хурал, цуглааны танхимын салхивч, хаалгыг 30 минут тутамд 10 минутаас доошгүй хугацаагаар нээж, өрөө тасалгааг агааржуулна.
 
3.8. Уулзалт хооронд хүний гар хүрэлцдэг ширээ, индэр, сандал, цонхны давцан, хаалга зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ.
 
3.9. Хаалга, явган болон урсдаг шатны бариул, цахилгаан шатны товчлуур, компьютер, хэвлэгч, хувилагч, утас зэргийг 2 цаг тутам халдваргүйжүүлэх бодисоор шүржиж, сайтар арчиж цэвэрлэнэ.
 
3.10. Уулзалт, хурал, цуглааны танхимд ашиглаж байгаа микрофоныг 2 цаг тутам спиртэн суурьтай уусмалаар арчиж цэвэрлэж, эсхүл нэг удаагийн уут хэрэглэнэ.
 
3.11. Танхимд уулзалт, хурал, цуглаан эхлэхийн өмнө болон дараа чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэж, тоног төхөөрөмж, хэрэгслийг сайтар цэвэрлэнэ.
 
3.12. Уулзалт, хурал, цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно.
 
3.13. Халуунтай, ханиалгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгтэй хүнийг уулзалт, хурал, цуглаанд оролцуулахгүй бөгөөд эмнэлэгт хандахыг зөвлөж, гэрт нь буцаана.
 
3.14. Сонгогч амны хаалтгүй тохиолдолд 1 ширхэг амны хаалтаар хангаж болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
 
3.15. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг тараах үед нэг удаагийн бээлий өмсөнө.
 
3.16. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараахаар бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.
 
3.17. Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний баримжаа тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг /замын зураглалыг/ нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгнө.
 
3.18. Сонгуулийн сурталчилгаа, уулзалт, арга хэмжээнд сонгуулийн насанд хүрээгүй хүн оролцуулахыг хориглоно.
 
3.19. Хэрэглэсэн амны хаалт болон бусад хог хаягдлыг зориулалтын хогийн уутанд цуглуулан, уутны амыг боож, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.
 
Дөрөв. Ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа
 
4.1. Ухуулах байранд амны хаалтгүй хүн оруулахыг хориглох бөгөөд уг байранд ажиллаж байгаа хүн бүр амны хаалт зүүсэн байна. Амны хаалтгүй ирсэн иргэнд 1 ширхэг амны хаалт олгох бөгөөд амны хаалт нь сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
 
4.2. Ухуулах байранд орох хүний биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг спиртэн суурьтай уусмалаар халдваргүйжүүлнэ.
 
4.3. Ухуулах байранд ажиллагсдын биеийн халууныг өдөрт 2-оос доошгүй удаа зайнаас хэмжиж, бүртгэнэ.
 
4.4. Ухуулах байранд иргэд хоорондоо биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх), хүн хооронд 1.5 метрийн зай барьж харьцана.
 
4.5. Ухуулах байранд иргэдийг суулгах сандлыг заавал байрлуулах бөгөөд тэдгээрийн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.
 
4.6. Ухуулах байранд чийгтэй цэвэрлэгээг 2 цаг тутамд хийж, 30 минут тутамд 10-аас доошгүй минут агаар сэлгэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ.
 
4.7. Ухуулах байранд ажиллаж байгаа хүн нэг удаагийн бээлий өмсөх бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэж дуусмагц хэрэглэсэн бээлийг хогийн уут, саванд хаяна.
 
4.8. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг хогийн уутанд цуглуулж, уутны амыг боож, зөвшөөрсөн хогийн цэгт хаяна.
 
Тав. Нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүрэг
 
5.1. Нам, эвсэл, нэр дэвшигч дараахь эрхтэй:
 
5.1.1. коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, сахин биелүүлбэл зохих арга хэмжээний талаар эрх бүхий байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авах;
 
5.1.2. эрх бүхий байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;
 
5.1.3. коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар эрх бүхий байгууллагад санал, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх.
 
5.2. Нам, эвсэл, нэр дэвшигч нь дараахь үүрэгтэй:
 
5.2.1. сонгуулийн үйл ажиллагааны үед мэргэжлийн байгууллагаас коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар гаргасан журам, заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг сахин биелүүлэх;
 
5.2.2. ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилох;
 
5.2.3. коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбогдон гарах зардал (амны хаалт, гар халдваргүйжүүлэгч, халуун хэмжигч гэх мэт шаардлагатай)-ыг хариуцах.
 
Зургаа. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа
 
6.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан сонгогчоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна.  6.2. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, ажиглагч, цагдаагийн алба хаагч оролцоно.
 
6.3. Санал авах ажиллагаанд оролцож байгаа хүмүүс хооронд 1.5 метрийн зай барина.
 
6.4. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан гар халдваргүйжүүлэгчийг хариуцан авч явах бөгөөд санал авахын өмнө болон дараа оролцогчдын гарыг халдваргүйжүүлнэ.
 
6.5. Сонгогч болон санал авах ажиллагаанд оролцогч бүр амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий өмсөнө. Санал авах ажиллагааг зохион байгуулагчид нэг удаагийн улавч өмсөнө.
 
6.6. Санал тэмдэглэх үзэг, зөөврийн бүхээг, зөөврийн битүүмжилсэн хайрцгийг санал хураалт бүрийн дараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч уусмалаар арчиж цэвэрлэнэ.
 
6.7. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг хогийн уутанд цуглуулж, уутны амыг боож, зөвшөөрсөн хогийн цэгт хаяна.
 
6.8. Өөрийн байнга оршин суугаа аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа дараахь сонгогчийн саналыг санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авна:
 
6.8.1. Короновируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч;
 
6.8.2. Улсын онцгой комиссын даргын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын дагуу тусгаарлагдсан сонгогч;
 
6.8.3. Энэ журмын 6.8.1, 6.8.2-т заасан үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн тусгаарлах байр, эмнэлэгт тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын зэрэг албан хаагч;
 
6.8.4. Улсын онцгой комиссын даргын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Гэр /амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын дагуу тусгаарлагдсан сонгогч.
 
6.9. Энэ журмын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргана.
 
6.10. Энэ журмын 6.8.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.2-т заасны дагуу санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө өөрийн харьяа хэсгийн хороонд гаргана.
 
6.11. Энэ журмын 6.8.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргахад тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.
 
6.12. Тусгаарлах байр, эмнэлгийн захиргаа энэ журмын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогчийн хүсэлтийг хүлээн авч нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.4-т заасны дагуу санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө тухайн тусгаарлах байр, эмнэлгийг нутаг дэвсгэрийн хувьд харьяалах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
 
6.13. Энэ журмын 6.12-т заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг сум, дүүргийн сонгуулийн хороо санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ.
 
6.14. Энэ журмын 6.13-т заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсан хэсгийн хороо болон түүний дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан дараахь ажиллагааг хийнэ:
 
6.14.1. тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг итгэмжлэгдсэн ажилтны оролцоотойгоор нягтлан шалгах;
 
6.14.2. зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн нэрсийг гаргаж, хэсгийн хорооны дарга зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батлах;
 
6.14.3. аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батлахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.1-т заасан хугацаатай уялдуулан тооцох бөгөөд ирэх, буцах цаг хугацаа, туулах замын зайнаас шалтгаалан хуульд заасан хугацаанд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулах боломжгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэх.
 
6.15. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу тухайн сонгогчийн оршин байгаа газар буюу тусгаарлах байр, эмнэлэгт очиж авна.
 
6.16. Энэ журмын 6.8.1, 6.8.2, 6.8.3-т заасан сонгогч бүхий эмнэлэг, тусгаарлах байрыг нутаг дэвсгэрийн хувьд харьяалах хэсгийн хорооны дарга тухайн эмнэлэг, тусгаарлах байранд сонгогчоос санал авах ажиллагааг зохион байгуулах хоёр гишүүнийг томилон ажиллуулна.
 
6.17. Энэ журмын 6.9-д заасны дагуу хүсэлт гаргасан сонгогчийн харьяалах хэсгийн хорооны гишүүн энэ журмын 6.16-д заасны дагуу томилогдсон сонгуулийн байгууллагын ажилтанд дараахь зүйлсийг хүлээлгэн өгнө:
 
6.17.1. зөөврийн хайрцаг, санал тэмдэглэх зориулалт бүхий үзэг, нэг удаагийн бээлий, саналын хуудасны тусгай зориулалт бүхий хавтас;
 
6.17.2. хүсэлт гаргасан сонгогчийн тоонд үндэслэн дахин нэг удаа саналын хуудас өгөх нөөцтэй байхаар тооцсон саналын хуудас;
 
6.17.3. энэ журмын 6.14.2-т заасны дагуу үйлдсэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт.
 
6.18. Энэ журмын 6.16-д заасны дагуу томилогдсон сонгуулийн байгууллагын ажилтан сонгогчоос санал авах ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:
 
6.18.1. энэ журмын 6.17.3-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг үндэслэн тухайн сонгогчийн байрлаж буй тусгаарлах өрөөнд нэвтрэхгүйгээр санал тэмдэглэх зориулалт бүхий үзэг, нэг удаагийн бээлий, саналын хуудасны тусгай зориулалт бүхий хавтсыг сонгогчид өгнө.
 
6.18.2. сонгогч саналын хуудсыг тусгай зориулалтын хавтаснаас гаргаж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.
 
6.18.3. санал өгсөн сонгогчоор энэ журмын 6.14.2-т заасны дагуу хүлээн авсан сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.
 
6.18.4. сонгогч биеийн эрүүл мэндийн байдлын улмаас тусгаарлах өрөөнөөс гарч саналаа өгөх боломжгүй тохиолдолд тусгаарлах өрөөнд нэвтэрч санал авах ажиллагааг зохион байгуулна.
 
6.19. Энэ журмын 6.14.2-т заасны дагуу хүлээн авсан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдоос санал авах ажиллагааг зохион байгуулж дууссан тухай бүрт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, саналын хуудас болон сонгогчдын нэрийн жагсаалтыг нийслэлд Зооноз өвчин судлалын үндэсний төв, аймагт Зоонозын өвчин судлалын төв, Зоонозын өвчин судлалын төвгүй аймгийн Эрүүл мэндийн газар холбогдох тусгайлсан журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт дор халдваргүйжүүлж, энэ журмын 6.17-д заасны дагуу хүлээлгэн өгсөн хэсгийн хорооны гишүүнд буцааж хүлээлгэн өгнө.
 
6.20. Хэсгийн хороо энэ журмын 6.19-д заасны дагуу халдваргүйжүүлсэн саналын хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай 60.4-т заасны дагуу санал тоолох төхөөрөмжид уншуулна.
 
6.21. Энэ журмын 6.8.4-т заасан сонгогчоос санал авах ажиллагааг зохион байгуулах хэсгийн хорооны бүрэлдэхүүн хүсэлт гаргасан сонгогчийн оршин байгаа газарт нэвтрэхгүй бөгөөд саналын хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай 60.4-т заасны дагуу санал тоолох төхөөрөмжид уншуулна.
 
Долоо. Санал авах байранд сонгогчийг халдвараас сэргийлэх үйл ажиллагаа
 
7.1. Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавина.
 
7.2. Санал авах байрыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлсэн байна.
 
7.3. Санал авах байранд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
 
7.4. Сонгогч амны хаалттай ирж саналаа өгөх бөгөөд сонгогч санал авах байранд орох үед биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг зориулалтын бодисоор халдваргүйжүүлнэ. 
 
7.5. Санал авах байрны дотор болон гадна хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харьцана.
 
7.6. Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсөж саналаа өгнө.
 
7.7. Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна.
 
7.8. Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн уут, саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ.
 
7.9. Санал авах байрны салхивч, хаалгыг 30 минут тутам 10 минутаас доошгүй хугацаанд нээж, агаар сэлгэнэ.
 
7.10. Санал авах байранд хүний гар хүрэлцдэг ширээ, сандал, хаалга, цонхны тавцан, бариул зэрэг хатуу гадаргууг 2 цаг тутам халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ.
 
7.11. Санал авах байрны хаалга, явган болон урсдаг шатны бариул, цахилгаан шатны товчлуур, компьютер, хэвлэгч, хувилагч, утас зэргийг 2 цаг тутам халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэнэ.
 
7.12. Санал авах байранд сонгуулийн насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно.
 
7.13. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг зориулалтын хогийн уутанд цуглуулан, амыг нь боож, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.
 
Найм. Сонгуулийн сурталчилгаа, санал авах ажиллагааны явцад сэжигтэй тохиолдолд илэрсэн үед авах арга хэмжээ
 
8.1. Халуурах, ханиалгах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзнэ.
 
8.2. Сэжигтэй тохиолдлыг мэдээлэх, тусгаарлах арга хэмжээ авах үүрэг бүхий ажилтанг ухуулах байранд болон сонгуулийн сурталчилгааны үед нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, санал авах байранд сонгуулийн хэсгийн хорооны дарга урьдчилан томилно.
 
8.3. Танхим болон нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт илэрсэн сэжигтэй тохиолдлыг бусдаас 8-10 метрийн зайд тусгаарлана.
 
8.4. Санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байна.
 
8.5. Сэжигтэй тохиолдлын талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабын 119 дугаарт мэдээлнэ.
 
8.6. Халдварт өвчин судлалын үндэсний төв болон тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын баг сэжигтэй тохиолдол илэрмэгц шуурхай арга хэмжээ авч ажиллана.
 
Ес. Эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа
 
9.1. Хууль тогтоомж болон энэ журмыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд хамтран ажиллана.
 
9.2. Энэ журмын 9.1-д заасан эрх бүхий байгууллага гэдэгт Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллага хамаарна.
 
9.3. Эрх бүхий байгууллагууд хууль тогтоомж, энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй.
 
Арав. Хариуцлага
 
10.1. Энэ журмыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо
С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ
Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ
С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Боловсрол
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Жа Морант багаа удирдаж...
АН-ын нэхэмжлэлийг хэлэлцэхээс...

Сонгуулийн үеэр цар тахлын эсрэг мөрдөх түр журам

Номин 2021-05-24

ФОТО:

Сэдвүүд : #Сонгууль  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо
С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ
Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ
С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

17 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

19 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

19 цагийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

19 цагийн өмнө өмнө

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

19 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

19 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

19 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд гурван яам хамтран ажиллана

1 өдрийн өмнө өмнө

МИАТ ТӨХК “Боинг” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

1 өдрийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

1 өдрийн өмнө өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна

1 өдрийн өмнө өмнө

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо

1 өдрийн өмнө өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

1 өдрийн өмнө өмнө

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

1 өдрийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-03 өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

2026-08-03 өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

2026-08-03 өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

2026-08-03 өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2026-08-03 өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

2026-08-03 өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

1 өдрийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-03 өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-03 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-08-03 өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

1 өдрийн өмнө өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2 өдрийн өмнө өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2 өдрийн өмнө өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-03 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-08-04 өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2 өдрийн өмнө өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-03 өмнө

Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2 өдрийн өмнө өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-03 өмнө

Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа

2026-08-04 өмнө

Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах