• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотод санхүүгийн эрхийг нь нээж өгнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын төвлөрөл хийгээд хурдны замын маршрутыг танилцуулсан юм. Тэрбээр “2013 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөн дээрх замын хэрэгжилт 29 хувьтай байна. Улаанбаатар хотын замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөний дагуу зам баригдаагүй учраас түгжрэл бий болсон. Нийт замын 78 хувь нь түгжрэлтэй байгаа. Сургууль, цэцэрлэгийн ихэнх нь хотын төвийн хэсэгт байрласан. Энэ нь түгжрэл үүсэх гол шалтгаан болж байна.
 
Мөн ажлын байр хотын төвөөр их байдаг. Тойрог зам байгуулж байгаа нь ажлын байрыг тараах зорилготой. Тойрог замыг дагаж үйлдвэрийн шинэ бүсүүд байгуулагдах боломжтой. Хотын төвийн нягтаршлын 75 хувьд нь хувийн хэвшил үйл ажиллагаа явуулж байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Дэд төвүүд рүү төрийн байгууллагуудаа гаргаснаар хувийн хэвшил дагаж гарна гэж тооцож байгаа” хэмээн ярилаа.
 
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цаашид хотын хүн ам улам бүр өснө. Одоо л мэргэжлийн түвшинд төлөвлөхгүй бол дахиж засах боломжгүй.Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Улаанбаатар хотын төлөвлөлт уялдаагүй явж ирсэн. Үүний үр дүн бол өнөөгийн байгаа Улаанбаатар хот. Хотын удирдлагадаа бүхнийг даатгаад орхиж болохгүй. Хот дангаараа үүнийг зохицуулах боломж туйлын хомс. Улаанбаатар хотын асуудал үндэсний хэмжээний асуудал. Тиймээс ч Засгийн газрын тогтоол гарч, 5-6 том асуудлын үндсэн суурь шийдлийг нь шийдэж, хамтарч ажиллахаар болсон. Хотын төвийн зам, дэд бүтэц бол нэг л гол зам дагасан. Үүнийг хэрхэн олон тулгуурт болгох вэ гэдэг асуудал үүсэж байна. Иймээс Сэлбэ, Баянхошуу, Дарь-Эх, Дэнжийн мянгад олон тулгуурт төв байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг үе шаттай гаргах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
 
Мөн Улаанбаатар хотод байгаа зарим аж ахуйн нэгжийг Дархан, Хөшигийн хөндий, Налайх, Багануур, Багахангай, Майдар руу гаргах асуудлыг нэгдсэн байдлаар төлөвлөж, олон улсын түвшинд харахгүй бол Монгол Улсын хүн ам нэмэгдэж байна. Эдийн засгийн нэг тулгууртай төв байгаа учраас оюутнуудтайгаа нийлээд Монгол Улсын 55-60 хувь нь Улаанбаатар хотоос шууд хамааралтай амьдарч байна. Ийм байдлаар яваад байвал тэг зогсоход хүрч, Улаанбаатар хотыг дахин төлөвлөх боломжгүй болно. Амьдралын чанарт өөрчлөлт гарахгүй удна. Тиймээс Хотын даргатай цуг асуудлуудтай биечлэн танилцаж байна. Сар бүр Улаанбаатар хотын асуудлыг нэгдсэн байдлаар Засгийн газарт танилцуулж явна. Санхүүтэй холбоотой эрхийг нь нээж өгнө. Улаанбаатар хот төсвөөс хамааралтай яваад байвал энэ асуудлуудыг шийдэж чадахгүй. Улаанбаатар хотоос авдаг 420 тэрбум төгрөгийн татаастай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтыг жил бүр хийхээр болсон. Урьд өмнө нь байгаагүй санхүүгийн боломжоор хотоо дэмжинэ.
 
Нийслэлчүүд, аж ахуйн нэгжүүд, хот төлөвлөлтийн компаниуд Засгийн газар, Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хэрэгтэй. Шүүмжлэх биш, шийдэл гаргадаг  байх шаардлагатай. Улаанбаатар хотын нэгдсэн стандартыг бий болгоно. Хэдэн ам метр талбайд сургууль, цэцэрлэг, орон сууц, ногоон байгууламж байх вэ гэдгийг тодорхой заана. Мөн гэр хорооллын ногоон байгууламжийн асуудлыг ярина. Ирэх жилийн улсын төсөвт 2-3 бодлогын шийдэл гаргана. Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжвэл эдийн засгийн дэмжлэгийг шаталсан байдлаар үзүүлнэ. Мөн мод тарихыг дэмжинэ. Мод тариад, түүнийгээ бүртгэлжүүлэн хүлээлгэж өгвөл санхүүгийн дэмжлэг өгнө. Тэр дундаа нарсан ойг илүү дэмжих юм. Мөн цахимаар үйлчилгээ авахыг илүү дэмжинэ. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд дэмтэй" хэмээн ярилаа.
 
Мөн үргэлжлүүлэн "Засгийн газар дэмжлэг үзүүлээгүй учраас өнөөг хүртэл метро ажил хэрэг болоогүй. Тиймээс Засгийн газар, Улаанбаатар хот нэгдсэн байр суурьтай байж, үүнийг шийднэ. Магадгүй таван жилийн шийдлийг хоёр, гурван жилээр нааш нь татах боломжтой. Мэдээж улсын төсөв, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал. Тэгэхээр үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, олон улсын хөрөнгө оруулалтаар цаг алдалгүй шийдэх боломжтой. Мөн хотын төвд төрийн байгууллагын оффис барихыг дэмжихгүй. Төрийн байгууллага зургаан дэд төвд тулгуурлан, гэр хорооллын дунд байгуулагдвал Ерөнхий сайдын хувьд бүх талаас нь дэмжинэ. Цаашлаад төсвийн шинэчлэлтэй холбоотой татварын шинэчлэл хийнэ. Аж ахуйн нэгжүүд оффисоо Улаанбаатар хотоос 300 км-т гаргавал татвартай холбоотой цогц хөнгөлөлтийн багцыг санал болгоно. Энэ мэт бүх зүйлийг нэг бодлого руу төвлөрүүлж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа түгжрэлийн асуудлыг шийднэ” гэв.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Жордан Кларксон 2020-21 улирлын...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн...

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотод санхүүгийн эрхийг нь нээж өгнө

Номин 2021-05-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотод санхүүгийн эрхийг нь нээж өгнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын төвлөрөл хийгээд хурдны замын маршрутыг танилцуулсан юм. Тэрбээр “2013 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөн дээрх замын хэрэгжилт 29 хувьтай байна. Улаанбаатар хотын замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөний дагуу зам баригдаагүй учраас түгжрэл бий болсон. Нийт замын 78 хувь нь түгжрэлтэй байгаа. Сургууль, цэцэрлэгийн ихэнх нь хотын төвийн хэсэгт байрласан. Энэ нь түгжрэл үүсэх гол шалтгаан болж байна.
 
Мөн ажлын байр хотын төвөөр их байдаг. Тойрог зам байгуулж байгаа нь ажлын байрыг тараах зорилготой. Тойрог замыг дагаж үйлдвэрийн шинэ бүсүүд байгуулагдах боломжтой. Хотын төвийн нягтаршлын 75 хувьд нь хувийн хэвшил үйл ажиллагаа явуулж байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Дэд төвүүд рүү төрийн байгууллагуудаа гаргаснаар хувийн хэвшил дагаж гарна гэж тооцож байгаа” хэмээн ярилаа.
 
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цаашид хотын хүн ам улам бүр өснө. Одоо л мэргэжлийн түвшинд төлөвлөхгүй бол дахиж засах боломжгүй.Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Улаанбаатар хотын төлөвлөлт уялдаагүй явж ирсэн. Үүний үр дүн бол өнөөгийн байгаа Улаанбаатар хот. Хотын удирдлагадаа бүхнийг даатгаад орхиж болохгүй. Хот дангаараа үүнийг зохицуулах боломж туйлын хомс. Улаанбаатар хотын асуудал үндэсний хэмжээний асуудал. Тиймээс ч Засгийн газрын тогтоол гарч, 5-6 том асуудлын үндсэн суурь шийдлийг нь шийдэж, хамтарч ажиллахаар болсон. Хотын төвийн зам, дэд бүтэц бол нэг л гол зам дагасан. Үүнийг хэрхэн олон тулгуурт болгох вэ гэдэг асуудал үүсэж байна. Иймээс Сэлбэ, Баянхошуу, Дарь-Эх, Дэнжийн мянгад олон тулгуурт төв байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг үе шаттай гаргах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
 
Мөн Улаанбаатар хотод байгаа зарим аж ахуйн нэгжийг Дархан, Хөшигийн хөндий, Налайх, Багануур, Багахангай, Майдар руу гаргах асуудлыг нэгдсэн байдлаар төлөвлөж, олон улсын түвшинд харахгүй бол Монгол Улсын хүн ам нэмэгдэж байна. Эдийн засгийн нэг тулгууртай төв байгаа учраас оюутнуудтайгаа нийлээд Монгол Улсын 55-60 хувь нь Улаанбаатар хотоос шууд хамааралтай амьдарч байна. Ийм байдлаар яваад байвал тэг зогсоход хүрч, Улаанбаатар хотыг дахин төлөвлөх боломжгүй болно. Амьдралын чанарт өөрчлөлт гарахгүй удна. Тиймээс Хотын даргатай цуг асуудлуудтай биечлэн танилцаж байна. Сар бүр Улаанбаатар хотын асуудлыг нэгдсэн байдлаар Засгийн газарт танилцуулж явна. Санхүүтэй холбоотой эрхийг нь нээж өгнө. Улаанбаатар хот төсвөөс хамааралтай яваад байвал энэ асуудлуудыг шийдэж чадахгүй. Улаанбаатар хотоос авдаг 420 тэрбум төгрөгийн татаастай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтыг жил бүр хийхээр болсон. Урьд өмнө нь байгаагүй санхүүгийн боломжоор хотоо дэмжинэ.
 
Нийслэлчүүд, аж ахуйн нэгжүүд, хот төлөвлөлтийн компаниуд Засгийн газар, Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хэрэгтэй. Шүүмжлэх биш, шийдэл гаргадаг  байх шаардлагатай. Улаанбаатар хотын нэгдсэн стандартыг бий болгоно. Хэдэн ам метр талбайд сургууль, цэцэрлэг, орон сууц, ногоон байгууламж байх вэ гэдгийг тодорхой заана. Мөн гэр хорооллын ногоон байгууламжийн асуудлыг ярина. Ирэх жилийн улсын төсөвт 2-3 бодлогын шийдэл гаргана. Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжвэл эдийн засгийн дэмжлэгийг шаталсан байдлаар үзүүлнэ. Мөн мод тарихыг дэмжинэ. Мод тариад, түүнийгээ бүртгэлжүүлэн хүлээлгэж өгвөл санхүүгийн дэмжлэг өгнө. Тэр дундаа нарсан ойг илүү дэмжих юм. Мөн цахимаар үйлчилгээ авахыг илүү дэмжинэ. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд дэмтэй" хэмээн ярилаа.
 
Мөн үргэлжлүүлэн "Засгийн газар дэмжлэг үзүүлээгүй учраас өнөөг хүртэл метро ажил хэрэг болоогүй. Тиймээс Засгийн газар, Улаанбаатар хот нэгдсэн байр суурьтай байж, үүнийг шийднэ. Магадгүй таван жилийн шийдлийг хоёр, гурван жилээр нааш нь татах боломжтой. Мэдээж улсын төсөв, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал. Тэгэхээр үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, олон улсын хөрөнгө оруулалтаар цаг алдалгүй шийдэх боломжтой. Мөн хотын төвд төрийн байгууллагын оффис барихыг дэмжихгүй. Төрийн байгууллага зургаан дэд төвд тулгуурлан, гэр хорооллын дунд байгуулагдвал Ерөнхий сайдын хувьд бүх талаас нь дэмжинэ. Цаашлаад төсвийн шинэчлэлтэй холбоотой татварын шинэчлэл хийнэ. Аж ахуйн нэгжүүд оффисоо Улаанбаатар хотоос 300 км-т гаргавал татвартай холбоотой цогц хөнгөлөлтийн багцыг санал болгоно. Энэ мэт бүх зүйлийг нэг бодлого руу төвлөрүүлж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа түгжрэлийн асуудлыг шийднэ” гэв.

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

3 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

3 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

3 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

3 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

3 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

3 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах