• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Т.Галсан: Сонгууль бид хоёр

Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Т.Галсан: “Хөх тэнгэр эцэгтэй монголчууд минь ээ, нартай уралдан босоцгоогоорой. Хүн бүхэн төрийнхөө үйлсэд нэгэн зэрэг идэвхийлэн оролцоорой. Хөлгийнхөө дөмгийг түмний наадамд алтан жолоо өргүүлдэг шигээ хөгжилд түүчээлэх, хүндэтгэл даах итгэлт хүнээ Ерөнхийлөгчөөр сонгоцгоорой.”

  • Сонгуулийн ач холбогдол юу вэ? Энэ талаар таны бодол?

Монгол хүн бүрт 3 их том баяр байдаг. Нэг дэх нь цагаан сарын шинийн нэгэн. Төр улсын доторх гэр улсын нэг нэгнээ таних, удмаа улам бат байлгах үүнд хүн бүхэн оролцдог. Хоёр дахь нь улсын их баяр наадам. Миний ард түмний үүх түүхийг өнөөдөртөө нь харуулсан дэлхийг гайхуулсан олимп болдог. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, хүн бүхэн оролцдог. Гурав дахь нь хүн бүхний заавал оролцдог ёс суртахууны өндөр шалгууртай, их том үйл хэрэг бол төрийн сонгууль. Тэр дундаа төрийнхөө тэргүүнийг сонгох сонгууль байдаг. Чи сая 8 дахь нь боллоо гэж хэллээ. Аль нэгэнд нь эс оролцвоос айлын унинууд нь унаад, тооно нь жулжийх шиг муу ёртой гэж Чингисийн удмынхан цээрлэдэг юм. Ийм учраас 8 дахь сонгуульд бүх хүн идэвхтэй сайхан оролцоно гэдэгт эргэлзээ байхгүй.

За тэгээд азай буурлууд маань алдар гавьяаныхаа одонг энгэр дүүрэн зүүчихээд л, алтран мандах нартай уралдаад л сонгуулийн тойрог руу намс намс алхдаг даа. Тэгтэл ассан галын дөл шиг сайхан цоглог залуучууд нь болохоор гоёж гоёчихоод амрагтайгаа хоёулаа инээсээр, бараг дуулах шахам сонгуулиа өгдөг. Ногоон ширгэн дээр цагаан гэрээ дэлгэж барьдаг шигээ Монгол эх орныхоо заяаг дэвжээх энэ сонгуульд бол энэ жилийн зун сайхан болж байна. Бас ч ерэн оныг бодоход, одоо бол ард түмний амьдрал, улсын хөгжил их өөдөө болсон шүү дээ. Ийм үед бүр ч сайхан ирнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгээд дүү нартаа хандаж, эрхэм дүү нар минь ээ, бүгдээрээ сонгуульдаа очиж, саналаа өгцгөөгөөрэй. Эзэн Чингисийн удам эвтэй, нэгдэлтэйг дэлхийд нэг сайхан харуулаарай. Манайх чинь Мяньмар биш шүү дээ. Улаан залаат хүн бүхний өгсөн санал нь нийлээд улс Монголынхоо хүчирхэг төрийг мандуулах авшиг болно шүү гэж амандаа адсагатай, уруул дээрээ унгастай, эрүүндээ эсгийтэй өвгөний хувьд, аавынх нь аав, өвөг дээдсийн өмнөөс Та бүхэндээ ингэж хэлэх байна даа.

Би ер нь эв нэгдлийн дуучин хүн. Би таван ханатай гэрт төржээ. Би таван тивтэй дэлхийд төржээ. Би буурал түүхтэй Монголд төржээ. Би бурхад мэндэлдэг дорнод төржээ. Бойтогны минь хонх намайг хөлд оруулсан. Ботгон буйлаа намайг хэлд оруулсан. Уухай, гийнгоо надад жигүүр ургуулсан. Уртын дуу надад ухаан цараасаан. Чишш, чимээгүй. Эвдэрвээс бид хуваахын хүрд болоод дуусна шүү. Эвлэрвээс бид үржүүлэхийн хүрд болж мандана. Энэ бол миний зүрхний бичээс ээ. Эвлэсэн цагтаа монголчууд хүчтэй.

  • Таны хувьд сэтгэл хамгийн тодоос тод үлдсэн дурсамжтай сонгууль нь хэдэн оны,  ямар сонгууль байсан бэ?
  • За, одоо ард түмэн, би ч Монголын бүх сонгуульд оролцсон хүн шүү дээ. Хамгийн эхлээд одоо энэ, Архангай нутгийн бүсгүй гэнэ лээ. Манай Баянхонгор чинь тэр нутгийн бүсгүйд 100 хувь саналаа өгч байлаа. Еэ ээ, бидний өмнөөс төрд очих нэг хүн байгаа юм байна. Чухам болоод явчихлаа гээд л. Тэр үед чинь олон хүүхэдтэй эхчүүд их ядарч зүдэрч байсан. Тийм үед “За, хүүхээ чи, энэ олон хүүхэдтэй айлыг нэг, будаа гурилын мөнгөтэй болгох,  тийм юм бодоорой. За, тэгвэл чи, төрд биднийг төлөөлсний хэрэг бүтлээ” гээд манай ээж тэр хурал дээр нь үг хэлээд... хүүе ээ, тэгсэн чинь харин мөдхөн “Алдарт эх”-ийн анхны одонг өгдөг болоод л, түүнтэй холбогдоод хүүхдийн мөнгө өгдөг болоод, ингээд энэ төрд өөрийн төлөөлөлтэй байна гэдэг чинь ганцхан ижийн, ганцхан гэрийнх дээр тийм байдаг юм чинь. ...Тэгээд жаахан биднийг үгэнд нь орохгүй үед “Хээ, Дулмаа эд нар чинь үгэнд орохгүй байна шүү” гэхээр бид хунирдаг байлаа. Төрд өөрийн төлөөлөл гэдэг тийм байдаг. Уг нь бол Ерөнхийлөгчийн сонгууль чинь ард түмэн сонгох ёстой сонгууль л даа. Энэ удаагийнх бол яахав ээ. Хууль нь тийм байх л даа. Намуудын төлөөлөл байна. Нам чинь бол Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн, үзэл санаа, үйл хэргийн зорилго нэг бүлэглэлүүд шүү дээ. Цааш цаашдаа бол ард түмэн сонгох эрхээ эдлэхээс гадна сонгогдох эрхээ эдлэх ёстой байхгүй юү. Тэгэхээр зэрэг би ч нэрээ дэвшүүлж болно. Чи ч нэрээ дэвшүүлж болно. ...Тэр бол цагаан гэсэн үг биш шүү. Бараан хар гэсэн утгатай. Цаад өнгө нь. Эсрэг утгатай.
  • Таны бодлоо энэ удаагийн сонгуулийн онцлог нь юу бол?
  • За, одоо яг сонгууль болох гэж байгаа үед тэр нь зөвдлөө, энэ нь буруудла гэж ярих бол настай хүний ёс жудагт таарахгүй л дээ, хө. Одоо нэг санаанд тулгасан, одоо тэр Монголын олон овог аймаг Есүхэй хүү Тэмүүжинг хаан болгосноор Монголын олон үндэстнийг нэгтгэсэн төдийгүй, хүн төрөлхтөнд төр ямар байхын хичээлийг заагаад өгсөн шүү дээ. Үүн шиг сайн Ерөнхийлөгч гарах юм бол “Алив, энэ зургаан жил чинь цөөдөж байна аа. Хуулиа өөрчилж өгөөч” гэж мэдэх л юм. Амьдрал бол нэг хэвэнд, нэг хайрцагт, нэг жаазанд байдаг зүйл биш шүү дээ. Хамгийн гол нь бид хүлгийнхээ сорыг сойж, сорьж түмний түрүү болгодог шигээ гурван хүүгийнхээ аль сайныг нь л Монгол Улсын төрийн тэргүүн болгох учиртай. Тэгээд тэр Ерөнхийлөгч гэдэг их буруу нэр юм шүү дээ. Уг язгуур нь ерөнхий гэсэн утгатай. Тэр чинь тодорхой. Юу ч битгий мэд. Тодорхой юу ч битгий хий, ерөнхийд нь л, тэгээд л байж бай гэсэнтэй адилхан. Үгийн утга чинь ерөөсөө үйл хэргийн эх, хариуцлагыг шууд хэлж өгдөг... Сонгуулийн өглөө эрт манай хөгшин “Алдарт эх”-ийн одонгоо зүүгээд л, аа, би чинь чухам бүгдийг нь зүүгээд л, намайтал хөтлөлцөөд нарнаар алхаж байхад гоё байдаг шүү. Хүүе, тэгтэл энэ цэргийн дарга нар, тамирчид чинь ерөөсөө батган суух зайгүй, сайхан тэмдгээ зүүсэн улс. Ямар гавьяатай хүмүүс төрөө ингэж хүндэлж байдаг вэ гэмээр гоё байдаг.
  • Залуучуудад хандаж та юу хэлэх вэ?
  • Улс төрийн идэвх маш өндөр болж байгаа. Социализм гэдэг суварга нурсан. Капитализм гэдэг шилтгээнээ барьж дуусаагүй байх үед нурангид дарагдсан юм шиг, тийм үеийн залуучууд сонгуульд оролцох нь тааруу байсан. Одоо дэлхийд зочилж, өнөөдүүл чинь сургуульд сураад, эсвэл очиж боолын хөдөлмөр хийгээд, тэгж байхдаа “би эх орноо өөд татъя”, “Би чинь Чингисийн гал голомтыг сахисан баян Монголын эзэн шүү дээ” гэдгээ ухаараад зөндөө юм мэдээд ирсэн хүүхдүүд чинь “За, би Монголынхоо төрийг сонгох сонгуульд энэ удаа би сонгогдохгүй юм байна. Ийм учраас өөрийнхөө үзэл бодол, үйл хэргийг хэрэгжүүлэх хүнийг төрдөө гаргая” гээд. Одоо надтай өчнөөн залуучууд уулзаж байна. “Галсан гуай би хэнд нь саналаа өгөх вэ” л гэнэ. Би хариуд нь “Чиний зүрх сэтгэл мэдтүгэй” гэдэг. Хамаагүй зөвлөж болохгүй. Ялангуяа энэ намчирхал гэдэг өвчнөөр биш, Монголын төлөө гэдэг бодлоор бодтугай. Одоо чинь савангаар саналаа өгдөгөө больчихсон. Саван элбэг болчихсон. Өнөө архиар саналаа өгдөгөө больсон. Ялангуяа энэ муу юм чинь бас сайн талтай. Тахлын үеийн энэ хөл хорио, хорио цээр, манай төрийн байгууллагууд их сайн ажиллаж байна. Цагдаа, хууль хүчнийхэн, энэ тэр чинь. Тэгээд залуучууд ч гэсэн. Чингисийн үеэс наашаа өнөөдөр над дээр ирсэн алтан удмыг би надаар дуусгаж болохгүй. Ийм учраас би өөдрөг байх ёстой. Үгүй, тэгээд тэр 2 залуу тас тас инээгээд сонгуулийн байр луу ороод... гарч ирэнгүүтээ хэнд саналаа өгөв гээд “Аа, чи бид 2 санал нийлсэн байна” гээд хоёулаа үнсэлцэж байгаа энэ тэр их гоё байдаг юм. Харин зурагтаар та нар тийм дүрс авахгүй юм даа.

...Хөх тэнгэр эцэгтэй монголчууд минь ээ, нартай уралдан босоцгоогоорой. Хүн бүхэн төрийнхөө үйлсэд нэгэн зэрэг идэвхийлэн оролцоорой. Хөлгийнхөө дөмгийг түмний наадамд алтан жолоо өргүүлдэг шигээ хөгжилд түүчээлэх, хүндэтгэл даах итгэлт хүнээ Ерөнхийлөгчөөр сонгоцгоогоорой. Хурай, хурай, хурай.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Тэрбум мод
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Нээлттэй сонсгол
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Денвер Наггетс хожиж цувралыг 4-2...
Сонгууль болоход 5 хоног үлдлээ

Т.Галсан: Сонгууль бид хоёр

Номин 2021-06-04

ФОТО:

Сэдвүүд : #Сонгууль   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

5 цагийн өмнө өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

5 цагийн өмнө өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

5 цагийн өмнө өмнө

Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

5 цагийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

5 цагийн өмнө өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

5 цагийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

5 цагийн өмнө өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

5 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр

5 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга гэж ЯС намайг шахсан

1 өдрийн өмнө өмнө

Намрын адаг шар нохой сарын билгийн тооллын 1

1 өдрийн өмнө өмнө

Үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах