• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сэргээн засах хөгжлийн төв бол “бидний диваажин”

Цэлгэр том шилэн цонхоор гадаах орчны байгалийг ажингаа нэгэн хүү төгөлдөр хуур тоглон сууна. Түүний наад талын том ширээнд ээж нь бололтой эмэгтэй суусан байх агаад хөгжим тоглож буй хүүгээ ширтэн сэтгэл санаа нь ихэд тайван болоод юунд үл  санаа зовнин суугаа нь илт. Энэ бол Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хоёрдугаар давхарын энгийн нэгэн дүр зураг. Тус төвөөр үйлчлүүлсэн хүн бүр тохижилт болоод үйлчилгээний чанарыг нь сайшаахын сацуу  хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй, чадварлаг, зөв хандлагатай хамт олноор бахархдаг юм билээ. Өдөрт 500 хүүхэд хүлээн авч сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх бүрэн хүчин чадалтай, дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжөөр хангагдсан цогц үйлчилгээтэй энэ төвийн үйлчилгээний талаар өмнө нь  хүргэсэн. Харин энэ удаа тус төвийн дотоод бүтэц, үйл ажиллагааны талаар сурвалжиллаа.

“Эмнэлэгт байгааг нь мэдэгдүүлэхгүйн тулд тасгаа хүүхэлдэйн киноны баатруудаар нэрлэсэн”

Тус төвийн үүдээр ороход хамгаалалтын ажилтан биднийг угтан халуунаа үзэж гараа аруитгахыг зөвлөв. Дараагийн ажилтан  вакцинжуулалт болоод оршин суугаа хаягтай холбоотой мэдээллийг тэмдэглэсний дараагаар дотогш орууллаа. Үүнээс тус төвийн ажилчдын хариуцлага болоод хандлага илэрч байлаа. Цахилгаан шат нь тэргэнцэртэй хүүхэд орох боломжийг бүрдүүлсэн том зай талбайтайгаас гадна нэг давхарт хэд хэдэн цахилгаан шат байршуулжээ. Бид хамгийн эхэнд амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг Эрүүл мэндийн сэргээн засалтын газартай танилцлаа.  Энд өдрөөр сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх “Нарлаг ой” тасаг, хэвтүүлэн эмчлэх сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх “Пороро-1, 2”, “Маша, Миша-1, 2” тасаг,  урт хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх “Аами Таами” тасаг багтана. Үйлчлүүлж буй хүүхдүүдээ эмнэлэгт хэвтэж байгаа гэдгийг нь мэдэгдүүлэхгүйн тулд тасгаа хүүхэлдэйн киноны баатруудын нэрээр нэрлэсэн талаар тус төвийн Сэргээн засалт эрхэлсэн дэд дарга Ц.Батчимэг бидэнд ярилаа. Үүнээс гадна багш нар нь тасаг бүрийн ханыг хүүхэлдэйн киноны баатруудын зургаар чимэглэсэн байсан нь хүүхдүүдэд эмнэлэгт бус хайртай баатруудынхаа амьдардаг “диваажинд” ирсэн мэт дулаахан мэдрэмжийг төрүүлэхүйц болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн “Маша Миша” тасаг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалагчийн хамт хүлээн авч сэргээн засах тусламж үйлчилгээг 14-21 хоногоор үзүүлэн хэвтүүлэн эмчилж байна. Орон нутгаас ирж байгаа иргэдийнхээ аюулгүй байдал, тав тухыг хангахад анхааран ажилладаг учир тасаг бүрт тохилог ор, хувцасны том шүүгээнээс гадна усанд ороход зориулсан халуун ус, душь байрлуулсан байв. Харин “Аами Таами” тасаг нь эцэг эх нь асран хамгаалах чадваргүйгээс асрамжийн төвд амьдарч байгаа болон хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, түр хамгаалах байранд байгаа, асран хамгаалагч нь тодорхойгүй 3-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд урт хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээг 21 хоногоос нэг жилийн хугацаатай үзүүлдэг. Мөн Эрүүл мэндийн сэргээн засалтын газар нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоотой. Нүд, чих хамар хоолой, хүүхэд, хүүхдийн мэдрэл, рентген, хэвлийн болон үе, булчингийн эхо, зүрхний цахилгаан бичлэг мөн хөгжлийн үе шатыг тодорхойлох үнэлгээ, төрх байдал, алхаа гэсэн төрөл бүрийн үнэлгээ хийж оношлон тохирох эмчилгээг хийж зөвлөгөө өгдөг юм байна.

Хүүхэд хөгжмийн аялгуугаар дамжуулан даван туулах чадварт суралцдаг

Дараа нь бид Тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газрын “Хөгжим засал” гэсэн өрөө рүү орвоос 10 орчим насны нэг хүү аавтайгаа хамт дуу дуулж, багш хажуугаас нь ажиглан зогсоно. Хүүхэд хөгжмийн аялгуугаар дамжуулан бие бялдар, сэтгэл зүйн эмгэг бэрхшээлийг даван туулах чадварт суралцаж, бусадтай харилцах чадвар сайжирдаг. Мөн  амьдралын хэмнэл, урт хугацааны ой тогтоолт сайжирч, бухимдал багасч өөрийгөө илэрхийлэх ур чадварт суралцдагаараа давуу талтай. Тиймээс тус төвд хөгжим засал хөтөлбөрийн хүрээнд ганцаарчилсан ба бүлгийн сургалтуудыг явуулдаг юм. Мөн Тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газар нь  хүүхдийн хөгжлийн үнэлгээ, боловсролын тусламж үйлчилгээ, нийгмийн ажилтны тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөөг үзүүлдэг. Хүүхдийн бэрхшээлийн онцлог, сэтгэл зүйн байдал, гэр бүлийн орчин, нийгмийн харилцааны нөхцөл байдлын мэдээллийг цуглуулж, тухайн хүүхдийн бодит байдлыг мэдэхийг хөгжлийн үнэлгээ гэдэг. Энэ үнэлгээг  сургуулийн өмнөх боловсролын ба бага, дунд боловсролын үнэлгээний багш нар  хийдэг. Хүүхдийн хөгжлийг үнэлснээр сэргээн засах тусламж үйлчилгээг цаг алдалгүй хийж, эрт хөгжүүлэн дэмжих боломжтой. Эрт оношилгоо ба эрт хөгжүүлэх үйлчилгээг цогцоор нь явуулснаар хүүхдийн суралцах, бие даан амьдрах боломж дээшилдэг юм.

Харин хэл яриа, нийгэмшихүй хөтөлбөр нь хэл ярианы хоцрогдолтой, бусадтай харилцахад бэрхшээл үүссэн, өөрийгөө илэрхийлэхдээ сул, сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй байдалтай хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих зорилготой. Тус төвийн хэл засалч хүүхдийн хэл ярианы бэрхшээлийг тодорхойлох, дуу хоолойн өнгөний өөрчлөлтийг засах, ээрүү, дультраа, авиа дуудлагын бэрхшээлийг засдаг юм. Харин хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд тулгуурласан боловсролын тусламж үйлчилгээ нь хүүхдийн сурах эрх ба нийгмийн оролцоог хангах, бие даах чадварыг хөгжүүлэх зорилготой, уян хатан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Ингэхдээ ганцаарчилсан ба бүлгийн хэлбэрээр эцэг эх, асран хамгаалагчийн хамтын оролцоотойгоор сургалтыг зохион байгуулдгаараа онцлогтой.Хөдөлгөөн засал эмчилгээнд сунгалтын дасгал, булчингийн хүч, тэсвэр сайжруулах дасгал, тэнцвэрийн дасгал, нүүрний саажилтын үед хийх дасгалуудаас гадна бага насны хүүхдийн хөгжил хөдөлгөөнийг сайжруулах, хоцрогдлоос сэргийлэх дасгал багтдаг. Хөдөлмөр засалд өдөр тутмын үйл ажиллагаа, бие даасан байдлыг сайжруулах дасгал, гарын нарийн нийлмэл хөдөлгөөн сайжруулах дасгал, танин мэдэхүй, тэнцвэрийн үйл ажиллагаа сайжруулах дасгал багтана. Харин цахилгаан эмчилгээнд хэт авиан эмчилгээ, лимфийн эмчилгээ, I/T муруй бүхий нэг сувагт цахилгаан эмчилгээ, өндөр давтамжтай бичил долгионы эмчилгээ, лазер эмчилгээг үзүүлдэг. Мөн бассейн, бүтэн биеийн ванн, циркуляр душь, шарко шүршүүрийг ашиглан усан эмчилгээ хийхээс гадна уламжлалт зүү болон иллэг массаж эмчилгээг үзүүлдэг юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн туслах хэрэгсэл эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган, засвар үйлчилгээг цаг тухай бүрт нь хийдэг бөгөөд протез, ортопедийн 17 нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явуулахад бэлэн болжээ. Протез ортопедийн үйлдвэр нь төвд хэвтэн эмчлүүлж байгаа болон 21 аймаг, есөн дүүргийн  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үйлчилгээг үзүүлж, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн ур чадвартай хослуулан үйлчилж байна. Тасаг бүр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан нь үүнийг нотолж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.16 ДАВАА № 159 (6636)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
ХУРААХ
Хөндлөнгийн шинжээчдийн...
Тоттенхэм талбайдаа Ситиг...

Сэргээн засах хөгжлийн төв бол “бидний диваажин”

ДОЛЖИНЖАВ 2021-08-16

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

22 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

22 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

22 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

22 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

22 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах