• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ОХУ: Бүх хүн амаа вакцинжуулсан цагт цар тахал зогсоно

Манай хойд хөрш ОХУ-д лхагва гарагт 18842 тохиолдол бүртгэгдэж, 792 хүн нас барав. Ингэснээр тус улсад 7.1 сая хүн халдвар авч,  195 мянган хүн цар тахлаар амиа алдлаа. Тус улсад есдүгээр сард халдварын тархалт нэмэгдэж болзошгүйг эрүүл мэндийн ажилтнууд анхааруулаад байгаа юм. Тиймээс ОХУ-ын халдварын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.

Тархалт хоёр дахин нэмэгдэв

ОХУ-д энэ сарын 9-нөөс хойш өдөр болгон 18 мянга гаруй хүнээс халдвар илэрч, 800 орчим хүн нас барж байна. Тус улсад халдвар наймдугаар сарын 28-наас эхлэн эрчимтэй өссөн юм. Тухайлбал,  улсын хэмжээнд наймдугаар сарын 28-ны бямба гарагт 13510 хүнээс халдвар илэрсэн нь өмнөх долоо хоногоос 50 хувиар өссөн төдийгүй хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр тоо юм. Тиймээс Оросын эрх баригчид COVID-19 халдварын шинэ давлагааны тархалтыг бууруулахын тулд ажилчдаа амраах тушаалыг бямба гарагт гаргаж, иргэдээ вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалсан юм. Учир нь бямба гарагт Москва хотод 6701 тохиолдол бүртгэгдсэн нь тав хоногийн өмнөөс хоёр дахин нэмэгдсэн, арванхоёдугаар сараас хойших нэг өдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр байсан юм. Энэ талаар Москва хотын захирагч Сергей Собянин “Нөхцөл байдал өнгөрсөн долоо хоногоос эрс муудлаа. Өвчтөнүүдийг хүлээж авах эмнэлгийн ор хүрэлцэхгүйд хүрсэн, хэд хэдэн эмнэлгийн орыг халдвартай өвчтөнүүдэд зориулж бэлтгэж байгаа. Тархалтын хурдыг яг одоо нэн даруй сааруулахгүй бол вирус асар хурдацтайгаар халдварлах эрсдэлтэй гэж вирус судлаачид мэдэгдсэн. Гэвч бид цар тахлын үед эдийн засгийн тогтвортой бодлого барихыг хичээж байна” гэв.  Мөн бар, зоогийн газруудыг 23:00 цагаас хойш үйлчлэхээ зогсоохыг шаардаж,  хоолны газар, спортын заал болон бусад олон нийт цуглардаг газрын үйл ажиллагааг хаасан юм. Үүнээс гадна байгууллагуудыг ажилчдаа гэрээсээ цалинтай ажилуулахыг зөвлөөд байна. Москва хотод лхагва гарагт 1838 тохиолдол бүртгэгдэж, 49 хүн нас барлаа. Ингэснээр тус хотод 1.5 сая гаруй хүн халдвар авч, 28 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.Мөн тус улсын нийт халдварын 90 орчим хувь нь эдгэрээд байна. Халдварын тархалтаас үл хамааран Испани, Ирак, Кени, Словак улсуудтай энэ сарын 21-нээс нислэгээ сэргээнэ гэдгээ Засгийн газар нь даваа гарагт зарлав.

...ДЭМБ-аас Спутник-V вакцинд өгөх зөвшөөрлийг хэлэлцэхээ зогсоосноо өчигдөр зарлав. Үүний дараа вакцины үйлдвэрлэгчид дээрх асуудлыг шийдвэрлэсэн вакцины үр нөлөө, аюулгүй байдалд эргэлзэхгүй байгаагаа  мэдэгджээ.

ДЭМБ Спутник-V вакцинд зөвшөөрөл олгохоос татгалзлаа

ДЭМБ-аас Спутник-V вакцинд өгөх зөвшөөрлийг хэлэлцэхээ зогсоосноо өчигдөр зарлав. ДЭМБ-ын харьяа Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагын захирлын туслах Жарбас Барбоса “ДЭМБ-аас тавдугаар сард Орост судалгаа хийх үед вакцины үйлдвэрээс хэд хэдэн  зөрчил илэрсэн тул яаралтай ашиглах зөвшөөрөл өгөх үйл явцыг зогсоосон. Үйлдвэрлэгчид бидний зөвлөгөөг хэрэгжүүлж үйл ажиллагаагаа өөрчилж, дараагийн шалгалтад бэлэн байх ёстой” гэж ярьсан тухай “The Moscow Times” мэдээлэв. Үүний дараа вакцины үйлдвэрлэгчид дээрх асуудлыг шийдвэрлэсэн вакцины үр нөлөө, аюулгүй байдалд эргэлзэхгүй байгаагаа  мэдэгджээ. Харин бие даасан эрдэмтэд үйлдвэрийн зөрчил нь вакцины чанарыг алдагдуулж болзошгүй гэж “The Moscow Times”-т ярьжээ. ОХУ-аас вакцинд нь зөвшөөрөл олгох хүсэлтийг ДЭМБ болон Европын эмийн агентлаг руу хоёрдугаар сард илгээсэн билээ. Гэвч мэдээлэл дутуу гэсэн шалтгаанаар зөвшөөрөл олгоогүй байсан юм.

Үүнээс өмнө Спутник-V вакцин хурдацтайгаар тархаж байгаа дельта хувилбараас хамгаалдаг нь 14 мянган хүнийг хамруулсан судалгаагаар тогтоогдоод байв. Вакцинтай хүмүүс халдвар авч байгаа нь вакцинууд дельта хувилбараас хамгаалж чадахгүй байгаа, эсвэл дархлаа богино хугацаанд тогтсон  гэсэн эргэлзээг дэлхий нийтэд төрүүлээд байгаа юм. Спутник-V вакцины тухайд AstraZeneca болон Johnson & Johnson вакцинуудтай ижил технологиор бүтээгдсэн юм. Тус вакциныг дэлхийн 69 орон хүлээн зөвшөөрч, сард 10-12 сая тунг тарьж байна. 

Путин: Вакцин хэрхэн үйлчлэхийг хамтдаа харцгаая

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ойрын хавьтал болсон учир өөрийгөө тусгаарлаж байгаагаа мягмар гарагт зарлав. Энэ тухайгаа “Спутник-V вакцины хоёр тунг хийлгэсэн учир өөрийгөө халдвар аваагүй гэж бодож байна. Энэ бол байгалийн туршилт. Вакцин хэрхэн үйлчлэхийг хамтдаа харцгаая. Надад их хэмжээний эсрэг биет тогтсон байгаа. Энэ нь бодит байдал дээр намайг хамгаалж чадах эсэхийг харья. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна” гэж ярьсан юм. Өдгөө 68 настай Путин ойрын хавьтал болсон учир Афганистаны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Тажикистан руу хийх аяллаа цуцлаад байна. Тусгаарлалтад орохоосоо өмнө тэрбээр даваа гарагт Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Ассад болон паралимпийн тамирчидтай уулзаж, Беларусьтай хамтарсан цэргийн сургуулилтыг ажиглахаар Оросын баруун хэсэгт очжээ.Путиныг халдварт өртүүлэхгүйн тулд Кремльд хатуу дэглэм үйлчилж байгаа. Тухайлбал, Кремль рүү орох зочид ариутгасан тусгай хонгилоор орж, тусгаарлагдаж, шинжилгээ өгөх ёстой бөгөөд  сэтгүүлчид PCR шинжилгээ өгөх шаардлагатай юм. 

Аргентин улсад явуулсан судалгаагаар Спутник V вакцины нэгдүгээр тун халдвараас 79 хувь , нас баралтаас 85 хувь, эмнэлэгт хэвтэх эрсдэлээс 88 хувь хамгаалж байна гэж “The Lancet” анагаах ухааны сэтгүүл мэдээлэв.  Тус вакцинаар хүн амынхаа 70-аас дээш хувийг дархлаажуулсан Сан Марино улсад хийсэн судалгаагаар Спутник V халдвараас 95 хувь, эмнэлэгт хэвтэхээс 96 хувь хамгаалдаг гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан энэ сарын 2-нд мэдээлж байв. Тус вакцинд хамрагдсан хүнд зургаан сарын дархлаа тогтдогийг Аргентинд хийсэн судалгаагаар тогтоожээ.

Бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоохгүй

 Дэлхийн хамгийн анхны COVID-19 эсрэг вакциныг гарган авснаа өнгөрсөн оны наймдугаар сард зарлаж байсан тус улсын вакцинжуулалт удаан үргэлжилж байгаад тархвар судлаачид санаа зовниж байна. Одоогоор Оросын хүн амын 28 хувь буюу 40 сая орчим хүн бүрэн тун вакциндаа хамрагдаад байна. Тодруулбал, дөрвөн хүн тутмын нэг нь бүрэн тун вакциндаа хамрагджээ.

Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Бид яг одоо үйлдвэрлэсэн вакцинаараа орос хүн бүрийг вакцинжуулах  боломжтой. Гэвч хүмүүс вакцинаас болгоомжлох нь энгийн зүйл юм” гэв. Санал асуулгаар тус улсын хүн амын гуравны хоёр нь вакцин хийлгэхгүй гэсэн дүн гарчээ. Энэ нь хоёр шалтгаантай хэмээн ажиглагчид үзжээ.  Нэгдүгээрт, Оросын иргэд эрх баригчдадаа итгэдэггүй. Хоёрдугаарт, коронавирус тийм ч аюултай биш эсвэл коронавирусыг вакцин ч дийлэхгүй гэсэн бодолтой холбоотой гэж төрийн телевиз нь мэдээлэв. Тус улс өнгөрсөн зунаас хойш бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоогүй.  Гэвч  одоо вирусын шинэ давлагаанд өртөөд байна. Энэ үед вакцинжуулалтын хурдаа нэмэхгүй бол цар тахал хэзээ ч алга болохгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Москва хотын захирагч Сергей Собянин “Хүн амаа бүхэлд нь вакцинжуулах хүртэл бид халдвар авсаар өвдсөөр байх болно” гэжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.17 БААСАН № 183 (6660)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Х.Баттулгын “нэхсэн” эрх мэдэл...
“Хөгжлийн үүд” жишиг суурьшлын...

ОХУ: Бүх хүн амаа вакцинжуулсан цагт цар тахал зогсоно

ДОЛЖИНЖАВ 2021-09-17

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах