• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Алсдаа “аминд орно”, тэдний "хөдөлгөсөн" том төслүүд

COVID19 цар тахал хүн төрөлхтөнд байсгээд л шинэ “үр төл”-өө танилцуулж байна. Тэр бүрт нь дэлхийгээрээ хямарч, дарж авах вакцины аянд мордоцгоох аж. Өөрөөр хэлбэл, мутацилагдсан хувилбарууд илрэх бүрт эхлээд эрүүл мэнд амь насаа бодох хэрэгтэй болж байна. Харин дараагаар нь эдийн засгаа анхаарах ёстой.

Тиймээс манай улс бусдын л адил COVID19 цар тахал хэзээ дуусна, ард нь гарчих санаатай үзэж тарж байна.

Монголчууд COVID19 цар тахалтай хамт амьдарч буй хоёр жилийн сүүлийн арван сард энэ Засгийн газар ажиллалаа. Нэгдүгээр сарын сүүлчээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, Засгийн газраа байгуулж байв.

Засгийн газар, зарим сайд нь сайнаар, саараар хэлэгдсээр өнөөдрийг хүрлээ. Шүлхий алдсан сайд, шатахуун тасалсан сайд, шахмал түлш дээр барьц алдсан сайд, бас бурханы хөшөө, Дарханы зам дээр “ойчсон” зэрэг салбарынхаа ажлыг салам унагаасан “хэрэг”-тэй хэд хэдэн сайд бий. Угтаа энэ нь тэр сайдын удирдлага, менежментэд тавигдаж буй дүн юм.

Гэхдээ энэ Засгийн газрын арван сарын хийснийг эргээд харахад том төслүүд дээр үнэхээр том “хөдөлж” чадсан. Үнэн юм үнэнээрээ сайхан л даа.

Хамгийн түрүүнд Оюутолгойн гэрээг онцолмоор байна. Монголын төр  Оюутолгойн 2009 оны гэрээг ашиггүй болсон гэдэгт бүрэн итгэлтэй болж, тогтоол шийдвэрүүдийг гаргасан. 2015 оны Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө ч эргээд Монголд халгаатай болох нь батлагдсан. Нэг мэдсэн чинь, Монгол Улсын ашиг хүртэх хугацаа хэдэн арван жилээр хойшилж, харин өндөр дүнтэй өртэй болчихсон байв. Энэ талаар “...Монгол Улсын Засгийн газрын 1.4 тэрбум ам.доллар бүхий 34 хувийн өрийн бичилт 2009 оноос хойш 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн. Энэ чигээрээ ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр төлж байж ашиг хүртэх тухай яриа хөөрөөндөө орж болно” гэж “Рио Тинто” манайд мэдэгдсэн. 

Уг нь 2009 оноос хойш манай талаас “...Алдаагаа засаач ээ, ашиг авмаар байна” гэж янз бүрийн байдлаар маш олон удаа түнш “Рио Тинто”-д хандаж байжээ. Хачирхалтай нь тэр бүгдийг нэг ч удаа анхаарч үзэж байсангүй. Дунд 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар татварын маргаан үүсгэж, 2015 онд Ч.Сайханбилэг Дубайд очиж далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, ингэж хоёр удаа “харьцсан” байдаг юм.

Тэгвэл энэ Засгийн газар “Рио Тинто”-тай хэлэлцээрийн ширээнд сууж, үр дүнг бодитойгоор гаргаж чадлаа гэж болно. Засгийн газраас хэлэлцээрийн явцад далд уурхайн зардал хэтэрсэн буюу Дубайн гэрээг цуцлах, өнөөг хүртэл Монголын 34 хувьд оногдох өрийг тэглүүлэх “санал”-ыг тавьсан. Харин “Рио Тинто”-гийн зүгээс 2009 оноос хойш үүсэн 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг “тэг”-лэж, ашгийн урьдчилгаа нэг их наяд төгрөг санал болгосон. Манай талын хувьд эдгээрийг хүлээж авах эсэхээ шийдээгүй. Харин Дубайн гэрээг цуцлах шахалтыг үзүүлсээр байгаа юм. Хамгийн сүүлд, энэ сарын 22-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой уулзахдаа “...Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстой.

Монголын төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Дубайн гэрээг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах хэрэгтэй” гэсэн. Үүнд Якоб Стаусхольм “...Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн” гэжээ.

Мөн Уржигдар “Туркойз Хилл Ресурс”-ээс Оюутолгойн гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг баталснаа зарласан байна. Ингэхдээ “...Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн хооронд үргэлжилж буй хэлэлцээрт ахиц дэвшил гарсантай холбогдуулан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн чухал ажлуудыг үргэлжлүүлэхийн тулд 75 сая ам.долларын төсвийг баталсан” гэж мэдээлжээ.

Хэлэлцээр үргэлжилж байна. Тэгвэл энэ хэлэлцээр явагдаж байх үед Засгийн газар нэг том төслийг хөдөлгөсөн. Тэр нь олон жил “чагт”-тай байсан Тавантолгойн цахилгаан станц юм. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай тус цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулахаар болж, ажлыг нь хавар зуны заагаар эхлүүлсэн.  Энэ цахилгаан станц нь өмнийн говь дахь уул уурхайн эрчим хүчийг найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдол өндөртэй юм.

Мөн л олон жил яригдаж байгаа ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолой барих ажилд тодорхой ахиц гарч байна. Одоогоор энэ төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж буй аж. Манай ЭХЯ, ОХУ-ын “Газпром” корпораци болон түүний охин компанийн хамтаар хийн хоолойн олон бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны сүүлчээр дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Саяхан ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч В.Абрамченко Монголд ирж хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралд оролцох үеэрээ “...Энэ төслийг амжилттай хамтран хэрэгжүүлнэ гэдэгт ОХУ найдаж байна” гэчихээд явсан.

Бас нэг том төслийг “хөдөлгөсөн” нь хотын автозамын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Эхний 2022 оныхыг төсөвт суулгасан. Урьд өмнө нь замын түгжрэлийг бууруулахад жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байж л дээ. Үнэнийг хэлэхэд хотын замын түгжрэл улсын хэмжээний асуудал болоод удчихсан. Хотын иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Одоо хотын удирдлагууд төсвөө зөв зарцуулж, шийдвэртэй, үр дүнтэй ажиллах шаардлагатай.

Мөн хотын түгжрэл, төвлөрлийг сааруулах, Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр ложистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хот бий болгох зорилгоор “Богдхан төмөр зам”-ыг барьж эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажлыг нь наймдугаар сард эхлүүлчихсэн. Энэ төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдоно. Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт аж. Түүнчлэн 16.6 км урттай хоёр туннелийг Монгол Улсад анх удаа барих юм байна.

Үүнээс гадна энэ Засгийн газар “...Авлигатай тэмцэж байж ажил явна” гэдэг бодлого хийж эхэлсэн. Өнгөрсөн зуны Зам-Үүд дээр болсон явдлыг санаж байвал, түүнээс хойш энэ ажил эрчимжсэн гэхэд болно. АТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхий сайд толгойлдог. Энэ үйл ажиллагааны хүрээнд суурь үзүүлэлт болох авлигын индексийг бууруулахаар ажиллаж эхэлсэн.

Өнгөрсөн зунаас хойш албан тушаалтнуудын холбогдсон авлигын 70 хэрэг шүүхээр шийдэгджээ. Авлигын индекс 111 байснаа нэг тоогоор буурсан байна. Энэ ажлын зорилго нь ойрын хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах гэж байгаа юм. Үүний хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж УИХ-д өргөн барьсан.

За, тэгээд ирэх 2022 оноос Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орох “хуваарь”-тай.  Дараа нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Дагаад Зүүнбаянгийн төмөр замын ойролцоох 23 орчим орд газрыг шинээр ашиглалтад оруулна.  гэх мэт томоохон асуудлуудыг Ерөнхий сайдын орон нутагт хийсэн албан томилолтын “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зэс баяжуулах үйлдвэр барих тухай шийдвэрийг бас гаргасан. 

Ийм томоохон төслүүдийг “хөдөлгөж” чаджээ. Эдгээрийг сайлах нь байна, муулах нь ч байна. Ганц л зүйл тов тодорхой байгаа юм. Дэлхийн эдийн засаг хэрхэх нь тодорхой бус боллоо. COVID19 цар тахлаас болж шүү дээ. Биднээс хамааралгүй хямралыг бид туулах л болох нь. Харин тэр үед энэ Засгийн газрын хөдөлгөсөн том төслүүд л аминд орно шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.1 ЛХАГВА № 235 (6712)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
Үс засуулвал өлзийтэй сайн
Монголчууд шүлхийтэй мах идэж...

Алсдаа “аминд орно”, тэдний "хөдөлгөсөн" том төслүүд

ДАМДИН-ОЧИР 2021-12-01
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Алсдаа “аминд орно”, тэдний

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

13 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах