• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүссэн хичээлээ сонгож чадаагүй хүүхдүүд туршилтын золиос болсоор байх уу...

Багш нь хичээлээ тоть шиг давтаж, сурагчид нь үг дуугүй бичиж суудаг цаг үе хэдийнэ ард үлдэж, манай улсын боловсролын салбарт хөгжлийн салхи сэвэлзэж эхлээд гурав дахь жилтэйгээ золголоо.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг монгол бахархалтай, үндэсний соёл, уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих нөхцөлийг агуулсан сургалтын стандарттай болох тухай зорилт багтсан байдаг. Энэхүү зорилтын хүрээнд 2013 онд бага боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн. Үүний дараа 2014-2015 оны хичээлийн жилд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд эхлүүлсэн юм.

Тус хөтөлбөр амжилттай хэрэгжсэн тул дараагийн үе шатанд шилжин улмаар суурь боловсролын шинэчлэлүүд хийгдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, цөм хөтөлбөр сургуулийн бүх л шатанд хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. Тэгвэл  суурь боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулж, 2015-2016 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Ингэснээр ахлах ангийн сурагчдын судлах хичээлийн тоо багасч, суурь хичээлийг заавал судлахаас гадна өөрийн сонирхсон хичээлийг сонгон судлах боломж нээгдсэн. Тиймээс энэ удаагийн дугаарын сурвалжлагаараа “Ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөр”-ийн туршилтын талаар хөндөн бэлтгэлээ.

Олонхын зарчмыг сурагчдын хичээл сонголтод хэрэгжүүлж байна

“Ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөр”-т саашаалтай зүйл олон бий. Тухайлбал, тус хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд ямар хичээл сонгож суралцахаа өөрөө шийдэх эрхтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хүсэл сонирхлыг нэгдүгээрт тавьж байна гэсэн үг. Ингэснээр тухайн хүүхдийн ирээдүйд эзэмших мэргэжил илүү тодорхой болж, цаашлаад элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоо хараад ямар ч хамаагүй мэргэжил сонгодог хүүхдүүд багасч, улс орны хөгжилд хэрэгтэй эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцагсад олширч болох талтай. Энэ мэтчилэн дурьдаад байвал олон зүйл бий.

Гэвч тус хөтөлбөрийн хэрэгжилтийг тойрсон олон асуудал байгаа нь сурвалжлага хийх явцад харагдаж байлаа. Манай сонины сурвалжлах хэсгийн очсон эхний сургууль бол Ататуркийн нэрэмжит V дугаар сургууль. Тус сургуулийн X дугаар ангид 50, XI дүгээр ангид 210, XII дугаар ангид 181 хүүхэд суралцдаг байна. Бид юун түрүүнд сургуулийн удирдлагатай уулзаж, мэдээлэл авахыг хүссэнгүй. Харин сурагчидтай уулзан “Ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх бодит мэдээллийг авахыг хүссэн юм. Бидний уулзсан эхний сурагч бол А.Халиун. Тэрбээр V дугаар сургуулийн 12д бүлэгт сурдаг бөгөөд ахлах ангийн туршилтын цөм хөтөлбөрийн тухай ярихдаа “Хичээл хасагдсан нь таалагдаж байгаа.

Гэхдээ нэг их хичээл хасаагүй. Гурван хичээл л хасагдсан байна билээ. Хичээл сонгох тал дээр учир дутагдалтай талууд бий. Жишээлбэл, Манай анги 35 хүүхэдтэй. 21 хүүхэд нь нийгмийн ухааны хичээлийг сонгосон юм. Тэгэхээр олонхыг дагаад үлдсэн хүүхдүүд нь ч гэсэн нийгэм судалж байгаа юм л даа. Яах вэ, өөрийнхөө сонгосон хичээлээрээ суралцвал үр бүтээлтэй. Олонхыг дагана гэхээр бидэнд ямар ч ашиггүй. Хэрвээ ингэх бол бараг хичээл сонгохгүй байсан нь дээр” гэсэн юм. Үүний дараа бид 12б ангийн сурагч Г.Номинтой уулзахад бас адил хариулт өгч байв. Г.Номингийн анги нийт 38 хүүхэдтэй бөгөөд ангийнх нь ихэнх хүүхэд физикийн хичээлийг сонгон судалсан учраас мөн л олонхыг дагаж байгаа аж. Сурагчидтай ярилцаж, нөхцөл байдлын талаарх мэдээлэл авсны дараа тус сургуулийн ахлах анги хариуцсан мэргэжилтэн ПБаттогтохтой ярилцлаа.

Тэрбээр “Манай сургууль олонхыг дагасан зарчмыг барьж байгаа. Ерөнхийдөө бидэнд 40 хүүхдийг олон хуваах боломж байхгүй. Анги танхимаас гадна төсөв мөнгөний хүрэлцээний асуудал бий. Энэ чинь өмнө нь баталсан төсөв мөнгөн дээр явж байгаа. Ямар төсвийн тодотгол хийсний дараа гарч байгаа биш. Тэгээд ч одоохондоо шинэ, туршилтын шатандаа явж байна. Цаашид төвлөрсөн ахлах сургууль байгуулаад ирэхээр нэг анги болгох байх.

Одоо тав, арван хүүхдэд гэрийн багш шиг заагаад байх боломжгүй. Тэрийг хүүхдүүд ойлгох хэрэгтэй” гэдэг хариултыг өгсөн юм. Ийнхүү тус сургуулийн мэргэжилтэнтэй ярилцсаны дараа манай сонины сурвалжлах хэсэг Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийг зорив. 50 дугаар сургуульд байдал арай өөр байх аж. Биднийг очих үед бага ангийн сурагчдын хичээлийн цаг дөхсөн тул хүүхдүүд гаднаа жагсаж байлаа. Харин ахлах сурагчдын хичээл тарсан хэдий ч сонгон судалсан хичээлдээ суух сурагчид сургууль дээрээ байж таарав. Өөрийн дуртай хичээлийг сонгон суралцаж байгаа нь надад таалагдаж байна хэмээн ярих охиныг н.Болор-Эрдэнэ гэдэг. Тэрбээр энэ жил төгсөх ангийн сурагч гэнэ.

Анги нь нийт 35 хүүхэдтэй бөгөөд сонгоны хичээл ороход анги танхим хүрэлцээтэй байдаг талаар бидэнд ярив. Мөн тус сургууль хэрвээ нэг ангиас цөөн хүүхэд ямар нэг хичээл сонговол нөгөө ангийн хүүхдүүдтэй нь хамт хичээллүүлж байгаа аж. Тухайлбал, 35 хүүхэдтэй анги байлаа гэж бодъё. Тэдний таван хүүхэд нь нийгэм, бусад нь физикийн хичээлийг сонгон судлахаар болсон тохиолдолд нийгэм сонгосон таван хүүхдийг өөр ангийн сурагчидтай хамт сонгосон хичээлийг нь судлуулж байгаа ажээ. Харин тус сургуулийн 12г ангийн сурагч н.Золбоо туршилтын хөтөлбөрийн талаар өөр бодолтой явдаг байна. н.Золбоо газарзүйн хичээлийг гүнзгийрүүлж судлахаар сонгон судлахаар болжээ.

Гэвч түүний сонгосон газарзүйн хичээлийн сонгон нь 03:00 цагт ордог гэнэ. Тэрнээс болж хичээл нь эрт тарсан тохиолдолд газарзүйн сонгондоо суухын тулд сургууль дээрээ хүлээх шаардлага гардаг байна. Энэ мэтчилэн сурагчдын дунд жижиг гэлтгүй асуудлууд хөвөрсөөр байлаа. Ингээд бид тус сургуулийн захирал Р.Даваахүү, ахлах анги хариуцсан сургалтын менежер н.Бэхбаттай уулзаж цөм хөтөлбөрийн талаар мэдээлэл авах гэсэн ч “Завгүй байна” гэдэг хариултыг өгсөн тул дараагийн сургууль руу яаравчлав.

Гурван сайдын тушаал бүлэг үүсгэхэд саад болов

Манай сурвалжлах хэсгийн дараагийн очсон газар бол Монгол III дугаар сургууль. Биднийг очих үед өдрийн 01:50 цаг аль хэдийнэ өнгөрсөн байлаа. Энэ цагт бага ангийн сурагчдын хичээл эхэлж, ахлах ангийн сурагчид тарсан байдаг. Гэвч сонгон судлах хичээлтэй учраас ахлах ангийн сурагчид байгаа гэсэн эрмэлзлэлээр тус сургуулийг зорьсон минь энэ. Сургуулийн хашаанд нам гүм байх агаад хажууханд ойрхон байрлах автобусны буудал дээрх хүмүүсийн чимээ л хааяахан сонсогдож байв.

Ингээд бид сургалтын менежертэй нь уулзахаар алхтал сургуулийн урд талын сандалд хэсэг охид, хөвгүүд сууж харагдлаа. Тэдэнтэй ярилцвал, XII дугаар ангийн сурагчид бөгөөд “Сонгон судлах хичээл эхлээгүй байгаа. Улирал, улирлаар орно гэсэн. Бараг XII дугаар ангийнханд сонгон судлах хичээл орохгүй юм шиг байна лээ. Сургуулийн захиргаанаас тийм мэдээлэл өгсөн” хэмээв. Тиймээс бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус сургуулийн захирал В.Хоролгаравтай уулзсан.

...“Ахлах сургуулийн сургалтын цөм хөтөлбөр”-т саашаалтай зүйл олон бий. Тухайлбал, тус хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд ямар хичээл сонгож суралцахаа өөрөө шийдэх эрхтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хүсэл сонирхлыг нэгдүгээрт тавьж байна гэсэн үг...

Тэрбээр, “Энэ хичээлийн жилээс эхлэн улс орон даяар ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж байгаа. Заавал судлах болон сонгон судлах хичээл орж эхэлсэн. Хичээл сонголтын зохицуулалтыг хийхэд ярвигтай. Жишээ авбал, Газарзүйн хичээлийг XII дугаар ангид нийт дөрвөн хүүхэд сонгосон байгаа юм.

Биологийн хичээлийг 16 хүүхэд сонгосон. Тэгэхээр энэ хүүхдүүдийн сонголтыг хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм. Хуульдаа 20 гэсэн байгаа учраас хэрэгжүүлэх боломжгүй. Эндээс харахад, цөөнх болсон хүүхдүүд жоохон хохиролтой байна л даа” гэв. Тус сургуулийн X дугаар анги 40,  XI,  XII дугаар анги найман бүлгийн 260 сурагчтай аж. Монгол III дугаар сургуулийн захиралтай ярилцсаны дараа бид салбар яамны зүгээс ямар бодлого барьж, үүнд ямар арга хэмжээ авахаар зорьж буйг мэдэхээр БСШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож, хариуцсан мэргэжилтнийх нь дугаарыг авсан юм.

Ингээд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын хүрээлэнгийн сургалтын хөтөлбөрийн судалгааны секторийн эрхлэгч А.Энхтогтохоос зарим зүйлд хариулт авав.

-Хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалын цөм хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжиж эхлээд байна. Зарим сургуульд эсрэгээрээ байна л даа. Тухайл­бал,олонхын саналыг дагаж, хичээл сонголтыг хийлгэж байна. Үүнээс болж зарим сурагчид өөрийн сонирхсон хичээлийг сонгох боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Үүнд нэгдсэн журмаар зохицуулалт хийх боломж бий юу?
-Ахлах ангид заавал судлах, заавал сонгон судлах, сонгон гүнзгийрүүлж судлах хөтөлбөр хэрэгжүүлэхээр боловсруулагдсан байгаа. Бүрэн дунд болосврол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай хичээлүүд заавал судлах хөтөлбөрөөр хичээллэнэ. Харин заавал сонгон судлах хичээл нь орон нутаг болон сургуульд эрх мэдэл олгосон, сургууль, орон нутгийн хөгжлийг дэмжсэн, сургуулийн бодлого зорилтод нийцүүлэн үндэсний хэмжээнд гарсан бүрэн дунд боловсролд хэрэгжих хөтөлбөр буюу тавигдах шаардлагын дагуу сургууль хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлэх юм.

Сонгон гүнзгийрүүлэн судлах гэдэг нь шинжлэх ухааны мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлж судлах,  их дээд сургуулийн элсэлт, мэргэжлийн чиг баримжааг олгоход чиглэсэн хөтөлбөр. Бүх хүүхэд нэг хөтөлбөрөөр хичээллэх биш бүрэн дунд боловсрол эзэмшихэд зайлшгүй үзэх ёстой хичээлээ  судлаад  сонгосон судлагдахуунаа  нэмж судлах юм. Гэхдээ цөөн сурагчтай сургууль хүүхдийн сонголтоор бүлэг үүсгэх боломжгүй бол багшлах боловсон хүчний нөөц, орон нутгийн хөгжил, сургуулийн зорилго зорилтод үндэслэн сургуулийн менежментийн зохицуулалт хийж болно.  Сургуулийн дотоод үйл ажиллагаанд оролцож үндэсний хэмжээнд нэгдсэн зохицуулалт хийх боломжгүй. Энэ нь тухайн сургуульд эрх мэдэл олгож байгаа гэсэн үг юм.

-Олонхын жишгийг дагаад үлдсэн хүүхдүүд нь хохироод үлдэнэ гэсэн үг үү?
-Өнгөрсөн жил бид лаборатори 40 сургуульд туршиж үзсэн үр дүнгүүд бий. Тухайлбал, хүүхдүүд заавал судлах хичээлээ судалчихаад сонгон гүнзгийрүүлэх хичээлээр сонголтын бүлэг үүсгэн хичээллэж болно. 

Гэхдээ хүүхдийн сонголтыг хүндэтгэж, зохицуулалт хийх арга хувилбаруудыг сургуулийн менежментийн сургалтаар захирал, менежерүүдэд  сургалт өгсөн байгаа. Түүнээс гадна сургуулийн төсөвт тохируулан багшлах боловсон хүчнийхээ нөөцөөс хамаарч зохицуулалт хийх эрх сургуулиудад бий. Тэгэхээр хүүхдийн сонголтыг харгалзах, багшлах боловсон хүчнийхээ нөөцөд үндэслэх, сургуулийн менежментийн зохицуулалтыг хийнэ гэх мэт зохицуулалт хийх хувилбарууд байгаа гэсэн үг. Сурагчдынхаа сонголтыг хараад олонх хүүхэд ямар хичээл сонгосон байна тэрнийг дэмжинэ. Хэрвээ цөөн хүүхэд нэг хичээл сонгосон бол олон бүлэгтэй сургуулиудад тэднийг нийлүүлж бүлэг үүсгэх боломжтой.

-Анх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд судалгааны ажил хийсэн байх. Хөдөө орон нутаг болон нийслэл дэх сурагч, бүлгийн тоо харилцан адилгүй шүү дээ. Тухайн үед энэ талаас нь судалж үзээгүй юм уу?
-Хөдөө орон нутагт хоёр бүлэгтэй сургуульд хүүхдийн сонголтоор явах боломжтой. Тэр хувилбарыг сургуулийн менежментийн сургалтаар танилцуулсан байгаа. Нэг бүлэгтэй сургуульд зайлшгүй сургуулийн зохицуулалт орж ирж байгаа. Учир нь сонголтод үндэслэхэд бүлэг дүүргэлтийн тоо хүрэхгүй асуудал гарч байгаа.

-Нэг бүлэгтэй сургуульд зайлшгүй сургуулийн зохицуулалт орж ирнэ гэлээ. Нийслэлд олон бүлэгтэй сургуульд тухайн хүүхэд бусдаасаа шалтгаалаад өөрийн сонирхсон хичээлийг сонгон гүнзгийрүүлж судлах боломжгүй байна шүү дээ?
-Олон бүлэгтэй сургууль сурагчдынхаа сонголтоор бүлэг үүсгээд явах боломжтой. Анх удаа хэрэгжиж байгаа учраас асуудлууд гарч ирэх байх. БСШУС-ын яамнаас бэлтгэл хангах хоёр сарын бэлтгэл хугацааг сургуулиудад өгсөн байгаа. Нэгдүгээр улирлыг дуустал бэлтгэл зохион байгуулалтаа хийх тушаал гарсан. Түүний дагуу сургуулиуд бэлтгэлээ хийн хүүхдүүдийнхээ сонголтыг авч, сонголтын дагуу төсөвтөө багтаан сургалт явуулах нөхцөл боломжийг эрж хайж олох юм. Тэр хугацаанд бүх бүрэн дунд боловсролын сургуулиас мэдээлэл авна. Мэдээллийг аравдугаар сарын 20 хүртэл авч үр дүнд шинжилгээ хийж үзнэ. Тэр үед үр дүн нь гарчихна.

-Заавал 20 хүүхэд бүрдүүлж хичээл заана гэх юм. Энэ шаардлагаас болж зарим сургуульд бүлэг бүрдэхгүй байна шүү дээ?
-Тэр бол гурван яамны сайдын хамтарсан тушаал байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд, Хөдөлмөрийн сайдын гаргасан тушаал байгаа юм. Уг тушаалд 25 хүүхэдтэй байж нэг бүлэг үүсгэн сургалт явуулна гэсэн байдаг. Тушаалын дагуу хууль эрхзүйн хүрээнд хэрэгжүүлж байгаа.

Ядаж нийслэл дэх сургуульдаа зохицуулалт хиймээр юм

Гурван сургуулиар ороход бодит байдал ийм л байна. Дэлхий нийт  суралцагчийг бие даан, бүтээлчээр суралцахуйд суралцах боломж олгох, цаашид дээд болон мэргэжлийн боловсрол эзэмшихэд бэлтгэх, мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрөөр дамжуулан мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийг дэмжигч, бүтээлч иргэдийг төлөвшүүлэхийг зорьж буй.

Манай улс ч энэ жишгийг дагаж бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг сурагчдад сонголт хийх өргөн боломжтойгоор боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг нь ахлах сургуулийг хөгжүүлэх цөм хөтөлбөр  үргэлжлэн хэрэгжвэл хүүхдүүдэд олон давуу талтай гэдгийг хэн бүхэн мэднэ. Тиймээс дөнгөж эхэлж байгаа учраас гэж шалтаглан хүүхдүүдийг хохироож болмооргүй. Нэгэнт хүүхдийн сонголтыг хүндэтгэнэ гээд хөтөлбөртөө заачихсан үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа юм чинь хүүхдийн эрхийг зөрчилгүй, аль нэгийг нь алагчилж үзэхгүй байвал зүгээрсэн.

Сайдын тушаал өөрчлөх, сургуулийн төсвийг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авч болохгүй байж болох. Гэхдээ хөдөө нутгийн биш юм гэхэд хүн амын нягтаршил, сурагчид ихтэй нийслэлийн сургуулиудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж, бүлэг үүсгэлт хийлгэчихмээр юм. Ингэвэл ядаж л  хүүхэд өөрийн сонирхсон хичээлээ судалж, цөм хөтөлбөрт бүрэн хамрагдаж чадна. Эс бөгөөс олонхыг дагасаар бусад хүүхдүүд цөм хөтөлбөрийн золиос болох нь...

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Хэдхэн паспорт хэвлэх тэнхээтэй...
АНУ бөмбөгдөгч онгоцоо Сөүл рүү...

Хүссэн хичээлээ сонгож чадаагүй хүүхдүүд туршилтын золиос болсоор байх уу...

Батзаяа 2016-09-14

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

14 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах