• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Омикрон хувилбар 28 улсад бүртгэгдлээ

Дэлхий нийтээр цар тахлын эсрэг вакцинжуулалт, хөл хорио гэсэн хэд хэдэн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Үүнийгээ ч хамгийн оновчтой шийдвэр хэмээн үзэж, цар тахалтай хамтран амьдрах гэсэн шинэ амьдралын хэв маяг руу шилжээд байв. Гэвч дельтагаас аюултай COVID-19-ийн шинэ хувилбар гарч ирснээр дэлхий нийтээр дахин сандарч эхэллээ. Тодруулбал,  Өмнөд Африк улсад арваннэгдүгээр сарын 24-нд анх бүртгэгдсэн COVID-19-ийн шинэ хувилбарыг ДЭМБ-аас аюултай хувилбарт оруулан, Грек цагаан толгойн 15 дахь үсгээр Омикрон хэмээн нэрлэв. Энэ нь одоогоор коронавирусын мутацид орсон хамгийн аюултай хувилбарт тооцогдож байна. Тиймээс тус хувилбарын илрүүлгэ, тархацын талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

Англи:Шинэ хувилбар маш хатуу  хариу арга хэмжээ шаардана

Өмнөд Африкаас Англид ирсэн хоёр хүнээс арваннэгдүгээр сарын 27-нд Омикрон хувилбар илэрсэн. Тус улсад  Омикроны анхны тохиолдол илэрснээс хойш иргэдийг маскаа зүүж, хавьтал болсон тохиолдолд өөрийгөө тусгаарлах шийдвэр гаргасан юм. Омикрон хувилбар хэр аюултай эсэх нь бүрэн тодорхой болоогүй, олон нийтийн дунд тархсан гэсэн нотолгоо олдоогүй ч маш хатуу  хариу арга хэмжээ шаардана гэж Английн Засгийн газрын шинжлэх ухааны ахлах зөвлөхүүд мэдэгдлээ. Тус улс дельтагаас хэд дахин илүү хурдан тархацтай хэмээн үзэж энэ хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд насанд хүрсэн бүх хүн амаа вакцины нэмэлт тунд хамруулахаар шийдвэрлээд байгаа билээ.

Омикрон хэр их аюултайгаас үл хамааран нэмэлт тун нь  халдвар хүндрэх болон нас баралтаас сэргийлнэ гэж зөвлөхүүд үзэж байна. Мөн эмнэлгүүдийн ороо бэлтгэн, тархалтыг бууруулах арга хэмжээг эрт нэвтрүүлэх тусмаа халдварын цар хүрээ бага байна гэдгийг тэд анхаарууллаа. Тиймээс Англи руу ирж байгаа иргэдээс PCR шинжилгээ авч нэвтрүүлэхийн сацуу 5-8 хоногийн дараа дахин шинжилгээ авахыг санал болгов. Харин улаан жагсаалтад багтсан Өмнөд Африкийн орнуудаас ирж байгаа бол PCR шинжилгээ өгөхийн сацуу өөрийгөө 10 хоног тусгаарлах юм. Мөн Омикроны халдварын ойрын тохиолдлуудыг тусгаарлаж, шинжилгээ авч ажиллаж байгаа аж. АНУ-д Омикроны анхны тохиолдол энэ сарын 1-нд бүртгэгдсэн. Тиймээс  иргэдээ нэмэлт тунд хамрагдахыг уриалж, дотоод орчинд маск зүүхийг зөвлөлөө.

ДЭМБ дахин өвчлүүлэх эрсдэл өндөр болохыг анхааруулав

Омикрон хувилбар энэ сарын 1-ний байдлаар дэлхийн 28 улсад бүртгэгдээд байна. Үүнд Хятад, Израйль, Хонгконг, Бельги, Канад, Солонгос, Япон,Герман , Австрали, Америк гэсэн улс багтаж байна. ДЭМБ-аас тус хувилбарыг дахин өвчлүүлэх эрсдэл өндөр хэмээн зарласан тул улс орнууд Өмнөд Африкын орнуудад аяллын болоод хилийн хориг тогтоогоод байна. Тухайлбал, Англи, Америк, Европын холбооны орнууд Өмнөд Африкаас аялагч хүлээн авахгүй гэсэн бол Япон, Израйль гадаадын иргэдэд хилээ хаав. Одоогийн байдлаар Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини, Ангол, Мозамбек, Малави, Замби гэсэн Өмнөд Африкийн орнуудад Омикрон тархаад байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус “Саяхан Өмнөд Африкт бүртгэгдсэн олон тооны мутациас бүрдсэн шинэ хувилбар дахин өвчлүүлэх магадлал тун өндөр байна. Гэхдээ Омикрон хувилбарын тархац, дахин халдварлах чадвар болон вакцин хамгаалах эсэхийг бид судалж байгаа. Одоогоор тус хувилбараар нас барсан тохиолдол алга. COVID-19 цар тахал зөвхөн биднээс шалтгаалах зүйл биш, тайвширч болохгүйг энэ хувилбар бидэнд санууллаа. Тиймээс ядуу орнуудад вакцин хандивлахыг уриалж байна” гэсэн юм.

Солонгост вакцины бүрэн тунтай иргэд Омикроны халдвар авчээ

Өмнөд  Солонгос улсад Омикроны таван тохиолдол бүртгэгдсэн гэж лхагва гарагт албаны хүмүүс мэдэгдэв. Солонгосын Халдварт өвчинтэй тэмцэх төвөөс (KDCA) тус иргэд нь вакцины хоёр тунтай, Нигериэс өнгөрсөн долоо хоногт ирсэн хосууд болон тэдний гэр бүлийнхэн байжээ. Тус улсад сүүлийн өдрүүдэд анх удаа өдөрт 5000 гаруй тохиолдол бүртгэгдэж, өвчтөнүүд хүндэрч байгаа нь мэргэжилтнүүдийн санааг ихээр зовоогоод байгаа юм. Солонгос хөл хориогоо сулруулсны дараахан арваннэгдүгээр сарын эхнээс эхлэн халдвар эрс нэмэгджээ. Тиймээс даваа гарагаас эхлэн дахин хөл хорио тогтоож магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

Солонгосын насанд хүрсэн хүн амын 92 хувь нь бүрэн тундаа хамрагджээ. Тиймээс шинэ хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд тус улсын Засгийн газар хүүхдүүдээ вакцинжуулж, насанд хүрэгчдээ нэмэлт тунд хамруулахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Гэхдээ вакциндаа хамрагдаагүй хүмүүст өвчнөөс хамгаалах дархлаа суух хүртэл тархалт нэмэгдсээр байхыг шинжээчид анхааруулжээ. Одоогоор Сөүл хотын эрчимт эмчилгээний орны 90 хувь нь дүүрсэн хүндхэн нөхцөл байдалтай байгаа аж. Тиймээс орны тоогоо нэмэхээ эрх баригчид нь мэдэгджээ.

BBC:Омикроныг хэрхэн илрүүлэх вэ?

COVID-19 халдварын вирус мутацид орж, өөрчлөгдөх тусам шинэ хувилбаруудыг хэрхэн илрүүлэх вэ гэсэн асуулт дэлхий нийтийн өмнө гарч ирдэг. Энэ удаад ч мөн адил. Тэгвэл Омикрон хувилбарыг хэрхэн илрүүлэх тухай “BBC” сайтад ингэж бичжээ.

Тухайн иргэний лабораторид хийлгэсэн PCR шинжилгээ болон түргэвчилсэн шинжилгээний хариу дельта, Омикрон эсэхээс үл хамааран хариу нь ижил эерэг л гарна. Таныг ямар хувилбараар өвчилснийг шууд шинжилгээгээр тодорхойлох боломжгүй.

 Харин Англи улсын лабораторуудын  гуравны нэгээс илүү нь Омикроныг илрүүлэх тусгай технологитой аж. Гэхдээ генетикийн бүрэн шинжилгээ хийснээс хоёр долоо хоногийн дараа Омикрон хувилбарыг тогтоох боломжтой юм байна. Учир нь энэ шинэ хувилбараас өмнөхүүдээсээ хэд дахин олон мутацитай юм. Стандарт шинжилгээгээр Омикрон нь бусад хувилбаруудад байдаггүй S генийн тасалдалтай /S-gene dropout/  гэж гарч иржээ.

Одоогоор  Өмнөд Африкт залуу хүмүүс энэ хувилбараар өвдсөн бөгөөд шинж тэмдэг нь хөнгөн байна.Тодруулбал, үе мөч, толгой өвдөхөөс биш амт, үнэрээ алдах гэсэн шинж тэмдэг илрээгүй байна. Тэдний ихэнх нь вакциндаа хамрагдаагүй эсвэл нэг тунтай иргэд байгаа юм. Энэ нь коронавирусын шинэ хувилбаруудын халдвараас сэргийлэхийн тулд хоёр тун мөн нэмэлт тун вакциндаа хамрагдах нь хамгийн зөв шийдвэр гэдгийг харуулж байна. Түүнчлэн тус хувилбараас вакцин хамгаалах эсэх судалгааг Pfizer BioNTech, Moderna, Johnson & Johnson гэсэн тэргүүлэх компаниуд эхлүүлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.3 БААСАН № 237 (6714)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Роналду дубл хийж МанЮ хожлоо
1:1

Омикрон хувилбар 28 улсад бүртгэгдлээ

ДОЛЖИНЖАВ 2021-12-03

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах