• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнийн нэг жил

Жилийн өмнө, 2021 оны нэгдүгээр сарын 27-ны УИХ-ын чуулганы хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилж байв. Үнэнийг хэлэхэд, тухайн үед Л.Оюун-Эрдэнийг хоёр сар, сайндаа л гурван сар ажиллаад Ерөнхий сайдын албан тушаалаас огцорно гэцгээж байв. Ингэж ярьж, бичицгээж байсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн хүлээлт хийгээд хүлээн зөвшөөрөх байдал сайнгүй байсан юм.

Тэгвэл тэр Ерөнхий сайдаар ажиллаад нэг жилийн ард гарчээ.

Өнгөрсөн нэг жилд дэлхий ертөнцөөрөө COVID19 цар тахалтай зэрэгцсэн амьдрал үргэлжиллээ. Тиймээс монголчууд бид хүндрэл, бэрхшээлийг ч багагүй амсав.

Засаг тэргүүлж буй Л.Оюун-Эрдэнийн тухайд ч хүчрээгүй, нүүр тулсан асуудлууд бий.

Хамгийн хүнд, бүгдэд шууд нөлөө үзүүлж буй нь урд хил хаагдсан явдал юм. Одоо ч хэвээрээ бөгөөд хэзээ нээх нь тодорхойгүй байна.

Урд хөршийн тайлбараар, COVID19 цар тахалтай холбоотой гэдэг аж. Хамгийн гол нь үүнээс үүдээд Монголд экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн.

Бас л COVID19 цар тахлын улмаас хэдэн сарын өмнө хойд хөршөөс ирдэг импортын АИ92 автобензин тасарсан. Хоёр ч удаа ийм явдал болж, Монгол даяар “дажин” үүсгэж байв. Хэдийгээр байдал хэвийн болсон ч үнэ нь байсхийгээд нэмэгддэг. Ер нь бензин шатахууны хувьд манайх хойд хөршөөс хараат байна уу, хэдэн импортлогчоосоо хамаардаг уу гэдгээ тодорхойлох цаг болчихоод байгаа юм.

Гэхдээ дэлхийн улс орнууд “COVID19 цар тахалтай хамт амьдрах” /live-with-COVID/ стратегийг баримталж байна. Монгол ч ялгаагүй. Цаашдаа цар тахлын тархалтыг хумихын зэрэгцээ эдийн засгаа аль болох нээлттэй байлгах гэсэн хүндхэн сорилттой нүүр тулсаар байх бололтой.

Цар тахалтай өнгөрсөн жилүүдэд улс орнуудын хэрэгжүүлсэн их хэмжээний төсөв, мөнгөний урамшууллын бодлого, вакцинжуулалт, үйлдвэрлэлтийн сэргэлттэй холбоотойгоор 2021 онд  дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн. Гэвч шинэ төрлийн вирусийн тархалт, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, инфляцийн өсөлт, санхүүжилтийн хумигдал зэргээс энэ 2022 онд эдийн засгийн өсөлт саарч болзошгүй. Энэ нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудад харилцан адилгүй “үйлчлэх” бололтой. Тэрчлэн омикрон хувилбар болон цаашид  илэрч болзошгүй шинэ төрлийн вирус дэлхий дахинд бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, эрчим хүч, хүнсний үнийн өсөлтийг гааруулсаар байх эрсдэл байгаа аж.

Энэ бүхэнд Монгол Улс бэлэн үү. Яаж даван туулах вэ. Үүнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ямар ажлууд амжуулсан бэ гэдэг ихээхэн чухал юм.

Хамгийн түрүүнд COVID19 цар тахлын эсрэг вакцинжуулалт яригдана. Одоогоор дэлхийн нийт хүн амын тал хүрэхгүй хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна. Дэлхий даяар нийт найман тэрбум орчим тун вакцин хийсэн. Африкийн улсуудын хүн амын найман хувь, бусад өндөр орлоготой улс орнуудын хүн амын 60 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдсан гэх харьцуулсан тоон мэдээлэл байна.  ДЭМБ-аас 2022 оны дунд гэхэд дэлхийн нийт хүн амын 70 хувийг вакцинжуулах зорилт дэвшүүлжээ.

Монгол Улсын хувьд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоны дараахнаас вакцинжуулалт эхэлсэн. Өчигдрийн байдлаар, Монгол улсын иргэдийн 69.8 хувь нь нэгдүгээр тунд, 66.7 хувь нь хоёрдугаар тунд, 31 хувь нь гуравдугаар тунд, хоёр хувь нь дөрөвдүгээр тунд хамрагдаад байна. Засгийн газар дархлаа сэргээх гурав, дөрөвдүгээр тунд иргэдийг уриалсаар байгаа юм.

Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсныхоо дараахан Эдийн засгаа сэргээх эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөр баталж, хэрэгжүүлсэн.  Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд ЖДҮҮ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, Залуучуудад хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг, Улаанбаатар хотод барих Залуус I, II, III хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг, Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг, ХАА-н үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг, Монголбанкны жилд репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх, ингэхдээ ЖДҮҮ эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгохоор тусгасан.

Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн COVID19 цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулж, УИХ-ын 2021 оны сүүлийн чуулганаар батлуулсан. Энэ бодлого нь Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт зургаан багцтай. Хэрэгжүүлээд эхэлжээ.

Өнгөрсөн 2021 оны сүүлчээр тохиролцоонд хүрч, 2022 оны нэгдүгээр сарын 25-нд анхны тэсэлгээгээ хийж Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь яахын аргагүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын маш том ажил юм. 13 жил гацаа, хүлээлт, улстөржилт дунд явж ирсэн Оюу толгой төслийн хувьд томоохон алхам болсон. Бидэнд ч, хөрөнгө оруулагчдад ч хэрэгтэй хэлэлцээрийг энэ Засгийн газрын Ажлын хэсэг хийсэн. Ийм эерэг мэдээлэл зөвхөн Монголд бус, олон улсад түгэж, цаашид гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх томоохон үүд болов.

Энэ сайн мэдээний хүрээнд Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдаж ахмадуудын тэтгэврийг 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 500 мянган төгрөг болгож, түүнээс дээш байсныг тодорхой хувиар нэмэх төслийг УИХ-аар батлууллаа. Үүнд 673 тэрбум гаруй төгрөг төсөвлөжээ.

Оюу толгойн үр өгөөжийг энэ Засгийн газар өмнө нь бас “амсуулчихсан” байгаа юм. Өнгөрсөн хавар COVID19 цар тахал хүндэрч, вакцин тасарч, улс даяар хатуу хөл хориотой байх үед Засги йн газар иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүүлэх шийдвэр гаргасан. Хэрэгжүүлсэн. Энэ дэмжлэгийг татварын албанаас “Оюу толгой” ХХК-д ногдуулсан торгууль, нөхөн төлбөр татварын алданги болох нэг их наяд 26 тэрбум төгрөгийн татварын орлогоос олгосон юм.

Ер нь бол Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн нь Монгол Улсын эдийн засагт гэрэл асаасан үйл явдал болсон гэж эдийн засагчид, үе үеийн улстөрчид нэгэн дуугаар хэлж, ярьж байна.

Нөгөө талаас, өнгөрсөн нэг жил улс төрийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаггүй шалгууртай байв.

Эхнийх нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэж шийдсэн. Тавдугаар сарын 6-ны пүрэв гарагт болсон ҮАБЗ-ийн хурал дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр муудалцсан. Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж буйгаа шууд хэлсэн байдаг.

Тэрчлэн Дээд шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж, хоёр АН-ын дарга, Үндсэн дүрмийн алийг ч бүртгэлгүй, татгалзаж шийдвэрлэсэн. Харин СЕХ-ноос АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс С.Эрдэнийг бүртгэсэн. Ингэж Үндсэн хуулийн Цэц, Дээд шүүх хоёрын тодорхой шийдвэрийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Намынх нь нэр дэвшигч ялалт байгуулсан. Намар нь болсон УИХ-ын нөхөн сонгууль, орон нутгийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулав. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлын шийдвэрээр 2021 оны зургадугаар сард намын даргаар сонгогдов. Гэхдээ МАН-ын даргыг намын Их хурал баталгаажуулан сонгоно гээд дүрэмдээ заачихсан. Тэр дагуу 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд МАН-ын 30 дугаар Их хурал болсон. Тэр хурал дээр Л.Оюун-Эрдэнэ одоогийн энэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан. Намын дарга ч болж чадсан юм.

Олон таван үггүйгээр Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан нэг жилийн  хугацаанд болсон үйл явдлыг тоймлоход ийм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 23, 24 (6755, 6756)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
СӨХ ба лифт
А.Адъяасүрэн Португалын гран...

Л.Оюун-Эрдэнийн нэг жил

УЯНГА 2022-01-31

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

3 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

3 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

3 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

3 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

3 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

3 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах