• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

П.Нямбаяр: Дэлхийд хэн ноёрхох вэ гэсэн далд тулаан Украинд өрнөж байна

Сэтгүүлч, орчуулагч Г.БАЯНЖАРГАЛ

Олон улсын харилцааны судлаач П.Нямбаяр 2022 онд хэвлэгдсэн “Төв Азийн геополитик” номондоо дөрвөн жил хийсэн судалгаагаагаар Төв Азийн геополитикийн ач холбогдол ба Монгол Улсын хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын харилцааны ирээдүйн хэтийн төлвийг тайлбарлан бичжээ. Номонд  дэлхийд ноёрхлоо тогтоохыг хүссэн улс Төв Ази ба Украины оршин буй Зүүн Европыг заавал байлдан дагуулах ёстой гэсэн алдарт геополитикч Маккиндерын онолыг дурдсан байна.  Тэмцлийн нэгэн талбар болсон Украины асуудлыг хэрхэн ойлгож болох мөн олон улсын үйл явдал, нөхцөл байдлын цаана баримталдаг далд бодлогын талаар судлаач П.Нямбаяртай ярилцлаа.

-“Төв Азийн геополитик” номонд Далайн ноёрхлын онол, Төр ба хүч­ний онолын талаар дурдсан. Эд­гээр онолын аль нэгээр Украины асууд­лыг тайлбарлах боломжтой юу?

-Юуны өмнө геополитик бол зөвхөн дайн тулааныг судалж, улс гүрний цэргийн стратегийг тайлбарладаг салбар биш. Тийм учраас геополитик гэж юу болохыг ойлгох шаардлагатай. Анх 19 дүгээр зуунд Шведийн судлаач Рудольф Кжеллен геополитик гэдэг үгийг судалгааны ажилдаа хэрэглэж байсан. Тэрбээр аливаа улсын үзүүлэх нөлөө, бүрэн эрхт байдлыг цаг уур, газарзүйн бүтэц, газар доорх баялаг, хил хязгаар нь тодорхойлно гэсэн.  Украины асуудлыг Маккиндер гэж геополитикчийн Зүрхэн тал онолоор тайлбарлах боломжтой. Маккиндер дэлхийг дотоод зах, гадна зах, Евразийн бүс буюу "Зүрхний тал" гэсэн нийт гурван бүсэд хуваасан. Түүний үзснээр Зүүн Европоос Төв Ази хүртэлх нутаг дэвсгэр нь стратегийн маш чухал ач холбогдолтой. Украины байрлаж байгаа Зүүн Европыг эрхшээлдээ оруулсан гүрэн Евроазид, цаашлаад дэлхийд ноёрхлоо тогтооно гэсэн онолыг дэвшүүлсэн юм. Тийм учраас энэ асуудалд Америк тэргүүтэй НАТО, Европын Холбоо, ОХУ, БНХАУ зэрэг их гүрнүүд ил болон далд оролцож байна. Өөрөөр хэлбэл хэн дэлхийд ноёрхох вэ гэсэн далд тулаан өрнөж байгаа гэсэн үг.

-“Зүрхэн тал”-д  ноёрхлоо тогтоосноор ямар бодит ашгийг талууд хүртэх вэ?

-Эдийн засгийн хувьд маш их ач холбогдолтой. Учир нь Европын байгалийн хий, газрын тосны хамгийн том нийлүүлэгч нь ОХУ. Одоогийн байдлаар ЕХ-ны байгалийн хийн болон нүүрсний импортын 50 гаруй хувь, газрын тосны ойролцоогоор гуравны нэгийг ОХУ нийлүүлдэг. Эдгээрийн дийлэнх нь Украины дээгүүр дамжин өнгөрдөг. Тэгэхээр Украинд байгалийн баялаг болон газрын тосны зах зээлийн төлөө эрх мэдлийн тэмцэл өрнөж байна. Номоо бичиж байгаад судалгаа хийх явцад Европын Холбоо 2030 он хүртэл ОХУ-гаас байгалийн хий, газрын тосоо авсаар байвал шатамхай эрчим хүчний нийт импортын 80 гаруй хувийг ОХУ дангаараа эзэлнэ гэсэн тооцоолол гарч ирсэн. Дээрээс нь Украин Хар тэнгисийн байрлалаараа цэрэг стратегийн маш өндөр ач холбогдолтой. Маккиндерын онолд ч гэсэн Украин Крымийн Хар тэнгис дэх байрлалаараа  багтсан гэдэг нь гарцаагүй. Тиймээс 2014 онд Крымийг ОХУ өөртөө нэгтгэснээр Хар тэнгист НАТО-ын давамгайлал суларч, их гүрнүүдийн тэнцвэрт байдал өөрчлөгдсөн. Ер нь Оросын үндсэрхэг үзэлтнүүд Украины Хар тэнгисийн эрэг бүхэлдээ мөн Донецк, Луганск, Харьков зэрэг зүүн Украины том хотууд нь тэдний "Шинэ орос" буюу (Новороссия) гэж нэрлэдэг бүс нутгийн нэг хэсэг гэж үздэг. Тэгэхээр Хар тэнгисийн эрэг, дурдсан хотууд Оросын мэдэлд орвол Украин Хар тэнгистэй ямар ч холбоогүй болно. Өөрөөр хэлбэл Украины дайны ард Хар тэнгис дэх ноёрхлын төлөөх тэмцэл давхар өрнөж байгааг мартаж болохгүй. Мэдээж Украины асуудал ямар нэгэн байдлаар өндөрлөнө. Дараагийн хүчний тулаан  онолын дагуу Төв Азид үргэлжлэх магадлалтай гэдгийг монголчууд анхаарах ёстой. Яагаад гэвэл Төв Азийн бүс нутаг нь байгалийн баялаг, аюулгүй байдал, Ази ба Европыг холбосон Торгоны зам зэрэг эрх мэдлийг татах олон шалтгаантай. Цаашлаад далайд гарцгүй ч Иранаар дамжин Персийн булан руу, Афганистан, Пакистанаар дамжин Энэтхэгийн далай руу, Хятадаар дамжин Ази, Номхон далай руу нэвтрэх боломжтой.

Гэхдээ манай хоёр хөршид Төв Азитай холбоотой тун эгзэгтэй асуудал байдаг. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын  дараа АНУ терроризмын эсрэг дайныг дэлхий даяар зарласан. Ингэснээр Төв Азийн бүс нутагт Америк, НАТО-ийн цэргийн баазууд байгуулагдсан. Үүний хамгийн том нь Киргизстаны Манаст байрлаж,  Афган руу цэргийн үйл ажиллагаа явуулж байсан. Энэ бол ОХУ болон Хятадад хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл. Яагаад гэвэл ОХУ Чечень зэрэг, Хятад улс Шинжан Уйгарын өөртөө засах автономит муж гээд тусгаар тогтнох сонирхолтой үндэстнүүдтэй. Тэгэхээр хэн Төв Азид ноёрхох вэ гэдэг нь ОХУ болон БНХАУ-д маш их хамааралтай. Барууны улсуудын нөлөөллийг оруулахыг хүсдэггүй гэсэн үг. Тэр утгаараа Орос Хятад нийлж Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагыг нээсэн. Үүнтэй адил одоо болж байгаа хямралыг Украин руу НАТО болон барууны орнуудын өргөтгөл орж ирж байгаад ОХУ хариу үзүүлж байна гэж ойлгож болно.

-Байгалийн баялаг олон улсын зөрчлийн гол шалтгаан байх үзэгдэл өөрчлөгдөхгүй гэж харж болох уу?

-Тиймээ. Аж үйлдвэрийн хувьсгалын дараа олон улсын харилцаанд ялангуяа эрчим хүч ялгаруулдаг шатамхай бодис том байр суурь эзлэх болсон. Хүчний тэмцлийн гол шалтгаан болж эхэлсэн. Дараагийн аж үйлдвэрлэлийн хувьсгалуудад газрын тос, байгалийн хий, уран зэрэг байгалийн элементүүд нэмэгдсэн. Байгалийн баялгийн ач холбогдол шинэ түвшинд ирсэн. Энэ төрлийн хүчний тэмцэл техник технологи хөгжих тусам илүү ширүүсэх төлөвтэй байна. Дээрээс нь байгалийн баялгийг эдийн засгийн талаас хамгийн үр ашигтай  маршрутаар тээвэрлэх нь чухал. Төмөр зам, далайн тээвэр, агаар болон хар зам, дамжуулах хоолой бүгд чухал. ОХУ-ын Европын холбоонд экспортолж буй байгалийн хийн 80 орчим хувийг Украинаар дамждаг хоолойгоор хангадаг. Үүнээс харахад  тээвэрлэгч орнуудад ноёрхол тогтоохын тулд дайн болж байна. Тэгэхээр ганцхан байгалийн баялаг биш тээвэрлэлтийн асуудал их хөндөгддөг.

-Геополитикийн онцгой үйл явдал, нөхцөл байдалд сайн муу, зөв буруу гэсэн үнэлгээ хэр оновчтой вэ? Ер нь энэ салбараар мэргэшээгүй эсвэл хол хүмүүс олон улсын геополитикийн нөхцөл байдалд ямар байр сууринаас хандах ёстой вэ?

-Украины үйл явдлаас хүмүүс геополитик, олон улсын харилцааг их сонирхдог нь харагдаж байна. Хүйтэн дайнаас хойш эрчимжсэн хэвлэл мэдээллийн буюу үзэл суртлын дайн улам хүчтэй явагдаж байна. Украины асуудлын тухай Оросын RussiaToday, ТАCC, Хятадын Xinhua барууны BBC, CNN зэрэг мэдээллийн гол агентлагууд маш өөр мэдээлж байна. Энэ байдал энгийн иргэдээс мэдээлэл уншаад үзэл баримтлалаараа шүүлтүүрддэг болох чадварыг их шаардаж байна. Жишээ нь барууны хэвлэлүүд Украинд болж өрнөж буй явдлыг “Путины дайн” гэж томьёолоод байгаа. Хэрэв та үүнтэй санал нийлж байвал та олон улсын харилцааны либерал үзэлтэй хүн юм. Либералууд хүн төрөлхийн сайн, ёс суртахуунтай, хамтач гэж үздэг. Хүн өөрөө энх тайванч учраас ард түмнээс энх тайванч төр сонгогддог гэдэг итгэдэг. Тийм учраас Оросын төрийг иргэд нь сонгоогүй болохоор ОХУ ардчилсан улс руу дайрлаа гэж үздэг. Цаагуураа Оросын ард түмэн энэ дайныг хүсээгүй гэдэг далд мессежийг өгдөг. Нөгөө талд ОХУ олон зууны турш боловсруулж төлөвлөсөн төрийн хар хайрцагны бодлогынхоо дагуу дайн хийж байгаа гэвэл реалист үзлийн талд зогсож байна гэсэн үг. Харин та өмнөх хоёр үзлээс өөр буюу дайны ард хөрөнгөтөн корпорацууд байгаа гэж үзэж байвал Марксист баримтлалтай байна.  Эсвэл та ОХУ-ын ерөнхийлөгч эмэгтэй хүн байсан бол дайн гарахгүй гэх юм бол  феминист ч байж болно.  Харин ОХУ үндэстний үнэт зүйлээ хамгаалахаар дайн хийж байна гэвэл та Англи сургуулийн үзэл баримтлалтай байх боломжтой юм.

-Та өөрөө ямар баримтлалтай байгаа вэ?

-Миний хувьд илүү реалист үзэл баримтлал дээр зогсдог. Геополитикийн судалгаа хийгээд, ном бичихэд геополитик өөрөө реалист суурьтай шинжлэх ухаан гэдэг нь харагдаж байсан. Украины хувьд Путин гэдэг хувь хүн ардчилсан бус дарангуйлагч учраас ардчилсан орон руу дайрч байгаа гэж би харахгүй байгаа. Энэ бол бүх улс ардчилсан төр засагтай болвол бүх маргааныг яриа хэлэлцээрээр шийднэ гэдэгт итгэдэг либералуудын бодол. Эсвэл ард нь том корпорацууд байгаа гэсэн марксист баримтлалтай ч би санал нийлэхгүй. Эдгээрээс илүүтэй би нөхцөл байдлыг Маккиндерын онолд тулгуурлаж харж байна. Оросын байгалийн хий Украинд байгаа зам, дэд бүтэц, хоолойгоор дамждаг. Зүйрлэвэл ОХУ бол худаг. Худгийн усыг ууж байгаа хүмүүс нь европчууд. Усыг зөөвөрлөж байгаа хоолойн дийлэнх нь Украинаар дамждаг. Үүнийг атгасан хүн Европын зах зээлд монополь болох юм. Мөн Хар тэнгисийн эрэгт цэргээр ноёрхсон улс дэлхийн далайн цэргийн давамгай байрлалтай болно. Тийм учраас ОХУ өөрсдийн арга хэмжээгээ авч байна гэж би ойлгож байгаа. 

Нөгөөтэйгүүр Украины харилцаа олон улсад шинэ эргэлт авчирч байна. Олон улсын реалистуудын төлөөлөл Самуэл Хантингтон “Иргэншил хоорондын мөргөлдөөн” гэсэн онол гаргасан. Энэ онол 2001 оны үйл явдлаар, Исламын бүлэглэл, Ойрх Дорнодын хямрал, Арабын хавар зэрэг үйл явдлуудаар саяхныг хүртэл батлагдсан гэж үзэж байсан. Дайн үндэстнүүд соёл, шашнаараа хуваагдсаны улмаас бий болж байна гэж тайлбарлах хандлага их байлаа. Гэтэл Украин, Орос үндэстэн бол гарал үүслээрээ ах дүү гэж яригддаг. Хэл нь их адилхан. Угсаатны зүйгээрээ хоёул слав үндэстэн. Орос хэлэнд край гэдэг нь зах гэсэн утгатай. Өөрөөр бол Украин гэдэг нь Оросуудын хувьд улсынх нь зах хязгаар гэсэн утгатай. Тэгвэл ийм ойролцоо ард түмний дайнаар Хантингтоны онол няцаагдлаа. Цаашид дайн соёл иргэншлийн улмаас болохгүй гэдэг нь ажиглагдаж байна. Энэ мэтчилэн Олон улсын харилцааны зарим алдарт онолыг геополитикийн онолууд няцаагаад эхэллээ. Цаашид либерал, реалист гэсэн уламжлалт онолууд ч хүчингүй болох магадлалтай.

-Олон улсын харилцаанд хардалт, сэрдэлт эсвэл айдас гэсэн сэтгэл зүйн төлөвөөс шалтгаалсан шийдвэр, үйл явдал хэр болдог вэ? Жишээлбэл, том гүрнүүд Украины асуудлаар цэрэг армидаа том хөрөнгө оруулалт хийж, сенсаац болж байна. Энэ Украиныг хараад гаргасан гэнэтийн шийдвэр үү эсвэл урьдаас тооцоолсон зүйл үү?

-Судалгаагаар харж байхад том улсуудын гадаад бодлого тодорхойлогдоод маш олон жил болсон байдаг. Збигнев Бжезинский гэж хүн олон улсын харилцааны тухай “Шатрын хөлөг” гэж ном бичсэн. Их гүрнүүдийн бодлого бол шатар нүүж байгаатай адил олон зуун жилийн өмнөөс тодорхой болсон байдаг. Ерөөсөө улстөрд гэнэтийн зүйл гэж байдаггүйтэй яг адил. Олон улсын харилцаанд ч гэнэтийн үйл явдал байдаггүй гэдэгт би итгэдэг. Геополитикийн салбарын онцлог бол 18 дугаар зуунд үүсээд гаргасан онолоор өнөөдрийн үйл явдлыг тайлбарладагт байдаг. Өөрөөр хэлбэл гурван зууны турш онолоор юу тохиохыг таамаглаж болоод байна гэсэн үг. Тэгэхээр иргэд юу хүсэхээс үл шалтгаалан том улсууд хэдийнэ тодорхойлсон хар хайрцагны бодлогынхоо дагуу л явж байгаа. Иймээс барууны  хэвлэлийн “Путиний дайн” гэх томьёотой би огт санал нийлэхгүй. Оросын Ерөнхийлөгч хэн ч болсон бай, гадаад бодлогын хар хайрцагны бодлогоо л үргэлжлүүлж байгаа. Ганцхан Орос ч биш. АНУ 2001 оны есдүгээр сарын 11-ний  халдлагын дараа АНУ-ын Засгийн газар үнэхээр ард түмнийхээ айдсыг дарах гэсэндээ  терроризмын эсрэг дайныг зарласан эсэх нь эргэлзээтэй.  Мэдээж энэ бол том хүчин зүйл гэдэгтэй санал нийлнэ. Хамгийн сонирхолтой нь түүх давтагдаад байгаа явдал юм. Афганистаны дайн 2001 оны террорист халдлагын дараа гэнэт бий болсон биш. Тэртээ 18 дугаар зуунд Их тоглоом нэртэй Англи-Оросын эзэнт гүрнүүдийн ширүүн тулаан Афганистанд эхэлж байсныг санах  хэрэгтэй.

-Таны номондоо дурдсан их гүрнүүдийн “Шинэ их тоглоом”-д жижиг улсууд яаж өөрсдийгөө авч явах хэрэгтэй вэ? Тэдний дунд жижиг улсуудад ямар давуу тал байгаа вэ?

-Төв Азид 1813-1907 онд Хаант Орос болон Английн эзэнт гүрний хооронд үргэлжилсэн ИХ ТОГЛООМ нэртэй  тэмцэлдээний талаар би их  судалсан.  Харин Хүйтэн дайны дараа Төв Азид “Шинэ их тоглоом” далд өрнөж эхэлсэн талаар ч мөн таамаглал дэвшүүлж олон хүчин зүйлээр номдоо тайлбарлахыг хичээсэн. Ер нь их гүрнүүдийн тэмцэлд эвтэй нэгдмэл байж, төвийг сахисан улсууд л илүү давуу тал эдлэх боломжтой. 20 дугаар зууны эхэнд их гүрнүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл дэлхийг тэр чигтээ хамарсан.  Нэг талын хүчний нөлөөнд автах ёсгүйн хамгийн том жишээ болд төвдүүд юм. 19 дүгээр зууны эхэнд нэг талд Манж чин улс задран унахад нөгөө талд Английн ноёрхол Энэтхэгт дуусч байлаа. Эцэст нь хоёр их гүрний хүчний тэнцвэр алдагдаж, Төвд БНХАУ-ын мэдэлд орсон. Афганистаны хувьд гүрнүүдийн ноёрхлын төлөөх тэмцэлд Төвдөөс ялгаатай нь хэн нэгний эрхшээлд ороогүй ч үндэсний эв нэгдэлгүйн улмаас дайн дууссангүй. Тэгэхээр их гүрнүүдийн тэмцэлд жижиг улсууд нэгд, нэг талыг дагахгүйгээр олон талт гадаад бодлого баримтлах; хоёрт, улсын эв нэгдлийг байнга хамгаалах хэрэгтэй байх болов уу.

-Хар хайрцагны бодлого эцсийн эцэст хэний төлөө боловсруулагдаж байдаг зүйл вэ?

-Хар хайрцагны бодлого бол аливаа улс үндэстэн үнэт зүйлээ мөнх оршин тогтоох бодлого юм. Яаж тухайн улсын үнэт зүйлийг олон зуун жилийн турш барьж явах вэ, яаж хамгаалах вэ гэдэг дээр энэ бодлого суурилдаг. Дэлхийн даяар нэг хүн  дунждаар ердөө 73 жил орчим насалдаг. Харин улс бол мөнхөд оршино. Өөрөөр хэлбэл, дайн тулааныг том улсууд аль хэдийн бодлогодоо боловсруулчихсан байдаг. Бодлого тодорхойлогчид бол эх орноо яаж мөнх байлгах вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулж байдаг хүмүүс байх ёстой. Тийм учраас хүн бүхэн геополитикийн онолын үзэл баримтлалтай байж, мэдээллийг шүүх чадвартай болох юм бол дэлхийд болж буй олон үйл явдлыг зөв ойлгож чадна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 63 (6795)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов
Дэлхий анхаарсан Трамп–Шигийн дээд хэмжээний уулзалт

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Ерөнхийлөгч
  • •Наадам
  • •Нийтлэл
  • •Үндэсний спорт
  • •Фото мэдээ
  • •Хөлбөмбөг
  • •Бөхийн төрлүүд
  • •Сонгууль
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
З.Мэндсайхан: Хүнээ...
Ипотекийн зээлийг 4-р сарын...

П.Нямбаяр: Дэлхийд хэн ноёрхох вэ гэсэн далд тулаан Украинд өрнөж байна

Kuzmo 2022-03-29

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов
Дэлхий анхаарсан Трамп–Шигийн дээд хэмжээний уулзалт
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Улаанбаатар Амазонс баг "Jinan Women's Series" тэмцээний аварга боллоо

10 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: Хүнийг дутуугийн зовлонгоор нь дээрэлхэх нь хамгийн арчаагүй бас энэрэнгүй бус үйлдэл

10 цагийн өмнө өмнө

Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

11 цагийн өмнө өмнө

Испанийн шигшээ хоёр дахь удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга болов

11 цагийн өмнө өмнө

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

11 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

11 цагийн өмнө өмнө

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

11 цагийн өмнө өмнө

Төрийн тэргүүн “Түмэн морьтны их жагсаал”-ыг манлайлан оролцов

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

11 цагийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Арван гоол орсон хүрэл медалийн төлөөх тоглолтод Англичууд яллаа

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Голд хөвсөн зүйлийг авах гэж ороод живж нас баржээ

2 өдрийн өмнө өмнө

Саналын “хар машин”-ыг Америкаас 47 тэрбумаар тендергүй худалдаж авна

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр МАН-даа буцаж Үндэсний эвсэл гурваар “үржих” үү

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно

2026-07-17 өмнө

Б.Батбямба: Шөвгөрсөн 63 бөхийн шинжилгээнээс ямар нэгэн хориотой бодис илрээгүй

2026-07-17 өмнө

Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-07-17 өмнө

Монелийн замыг өнөөдөр 23:00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ

2026-07-17 өмнө

АИ92 шатахуун 250 төгрөгөөр нэмэгдлээ

2026-07-17 өмнө

“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

2026-07-17 өмнө

Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

2026-07-17 өмнө

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

2026-07-17 өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

2026-07-17 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-15 өмнө

Испани хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө шалгарч үлдлээ

2026-07-15 өмнө

Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

2026-07-15 өмнө

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

САНАЛ БОЛГОХ
2026-07-13 өмнө

Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

2026-07-13 өмнө

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

2026-07-13 өмнө

Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

2026-07-13 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр

2026-07-14 өмнө

Даян Аварга Б.Орхонбаярыг АПУ компани "LEXUS 600" автомашин, 1 тэрбум төгрөгөөр мялаав

2026-07-13 өмнө

Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг гардууллаа

2026-07-13 өмнө

Дуу цахилгаантай аадар бороо орно

2026-07-14 өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-07-13 өмнө

Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрлийн шилдгүүд шалгарууллаа

2026-07-14 өмнө

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцлоо

2026-07-14 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-07-15 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-07-15 өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр

2026-07-15 өмнө

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

2026-07-13 өмнө

У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ

2026-07-13 өмнө

Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв

2026-07-17 өмнө

Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-07-17 өмнө

Б.Батбямба: Шөвгөрсөн 63 бөхийн шинжилгээнээс ямар нэгэн хориотой бодис илрээгүй

2026-07-14 өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ

2026-07-13 өмнө

Мөнхтөрийн Лхагвагэрэлд Улсын гарьд цол олголоо

2026-07-17 өмнө

АИ92 шатахуун 250 төгрөгөөр нэмэгдлээ

2026-07-15 өмнө

Испани хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө шалгарч үлдлээ

2026-07-17 өмнө

Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

2026-07-17 өмнө

Монелийн замыг өнөөдөр 23:00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ

2026-07-17 өмнө

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

2026-07-17 өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

2026-07-14 өмнө

"The MongolZ" баг шинэ бүрэлдэхүүнээ танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Голд хөвсөн зүйлийг авах гэж ороод живж нас баржээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2026-07-17 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах