• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Уг нь С.Энхболдын зөв!

Өнгөрсөн долоо хоногт нэг шуугиан дэгдэв. Уг нь шуугиад, гайхаад байхаар явдал биш л дээ. Нийгмийн бодлогын байнгын хороогоор ЭМДҮЗ /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл/-ийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсож байсан юм. Тэр үеэр ЭМДЕГ-ын ажилтнууд “Капитал” банкнаас хураан авсан орон сууцнаас авсан гэх асуудал хөндөгдлөө. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “...“Капитал” банкны өрөнд нэлээд хэдэн обьект хүлээн авсан. Энэ дагуу Үндэсний зөвлөлөөс тогтоол гарсан. Тогтоолд “...ЭМДЕГ нь Сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын ажилчид болон иргэн, хуулийн этгээдэд бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно” гэж заасан. Ажилтнууд зүгээр аваагүй. Үнийн дүнгээр нь банкны зээлэнд хамрагдсан” гэж тайлбарласан. Тэднийхнээс арав гаруй нь тэр орон сууцыг зээлээр авсан бололтой юм.

Энэ талаар нь тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гурван сайдын нэг болох Эрүүл мэндийн сайд С.Энхболд бас тайлбар өгч байна лээ. Тэрбээр “...Ийм тогтоол байгаа. Гэхдээ энэ байгууллага, тэр газрынхныг заавал хамруул гэсэн бол тусгайлж заагаагүй. Хамгийн гол нь өрийг барагдуулах агуулгатай тогтоол” гэв. Энэ зөвлөлийн дарга Д.Дэмбэрэл ч дээрх агуулгатай тайлбар хийсэн.

Ингэж яригдахтай зэрэг зарим гишүүн оволзож өгсөн. “...Яахаараа тэгдэг юм бэ” гээд л... Барьж идэх янзтай. За тэгээд, залгаад энэ гурван хүн гурвуулаа л нийгмийн сүлжээгээр хэмх нүдүүлж байгаа юм.

Яг үнэндээ бол Л.Бямбасүрэнд хууль тогтоомж зөрчсөн ямар ч асуудал байхгүй. Харин ч ажилтнууддаа боломж олгосон сайн дарга гэхэд болно. ЭМДЕГ-ын ажилтнууд бусдын адил төрийн алба хаагч, тэдэнд ч орон сууцанд орох эрх бий. Тэгээд ч ЭМДЕГ-ын ажилтнуудтай холбоотой энэ явдал бол ил гардаггүй болохоос бүх л яам, тамгын газарт байж л байдаг. Одоо ч бий.

Гэхдээ эндээс нэг том асуудал ургаж байгаа юм. Хэдэн гишүүн дайраад ороод ирэхтэй зэрэг С.Энхболд сайд бараг л буугаад өгчихөж байгаа маягтай. Л.Бямбасүрэн нь “ширлэж” суугаад ард нь гарч байгаа юм.

Гэтэл С.Энхболдын хувьд энэ Засгийн газрын маш сайн ажилласан сайд нарын нэг байдаг. Ялангуяа ковидын ид үед томилогдоод, тэрнээс хойш өнөөдөр монголчууд масктай маскгүй алхах болсонтой энэ хүн яалт ч үгүй холбоотой. Ер нь бол мэргэжлийн, сайн сайд. Магадгүй, орон сууцны боломж бололцоо гарвал “...Хамгийн түрүүнд эмч, сувилагчиддаа өгнө” гэх хүн. Учир нь өөрөө эмч, энэ салбарын л бүтээгдэхүүн.

Энэ агуулгаараа, уг нь С.Энхболдын зөв байгаад байгаа юм.

Гэвч тэрбээр өрвөлзөхгүй, хэрүүл уруул хийхгүй суусан нь цаанаа учиртай. “Давхар дээл”-ийн сураг гарснаас хойш гишүүд түүнийг амраахаа больсон. Ядаж байхад Эрүүл мэндийн сайд болох дуртай гишүүн яасан ч олон байдаг юм бэ. Бүгд л том жижиг хуралд хуй дээр амбийцаа илэрхийлээд байлгахгүй. Ингээд удаж байна. Тэр ч байтугай яамны ажлыг, сайдын үүргийг өөртөө наачихсан хаа сайгүй гүйж яваа гишүүн ч байна.

Ингээд байгаа нь бас шалтгаантай.

Ер нь бол Засгийн газрын “дан дээл”-тэй сайд нар ингээд асуудал нь УИХ руу орохоор дээрэлхүүлээд байдаг талтай. Ядаж байхад зарим “дан дээл”-тэй сайд салбараа нураасан шахам хэл амнаас салдаггүй. Зам тээвэр, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Эрчим хүч, Батлан хамгаалах гээд явж өгнө. Байнга л шүүмжлүүлдэг. Энэ нь гишүүдийн дээрх хандлагыг бий болгосон тал бий.

Харин эсрэгээрээ Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн давхар дээлтэй дөрвөн сайдын салбарын асуудал хэвийн яваад байдаг. Тэр дотроо Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар гээд засгийн ажлын голыг нугалдаг сайд нар байна. Энэ хоёрыг зарим талаас нь харахаар салбар бүр рүү ороод байгаа харагдах ч  гардаж авсантайгаа зууралдсаар ард нь гараад байгаа харагддаг. Боловсролын Л.Энх-Амгаланг хар. Амжилтаар гавихгүй ч ажил нь амжаад л байна.

Тэгэхээр энэ бүхэн юу хэлээд байна гээч? Шулуухан хэлэхэд, манай нөхцөлд “давхар дээл” бол гарцаагүй шаардлага юм байна гэдгийг харуулж байна. Тэр утгаараа, гарц гаргалгаа нь тов тодорхой гэсэн үг. Тэгээд ч “...Үндсэн хуулийг “үндэс”-ээр нь өөрчлөх хэрэгтэй” гэсэн улс төрийн хүчнүүд, улстөрчид, судлаачдын дуу хоолой их гарч байна. 30 гаруй жил үйлчилсэн шилжилтийн үеийн Үндсэн хууль маань өнөөдөр “зогсоол”-доо хүрчээ. Ингэсэн нь олон шалтгаантайг бид бүгдээрээ л уншиж, сонсож байна. Чухамдаа Үндсэн хуулийг хөдөлгөх нэн тэргүүний шалтгаануудын нэг нь энэхүү “давхар дээл”-ийн асуудал болоод байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 99 (6831)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Степпе Арена
ХУРААХ
Ажлын хэсгүүдийн хуралдаан...
​Гурвалсан тогтолцооноос МИК...

Уг нь С.Энхболдын зөв!

Kuzmo 2022-05-18
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Уг нь С.Энхболдын зөв!

Өнгөрсөн долоо хоногт нэг шуугиан дэгдэв. Уг нь шуугиад, гайхаад байхаар явдал биш л дээ. Нийгмийн бодлогын байнгын хороогоор ЭМДҮЗ /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл/-ийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсож байсан юм. Тэр үеэр ЭМДЕГ-ын ажилтнууд “Капитал” банкнаас хураан авсан орон сууцнаас авсан гэх асуудал хөндөгдлөө. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “...“Капитал” банкны өрөнд нэлээд хэдэн обьект хүлээн авсан. Энэ дагуу Үндэсний зөвлөлөөс тогтоол гарсан. Тогтоолд “...ЭМДЕГ нь Сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын ажилчид болон иргэн, хуулийн этгээдэд бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно” гэж заасан. Ажилтнууд зүгээр аваагүй. Үнийн дүнгээр нь банкны зээлэнд хамрагдсан” гэж тайлбарласан. Тэднийхнээс арав гаруй нь тэр орон сууцыг зээлээр авсан бололтой юм.

Энэ талаар нь тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гурван сайдын нэг болох Эрүүл мэндийн сайд С.Энхболд бас тайлбар өгч байна лээ. Тэрбээр “...Ийм тогтоол байгаа. Гэхдээ энэ байгууллага, тэр газрынхныг заавал хамруул гэсэн бол тусгайлж заагаагүй. Хамгийн гол нь өрийг барагдуулах агуулгатай тогтоол” гэв. Энэ зөвлөлийн дарга Д.Дэмбэрэл ч дээрх агуулгатай тайлбар хийсэн.

Ингэж яригдахтай зэрэг зарим гишүүн оволзож өгсөн. “...Яахаараа тэгдэг юм бэ” гээд л... Барьж идэх янзтай. За тэгээд, залгаад энэ гурван хүн гурвуулаа л нийгмийн сүлжээгээр хэмх нүдүүлж байгаа юм.

Яг үнэндээ бол Л.Бямбасүрэнд хууль тогтоомж зөрчсөн ямар ч асуудал байхгүй. Харин ч ажилтнууддаа боломж олгосон сайн дарга гэхэд болно. ЭМДЕГ-ын ажилтнууд бусдын адил төрийн алба хаагч, тэдэнд ч орон сууцанд орох эрх бий. Тэгээд ч ЭМДЕГ-ын ажилтнуудтай холбоотой энэ явдал бол ил гардаггүй болохоос бүх л яам, тамгын газарт байж л байдаг. Одоо ч бий.

Гэхдээ эндээс нэг том асуудал ургаж байгаа юм. Хэдэн гишүүн дайраад ороод ирэхтэй зэрэг С.Энхболд сайд бараг л буугаад өгчихөж байгаа маягтай. Л.Бямбасүрэн нь “ширлэж” суугаад ард нь гарч байгаа юм.

Гэтэл С.Энхболдын хувьд энэ Засгийн газрын маш сайн ажилласан сайд нарын нэг байдаг. Ялангуяа ковидын ид үед томилогдоод, тэрнээс хойш өнөөдөр монголчууд масктай маскгүй алхах болсонтой энэ хүн яалт ч үгүй холбоотой. Ер нь бол мэргэжлийн, сайн сайд. Магадгүй, орон сууцны боломж бололцоо гарвал “...Хамгийн түрүүнд эмч, сувилагчиддаа өгнө” гэх хүн. Учир нь өөрөө эмч, энэ салбарын л бүтээгдэхүүн.

Энэ агуулгаараа, уг нь С.Энхболдын зөв байгаад байгаа юм.

Гэвч тэрбээр өрвөлзөхгүй, хэрүүл уруул хийхгүй суусан нь цаанаа учиртай. “Давхар дээл”-ийн сураг гарснаас хойш гишүүд түүнийг амраахаа больсон. Ядаж байхад Эрүүл мэндийн сайд болох дуртай гишүүн яасан ч олон байдаг юм бэ. Бүгд л том жижиг хуралд хуй дээр амбийцаа илэрхийлээд байлгахгүй. Ингээд удаж байна. Тэр ч байтугай яамны ажлыг, сайдын үүргийг өөртөө наачихсан хаа сайгүй гүйж яваа гишүүн ч байна.

Ингээд байгаа нь бас шалтгаантай.

Ер нь бол Засгийн газрын “дан дээл”-тэй сайд нар ингээд асуудал нь УИХ руу орохоор дээрэлхүүлээд байдаг талтай. Ядаж байхад зарим “дан дээл”-тэй сайд салбараа нураасан шахам хэл амнаас салдаггүй. Зам тээвэр, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Эрчим хүч, Батлан хамгаалах гээд явж өгнө. Байнга л шүүмжлүүлдэг. Энэ нь гишүүдийн дээрх хандлагыг бий болгосон тал бий.

Харин эсрэгээрээ Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн давхар дээлтэй дөрвөн сайдын салбарын асуудал хэвийн яваад байдаг. Тэр дотроо Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар гээд засгийн ажлын голыг нугалдаг сайд нар байна. Энэ хоёрыг зарим талаас нь харахаар салбар бүр рүү ороод байгаа харагдах ч  гардаж авсантайгаа зууралдсаар ард нь гараад байгаа харагддаг. Боловсролын Л.Энх-Амгаланг хар. Амжилтаар гавихгүй ч ажил нь амжаад л байна.

Тэгэхээр энэ бүхэн юу хэлээд байна гээч? Шулуухан хэлэхэд, манай нөхцөлд “давхар дээл” бол гарцаагүй шаардлага юм байна гэдгийг харуулж байна. Тэр утгаараа, гарц гаргалгаа нь тов тодорхой гэсэн үг. Тэгээд ч “...Үндсэн хуулийг “үндэс”-ээр нь өөрчлөх хэрэгтэй” гэсэн улс төрийн хүчнүүд, улстөрчид, судлаачдын дуу хоолой их гарч байна. 30 гаруй жил үйлчилсэн шилжилтийн үеийн Үндсэн хууль маань өнөөдөр “зогсоол”-доо хүрчээ. Ингэсэн нь олон шалтгаантайг бид бүгдээрээ л уншиж, сонсож байна. Чухамдаа Үндсэн хуулийг хөдөлгөх нэн тэргүүний шалтгаануудын нэг нь энэхүү “давхар дээл”-ийн асуудал болоод байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 99 (6831)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

4 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

4 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

17 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

17 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах