• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тавантолгойг Хятадтай холбох төмөр зам хямралыг гэтлэх гарц уу

УИХ-ын намрын чуулганы тов гарчээ. Засгийн газар энэ удаагийн чуулганы хуралдаанд эдийн засгаа аврах цогц төлөвлөгөөг танилцуулах учиртай. Чуулган эхлэх хүртэл уг төлөвлөгөөнд юу тусгагдсан нь таамаг төдий  хэдий ч, Тавантолгойн ордыг хөдөлгөх асуудал аль хэдийнэ дэлхий нийтэд нээлттэй хөзөр болсон гэж хэлэхэд хэтийдэхгүй болов уу.

Учир нь сүүлийн үед МАН-ын Засгийн газар урд хөршөө түшин Тавантолгойн ордоо хөдөлгөх нь гэх “бор шувуу” эрчимжсэн. Нэг талаар, энэ нь УИХ-ын ээлжит бус чуулганд хэд хэдэн гишүүн тус ордыг эргэлтэд оруулах боломж хийгээд нүүрсний ханшийн өсөлтийг дурьдаж байсантай холбоотой ч байж мэдэх. Ямартай ч УИХ дахь 65 кноп шийдвэрээ гаргах бөгөөд хэрхэн шийдэх нь эдүгээ хүлээлт төдий байгаа юм. Харин чуулганаас урьтаж, хоёр хөршийн болоод дэлхийн хэвлэлд Тавантолгойн ордын талаар хэрхэн  дурьдагдсаныг “Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа сонирхуулахаар бэлдлээ.

Тавантолгойн ордыг Хятадтай бүрэн холбоход дахиад 800 сая ам.доллар шаардлагатай

БНХАУ-ын тэргүүлдэг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улс зээл хүссэн  гэх мэдээлэл цацагдлаа.

Тодруулбал, Би Би Си агентлагийн мэдээлснээр, Монгол Улс 550 км урт шинэ төмөр зам тэргүүтэй хэд хэдэн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлж, Хятад болон Европын орнуудтай төмөр замаар холбогдох сонирхолтой байгаа аж. Гэвч ингэхийн тулд гаднаас хөрөнгө оруулалт татаж, гадаад худалдааг хөгжүүлэх шаардлага бий болсон гэнэ. 

Одоогоор тус улсын авахыг хүссэн зээлийн хэмжээ тодорхойгүй байгаа бөгөөд Монгол ч, Азийн дэд бүтцийн банк ч тайлбар хийгээгүй юм. Эдийн засгийн хямралд өртсөн Монгол Улс Хятадтай хиллэдэг дэлхийн хамгийн том Таван толгойн нүүрсний ордыг өмнөд хөрштэйгөө холбох төмөр замын бүтээн байгуулалтад эдүгээг хүртэл 200 сая ам.долларыг зарцуулсан байдаг.

Гэвч албаныхны хэлж буйгаар төмөр замын ажлыг бүрэн дуусгахад дахин 800 сая ам.доллар шаардлагатай гэнэ. Тиймээс тэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас гадна өөр байгууллагаас ч хөрөнгө оруулалт татахаар ажиллаж эхэлсэн аж. Таван жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө гайхагдаж явсан тус улс сүүлийн үед хямралтай нүүр тулаад буй. Тус улс 2014 онд Хятадтай стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулж байсан бөгөөд АДББ-д ч гишүүнээр элсч байсан удаатай.

www.bestchinanews.com: Хямралд өртсөн Монгол АДББ-аас тусламж хүсчээ

Таван жилийн өмнө эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоонд хүртлээ өсч байсан Монгол гүн хямралд өртсөн. Гол экспорпын бараа болох зэс, нүүрсний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт багасч, үндэсний өрийн хэмжээ нэмэгдэн валютын хомсдол үүсч, ханш нь унасан. 

Тэгвэл эдийн засгийн хямралаас гарахын тулд тус улсын засгийн газар зээлийн хүүгээ нэмж, төсвийн зардлаа бууруулж эхэлсэн бөгөөд мөн дэд бүтцийн гол төслүүдийн нэг Таван толгойн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Хэдийгээр Монголын тал уг бүтээн байгуулалтад зарцуулагдах санхүүгийн талаар тодорхой мэдээлээгүй ч, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай  урьдчилсан байдлаар асуудлыг хэлэлцсэн сурагтай.

Ямартай ч, АДББ Монголын хүсэлтийн талаар тодорхой мэдээлэл хэвлэлд өгөхөөс татгалзсан. Гэхдээ  Монгол АДББ-тай хамтын ажиллагаагаа сайжруулахаар мэрийж байгаа гэх мэдээлэл ор үндэслэлгүй биш.  Шуудхан хэлэхэд үнэн.  

Reuters.com: Тавантолгойн төмөр зам эдийн засгийг хямралаас гаргах гол төслийн нэг

Монгол, Хятад, Оросын өнгөрсөн зургадугаар сард байгуулсан эдийн засгийн коридорын тухай гэрээгээр бүс нутгийн төмөр замын тээвэрлэлтийг одоо байгаа замуудыг шинэчлэн тээвэр­лэлтийн хэмжээг нь өсгөх, мөн шинэ чиглэлүүд барих замаар нэмэгдүүлэхийг зорьжээ.

Монгол Улс шинээр 550 км төмөр зам барих, одоо байгаа замаа өргөжүүлэх санхүүжилт авахыг эрмэлзэж байгаа аж. Үүний тулд тус улс хэдий хэмжээний мөнгө зээлэх нь одоогоор тодорхойгүй ч, Азийн дэд бүтцийн банктай энэ талаар хэдийнэ урьдчилсан хэлэлцээ хийсэн хэмээн Ё.Манлайбаяр хэлсэн юм. Гэвч Азийн дэд бүтцийн банкны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан.

Шинэ төмөр замын төлөв­лөгөөнүүдээс Австралийн нүүрс олборлогч “Aspire Mining” компанийн тэргүүлж буй Хойд чиглэлийн төмөр замыг дурьдаж болно. Хятадын хөгжлийн банк энэ бүтээн байгуулалтын гуравны нэгийг гаргах сонирхолтойгоо хэдийнэ мэдэгджээ. Үүнээс гадна Монголын төлөвлөгөөнд Тавантолгойн нүүрсний уурхайг Хятадын хилтэй холбох тамөр зам барих явдал багтаж буй.

Монгол Улс энэхүү бүтээн байгуулалтад 200 сая ам.доллар зарцуулаад байгаа ч нэмж 800 сая ам.доллар шаардлагатай ажээ. Тавантолгойн төмөр зам нь эдийн засгийн хямралаас гарахыг тэмүүлж буй Монгол Улсын Сангийн яамны онцолж буй дэд бүтцийн таван гол төслийн нэг юм.  Тус улсын Засгийн газар түүнчлэн Оюутолгойн зэс, алтны уурхай дахь “Рио Тинто”-гийн далд уурхай, Канадын “Centerra Gold” компанийн Гачууртын алтны уурхай зэргийн бүтээн байгуулалтыг хөгжлийн үндсэн боломжуудынхаа нэг хэмээн үзэж байгаа аж.

business.sohu.com: Таван толгойн нүүрсний ордыг дахин хөдөлгөх төлөвлөгөөг аль хэдийнэ боловсруулсан

Зүүн хойд азийн далайд гарцгүй Монгол улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай нүүр тулсан.  Улмаар гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн  хямралыг гэтлэхийн тулд Таван толгойн нүүрсний ордыг дахин хөдөлгөх төлөвлөгөөг аль хэдийнэ боловсруулжээ. 

Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Ё.Манлайбаярын хэлснээр тус улс Хятад, Европтой холбосон  550 км урт шинэ төмөр замын бүтээн байгуулалтад зориулан  Азийн дэд бүтцийн банкнаас хөрөнгө оруулалт хүссэн аж.   2014 онд Монгол Улсын их хурал тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийг баталсан байдаг.

Төмөр замын эл стандартаар барьснаар богино хугацаанд тээврийн компаниуд нэмэгдэх төлөвтэй хэдий ч, урт хугацаандаа Монголын эдийн засагт үлэмж хэмжээний ашиг авчирна хэмээн зарим орон нутгийн хэвлэлүүд бичиж байв. Ямартай ч, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Ё.Манлайбаяр боломжит хөрөнгө оруулагчидтай нэг нэгээр нь нүүр тулж уулзах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
ХУРААХ
Голсон юм голд гэдэг шүү дээ
Үндсэн хуулиар олгогдсон...

Тавантолгойг Хятадтай холбох төмөр зам хямралыг гэтлэх гарц уу

Даваахүү 2016-09-28

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

3 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

3 цагийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

3 цагийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

3 цагийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

3 цагийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

3 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах