• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АН-ынхан “бурхан”-аа бургасаар ороолгож байна

Яг үнэнийг хэлэхэд, АН-ынхан эвлэх нь нийгмийн захиалга болжээ. Эвлэрэл нь дан ганц эдний бус нийтэд хэрэгтэй. Учир нь хоёр сонгууль дараалан олонх болсон МАН-ынхан “...Олдохоороо өлддөг” гэдгийг үзүүлж эхэллээ. Энэ намын цөөнгүй улстөрч үүний жишээ болж байна. Тиймээс МАН-д ухамсарын шанаа ч, улс төрийн ташуур ч хэрэгтэй байгаа юм. Тэр нь улс төрийн сөрөг хүчин  гэсэн үг л дээ. Тэгж “сөрж” хандаж чадах улс төрийн хүчин нь АН юм, уг нь.

Гэвч өнөөдөр энэ намын хагарал улам томорч, эвдрэл нь илүү хүндэрчээ. Урвалт шарвалт, хуваагдал тасралт нь найгаа алдав. Хамгийн гол нь энэ бүхнийг дагаад АН гэдэг нэр авах юмгүй боллоо. Тэр ч байтугай саяхны нэгэн судалгаагаар АН-ыг “...ХҮН-тай санал хуваах хэмжээнд очсон” гэсэн дүн гарсан байгаа юм. Энэ инээдэм биш. Намынханд нь бол ханиадам шүү. Эцэст нь“...АН цагтаа Монголын улс төрийн хоёр баганын нэг байлаа” гэж түүхэнд үлдэх вий.

Ер нь АН-ынхан “...Бид яагаад байшингаа шатаагаад байна вэ” гэдгээ бодох цаг болсон. Бодоод ч байх юмгүй л дээ. “...Яагаад” гэдэг нь бүгдэд тодорхой юм. Энэ айхавтар эвдрэл, хуваагдал нь сүүлийн үед ярьж, бичицгээгээд байгаа шиг саяхны явдал биш. Аль эрт, 2014 онд Алтанхуягийг унагаснаас л эхэлсэн байдаг. Алтанхуягт хувийн алдаа, оноо бишгүй л байсан байх. Гэхдээ АН-аа бол авч явж чадаж байв. Гэвч өнөөдөр АН-ыг тойрчихсон хэрэлдэж суугаа нөхөд нь тэр үед нийлж байгаад унагачихсан. Нөгөөдүүл нь бүгдээрээ АН-ыг авах хүсэлтэй. Өнөөдөр ч хүссээр л явцгааж буй. Гэхдээ хэн нь ч хэнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Эвдрэл, хагарлынх нь шалтгаан тэр болдог. Ийм л хэдэн улстөрч бий дээ.

Тэгвэл өнөөдөр Эрдэнэ тэдний бай болоод байна. Хэдийгээр АН гудамжинд, дээрээс нь тарж бутраад хэдэн хэсэг болсон ч эргээд цул болгох хүчин төгөлдөр тамга нь түүнд бий. Өөрөөр хэлбэл, сайн, муугийн “набор” болсон Эрдэнэ гэдэг улстөрч тарж бутарсан АН-ыг нийлүүлэх цорын ганц тамгыг атгаад сууж байгаа юм. Дашрамд хэлэхэд, тэрбээр өнгөрсөн жилүүдэд АН-ыг хэн нэгэнд шилжүүлж, нам ч биш, юу ч биш болгочихоогүй. Өндгөө дарсан тахиа шиг тамгаа атгаж суусан. Эрдэнэ өөрөө “...Би АН-ын даргын суудал, тамгатай зууралдаагүй. Харин АН-ын үнэт зүйл, үзэл санааг хэн нэгэнд луйвардуулахын тулд өнөөдөр энд есөн шидээрээ хэлүүлээд зогсож байна” гэдэг. Ингэж ярьсны ихэнх нь үнэн л дээ. Тиймээс Эрдэнэд байгаа тамга бол АН гэсэн үг.

Ер нь бол ийм учраас л “нөгөөдүүл” тэр тамгыг гартаа оруулах гээд дайтаж байгаа юм. Гэхдээ “...Найрах арга нь буруутаад байна” гэдэг хэзээний ч билээ нэг дууны үг шиг Эрдэнийгээ “хүчирхийлээд” эхлэв. Хэдэн сарын өмнө намынхаа хурлын тайзан дээр Эрдэнэтийн овоолгоор овоо мөнгө хийсэн нэг нөхөр Эрдэнийг түлхэж унагаад зангиагаар нь боож чирээд балласан. Өчигдөр уржигдархан нэг камер барьсан нэг нөхөр оффист нь очиж бужигнуулах шиг болно лээ. Бас Эрдэнийн намын дэд дарга ч бил үү, генсек хийж байсан залуу “...Эрдэнэ хууль бус, зайл” гэж хэвлэл, нийгмийн сүлжээгээр орилоод, сүйд л болж байгаа харагдах юм.

Харамсалтай нь АН-ыг гартаа оруулах гэсэн хуучны хэдэн лидер, тэдний шууд тушаалаар ажилладаг залуусын энэ үйлдлүүд АН-ыг л муухай харагдуулдаг. Найман жилийн өмнө Алтанхуягийгаа унагаад АН хохирсон доо. Яг түүн шиг Эрдэнийгээ нийлж нүдээд намаа л намнаад байгаа юм. “...Жоомоо алах гээд байшингаа шатаана” гэдэг яг энэ шүү дээ.

Нөгөөтэйгүүр “...АН-ын дарга хэн болох вэ” гэдэг их чухал. Энэ нь АН-ынхныг “...Эвдрэлцсээр байх уу, эвлэрээд зогсох уу” гэдгийг шийдэхээр болоод байна. Энд нэг сонин зүйл бий. Юу гэхээр, өнгөрсөн хавраас Эрдэнийн АН, Баттулгын АН гэж албан ёсоор хоёр хуваагдсан. Хоёулаа даргатай, бас дүрэмтэй. Түүнийхээ дагуу ҮБХ, бусад бүтцээ бүрдүүлчихсэн. Гэхдээ Эрдэнийн тал илүү жинтэй бүрдсэн. Тэгвэл энэ жин дарсан талд явсан нэг хэсэг саяхан тусдаа гарчээ. Ийм мэдээлэл тарж байна. Эрдэнэ ч заримыг нь намынхаа удирдлагаас хөөжээ. Гол нь Эрдэнээс салсан хэсэг бол Баярцогтыг намын даргад дэмжигчид юм. Эндээс Эрдэнэ нь “...Баярцогтыг дэмжихгүй” гэчихсэн байж мэдэхээр байгаа юм.

Уг нь Баярцогт “...АН-ын дарга болно” гээд өнгөрсөн хавраас эхлээд л гүйсэн. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргээ аргалсан. Залгуулаад зунжин л уулзаа, учраа хийсэн. Хүний, өөрийн намын хэд хэдэн лидерийн дэмжлэг авахаар болсон. Санхүүгийн хувьд ч том компани түшсэн. Одоогоор шийдэж амжаагүй нэг л саад бий. АН-ын жирийн гишүүд түүнийг дэмжих үү, үгүй юу гэдгийг нэгмөр болгож амжаагүй байна. Энэ эргэлзээтэй. Учир нь “...Учир битүүлгээр “цайруулсан” хэрэг нь хэзээ нэг цагт сөхөгдөж, АН даргагүй болох вий” гэсэн болгоомжлол гишүүдэд нь байгаа юм. Нэг үгээр хэлбэл, Баярцогтыг цагтаа АН-д нөлөө бүхий явсан тодорхой улстөрчид дэмжиж байна. Харин нийт гишүүд нь түүнийг яаж хүлээж авах нь тодорхойгүй байгаа юм.

Бас нэг хардлага төрүүлсэн “өнцөг” бий. Хэдхэн сарын өмнө Эрдэнийг бараадаж, намд нь шуугиж орцгоосон нөхдүүд өнөөдөр “...Эрдэнэ намын дарга биш гэдгийг шүүх хэлсэн” гээд ноцоод эхэллээ. Энэ ноцтой. Ноцтой ч гэж дээ, шүүх юм уу, АН-ын бүртгэлийг шийддэг байгууллага Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгож магадгүй гэсэн үг. Тэгээд араас нь “...Эрдэнээс салж одсон нөхдүүд шинэ тамганы арга бодох уу” гээд бас нэг асуулт босч ирнэ. Энэ үйл явдал нь АН хоёр биш гурван хэсэг болсныг илтгэлээ. Тэгэхээр эвлэрлийн цэг нь улам бүдгэрч байж мэдэх юм.

Ядаж байхад АН-д 1990-ээд оны хэдээс нь өөр лидер гарч ирдэггүй. Дарга болчих “далаад оныхон” ч байдаггүй. Дал, наяад оны залуус нь дарга нараасаа үүрэг тушаал хүлээж, цүнх савных нь бариул, хүндийн жинг л бодож суудаг бололтой юм. “...Өлгийдөө өтөлнө” гэдгийг улс төрийн утгаар ойлгоё гэвэл сонгодог жишээ нь АН-ын залуус болж байна.

Ингээд хамаг байдгийг нь олж тоочоод байхад л АН бушуухан босч ирээд улс төрийн сөрөг хүчний байр дээрээ зогсчих шинэ арга зам бараг олдохгүй. Ганц л байна. “...Эр ядрахаар элгэн саднаа, морь ядрахаар ижил сүргээ” гэдэг дээ. АН-ынхан нийгмийн элэг доог бололгүй, нам дотроо учраа олох хэрэгтэй. Эрдэнэ дээрээ цуглавал эвлэж мэднэ. Тэр тамга дээр л АН өндийнө. Тэгж боссон эвлэрэл, нэгдлийг хэн ч үгүйсгэхгүй. Боломжгүй. Гэтэл “бурхан”-аа бургасаар ороолгоод байна. Буруутна шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 231 (6963)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Бразил хэсгээсээ гарлаа
Шинэхэн гавьяатуудын түүхэн...

АН-ынхан “бурхан”-аа бургасаар ороолгож байна

Kuzmo 2022-11-29

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
52 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

53 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

55 минутын өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

14 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

14 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

14 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах