• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Зайсан VS таван буудал

ТАЛХАА ТАЛЛАЖ АВДАГ НЬ ҮНЭН

Манай улсад баян, ядуугийн ялгаа хэр их байдаг бол...

Иргэдийн зарим нь тансаг амьдралд умбаж байгаа бол нөгөө хэсэг нь тарчиг амьдралд тарчилж байгаа нь үнэн. Баян хүмүүс үнэтэй байранд амьдарч, рестораны хоол идэж, их дэлгүүрээр хэсэж, тансаг машинаар тухтай зорчиж, гэрийн ажлаа үйлчлэгчээр хийлгэдэг. Харин эсргээрээ хямдрал зарласан дэлгүүр, хямд үнэтэй хүнс, хүйтэн автобусаар зорчиж буй, өдрийн хоолоо яах вэ гэж буй хэсэг байна. Тэгвэл “Зууны мэдээ” сонин энэ удаа Сүхбаатарын талбайгаас хойшоо гурван км, урагшаа гурван км-ийн зайд байрлах иргэдийн амьдралыг харьцууллаа.

Сүхбаатарын талбайн зүүн талын замаас таксинд суулаа. Нэг км явахад л орон сууцууд байхгүй болж гэр хороолол болж хувирав. Зам дагуу зогсох хүмүүсийг ажиглавал ихэвчлэн бойтгон гутал, урт хар куртик өмссөн нэг хэвийн хүмүүс автобус хүлээж зогсоно. Мөн яарсан, санаа зовсон, даарсан байхаас гадна согтуу хүмүүс ч их байв. Ингээд бид төв талбайгаас хойш яг гурван км яваад Таван буудалд буув. Хамгийн ойр байрлах “Соёмбо” дэлгүүрт орлоо. Дэлгүүрийн хувьд эмх цэгцтэй цэвэрхэн юм. Гэхдээ хотын төвийн дэлгүүр шиг их бараатай биш байв. Тодруулбал, гурил, будаа, ундаа, архи, тамхи, давс, сахар, талх, боорцог буюу өргөн хэрэглээний бараанууд харагдана.  Биднийг худалдагчтай ярих зуур хэд хэдэн хүн үйлчлүүлэв. Эхний үйлчлүүлэгч 50 орчим насны эмэгтэй байв. Түүний хувьд 0.5 л хараа архи аваад гарч одов. Дараагийн үйлчлүүлэгч мөнгөө тоолсоор орж ирлээ. Түүний хувьд 30 орчим насны эмэгтэй байсан юм. Тэрбээр талхны үнийг асууж хамгийн хямд үнэтэй “жигүүр гүрэн”  буюу 1800 төгрөгийн талх авав. Элэгний нухаш авах гэвэл 350 төгрөг дутахад худалдагчид “орой өгье” гэж хэлээд гарч одов. Гэр хорооллын хүмүүсийн хувьд талх, боорцог, давс, будаа гурил зэрэг өргөн хэрэглээний барааг ихэвчлэн авдаг байна. Энэ талаар дэлгүүрийн худалдагч Г.Аззаяа “Манайх дэлгүүр ажиллуулаад гурван жил болж байна. Дэлгүүрээр үйлчлүүлдэг хүмүүсийн хувьд өргөн хэрэглээний бараа, архи авдаг. Тухайлбал, өглөө 08:00-10:00 цагийн хооронд хүмүүс ихэвчлэн архи авдаг. Харин жимс, чихэр зэрэг тансаг хэрэглээний зүйлсийг авдаггүй. Мөн орж ирээд ижил төрлийн барааны үнийг асууж байгаад аль хямд үнэтэйг нь авдаг” гэв.

Үйлчлүүлэгч Б.Бямбажав “Талхаа таллаж авдаг гэдэг үнэн. Өнөөдөр миний халаасанд таван мянган төгрөг л байна. Энэ мөнгөөрөө тал талх, бэлэн гоймон авна. Гэхдээ бид ч бас гайгүй байна. Бүр шулсан яс чанаж шөл гаргаад будаа чанаад иддэг хүмүүс бий шүү дээ. Гэр хорооллын амьдрал ийм л байна. Амттай юм авч идэх, шинэ хувцас өмсөх гэдэг бидний хүүхдийн мөрөөдөл болж орой хоолтой хонох юмсан гэсэн хүсэл тэдэнд байна шүү дээ” гэв.

ӨДӨРТ 70 МЯНГАН ТӨГРӨГӨНД ХҮНС АВЧ БАЙНА

Төв талбайгаас урагш гурван км зайд хүмүүсийн амьдрал хэрхэн өрнөдөг талаар сурвалжлахаар мөн л талбайн хажуунаас таксинд суув. Зайсан бол манай нийслэлийн баячуудын хороолол гэхэд хэн ч маргахгүй байх. Зам дагуу кинотеатр, том сүлжээ дэлгүүрүүд, хоолны ресторан, элдэв төрлийн загвартай орон сууцууд зайгүй шахам шилээ даган байрлана.  Мөн хотын тансаг зэрэглэлийн оффис ч энд бүгд байдгаараа онцлог. Зам дагуу явж байгаа машинуудыг ажиглавал дэлхийн үнэтэй жийпүүд олноороо зогсож харагдана. Мөн годон гутал, ноолууран малгай ороолт, гурван камертай утасгүй хүн байхгүй шахам. Яг гурван км яваад Зайсангийн Оргил сүлжээ дэлгүүрийн хажууд буулаа. Ингээд замын эсрэг талд байх байрны доорх дэлгүүр болох “Yes maket” руу оров. Хүний хэрэгцээтэй бүх зүйл тус дэлгүүрт байна. Тодруулбал, бүх төрлийн жимс, ногоо, аяга, таваг, архи, дарс бүгд байх аж. Цайны идээ гэхэд 10 гаруй төрөл байв. Хүмүүсийн хувьд түрдэг тэрэг, сагс зэргийг барьж үйлчлүүлж байв.

Худалдагч Ө.Мөнх-Өлзийтэй худалдан авалт ямар байгаа талаар ярилцлаа. Тэрбээр “Байрны доорх дэлгүүр болохоор орлого харьцангуй дажгүй. Үйлчлүүлэгчдийн хувьд амьдрал нь боломжийн учир мөнгөнд санаа зоволгүй худалдан авалт хийдэг. Мөн хүүхдүүд их үйлчлүүлдэг. Тэдний хувьд чихэр, чипс, ундааг их авдаг” гэсэн юм.

Харин үйлчлүүлэгч Б.Долгормаа “Нэг удаа худалдан авалт хийхэд 70 орчим мянган төгрөг болдог. Хоёр хоногт нэг удаа хэрэглээний зүйлсээ авч байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна” гэв.

Үүнээс харахад манай хотод төв талбайгаас хойш, урагш гэсэн өдөр шөнө шиг ялгаатай амьдрал өрнөж байна.  Мөн Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2030 он гэхэд ядуурлыг халах тэмүүлэлтэй. Гэвч бодит нөхцөл байдлыг аваад үзэхэд Монгол Улсад 100 хүн тутмын 40 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон бусад  хэрэглээний зүйлсээ худалдан авч чадахгүй ядуу амьдарч байна. Манай улсын ядуурлын үзүүлэлтийг 2020 онд Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар боловсруулсан байдаг.Тэгвэл нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл энэ тоо цар тахлаас хойш өссөн үү гэхээс буураагүй нь тодорхой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 238 (6970)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
ХУРААХ
Ренчинлхүмбэ суманд дахин газар...
Хөгжлийн банкны хэрэгт...

Зайсан VS таван буудал

БАЯРЖАВХЛАН 2022-12-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Зайсан VS таван буудал

ТАЛХАА ТАЛЛАЖ АВДАГ НЬ ҮНЭН

Манай улсад баян, ядуугийн ялгаа хэр их байдаг бол...

Иргэдийн зарим нь тансаг амьдралд умбаж байгаа бол нөгөө хэсэг нь тарчиг амьдралд тарчилж байгаа нь үнэн. Баян хүмүүс үнэтэй байранд амьдарч, рестораны хоол идэж, их дэлгүүрээр хэсэж, тансаг машинаар тухтай зорчиж, гэрийн ажлаа үйлчлэгчээр хийлгэдэг. Харин эсргээрээ хямдрал зарласан дэлгүүр, хямд үнэтэй хүнс, хүйтэн автобусаар зорчиж буй, өдрийн хоолоо яах вэ гэж буй хэсэг байна. Тэгвэл “Зууны мэдээ” сонин энэ удаа Сүхбаатарын талбайгаас хойшоо гурван км, урагшаа гурван км-ийн зайд байрлах иргэдийн амьдралыг харьцууллаа.

Сүхбаатарын талбайн зүүн талын замаас таксинд суулаа. Нэг км явахад л орон сууцууд байхгүй болж гэр хороолол болж хувирав. Зам дагуу зогсох хүмүүсийг ажиглавал ихэвчлэн бойтгон гутал, урт хар куртик өмссөн нэг хэвийн хүмүүс автобус хүлээж зогсоно. Мөн яарсан, санаа зовсон, даарсан байхаас гадна согтуу хүмүүс ч их байв. Ингээд бид төв талбайгаас хойш яг гурван км яваад Таван буудалд буув. Хамгийн ойр байрлах “Соёмбо” дэлгүүрт орлоо. Дэлгүүрийн хувьд эмх цэгцтэй цэвэрхэн юм. Гэхдээ хотын төвийн дэлгүүр шиг их бараатай биш байв. Тодруулбал, гурил, будаа, ундаа, архи, тамхи, давс, сахар, талх, боорцог буюу өргөн хэрэглээний бараанууд харагдана.  Биднийг худалдагчтай ярих зуур хэд хэдэн хүн үйлчлүүлэв. Эхний үйлчлүүлэгч 50 орчим насны эмэгтэй байв. Түүний хувьд 0.5 л хараа архи аваад гарч одов. Дараагийн үйлчлүүлэгч мөнгөө тоолсоор орж ирлээ. Түүний хувьд 30 орчим насны эмэгтэй байсан юм. Тэрбээр талхны үнийг асууж хамгийн хямд үнэтэй “жигүүр гүрэн”  буюу 1800 төгрөгийн талх авав. Элэгний нухаш авах гэвэл 350 төгрөг дутахад худалдагчид “орой өгье” гэж хэлээд гарч одов. Гэр хорооллын хүмүүсийн хувьд талх, боорцог, давс, будаа гурил зэрэг өргөн хэрэглээний барааг ихэвчлэн авдаг байна. Энэ талаар дэлгүүрийн худалдагч Г.Аззаяа “Манайх дэлгүүр ажиллуулаад гурван жил болж байна. Дэлгүүрээр үйлчлүүлдэг хүмүүсийн хувьд өргөн хэрэглээний бараа, архи авдаг. Тухайлбал, өглөө 08:00-10:00 цагийн хооронд хүмүүс ихэвчлэн архи авдаг. Харин жимс, чихэр зэрэг тансаг хэрэглээний зүйлсийг авдаггүй. Мөн орж ирээд ижил төрлийн барааны үнийг асууж байгаад аль хямд үнэтэйг нь авдаг” гэв.

Үйлчлүүлэгч Б.Бямбажав “Талхаа таллаж авдаг гэдэг үнэн. Өнөөдөр миний халаасанд таван мянган төгрөг л байна. Энэ мөнгөөрөө тал талх, бэлэн гоймон авна. Гэхдээ бид ч бас гайгүй байна. Бүр шулсан яс чанаж шөл гаргаад будаа чанаад иддэг хүмүүс бий шүү дээ. Гэр хорооллын амьдрал ийм л байна. Амттай юм авч идэх, шинэ хувцас өмсөх гэдэг бидний хүүхдийн мөрөөдөл болж орой хоолтой хонох юмсан гэсэн хүсэл тэдэнд байна шүү дээ” гэв.

ӨДӨРТ 70 МЯНГАН ТӨГРӨГӨНД ХҮНС АВЧ БАЙНА

Төв талбайгаас урагш гурван км зайд хүмүүсийн амьдрал хэрхэн өрнөдөг талаар сурвалжлахаар мөн л талбайн хажуунаас таксинд суув. Зайсан бол манай нийслэлийн баячуудын хороолол гэхэд хэн ч маргахгүй байх. Зам дагуу кинотеатр, том сүлжээ дэлгүүрүүд, хоолны ресторан, элдэв төрлийн загвартай орон сууцууд зайгүй шахам шилээ даган байрлана.  Мөн хотын тансаг зэрэглэлийн оффис ч энд бүгд байдгаараа онцлог. Зам дагуу явж байгаа машинуудыг ажиглавал дэлхийн үнэтэй жийпүүд олноороо зогсож харагдана. Мөн годон гутал, ноолууран малгай ороолт, гурван камертай утасгүй хүн байхгүй шахам. Яг гурван км яваад Зайсангийн Оргил сүлжээ дэлгүүрийн хажууд буулаа. Ингээд замын эсрэг талд байх байрны доорх дэлгүүр болох “Yes maket” руу оров. Хүний хэрэгцээтэй бүх зүйл тус дэлгүүрт байна. Тодруулбал, бүх төрлийн жимс, ногоо, аяга, таваг, архи, дарс бүгд байх аж. Цайны идээ гэхэд 10 гаруй төрөл байв. Хүмүүсийн хувьд түрдэг тэрэг, сагс зэргийг барьж үйлчлүүлж байв.

Худалдагч Ө.Мөнх-Өлзийтэй худалдан авалт ямар байгаа талаар ярилцлаа. Тэрбээр “Байрны доорх дэлгүүр болохоор орлого харьцангуй дажгүй. Үйлчлүүлэгчдийн хувьд амьдрал нь боломжийн учир мөнгөнд санаа зоволгүй худалдан авалт хийдэг. Мөн хүүхдүүд их үйлчлүүлдэг. Тэдний хувьд чихэр, чипс, ундааг их авдаг” гэсэн юм.

Харин үйлчлүүлэгч Б.Долгормаа “Нэг удаа худалдан авалт хийхэд 70 орчим мянган төгрөг болдог. Хоёр хоногт нэг удаа хэрэглээний зүйлсээ авч байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна” гэв.

Үүнээс харахад манай хотод төв талбайгаас хойш, урагш гэсэн өдөр шөнө шиг ялгаатай амьдрал өрнөж байна.  Мөн Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2030 он гэхэд ядуурлыг халах тэмүүлэлтэй. Гэвч бодит нөхцөл байдлыг аваад үзэхэд Монгол Улсад 100 хүн тутмын 40 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон бусад  хэрэглээний зүйлсээ худалдан авч чадахгүй ядуу амьдарч байна. Манай улсын ядуурлын үзүүлэлтийг 2020 онд Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар боловсруулсан байдаг.Тэгвэл нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл энэ тоо цар тахлаас хойш өссөн үү гэхээс буураагүй нь тодорхой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 238 (6970)

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
21 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

21 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

21 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

21 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

22 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

22 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

22 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

22 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

22 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах