• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хятад улс гурван жилийн дараа хилээ нээлээ

COVID-19 цар тахлын анхны тохиолдол БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод бүртгэгдсэн тэр өдрөөс хойш гурван жил гаруй хугацаа өнгөрлөө. Шинэ төрлийн коронавирусын анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хятадад бүртгэгдэж байв. Энэ цагаас хойш өнөөдрийн байдлаар дэлхийн 231 улсад COVID-19-ийн 666.6 сая тохиолдол бүртгэгдэж, 6.7 сая хүн амиа алдлаа. Ийн гурван жил гаруйн хугацаанд БНХАУ олон сар үргэлжилсэн хөл хорио, бүх нийтийг хамруулсан шинжилгээ, олон төрлийн хязгаарлалтыг хэрэгжүүлсний дараагаар энэ оны нэгдүгээр сарын 08-наас хилээ нээхээр болсноо зарлав. Дэлхийн эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Хятад улс хилээ нээх болсон нь олон улсын анхаарлыг ихээр татаж байна. 

Нээлттэй хил баярлуулах биш халдварын тархалт улс орныг айлгав

Энэ сарын 8-наас бүх улсын иргэн ямар нэгэн хөл хорио, хязгаарлалтгүйгээр БНХАУ руу нэвтэрнэ. Харин зорчихоос 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай. Вакцинд хамрагдсан гэрчилгээ шаардахгүй юм байна. Тус улс 2020 оны гуравдугаар сард анх хилээ хааж байв. Үүнээс хойш Хятад руу нэвтэрсэн зорчигчид урьдчилан бэлдсэн төрийн байгууламжуудад тусгаарлагдаж байсан юм. Тодруулбал, одоогийн байдлаар Хятад улс руу очсон гадаадын иргэд таван өдөр төрийн захиргааны байранд тусгаарлагдаж, гурван өдөр гэртээ тусгаарлагдах журам үйлчилж байна. Хэрэв Хятадад амьдардаггүй бол найман өдрийн турш  улсын тусгаарлах байранд байх юм.

Ийн Хятад хилийн хоригоо сулруулсан ч бусад улс орнууд халдвараас болгоомжилж Хятадаас ирэх зорчигчдоос шинжилгээний хариу шаардана гэдгээ ээлж дараалан зарлав. Тухайлбал, Итали, Япон, Тайвань, Энэтхэг, Америк, Малайз тэргүүтэй орнууд Хятадаас ирэх иргэдээс заавал сөрөг шинжилгээний хариу шаардах юм. Харин Австрали болон Их Британи Хятадын халдварын нөхцөл байдлыг судалж байгаа бөгөөд одоогоор аяллын ямар нэгэн шинэ журам гаргаагүй байна.

Хятадад өдөрт COVID-19-ийн 5000 тохиолдол бүртгэгдэж, энэ тоо цаашид хурдацтай нэмэгдэж нэг саяд хүрнэ гэсэн урьдчилсан таамаглалыг шинжээчид дэвшүүлсэн нь улс орнуудыг айдаст автуулаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус улсын эмнэлгүүдийн ор дүүрч, иргэд нь шаардлагатай эм тариагаа авахад хүндрэл үүссэн хэмээн “BBC” агентлаг мэдээлэв. 

АНУ-ын тухайд Хятадын эрх баригчдын мэдээлж байгаа COVID-19-ийн халдварын тоон мэдээллийн үнэн бодит байдалд эргэлзэж байгаа тул энэ Хятад, Хонгконг, Макаогоос ирэх аялагчдаас шинжилгээний сөрөг хариу шаардана гэдгээ лхагва гарагт зарласан юм.  Энэ үеэр Америкийн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв /CDC/ “Хилээр орж ирэх иргэдээс шинжилгээний хариу шаардах нь халдварын тархалтыг сааруулж, шинэ хувилбараас сэргийлэхэд тустай” гэж мэдэгдэв.

Харин Хятадын Гадаад хэргийн яам “COVID-19-ийн эсрэг журам нь шинжлэх ухааны үндэслэл дээр суурилсан байх ёстой. Барууны хэвлэлүүд нөхцөл байдлыг хэт дэвэргэж байна. Манай улсын цар тахлын нөхцөл байдал бидний хяналтад бий” хэмээн хариу мэдэгдэл хийлээ. Үүний дараа Хятадын иргэд “Барууны орнуудын шаардаж байгаа шинжилгээний хариу Хятад руу ирж байгаа иргэдэд тавьсан хязгаарлалттай харьцуулахад сүртэй зүйл биш” хэмээн өөрсдийн сэтгэгдлээ “Weibo” дээр бичжээ.

Аялал жуулчлалын салбар нь дахин сэргэх үү

Цар тахлаас өмнө БНХАУ аялал жуулчлалын томоохон бүс нутаг байв. Энэ сарын 8-наас хилээ нээсэн ч нислэгийн тоо хязгаарлагдмал, олон хүн гадаад паспортоо шинэчлэх шаардлагатай зэргээс шалтгаалан тус улсын аялал жуулчлалын салбар сэргэх эсэх нь тодорхой бус байна. Тодруулбал, Япон улс Хятадаас ирэх зорчигчдоос шинжилгээний сөрөг хариу шаардаж, шинжилгээний хариу эерэг гарвал долоо хоног тусгаарлахын сацуу Хятадаас хүлээн авах болон тус улс руу нисэх онгоцны тоог хязгаарлаж эхлэв.

Европын комисс Эрүүл мэндийн аюулгүй байдлын хороогоо пүрэв гарагт хуралдуулж, Хятадын халдварын тоог бууруулахад чиглэсэн Европын холбооны зохистой арга хэмжээний талаар хэлэлцжээ. Энэ үеэр 2019 оны сүүлч 2020 онд халдварын тархалтын гол цэг болж байсан Итали улс “Хятад улсад вирусын шинэ хувилбар тархсан эсэхийг илрүүлэх, хяналтаа сайжруулах нь бидний эхний алхам байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр арванхоёрдугаар сарын 26-нд Хятадаас Италийн Милан хот руу очсон зорчигчдын 52 хувиас COVID-19-ийн халдвар илэрсэн гэж “CNN” мэдээлэв. Үүнээс гадна эдгээр зорчигчдын 15-аас нь омикрон хувилбар илэрсэн гэж Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони дээрх хуралдааны үеэр мэдэгджээ. Тэрбээр цааш үргэлжлүүлэн “Европын холбооны бусад улс орон ч Хятадаас ирэх иргэдээс шинжилгээний сөрөг хариу шаардах ёстой. Учир нь Итали ганцаараа ийм арга хэмжээ хэрэгжүүлэх нь үр дүнгүй” хэмээн ярьсан байна.

Эдийн засгийн хямрал “тэг-ковид” бодлогоо цуцлахад хүргэв

БНХАУ хилээ нээх шийдвэрээ зарласан нь Ши Жиньпинийн “Тэг-Ковид” бодлого дууссаныг илтгэлээ хэмээн шинжээчид үзэж байна. Ихэнх улс орон цар тахалтай дасан зохицож амьдрах сонголтыг хийсэн ч Хятад хөл хорио, бүх нийтийн шинжилгээ гэсэн хатуу бодлогуудыг үргэлжүүлсээр байсан билээ. Үүнээс үүдэн эдийн засаг хямарч, иргэдийн амьжиргааны түвшин буурснаас томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал арваннэгдүгээр сард болсонтой холбоотойгоор хөл хориогоо өнгөрсөн сарын 07-ноос үе шаттай сулруулсан юм.

Эргэн сануулвал, гурван жил орчим үргэлжилсэн бүх нийтийн шинжилгээ, хөл хорио, хязгаарлалт, иргэдийн маршрутыг хянах цахим систем, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал гэсэн хэд хэдэн шийдвэрийг эсэргүүцсэн иргэд арваннэгдүгээр сарын 26,27-нд ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө жагссан юм. Тэд хязгаарлалтын эсрэг бэлгэ тэмдэг болох юу ч бичээгүй хоосон бичгийн цаас барин зогсож “Хүний эрх, эрх чөлөөг бидэнд олгооч”, “Ши Жиньпин огцор”  хэмээн хашгирч байлаа.

Жагсаалд нэгдсэн Шанхай хотын иргэд хоёр сарын турш хатуу хөл хорионд орж, хоол хүнс, эм,хэрэгсэл болон бусад шаардлагатай зүйлсээ  ч авах эрхгүй байсан учир тэдний уур бухимдал дээд цэгтээ хүрсэн гэж ажиглагчид дүгнэж байв. Олныг хамарсан энэ жагсаал Ухань, Чэнду, Гуанжоу хотод үргэлжилж, дан ганц хөл хориог цуцлахыг шаардаад зогсохгүй улс төрийн эрх чөлөө олгохыг уриалж, зарим иргэд гадагш гарахыг хориглосон хаалтыг даван гудамжинд гарч жагссан билээ. Мөн Цинхуа, Пекин зэрэг томоохон их сургуулийн оюутнууд жагсаалд нэгдсэн байдаг.

Энэ талаар Жоржиагийн их сургуулийн профессор Мариа Репникова “Сүүлийн 20 орчим жилд болсон дотоодын жагсаалаас өөр хүрээний жагсаал боллоо. Өмнөх жагсаалууд орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлуудад төвлөрч, захирагчаа огцрохыг шаарддаг байв. Харин энэ удаагийн жагсаал COVID-19-ийн хөл хорионоос үүдэлтэй бухимдлаа Засгийн газрын удирдагчдад илэрхийлж, олныг хамарч хүрээгээ тэллээ” гэж ярьсан юм. Ийн хямарсан эдийн засгийг дахин сэргээхийн тулд халдварын хурдацтай тархалтыг үл харгалзан хилээ нээж байгаагаа БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин зарлалаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 4 (6989)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
ХНХЯ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжид...
Леброн Жеймс Бүх оддын санал...

Хятад улс гурван жилийн дараа хилээ нээлээ

ДОЛЖИНЖАВ 2023-01-06

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах