• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хятадтай "ойр" орнуудаас Монгол ганцаараа PCR шаардахгүй байна

БНХАУ гурван жил гаруйн хугацаанд хатуу хөл хорио, бүх нийтийг хамруулсан шинжилгээ гэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлсний дараагаар энэ оны нэгдүгээр сарын 08-наас хилээ нээлээ. Ингэснээр бүх улсын иргэн ямар нэгэн хязгаарлалтгүйгээр БНХАУ руу нэвтэрнэ. Харин зорчихоос 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.

Ийн Хятад хилийн хоригоо сулруулсан ч бусад улс орон халдвараас болгоомжилж Хятадаас ирэх зорчигчдоос шинжилгээний хариу шаардана гэдгээ ээлж дараалан зарлав. Тухайлбал, Итали, Япон, Тайвань, Энэтхэг, Америк, Малайз, Солонгос, Австри тэргүүтэй орнууд Хятадаас ирэх иргэдээс заавал сөрөг шинжилгээний хариу шаардаж байна. Эдгээрээс Япон улс шинжилгээний сөрөг хариу шаардахын сацуу Хятадаас хүлээн авах болон тус улс руу нисэх онгоцны тоог хязгаарлаж эхлэв.

АНУ-ын тухайд Хятадын эрх баригчдын мэдээлж байгаа COVID-19-ийн халдварын тоон мэдээллийн үнэн бодит байдалд эргэлзэж байгаа тул Хятад, Хонгконг, Макаогоос ирэх аялагчдаас шинжилгээний сөрөг хариу шаардана гэдгээ зарласан юм.  

Үүнээс гадна Хятадын томоохон муж болох Хэнаны оршин суугчдын 90 хувиас халдвар илэрсэн гэсэн мэдээллийг “BBC” агентлаг өчигдөр мэдээлсэн нь айдсыг улам нэмэгдүүллээ. Гэтэл манай улс Хятадаас ирэх иргэдээс ямар ч шинжилгээ авахгүйгээр зөвхөн асуумж бөглүүлэн нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан нь сүүлийн өдрүүдийн хамгийн их шүүмжлэл дагуулсан сэдэв болоод байна. Бүх салбартаа олон улсын жишгийг нэвтрүүлнэ хэмээн ярьдаг Монгол Улс энэ удаа “зөрүүд” шийдвэр гаргаснаа улсын эдийн засгийн өсөлт, олон улсын харилцаатай холбоотой хэмээн “аргалав”. Гэтэл хэд хэдэн оронд халдварын тархалт эрс нэмэгдсэн учир маскаа үргэлжлүүлэн зүүх журмыг батлаад байна.

ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ЗААВАЛ МАСК ЗҮҮХИЙГ ШААРДАЖ ЭХЭЛЛЭЭ

БНСУ-ын тухайд аялагчдыг хүлээн авахдаа вакцинд бүрэн хамрагдсан эсэх, COVID-19-ийн шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг нь шалган нэвтрүүлж байна. Хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тус улсад нэвтэрснээс гурав хоногийн дараа ойролцоох эмнэлэг болон шинжилгээний төвд очин үнэ төлбөргүйгээр PCR шинжилгээ өгөх юм. Харин Хятад улсаас Солонгост ирж байгаа бүх иргэн заавал 48 хоногийн дотор өгсөн PCR шинжилгээний хариугаа үзүүлэх юм. Үүнээс гадна Солонгос улсад олон нийтийн газар маск зүүх журам үйлчилж байна. Австри улсын тухайд тус улсын нийслэл Вена хотод нийтийн тээврээр зорчих, эмийн сангаар үйлчлүүлэх үед заавал “FFP2” загварын маск зүүх юм байна.Мөн Хятад улсын иргэдээс PCR шинжилгээ шаардахаар болжээ.

Их Британид халдварын тоо дахин нэмэгдсэн тул гадуур явахдаа маск зүүх журмыг тус улсын Эрүүл мэнд, аюулгүй байдлын агентлагаас гаргажээ. Одоогоор энэ журмыг Засгийн газраас нь албан ёсоор батлаагүй байна. Энэ талаар Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “Олон нийтийн газар заавал маск зүүхийг хуульчлаагүй.

Гэхдээ Эрүүл мэндийн газрын журам ерөнхий сайдын үгнээс илүү хүчтэй” гэж ярьжээ. Мөн тус улс иргэдээ олон нийтийн газраар явахдаа хүн хоорондын зайгаа баримтлахыг анхааруулж эхэллээ. Учир нь Их Британид энэ сарын 5-наас хойш өдөрт 200 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж, халдварын давлагаа дахин нэмэгджээ.Харин Испанийн эрх баригчид 2023 оны гуравдугаар сар хүртэл нийтийн тээвэр, такси болон онгоцоор зорчихдоо заавал маск зүүх журмыг баталжээ. Хүйтний улирал ирж байгаа цаг үед халдварын хязгаарлалтыг бууруулах нь зохисгүй гэж Испанийн Засгийн газар үзсэн байна. Хятад улсын тухайд маск зүүхийг Засгийн газраас нь албан ёсоор шаардаагүй ч  нийтийн тээвэр болон бусад олон нийтийн газрууд маскаа зүүхийг зөвлөж байгаа юм байна. Мөн Хонгконг ихэнх хязгаарлалтуудаа цуцалсан ч маск зүүхийг хэвээр үлдээжээ. 

Ц.Билэгтсайхан: ХАЛДВАРЫН ЭРСДЛЭЭС ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИХ БОДЛОГО НЬ ЧУХАЛ

ДЭМБ-ын мэдээлснээр БНХАУ-д өдөрт 30 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс гадна тус улсад халдварын оргил үе нэгдүгээр сарын дунд үеэр тохиож, хоногт 3.7 сая тохиолдол батлагдана гэсэн тооцооллыг зарим эрдэмтэд гаргасан гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал мэдэгдэв. Урд хөршид халдварын тохиолдол эрчимжсэн ч манай улс Хятадаас ирэх иргэдээс шинжилгээний сөрөг хариу шаардахгүй юм байна. Үүнийгээ эдийн засаг, олон улсын харилцаатай холбоотой хэмээн тайлбарлав.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан  “ДЭМБ-ын мэдээллээр сүүлийн 24 цагт Хятадад 34 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Тус улсын халдварын тохиолдлын тоо энэ долоо хоногт 45 хувиар нэмэгдэж, 648 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос хоёр дахин их юм. Хятадад арванхоёрдугаар сарын 19-24-нд хийсэн сорьцын мэдээллээр 85 хувь нь омикроны BF7, 15 хувь нь BA5.2 гэсэн дэд хувилбар байна. Эдгээрээс гадна BNXBB гэсэн шинэ хувилбар Хятадаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй. Барууны орнуудын эрдэмтдийн мэдээллээр БНХАУ-д халдварын оргил үе нэгдүгээр сарын дунд үеэр тохионо гэж таамаглаж байна. Энэ үеэр хоногт 3.7 сая тохиолдол батлагдаж, 25 мянга орчим нас баралт бүртгэгдэнэ гэсэн тооцооллыг гаргасан.Тиймээс Хятад дахь халдварын энэ нөхцөл байдал манай улсад яаж нөлөөлөх олон улсын эрсдлийг 29 дөх удаагаа хийлээ.Үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэсэн  дүн гарсан.

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргасан асуулга бөглүүлж Хятадын иргэдийг нэвтрүүлэх шийдвэр иргэдийн эрүүл мэндийн эрсдлийг тооцоолсон. Гэхдээ энэ эрсдлээс илүүтэй эдийн засгаа дэмжих, олон улсын харилцаагаа сэргээх бодлогоо нэн тэргүүнд тавьж байна. Тус улс хилээ нээсэнтэй холбоотой БНХАУ-ын тавьсан шаардлага болох PCR шинжилгээний сөрөг хариуг манай улс мөн шаардъя гэсэн саналыг тавьсан” гэж ярилаа.

БНХАУ-ын иргэдээс асуумж авч хилээр нэвтрүүлж байгаа ч санамсаргүй түүврийн аргаар сайн дурын үндсэн дээр PCR шинжилгээг тандалтын зорилгоор авч байгаа юм. Тиймээс энэ сарын 08-наас хойш Хятадаас ирсэн иргэдээс халдвар илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайханаас тодруулахад “Тодорхой сорьцнуудыг түүвэрлэн шинжилгээ хийж байгаа. Хувилбарын тандалтыг тодорхойлдог энэ арга олон үе шаттай. Долоо долоо хоногоор багцлан мэдээлэл өгнө.Эдгээр шинжилгээний сорьцод манай улсад өмнө нь байгаагүй шинэ хувилбар орж ирсэн тохиолдолд эрсдлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэв.

Түүний мэдээлснээр манай улсад өдөрт 10-аас бага тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Гэхдээ халдварын голомт болсон Хятадаас ирж байгаа иргэдээс шинжилгээний хариу шаардахгүй бол энэ тоо хэд дахин нэмэгдэж, эмнэлгийн орны ачааллаа дийлэхээ болих нөхцөл байдал руу шилжих вий гэхээс олон нийт сэрэмжилж байна.Ийн Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эдийн засаг, олон улсын харилцааг иргэдийнхээ эрүүл мэндээс чухалд тооцсон хайнга шийдвэр гаргасан учир иргэд маскаа зүүж, олон нийтийн газраар аль болох явахгүй, зайлшгүй шаардлагатай биш бол хүүхдээ гадуур дагуулж явахгүй байж халдварын шинэ хувилбараас өөрсдийгөө сэргийлье. Хэрэв Хятадаас ирэх иргэдээс PCR шинжилгээний хариу шаардах журам батлахгүй л бол үүнээс өөр арга бидэнд үлдсэнгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 7 (6992)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Шүүхийн “сүлжээ” устсан бол...
Ипотек төлөх иргэд зээлийн...

Хятадтай "ойр" орнуудаас Монгол ганцаараа PCR шаардахгүй байна

ДОЛЖИНЖАВ 2023-01-11
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хятадтай

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах