• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Газар хөдлөлтийн дараах Турк улс

Базарбямбын НЯМСҮРЭН

Турк Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 50 мянгыг давж, хоёр сая гаруй иргэд орох оронгүй болж хаана хоноглох нь тодорхойгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр байна. Хоёрдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн энэхүү газар хөдлөлтийг ДЭМБ-аас сүүлийн 100 жилд бүс нутагт тохиогоогүй томоохон гамшиг хэмээж, олон улсаас Турк, Сирийг чиглэсэн тусламжийн цуваа хөвөрсөөр байгаа. Одоогоор дэлхийн 102 улс болон олон улсын 74 байгууллагаас аврах баг, хоол хүнс, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний тусламж дэмжлэг үзүүлсэн. Мөн мөнгөн тусламжийн тоог тоймловол, Дэлхийн банкнаас 1,78 тэрбум ам.доллар, АНУ 185 сая ам.доллар, Арабын Нэгдсэн Эмират Улс 100 сая ам.долларын хандив өгсөн нь хамгийн том тоотой тусламжид тооцогдож байна  

Гамшигт үйл явдал болсноос хойш гурван долоо хоносон учир аврах ажиллагааг үндсэндээ зогсоож, олон улсын аврагчид нутаг буцаад байгаа. Манай улсаас гэхэд 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг Туркийн Хатая хотод ажиллахдаа найман хүний амь нас аварсан мэдээтэй эх орондоо эргэн ирээд байгаа юм. БНТУ-ын хувьд газар хөдлөлтөд өртсөн 10 гаруй хотод аврах ажиллагааг зогсоожээ. 

АМЬДРАХ НӨХЦӨЛ ХҮНД ХЭВЭЭР БАЙНА

Газар хөдлөлтийн гамшгаас амьд үлдсэн нь азтай хэдий ч цаашид хэрхэн амьдрах нь бүрхэг хэвээр байгаа хоёр сая иргэний нэг нь Омран Алсвед. 25 настай, сувилагчийн сургуулийн оюутан тэрбээр гэр бүлийн хамт гурван долоо хоногийн турш түр майханд толгой хоргодож байгаа ч цаашид хэрхэн амьдрах нь бүрхэг байгаагаа “Ройтерс” агентлагт ярьжээ. Тэд албан ёсны хоргодох газарт очих эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм. "Бидэнд гэр гэх зүйл үлдээгүй. Одоогоор гэр байсан газрынхаа ойролцоо цэцэрлэгт түр хоног төөрүүлж байна. Хэд хэдэн удаа хоргодох байранд шилжих хүсэлт тавьсан боловч ойролцоох байрууд бүгд дүүрсэн учир боломжгүй гэсэн хариулт сонссон” гэжээ. 

Харин гамшигт нэрвэгдсэн Анталия хотоос Кирихан тосгон хүрэх замын ойролцоо Айсэ хэмээх бүсгүй гэрийнхээ дэргэдэх хүлэмжинд түр амьдарч байна. “Ядаж л бидэнд хүлэмж байгаа нь их зүйл болж байна. Биднээс ч дор байдалтай мянга мянган хүн байгаа учир тэвчихээс өөр сонголт бидэнд байхгүй шүү дээ” хэмээн тэрбээр хэлжээ.  

Энэ мэтээр хоёр сая гаруй иргэд орон гэргүй болж, өөр өөрсдийн нөхцөл байдалд тааруулан толгой хоргодон, амь зогоож байна. Зарим нь их сургуулийн дотуур байр, зочид буудал, зоогийн газруудад байрлаж байгаа бол олонх нь түр майханд амьдарч байна. Туркийн ерөнхийлөгч Т.Эрдоган гамшигт өртсөн хүмүүсийг жилийн дотор гэр оронтой болгохоо амлаж, хүн тус бүрт 530 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоо мэдэгдсэн. Гэсэн ч хоёр сая гаруй хүнд хоргодох байр нэн түрүүнд шаардлагатай байгаа юм.

Туркийн Гамшиг, онцгой байдлын албаны хүний мэдээлснээр газар хөдлөлт болсон Туркийн 10 гаруй хот, Сирийн бүс нутаг нийлсэн 135 байршилд 325 мянган майхан, түр хоргодох байрыг байгуулжээ. Газар хөдлөлтийн бүсээс 530 гаруй мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж эдгээр түр байруудад хуваарилаад байгаа. Гэсэн ч майхан, түр байрын хүртээмж хангалттай биш, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, өдөр тутмын бүх л хэрэгцээт зүйлс дутагдалтай хэвээр байна. 

ЧАНАРГҮЙ БАРИЛГЫН БУРУУТНУУДЫН ТОО НЭМЭГДЭВ

Газар хөдлөлтийн гамшгийн хамгийн том сургамж бол чанаргүй барилгын асуудал. Тиймээс ч газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаатай зэрэгцэн чанаргүй барилга барьсан компаниудыг шалгах, буруутныг олж тогтоох, баривчлах, хариуцлага тооцох ажиллагааг яаравчлан эхэлсэн. 

Газар хөдлөлтийн эхэн үед 160 гаруй хүнийг яллагдагчаар татан шалгаж байсан бол энэ тоо 600 болж нэмэгджээ. Тэдгээрийн 171-ийг баривчлан шалгаж эхэлснийг тус улсын Хууль зүйн сайд Бекир Боздаг газар хөдлөлтөд өртсөн 10 хотын нэг, Дияарбакирт ажиллах үеэрээ өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн. Эдгээрийн дотор 78 барилгын гэрээт компанийн хариуцлагатай албан тушаалтан, 74 хууль ёсны хариуцагч, 13 барилгын компанийн эзэд багтаж байгаа юм.

Туркийн инженер, архитекторуудын нэгдсэн танхимын мэдээлснээр энэ удаагийн газар хөдлөлтөд 172 мянган барилга өртжээ. Эдгээр нь чанаргүй материал ашиглан газар хөдлөлтөд тэсвэргүй барилга барьсантай холбоотой юм. Архитекторууд болон хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд чанаргүй барилга байшингуудаас сэргийлэхийн тулд барилгын код буюу дагаж мөрдөх хатуу зарчимтай байх ёстойг цаг үргэлж анхааруулсаар иржээ. Гэсэн ч эрх баригчид барилгын компаниудад зөөлөн хандсанаар ямар ч зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангаагүй, стандартаас хэд дахин өндөр барилгууд сүндэрлэсэн хэмээн мэргэжилтнүүд шүүмжилж байна. “

Нурсан барилгын зарим нь 30 ба түүнээс олон жилийн өмнө баригдсан. Мөн саяхан барьсан барилгууд ч бас байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу аудитын үнэлгээг хийлгэж, мөрдөн шалгах ажлыг хийж байна” гэж Хууль зүйн сайд Бекир Боздаг ярьжээ. Өөрөөр хэлбэл, барилгын чанартай холбоотой асуудал Турк улсад газар хөдлөлтийн дараах томоохон сэдэв болоод байгаа. Учир нь шинэ барилгууд 7.5-7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход тэсвэртэй байх стандарттай. Өмнө нь болсон олон удаагийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилгуудад нарийн шаардлагыг тавихаар зохицуулсан байдаг. Гэвч стандартын дагуу барьсан гэх тодотголтой олон барилга нурсан нь туркуудын эргэлзээг хамгийн ихээр хүргэж, чанаргүй барилгын эздэд хариуцлага тооцоход хүргээд байгаа юм. Хэрэв барилгыг зөв стандартын дагуу барьсан бол газар хөдлөлтийн үеэр энэ олон барилга нурж сүйдэхгүй байсан хэмээн архитекторчид тайлбарлаж байна. Дашрамд дурдахад, Туркт 1999 онд болсон газар хөдлөлтийн үеэр 17 мянган хүн амиа алдсан. Үүний дараа барилгын стандартыг чангалсан байв. Гэвч 2018 онд шинэчлэн баталсан стандартаар зарим заалтуудыг зөөлрүүлсэн учир чанаргүй барилгууд олноор нэмэгдсэн хэмээн мэргэжилтнүүд үзжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 43 (7028)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Бид&Тэд: Японд зам нь халдаг,...
Ц.Даваасүрэн: Төлөвлөлтийн...

Газар хөдлөлтийн дараах Турк улс

Kuzmo 2023-02-28

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

13 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

13 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

14 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

14 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

14 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-28 өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах