• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Украин-Оросын хооронд энх тайван тогтоох тухай 28 зүйлт энхийн төлөвлөгөө

В.Ариунчимэг 
Англи эхээс хөрвүүлсэн тоймч
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украинд энх тайван тогтоох тухай 28 зүйлт төлөвлөгөөнд зүүн бүс нутгийн эзлэгдсэн газар нутгаа өгөх, цэргийнхээ тоо хэмжээг хязгаарлах, НАТО-д элсэхгүй гэдгийг Киевээр бүрэн хүлээн зөвшөөрүүлэхээр тусгасныг Украин, Америкийн албан тушаалтнууд болон ойрын эх сурвалж баталсан байна. АНУ-ын тал "шахуу цагийн хуваарийн дагуу" хэлэлцээ хийхийг Украинд шахаж байгаа. Цагаан ордны ахлах албан тушаалтан уг төлөвлөгөөг Украины хувьд "хүлээн зөвшөөрөхөд хэцүү" гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч Украины дайныг зогсоох ёстой, хэрэв зогсоохгүй бол Украин илүү их газар нутгаа алдах магадлалтай гэж АНУ үзэж буйг мэдэгдэв.
Уг энхийн төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф боловсруулж, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нар санал бодлоо тусгажээ. Виткофф мөн Оросын тусгай элч Кирилл Дмитриевтэй энхийн төлөвлөгөөний талаар зөвлөлдсөн байна. Дмитриев “өмнөх хүчин чармайлтуудаас ялгаатай нь "Бид Оросын байр суурийг үнэхээр сонсжээ гэж мэдрэгдэж байна" гэж мэдэгдэв. Одоогоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү энхийн төлөвлөгөөг дэмжиж буйгаа олон нийтэд ил мэдэгдээгүй байна. Дмитриевтэй уулзсаныхаа дараа Виткофф, Кушнер нар Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Рустем Умеровтой энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.

АНУ-ын Зэвсэгт хүчний командлагч Дэн Дрисколл уг энхийн төлөвлөгөөг Украины Ерөнхийлөгч Зеленскийд бичгээр пүрэв гарагт танилцуулжээ. Үүний дараа Ерөнхийлөгч Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний багийнхантай энхийн төлөвлөгөөний төлаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский энхийн төлөвлөгөөг АНУ-ын "Алсын хараа" боловч эцсийн санал биш гэж тодорхойлжээ. Тэрээр Украин Улс давж болохгүй “улаан шугам”-ны талаар байр сууриа аль эрт тодорхой илэрхийлсэн, одоо энэ төлөвлөгөөг "илүү боловсронгуй" болгохын тулд ашиг сонирхлоо тусгуулна гэж мэдэгдэв. 
АНУ-ын засаг захиргаа энэхүү энхийг төлөвлөгөөг талуудтай хийсэн яриа хэлэлцээний үндсэн дээр өөрчилж болох "амьд баримт бичиг" гэж үзэж буйг тус улсын нэгэн албан тушаалтан мэдэгдэв. Түүний мэдэгдсэнээр Украины эрх баригчид яриа хэлэлцээний үеэр төлөвлөгөөний олонх заалтууд дээр эерэг байр суурьтай байж, зарим заалтад байр сууриа нэгтгэж чаджээ. 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү энхийн төлөвлөгөөг бүрэн эхээр нь олон нийтэд мэдээлээгүй байхад дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Цагаан ордны өөр нэгэн ахлах албан тушаалтан "бид Газын Зурвасын дайныг дуусгасантай адил Украины дайныг зогсоох шийдлийг олохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх амар биш боловч Украины хувьд сайн үр нөлөө үзүүлнэ гэж үзэж байна" хэмээн мэдэгдэв.
Энэхүү энхийн төлөвлөгөөнд Украинаар газар нутгийн тал дээр буулт хийлгэх тухай зааснаас гадна Украины нутаг дэвсгэрт ОХУ дахин халдсан тохиолдолд "нарийн зохион байгуулалттай цэргийн хариу арга хэмжээ" авна гэж заажээ. Харин ийм хариу арга хэмжээ авахад АНУ ямар үүрэг гүйцэтгэх талаар дурдаагүй байна.

Энэхүү энхийн төлөвлөгөөнд мөн ОХУ-ын зарим төрлийн царцаасан хөрөнгийг Украиныг сэргээн босгоход зарцуулах, Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах, Америк, Орос улсууд хиймэл оюун ухаан, уул уурхай зэрэг салбарт урт хугацааны түншлэл тогтоох, ОХУ-ыг G8-д эргэн оруулах зэрэг эдийн засгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг ч багтаажээ. 
Мөн Украины дайны үеэр хийсэн үйлдлийнх нь төлөө дайнд оролцогч бүх талуудад өршөөл үзүүлэхээр заасан нь Оросын албан тушаалтнууд болон цэргүүдийг дайны гэмт хэрэгт буруутгах боломжгүй гэсэн үг юм.
Энхийн төлөвлөгөөнд мөн Украин Улс тохиролцоонд хүрснээс хойш 100 хоногийн дотор сонгууль явуулахаар заажээ. Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский дайны галыг зогсоосон даруйд бүх нийтийн сонгууль явуулахаар зорьж буйгаа өнгөрсөн 9-р сард мэдэгдэж байв. 

ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Украин Улсын бүрэн эрхийг баталгаажуулна.
2. Орос, Украин, Европын хооронд саналын зөрүүгүй цогц гэрээ байгуулна. Ингэснээр сүүлийн 30 жилийн бүх тодорхойгүй асуудлыг шийдвэрлэсэнд тооцно.
3. ОХУ хөрш улс орнууддаа халдан довтлохгүй, НАТО-г цаашид өргөжүүлэхгүй. 
4. Дэлхийн аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагаа, ирээдүйн эдийн засгийн хөгжлийн боломжийг нэмэгдүүлэхийн тулд аюулгүй байдлын бүх асуудлыг шийдвэрлэж, хурцадмал байдлыг намжаах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд АНУ-ын зуучлалаар ОХУ болон НАТО-гийн хооронд яриа хэлэлцээ явуулна.
5. Украинд аюулгүй байдлын найдвартай баталгаа олгоно.
Тайлбар: Аюулгүй байдлын баталгааны нөхцөлийг тусдаа баримт бичигт нарийвчлан тусгана. Украин руу халдсан тохиолдолд "Атлантын далай дамнасан улс орнуудад” бүгдэд нь халдсан гэж АНУ болон түүний НАТО-гийн холбоотнууд үзэх болно.
6. Украины Зэвсэгт хүчний бүрэлдэ­хүүний тоог 600,000-аар хязгаарлана.
Тайлбар: Украины зэвсэгт хүчин одоогоор 800,000-850,000 цэрэгтэй бөгөөд дайны өмнө 250,000 орчим цэрэгтэй байсныг тус улсын албаны хүн мэдэгдэв.
7. Украин Улс НАТО-д элсэхгүй гэдгээ үндсэн хуульдаа тусгахыг хүлээн зөвшөөрнө, НАТО Украиныг ирээдүйд элсүүлэхгүй гэсэн заалтыг дүрэмдээ заахаар зөвшөөрнө.
8. НАТО Украинд цэргээ байрлуулахгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. 
Тайлбар: Франц, Их Британи зэрэг НАТО-гийн гишүүн улсууд дайны дараа Украины нутаг дэвсгэр дээр Европын цөөн тооны цэрэг оруулахаар тусдаа төлөвлөгөө боловсруулж байгаа.

9. Европын сөнөөгч онгоцнуудыг Польш Улсад байрлуулна.
10. АНУ-ын баталгаа:
•АНУ аюулгүй байдлын баталгаа олгосныхоо төлөө нөхөн төлбөр авна;
•Хэрэв Украин Орос руу халдвал аюулгүй байдлын баталгаа олгохгүй;
•Хэрэв Орос Украин руу довтолбол нэгдсэн зохицуулалттай цэргийн хариу арга хэмжээ авахаас гадна дэлхийн бүх хориг арга хэмжээг сэргээж, эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөх болон энэ хэлэлцээрийн бусад бүх заалтыг хүчингүйд тооцно;
•Хэрэв Украин Улс Москва эсвэл Санкт-Петербург  хотууд руу шалтгаангүйгээр пуужин харвасан тохиолдолд аюулгүй байдлын баталгаа хүчингүй болно.
11. Украин Улс нь Европын Холбооны гишүүн болох эрхтэй бөгөөд гишүүнчлэх асуудлыг судалж байх хугацаанд Европын зах зээлд богино хугацааны давуу эрхтэй нэвтрэхийг зөвшөөрнө. 
12. Украиныг сэргээн босгох олон улсын хэмжээний багц арга хэмжээ авна, үүнд дараах зүйлс багтана, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй:
•Технологи, мэдээллийн төв, хиймэл оюун ухаан зэрэг хурдацтай хөгжиж буй салбаруудад хөрөнгө оруулах Украины хөгжлийн сан байгуулах.
•АНУ нь Украины байгалийн хийн дэд бүтцийг, түүний дотор дамжуулах хоолой, хадгалах байгууламжийг хамтран сэргээн босгох, хөгжүүлэх, шинэчлэх, ажиллуулах чиглэлээр Украинтай хамтран ажиллана.
•Хот, суурин газруудыг сэргээн босгох, шинэчлэх зорилгоор дайнд нэрвэгдсэн газруудыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана.
•Дэд бүтцийг хөгжүүлнэ.
•Ашигт малтмал, байгалийн баялгийг олборлоно.
•Дэлхийн банк эдгээр хүчин чармайлтыг хурдасгахын тулд тусгай санхүүжилтийн багц хөтөлбөр боловсруулна.
13. ОХУ-ыг дэлхийн эдийн засагт эргэн оруулна.
•Хориг арга хэмжээг цуцлах асуудлыг үе шаттайгаар, салбар бүрээр хэлэлцэж, тохиролцоно.
•АНУ нь эрчим хүч, байгалийн баялаг, дэд бүтэц, хиймэл оюун ухаан, өгөгдлийн төвүүд, Арктикийн ховор металлын олборлолтын төслүүд болон бусад харилцан ашигтай хамтын ажиллагааны чиглэлээр хөгжлийн урт хугацааны эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулна.
•ОХУ-ыг G8-д эргэн орохыг урина.  
14. Царцаасан хөрөнгийг дараах байдлаар ашиглана:
•ОХУ-ын 100 тэрбум ам.долларын царцаасан хөрөнгийг Украиныг сэргээн босгох АНУ-ын тэргүүлсэн хүчин чармайлтыг санхүүжүүлж, Украинд хөрөнгө оруулалт хийхэд зарцуулна;
•АНУ энэ төслөөс олсон ашгийн 50%-ийг авна. Европ Украины сэргээн босголтын хөрөнгө оруулалтын хэмжээг 100 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ. Европын сангуудын царцаасан хөрөнгийг чөлөөлнө. Оросын сангуудын царцаасан хөрөнгийн үлдсэн хэсгийг тодорхой чиглэлээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэх АНУ-Оросын хөрөнгө оруулалтын тусгай санд хөрөнгө оруулахад зарцуулна. Энэхүү сан нь харилцааг бэхжүүлэх, нийтлэг ашиг сонирхлыг нэмэгдүүлэх, мөргөлдөөнд дахин орохгүй байх хүчтэй хөшүүргийг бий болгох үүрэгтэй байна. 
15. Энэхүү хэлэлцээрийн бүх заалтыг дагаж мөрдөх, хэрэгжилтийг дэмжих зорилгоор аюулгүй байдлын асуудлаар Америк-Оросын хамтарсан ажлын хэсэг байгуулна.
16. ОХУ Европ болон Украины эсрэг түрэмгийлэхгүй байх бодлогоо хуулиар баталгаажуулна.
17. Америк, Орос улсууд START I гэрээ зэрэг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хянах гэрээний хүчинтэй хугацааг сунгахаар тохиролцоно.
Тайлбар: АНУ-Оросын зэвсгийн хяналтын тухай хамгийн сүүлийн томоохон гэрээ болох Нью СТАРТ-ын хугацаа ирэх оны хоёрдугаар сард дуусах юм.
18. Украин Улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний дагуу цөмийн зэвсэггүй улс болохыг хүлээн зөвшөөрнө. 
19. Запорожье цөмийн цахилгаан станцын үйл ажиллагааг Олон улсын атромын энергийн агентлагийн хяналт дор сэргээж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг Орос, Украины хооронд тэнцүү хуваарилна. 
20. Орос, Украин хоёр хоёулаа соёлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, ялгаварлан гадуурхалтыг арилгахад чиглэсэн боловсролын хөтөлбөрүүдийг сургууль, нийгмийн бусад салбарт хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ:
•Украин шашны эрх чөлөөг хангах, хэлний цөөнхийг хамгаалах талаар Европын Холбооны дүрмийг соёрхон батална.
•Орос, Украин улсууд ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг халах, Украин, Оросын хэвлэл мэдээлэл, боловсролын эрхийг баталгаажуулахаар тохиролцоно. (Тайлбар: Үүнтэй төстэй заалтуудыг Трампын 2020 оны Израиль-Палестины энхийн төлөвлөгөөнд тусгасан болно).
•Нацизмын бүх төрлийн үзэл суртал, үйл ажиллагааг зогсоож, хориглоно. 
21. Нутаг дэвсгэр:
•Крым, Луганск, Донецкийг ОХУ-ын газар нутаг гэж бүрэн хүлээн зөвшөөрнө. Тэр дундаа АНУ бүрэн хүлээн зөвшөөрнө. 
•Херсон, Запорожье хотуудын хилийг холбооны шугамын дагуу тогтоох бөгөөд энэ нь холбооны шугамын дагуу де факто хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг юм.
•ОХУ одоо хяналтдаа байгаа таван муж нутгаас гадна хяналтдаа байлгаж буй бусад нутаг дэвсгэрээс татгалзана.
•Украины зэвсэгт хүчин одоогоор хянаж буй Донецк мужийн зарим нутгаас гарах, Украины цэрэг гарсан тухайн бүсийг төвийг сахисан, цэрэггүй, буфер бүс гэж үзэх бөгөөд олон улсад ОХУ-ын харьяалагддаг нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрнө. Оросын зэвсэгт хүчин энэхүү цэрэггүй бүсэд нэвтрэхгүй.
22. Ирээдүйн нутаг дэвсгэрийн зохицуулалтын талаар тохиролцсоны дараа ОХУ болон Украин улсууд эдгээр зохицуулалтыг хүчээр өөрчлөхгүй байхаар амлалт өгнө. Энэхүү амлалтыг зөрчсөн тохиолдолд аюулгүй байдлын ямар ч баталгаа үйлчлэхгүй.
23. ОХУ Украиныг Днепр мөрнөөр арилжааны үйл ажиллагаа явуулахад саад учруулахгүй, Хар тэнгисээр үр тариа чөлөөтэй тээвэрлэх талаар тохиролцоно. 
24. Хүлээгдэж буй асуудлуудыг шийдвэрлэх хүмүүнлэгийн хороо байгуулна:
•Үлдсэн бүх олзны цэрэг, дайны үед амь үрэгдэгсдийн цогцсыг “бүгдийг нь" гэсэн зарчмаар солилцоно.
•Саатуулагдсан, барьцаалагдсан бүх иргэн, хүүхдийг эх оронд нь буцаана.
•Дайны үеэр тусгаарлагдсан гэр бүлүүдийг нэгтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
•Дайны хохирогчдын зовлонг нимгэлэх арга хэмжээ авна.
25. Украин Улс 100 хоногийн дараа сонгууль явуулна.
26. Дайнд оролцсон бүх талуудад дайны үеэр хийсэн үйлдэлд нь өршөөл бүрэн үзүүлж, ирээдүйд ямар нэгэн нэхэмжлэл гаргахгүй, гомдол мэдүүлэхгүй байхаар тохиролцоно.
27. Энэхүү хэлэлцээр нь хууль адил хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Хэлэлцээрийн хэрэгжилтийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тэргүүлж буй Энхтайвны Зөвлөл хянаж, баталгаажуулна. Зөрчвөл хориг арга хэмжээ авна.
Тайлбар: Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын Газын Зурвасын энхийн хэлэлцээрт тусгасан ерөнхий бүтэцтэй адил байна.
28. Бүх талууд энэхүү хэлэлцээрт санал нэгдсэний дараа хоёр тал тохиролцсон цэгүүд рүү цэргээ татсанаар дайны галыг бүрэн зогсооно.
Эх сурвалж: https://www.axios.com/2025/11/20/trump-ukraine-peace-plan-28-points-russia 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 222 (7719)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
МАН-ын бүлэг томилгоо, АН...
"The Huns Esports" хоёр хожигдолтой...

Украин-Оросын хооронд энх тайван тогтоох тухай 28 зүйлт энхийн төлөвлөгөө

Kuzmo 2025-11-25

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах