• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар “Мартын 8”-ныг яаж тэмдэглэсэн бэ?

Бид “...Ковид” гээд бараг хоёр жил хорионд байлаа. Өнгөрсөн зунаас хойш энгийн амьдралдаа эргэж орсон. Намраас хойш тохиодог баяруудыг ёстой нэг утгаар нь тэмдэглэж байна. Сая цагаан сар гэж юу болоод өнгөрөв өө. Цаг агаар ч сайхан. Битүүнээс л “...Хавар ирсэн”-ийг зарлав шүү.  Ингээд цагаан сар өргөн ч, удаан ч үргэлжиллээ. Залгуулаад өнгөрсөн долоо хоногт “Мартын 8”-ныг тэмдэглэлээ. 

Ер нь бол ковидоос хойш ийм томоохон баяруудад төрийн зүгээс ч нэлээд ач холбогдол өгөөд байдаг болсныг онцлох хэрэгтэй. Цагаан сар ч ойлгомжтой. “Мартын 8”-ныг ч төрийн институциуд дор бүрнээ, өөр өөрийнхөөрөө тэмдэглэж өнгөрүүллээ. 

“Мартын 8” буюу 2023 оны гуравдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчийн тухайд өөрийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-д нэлээд анхаарч байна. 2023 оны гуравдугаар сарын 3-нд ивээл дороо “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд зохион байгуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөн дээр үг хэлэхдээ “...“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд цаашид төр, хувийн хэвшлийн зүгээс зарим асуудалд анхаарч, хамтран ажиллах шаардлагатай. Энэ талаарх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, холбогдох албан тушаалтнууд сахилга хариуцлага, дэг журам, ажлын уялдаа холбоогоо сайжруулан, аливаа ашиг сонирхол, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг хатуу сануулъя” гэсэн. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Мартын 8”-ны өдөр УИХ-ын үе үеийн эмэгтэй гишүүдийг хүлээж авч хүндэтгэл үзүүлсэн. УИХ-ын 33 жилийн түүхэнд найман удаа УИХ-ын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Дээрх 30 гаруй жилийн хугацаанд анх нийт УИХ-ын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлжээ. Тэр дундаа сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуулиар нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд болон нэмэгдсэн байна. Тодруулбал, “...2016-2020, 2020-2024 оны УИХ-ын сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь манай парламентын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа. Гэхдээ энэ тоо чамлалттай, цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд УИХ-аас онцгой анхаарч, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой илүү дэвшилтэд зохицуулалтыг оруулах нь зүйтэй” гэж УИХ-ын дарга хэлсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд “Мартын 8”-ны өмнөх өдөр МУБИС-ийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өгсөн. Маргааш нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г хүлээж авч уулзсан. Уулзалтын үеэр УИХ-ын дарга “Стратегийн түншлэл”-ийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар дэмжихийг Элчин сайдаас хүсжээ. 

УИХ-ын дарга 2023 оны гуравдугаар сарын 10-ны баасан гаригт ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр, авлигатай тэмцэх асуудлаарх ажлын хэсгийнхэнтэй уулзжээ 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Мартын 8”-ны өдөр эрх нь зөрчигдсөн, сураггүй алга болсон эмэгтэйчүүдийн талаарх холбогдох байгууллагуудын танилцуулгыг сонсжээ. Энэ талаар тодорхой арга хэмжээ авахаар болсон байна. Ер нь түүний тухайд “Мартын 8”-ны өдөр дуугүй суугаад байдаггүй. Ерөнхий сайд болсон жилээ буюу 2021 оны гуравдугаар сарын 8-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаан болсон. Тэр хуралдаанаар С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн  байж болзошгүй гэх баримттай танилцсан. Дараа нь ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй очиж уулзсан. Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал” гээд “...Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой” гэж байсан юм. Бас Т.Чимгээг зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаа мэдэгдэж байв. Энэ дагуу дээрх материалууд нууцаас гарч, нэлээд үйл явдал өрнөсөн. Өдгөө НПГ-аас Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөрдөх байгууллагууд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг шинээр байгуулаад байна. Бас Малайзад амиа алдсан А-гийн асуудлаар 2022 оны гуравдугаар сарын 8-нд, дахин намар нь аравдугаар сарын 11-нд тус улс руу захидал илгээж байв. Түүндээ “...Хоёр улсын харилцааны асуудлыг дурьдаад, энэ хэргийг шийдэх цаг нь болсон юм биш үү гэсэн өгүүлбэр бичсэн байсан. Ийм учраас энэ их асуудалд дунд иргэнийхээ асуудлыг анхаарч, цаг үеэ олсон захидал явуулсан Ерөнхий сайдад иргэнийхээ хувьд талархал илэрхийлэх ёстой” гэж С.Шаарийбуу гуай хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 51 (7036)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Та биднийг баярлаж байхын зуур
Оюу толгойн далд уурхай “доллар...

У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар “Мартын 8”-ныг яаж тэмдэглэсэн бэ?

ДАМДИН-ОЧИР 2023-03-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар “Мартын 8”-ныг яаж тэмдэглэсэн бэ?

Бид “...Ковид” гээд бараг хоёр жил хорионд байлаа. Өнгөрсөн зунаас хойш энгийн амьдралдаа эргэж орсон. Намраас хойш тохиодог баяруудыг ёстой нэг утгаар нь тэмдэглэж байна. Сая цагаан сар гэж юу болоод өнгөрөв өө. Цаг агаар ч сайхан. Битүүнээс л “...Хавар ирсэн”-ийг зарлав шүү.  Ингээд цагаан сар өргөн ч, удаан ч үргэлжиллээ. Залгуулаад өнгөрсөн долоо хоногт “Мартын 8”-ныг тэмдэглэлээ. 

Ер нь бол ковидоос хойш ийм томоохон баяруудад төрийн зүгээс ч нэлээд ач холбогдол өгөөд байдаг болсныг онцлох хэрэгтэй. Цагаан сар ч ойлгомжтой. “Мартын 8”-ныг ч төрийн институциуд дор бүрнээ, өөр өөрийнхөөрөө тэмдэглэж өнгөрүүллээ. 

“Мартын 8” буюу 2023 оны гуравдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчийн тухайд өөрийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-д нэлээд анхаарч байна. 2023 оны гуравдугаар сарын 3-нд ивээл дороо “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд зохион байгуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөн дээр үг хэлэхдээ “...“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд цаашид төр, хувийн хэвшлийн зүгээс зарим асуудалд анхаарч, хамтран ажиллах шаардлагатай. Энэ талаарх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, холбогдох албан тушаалтнууд сахилга хариуцлага, дэг журам, ажлын уялдаа холбоогоо сайжруулан, аливаа ашиг сонирхол, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг хатуу сануулъя” гэсэн. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Мартын 8”-ны өдөр УИХ-ын үе үеийн эмэгтэй гишүүдийг хүлээж авч хүндэтгэл үзүүлсэн. УИХ-ын 33 жилийн түүхэнд найман удаа УИХ-ын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Дээрх 30 гаруй жилийн хугацаанд анх нийт УИХ-ын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлжээ. Тэр дундаа сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуулиар нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд болон нэмэгдсэн байна. Тодруулбал, “...2016-2020, 2020-2024 оны УИХ-ын сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь манай парламентын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа. Гэхдээ энэ тоо чамлалттай, цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд УИХ-аас онцгой анхаарч, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой илүү дэвшилтэд зохицуулалтыг оруулах нь зүйтэй” гэж УИХ-ын дарга хэлсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд “Мартын 8”-ны өмнөх өдөр МУБИС-ийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өгсөн. Маргааш нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г хүлээж авч уулзсан. Уулзалтын үеэр УИХ-ын дарга “Стратегийн түншлэл”-ийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар дэмжихийг Элчин сайдаас хүсжээ. 

УИХ-ын дарга 2023 оны гуравдугаар сарын 10-ны баасан гаригт ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр, авлигатай тэмцэх асуудлаарх ажлын хэсгийнхэнтэй уулзжээ 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Мартын 8”-ны өдөр эрх нь зөрчигдсөн, сураггүй алга болсон эмэгтэйчүүдийн талаарх холбогдох байгууллагуудын танилцуулгыг сонсжээ. Энэ талаар тодорхой арга хэмжээ авахаар болсон байна. Ер нь түүний тухайд “Мартын 8”-ны өдөр дуугүй суугаад байдаггүй. Ерөнхий сайд болсон жилээ буюу 2021 оны гуравдугаар сарын 8-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаан болсон. Тэр хуралдаанаар С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн  байж болзошгүй гэх баримттай танилцсан. Дараа нь ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй очиж уулзсан. Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал” гээд “...Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой” гэж байсан юм. Бас Т.Чимгээг зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаа мэдэгдэж байв. Энэ дагуу дээрх материалууд нууцаас гарч, нэлээд үйл явдал өрнөсөн. Өдгөө НПГ-аас Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөрдөх байгууллагууд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг шинээр байгуулаад байна. Бас Малайзад амиа алдсан А-гийн асуудлаар 2022 оны гуравдугаар сарын 8-нд, дахин намар нь аравдугаар сарын 11-нд тус улс руу захидал илгээж байв. Түүндээ “...Хоёр улсын харилцааны асуудлыг дурьдаад, энэ хэргийг шийдэх цаг нь болсон юм биш үү гэсэн өгүүлбэр бичсэн байсан. Ийм учраас энэ их асуудалд дунд иргэнийхээ асуудлыг анхаарч, цаг үеэ олсон захидал явуулсан Ерөнхий сайдад иргэнийхээ хувьд талархал илэрхийлэх ёстой” гэж С.Шаарийбуу гуай хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 51 (7036)

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

12 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

12 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

13 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

13 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

13 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-28 өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах