• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхийг эрмэлзэж байна

БНХАУ-ын “South China Morning Post” сонины эхний нүүрт 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хэвлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Хятад Улсаас багагүй хамаардаг эдийн засгаа төрөлжүүлэхийг Монгол Улс эрмэлзэж, Ерөнхий сайд нь олон улсын хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна.

• Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ болон БНХАУ-ыг дэлхийн эдийн засгийн сэргэлт болон байгаль орчны асуудалд илүү манлайлахыг уриалав.

• Энэ хоёр улсын бодлогын ялгаа, сөргөлдөөнтэй байдал бусад улс орны иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх ёсгүй гэж тэр хэлэв.

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, нэг зах зээлээс хараат байдлаа багасгахын төлөө байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд хэлээд АНУ болон БНХАУ олон улсад үүсээд буй хүндрэл, бэрхшээл, цар тахлын дараах сэргэлт, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд ачааны хүндийг үүрэх ёстой гэж тэдэнд хандаж уриалав.

Эдийн засгаа сэргээхээр чармайхын зэрэгцээ геополитикийн сорилттой тулгарч буй түүнтэй "South Morning China Post"-ын сэтгүүлч Улаанбаатар хотноо ярилцсан юм. “Бид дэлхийн бүх улс оронтой, бүх хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, ажил хэрэг эхлүүлж, бизнес хийхэд бэлэн байна” гэж тэрбээр хэллээ.

Монгол Улс олон тулгуурт эдийн засагтай болохын тулд Европын холбоо, Франц, Герман, Япон, Солонгос зэрэг улстай тодорхой салбаруудад хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж байна гэж тэрбээр онцоллоо.

Хятад, Орос хоёр улсын дунд байрлалтай Монгол Улс нь дэлхийн далайд гарцгүй, том газар нутагтай хоёр дахь улс бөгөөд ЗХУ задарснаас хойш сүүлийн 30 жил ардчиллын замаар замнаж буй юм.

Л.Оюун-эрдэнэ 42 насандаа Ерөнхий сайд болсон бөгөөд тус улсын хамгийн залуу удирдагчдын нэг юм. Ардчлсан хувьсгалын үед түүний хүүхэд нас өнгөрсөн байна. Монгол Улсын нийт хүн амын 65 хувь нь 40-өөс доош насны залуучууд  гэдгийг тэрбээр онцлов.

Газар зүйн байрлал нь Монгол Улсыг олон улсын худалдааны болон дипломат харилцаанд дундын байр суурийг баримтлахаас өөр аргагүй болгодог гэж  Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Дэлхий даяар цаг уурын өөрчлөлт, өлсгөлөн, ядуурал зэрэг сорилттой тулгарч буй энэ цаг үед аливаа улс оронтой харилцахдаа Монгол Улс харилцан ойлголцсон, хүндэлсэн, энхийг эрхэмлэсэн байр суурийг ямагт баримтлах болно гэж тэр онцолсон.

Тэрбээр, “Манай улс Орос болон Хятад улстай хэрхэн харилцах талаарх маргаан мэтгэлцээн байдаг л юм. Гэхдээ хоёр хөрш маань бидний газар зүйн байрлалаас шалтгаалсан онцлогийг ойлгож байгаа гэдэг бид итгэлтэй байдаг бөгөөд талархалтай ханддаг” гэсэн юм. 

Олон улсад үүсээд буй геополитикийн асуудалд тэрбээр байр сууриа илэрхийлэхдээ, “Том гүрнүүдийн сөргөлдөөний хөлд жижиг улсууд өртөх ёсгүй бөгөөд энгийн ард иргэд сөрөг үр дагаварыг нь амсах ёсгүй. АНУ болон БНХАУ хоёулаа дэлхийн их гүрний хувиар олон улсын асуудалд манлайлж оролцох үүрэгтэй” гэж хэллээ.

“Байгалийн баялгийн хэмжээ дэлхий даяар буурч байна. Энэ асуудалд бид анхаарч хамтран ажиллах шаардлагатай. Хэдийгээр АНУ болон БНХАУ-ын хооронд ялгаатай тал их байгаа ч дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэх үүрэг, хариуцлага, боломж нь адил тэгш байгаа гэдэгт би итгэлтэй байна ” гэж Л.Оюун-Эрдэнэ нэмж хэллээ.

Монгол Улс сүүлийн саруудад АНУ болон БНХАУ-тай гэрээ хэлцэл идэвхтэй хийж буй. Тухайлбал, наймдугаар сард Монгол Улс БНХАУ-тай хамтын ажиллагааны баримт бичиг байгуулснаар хоёр улсын худалдааны харилцаа сайжирсан.

Өнгөрсөн сард Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын хоёр талт яриа хэлэлцээр дэх уулзалтыг Вашингтонд зохион байгуулсан. "Хоёр улс эдийн засагт тулгарч буй сорилтод хамтран хариу арга хэмжээ авах талаар ярилцаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх боломжийг судалж, ашигт малтмал, эрчим хүч, дижитал эдийн засаг зэрэг чухал салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон" гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн юм.

Гадаад хамтын ажиллагааны сайн жишээгээр “Рио Тинто”-той хамтран эзэмшдэг Оюу Толгой төслийг Монгол Улс онцолж байгаа юм.  Гуравдугаар сарын 13-нд Оюу Толгойн гүний уурхайн нээлт болсон бөгөөд энэ төсөл удаан хугацааны амаргүй яриа хэлэлцээрийн дараа ийнхүү гараанаас гарч байна гэж талууд онцолж байв.

Монгол Улсын шинэ залуу үе барууны соёлд түлхүү шимтэх болсон. Гэвч өнгөрсөн оны тав болон зургаадугаар сард “Сант Марал” судалгааны байгууллагын 1200 хүнээс авсан санал асуулгаас харахад, судалгаанд оролцсон хүмүүсийн 83.8 хувь нь ОХУ-ыг, 36 хувь нь БНХАУ-ыг, 17.7 хувь нь АНУ-ыг хамгийн сайн хамтрагч хэмээн үзсэн байна. Судалгаанд оролцогчдын 20.8 хувь нь Орос, Украины дайнд украинчууд буруутай гэж үзсэн бол 10.4 хувь нь Орос Улс буруутай гэж хариулжээ.

Украины дайнд Оросыг буруутгах НҮБ-ын санал хураалтад удаа дараа түдгэлзсэн Монгол Улсад дайны нөхцөл байдал олон талаар хүндээр тусаж байна. Тухайлбал,  дизель түлш, уул уурхайн тэсэлгээний бодис, хүнсний бүтээгдэхүүн, ургамлын тосны импорт доголдож, Монгол Улс агаарын орон зайн төлбөрөөс орж ирдэг орлогоо бүрдүүлж чадахгүй хэмжээнд хүрлээ гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн "LSE IDEAS" судалгааны төвд 30 жилийн турш Монголыг ажиглаж буй судлаач Билл Бикалес “Украинд түрэмгийллээ гээд Монгол Улс Оростой харилцаа муутгах нь юу л бол” гэж мэдэгджээ.

Тэрбээр, “Монгол Улс НҮБ-ын санал хураалтад байнга түдгэлздэг. Монголд Оросыг буруутгах хүн цөөхөн. Орос Улсад элэгтэй байх нь монголчуудын хувьд Хятадын нөлөөг бууруулах хүч гэж тэд боддог” гэсэн байна.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятад Улсыг хамгийн том худалдааны түнш гэж онцолсон. Монголын экспортын 95 хувь нь Хятад руу гардаг. Хятад Улс Монгол Улстай 2022 онд 13.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн бөгөөд энэ нь Монгол Улсын гадаад худалдааны 64.3 хувийг бүрдүүлжээ. Монголоос Хятад руу гаргасан нийт бараа бүтээгдэхүүний 56.8 хувийг нүүрс, 25.9 хувийг зэсийн баяжмал эзэлдэг байна.

Хэдийгээр төмөр замын хил холбох цэгийг тодорхойлох асуудал хоёр талын үл ойлголцлоос үүдэн удааширсан ч 2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улс БНХАУ-тай холбогдох гурав дахь төмөр замыг нээсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

“Ирээдүйд бид Хятад Улстай эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх болно. Хятад Улс манай улсын дотоод асуудалд оролцдоггүй бөгөөд Монгол Улсын ард түмний сонгосон хөгжлийн зам, засаглалын тогтолцоог хүндэтгэдэг” гэж тэрбээр нэмж хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 59 (7044)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Л.Энх-Амгалан: Боловсролын...
NBA-ын 22 дахь долоо хоногийн...

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхийг эрмэлзэж байна

Kuzmo 2023-03-23

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах