• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Шаравжамцын Энхийн-Од NBA-н драфтад нэрээ өгөхөөр болжээ

Шаравжамцын Энхийн-Од NBA-гийн драфтад оржээ. Өөрөөр хэлбэл Ш.Энхийн-Од мэргэжлийн боломжуудад гол анхаарлаа хандуулж байна. NBA-ийн Драфтад нэрээ өгснөөр коллежид дахин тоглохгүй бөгөөд мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн алхам билээ. Энэ нь анх удаа монгол хүн нэрээ NBA-д дэвшүүлж буй тохиолдол болж байна.

Тэрбээр Rize Management-ийн Скотт Николстой гэрээ байгуулсан юм. Сонирхуулахад Лос Анжелес хотод байрлалтай Rize Management нь спорт, энтертайнмэнт менежментийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг компани юм.

Харин үүний талаар спортын сэтгүүлч Баатархүүгийн Ялалт "МАЙК ДРАФТАД НЭРЭЭ ӨГСӨН НЬ ЯАРСАН ШИЙДВЭР БИШ

Ш.Энхийн-Од агенттай гэрээ байгуулж, NBA-н драфтад нэрээ өгсөн сенсаац мэдээтэйгээр Монголчууд бид өглөөг угтлаа. Монгол хүн драфтад нэрээ албан ёсоор өгч байгаа нь бахархам, түүхэн үйлдэл явдал яах аргагүй мөн. Угаас ч ийм шийдвэр хэзээ нэг өдөр гаргах байсан гэдгийг бид мэдэж байсан ч эрт үү, орой юу гэдэг дээр маргаан өрнөлөө. Ингэх ч ёстой. Спортод гарч байгаа шийдвэр болгон магтаал шүүмжлэл эргэцүүллийг зэрэг дагуулж явдаг.

ШАЛТГААН :

Миний хувьд энэ мэдээг яарсан шийдвэр гэж хүлээж аваагүй. Яг үнэндээ аргагүйн эрхэнд гаргаж байгаа шийдвэр гэж харж байна. Дэйтон энэ жил плэйоффын тоглолтод оролцож чадаагүй. Уг нь орсон бол үндэсний телевизээр гарч, олон хүний анхаарал татах боломж гарах байлаа. Буруутныг нь би дасгалжуулагч Грант гэж харж байгаа. Төвийн тоглогчоороо түлхүү довтолдог хуучны арга барилтай дасгалжуулагч хурдан довтолгоог огт дэмжээгүй. Хэрвээ олон олон коллеж шиг Run n Gun хувилбартай тоглосон бол Энхийн-Од маань энэ жил 10 оноо 5 дамжуулалтыг сэлгээнээс дундажлах боломж бий. Гэвч байршсан удаан сагсан бөмбөгийг сонгосноор түүний статс хүлээлтэд хүрсэнгүй.

Бас найруулагч хийх ур чадварыг гаргах боломж төдийлөн олдоогүйн дээр улирлын төгсгөл рүү бүр минут ч өгөхөө болив. Уг нь бол гараанд гарахдаа ямар потенциалтай тоглогч вэ гэдгээ хангалттай харуулсан ч гарааны хамгаалагчид нь гэмтлээс ирсний дараа минут нь эрс багасав.

Ирэх жил яг ижил нөхцөл байдал Майкыг хүлээж байгаа. Амзил, Блэйкни хоёр өөр сургуулийг сонгохоор болсон ч, хамгаалагчийн байрлал дээрх гурвал болох Малакай Смит, Коби Бреа, Коби Бреа үлдсэн. Майк дахиад сэлгээнээс тоглож магадгүй. Яг жилийн дараа гэхэд дахиад плэйоффгүй, сэлгээнээс, дахиад л March Madness-гүй нэг насаар хөгширсөн тоглогч болох эрсдэл байгаа учраас аргагүйн эрхэнд драфтад нэрээ өгөх шийдвэрийг гаргасан биз.

ДРАФТАД НЭРЭЭ ӨГӨХИЙН ДАВУУ ТАЛ :

Одоо Майк 6-р сар хүртэл драфтад нэрээ өгсөн залуусын адилаар бэлтгэлээ хийх боломж бүрдэж байна. “Mongolian Mike” киноны эхний ангийг үзсэн бол https://www.youtube.com/watch?v=81wbjAYJ8qM&t=872s түүний хуваарь ямар шахуу гэдгийг хангалттай харсан биз. Харин одоо тэр 100 хувь сагсан бөмбөгтөө анхаарах боломж бүрдэж байна. Өглөө 8-15 цагийн хооронд хичээл, үргэлжлүүлээд бэлтгэл, шөнө нь даалгавраа хийх шаардлага байхгүй боллоо. Одоо зөвхөн сагсан бөмбөгт л бүх хүч чадал, оюун ухаанаа зориулна. Энэ бол эхлэл. Хамгийн чухал нь драфтад нэрээ өгч байгаа залуучуудын бэлтгэлийг NBA-н скаутууд, G лигийн скаутууд ирж үзнэ, огт байгаагүйгээрээ анхаарлын төвд орох боломж эндээс олдоно. Жинхэнээсээ дээд түвшнийхэн анхаарал хандуулж, юун Ази хүүхэд гараад ирэв гэж тоглолтыг нь харах боломж анх удаагаа үүснэ.

БУСАД БОЛОМЖ :

Майк ч, Жордан ч тэр ганц л удаа NBA-н драфтад нэрээ өгөх эрхтэй. Хэрэв сонгогдож чадахгүй бол түүний боломж үүгээр дуусна. Гэхдээ сонгогдож чадахгүй гэдгээ мэдвэл 6-р сараас өмнө нэрээ татаж аваад дараа жилийг хүлээж болно. Тэр болтол Майк болон агент нь бүх чадлаараа хичээх л үлдлээ. Нэрээ татвал түүний дараагийн боломж хөгжлийн лиг байх болно. NBA-н G лиг буюу хөгжлийн лигт IGNITE гэж баг бий. NBA-д орох магадлал өндөртэй тоглогчдоос сонгож нэг улирал бэлдээд, дараа жил нь драфтад оруулдаг. Гэвч IGNITE-д орохыг хүссэн мянган мянган залуусын нэг нь л Майк. Бусадтай адил л магадлал боломж бага. Тэгэхээр G лигийн бусад багуудад орж байж, NBA-рүү зүтгэх бас нэг боломж байх болно.

АГЕНТЫН ТУХАЙД :

Майк шиг тоглогчид том агенттай гэрээ хийх боломж байдаггүй. Томчууд хэдийнээ NBA-д орох нь бат болчихсон залуусын араас л явна. Хэн хэндээ хэрэгтэй. Харин Майкд том агентын шаардлага байхгүй. Яагаад гэвэл халаасандаа 20 тоглогчийн нэр авч яваа агент жагсаалтынхаа дээрээс танилцуулна уу гэхээс доороос нь эхлэхгүй нь лав. Тэгэхээр Майкт яг тохирсон өөрийнх нь төлөө тултал гүйх, танил тал холбоо сүлбээ сайтай агент хэрэгтэй байсан. NBA, NCAA, FIBA-д тоглогч төлөөлөх эрх бүхий хуульч мэргэжилтэй Скотт Никольсийн байгуулсан Rize Management компанийг тэд сонгожээ. Драфтын тооцоонд байгаагүй нөхрийг 2-р тойргоор сонгуулж чадсан, драфтад сонгогдож чадаагүй Ламар Стивенсийг Кавальерстай дөрвөн жилийн гэрээ хийлгүүлсэн гээд манай хүнд яг тохирсон агент болов уу гэж харлаа. https://rizemanagement.com/the-athletes/

ЭЦЭСТ НЬ :

Энэ нөхцөлд амжилт хүсэх л үлдлээ. Ямар ч үед чиний болон танай гэр бүлийн гаргасан шийдвэрийг үргэлж хүндлэх болно, Майк. Шараваа ах ч олон сонголтууд дундаас хамгийн өөрсдөд ашигтай хувилбарыг нь сонгож байгаа гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Аав хүн хүүдээ хамгийн сайныг л бий болгохын төлөө зүтгэдэг. Энэ хүртэл тэгсээр л ирсэн. Одоо ч тийм л зорилгоор энэ шийдвэрийг гаргаж байгаа биз ээ. Тийм учраас тэдний шийдвэрт итгээд тултал дэмжих үлдлээ. Майк Шаравжамц гэдэг тоглогчийг авбал ард нь бүхэл бүтэн улс дэмжихэд бэлэн хүлээж байгаа гэдгийг мэдэртэл нь дэмжих цаг ирлээ.

БАРИМТАТ КИНО :

Баримтат киноны 2-р бүлэг 4-р сарын 10-аас Premier Sports Network 1 сувгаар гарч эхэлнэ. Даваа гараг болгоны 20 цагаас. Өмнөх бүлэг Майкийн гэр бүл, түүний төлөө хэрхэн тэмцэж байгааг, өвөө аав ач гурван үеэрээ шигшээ багтаа тоглох гэж байгаа гэхчлэн илүү намтрыг харуулсан бол энэ удаагийнх Дэйтон улирлаар аялуулах болно. Киноны маань сүүлийн анги гарахад тэр драфтаас нэрээ татсан, эсвэл өгсөн хэвээр байх нь тодорхой болчих биз. Ингэж ч таараасай гэж тооцоолж эхлүүлсэн төсөл юм. Өөрийнх нь тухай 16 ангитай баримтат цуврал гарчихсан гэдэг тэр тоглогчийн NBA-д орох боломжид нь нөлөөлнө гэж найдаж байна." хэмээн өөрийн сошиал хуудсанд оруулжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо
Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ
"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ
Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийслэл
ХУРААХ
Гэр бүлийнхэнтэйгээ...
Түгжрэлийг муйхарлаж бус...

Шаравжамцын Энхийн-Од NBA-н драфтад нэрээ өгөхөөр болжээ

Kuzmo 2023-03-29

ФОТО:

Сэдвүүд : #Сагсанбөмбөг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо
Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ
"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ
Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

10 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

10 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

11 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

21 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

22 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

22 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

22 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

22 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

22 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

22 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

22 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

22 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах