• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хил давуулан нуусан авлигын мөнгийг илрүүлэхэд олон улс хамтран ажиллана

Ардчиллын төлөөх дээд хэмжээний чуулган лхагва гарагт албан ёсоор эхэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдений санаачлагаар анхны чуулганыг 2021 онд зохион байгуулж байв. Харин энэ жил АНУ, БНСУ, Нидерланд, Коста Рика, Замби гэсэн таван улс хамтран цахимаар болон биечилсэн гэсэн хосолмол байдлаар хоёр дахь удаагийн чуулганыг зохион байгууллаа. Чуулганд 120 гаруй улс орны Төрийн тэргүүн, удирдагчид болон хүний эрх, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож ардчиллыг бэхжүүлэхэд тулгарч байгаа сорилын талаар хэлэлцэж байгаа юм.

Зохион байгуулагч таван улсын Төрийн тэргүүн нээлтийн үгэндээ ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө улс орнууд хамтдаа байж, тулгараад байгаа сорилт, бэрхшээлүүдийг даван туулахын тулд хамтран ажиллахыг уриаллаа.

Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден “Бид өнөөдөр хүн бүрт эрх тэгш үйлчлэх ардчиллын үнэт зүйлсийн төлөө нэг дор цуглаад байна. Ардчилал байгаа гэдгийг баталж, түүний үнэт зүйлсийг улам бэхжүүлснээр бид ирээдүй хойч үедээ шударга, амьдрахад таатай дэлхий ертөнцийг хүлээлгэн өгөх учиртай. Ардчилал бодитоор оршиж, хүмүүсийн амьдралыг сайжруулж чадна гэдгийг батлах ёстой. Үүний тулд улс орнууд нэгдэж, илүү нээлттэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, аливаа сорилт хямралын эсрэг хамтдаа зогсох, цаг үеийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг харуулахыг зорьж байна” гэсэн юм. Тэрбээр ардчиллын төлөөх үйлсэд 690 сая ам.доллар зарцуулахаа амлалаа.

Харин БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл хэлсэн үгэндээ дэлхий даяар худал мэдээлэл, авлига зэрэг ардчилалд заналхийлсэн олон сөрөг хүчин зүйлс байгааг дурдаад, ардчилал, эрх чөлөөг “аврах” зайлшгүй нөхцөл тулгарсныг онцлон тэмдэглэсэн юм.

БНСУ: АВЛИГЫН МӨНГИЙГ ХИЛИЙН ЧАНАДАД НУУХ ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООНО

Пүрэв гарагт эхэлсэн “Авлигын эсрэг тэмцэх үйл явц ба тулгарч буй сорил” ерөнхий сэдвийн хүрээнд Бүгд найрамдах Солонгос улс даргалан хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ хэлэлцүүлэг авлигатай тэмцэх чиглэлээрх хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотой  авлигын эсрэг олон улсын хамтын ажиллагаа, санхүүгийн ил тод ба шударга байдал, иргэний нийгмийн байгууллагууд, авлигын эсрэг технологиуд гэсэн дөрвөн дэд сэдвийн хүрээнд өрнөлөө.

Эхний сэдэв нь “Авлигатай тэмцэх олон улсын хамтын ажиллагаа” байв. Энэ сэдвээр БНСУ-ын Хууль зүйн дэд сайд,  "Транспэрэнси интэрнэйшл" олон улсын  байгууллагын тэргүүн, ФАТФ-ын ерөнхийлөгч, Олон улсын авлигын эсрэг академийн тэргүүн нар байр сууриа илэрхийллээ.

Хамгийн эхэнд  БНСУ-ын Хууль зүйн дэд сайд Но  Кон Ли Солонгос улс  авлигын эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаарх туршлагаа хуваалцсан юм. Солонгос улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод 2008 онд нэгдсэн. Энэ хүрээнд Зүүн Өмнөд Азийн орнуудын авлигатай тэмцэх чадавхийг сайжруулах, авлигын мөнгийг хилийн чанадад нуух үйлдлийг таслан зогсоох, нуусан мөнгийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаанд НҮБ-тай идэвхитэй хамтран ажиллаж байгаа юм. Энэ талаар Хууль зүйн дэд сайд Но  Кон Ли  “Хуулийн засаглал дор ардчилал хөгжинө гэж өмнөх илтгэгчид ярилаа. Хуулийг уландаа гишгэж авлигын гэмт хэрэг үйлдэх нь ардчиллын суурийг ганхуулах сөрөг үр дагавартай. Авлигын эсрэг тэмцэх нь нэг орны хийх зүйл биш. Тиймээс улс орнууд олон улсын компаниудын ард байгаа жинхэнэ эзнийг илрүүлэхэд хамтран ажиллаж байна. Манай улс авлигатай хатуу тэмцэнэ. Ингэхдээ авлигыг мөрдөн шалгах арга барилыг сайжруулж дижитал хэлбэрт оруулах, эрүүгийн хэрэг, шүүхийн мэдээллийг дижитал хэлбэрээр солилцож эрүүгийн хэргийн үйл явцыг нээлттэй болгох систем хөгжүүлэн ажиллаж байна. Ингэснээр, мөрдөн шалгах үйл явц, шүүхийн үргэлжлэх хугацаа багасна. Үүнээс гадна хохирогчийн эрх ашгийг хамгаалахад илүү анхаарч ажиллана” гэсэн юм.

БНСУ авлигыг таслан зогсоохын төлөө хил залгаа болон бусад орнуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал,  “Korea project” төслийн II шатыг ирэх аравдугаар сард эхлүүлж Тайланд, Сингапур, Филиппин улстай хамтран ажиллахаар болжээ. Тус улс 2018 оноос авлигын хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэн, технологийн тусламжтайгаар авлигын эсрэг тэмцэхэд анхаарч ирсэн юм.

РАФА КУМАР: ТОМ ПҮҮСИЙН ЖИНХЭНЭ ЭЗНИЙГ ЗАРЛАХЫГ УЛС ОРНУУДАД УРИАЛЖ БАЙНА

Дараагийн илтгэгч нь ФАТФ буюу мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцдэг олон улсын байгууллагын тэргүүн Рафа Кумар байв. Тэрбээр үндэстэн дамнасан том корпорациудын жинхэнэ эздийг зарлахын чухлыг онцлоод хилийн чанадад нуусан авлигын мөнгийг буцаан татах чиглэлд байгууллагын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаагаа тодотгосон юм.

Энэ тухай ФАТФ-ын ерөнхийлөгч Ража Кумар “Санхүүгийн гэмт хэргийн эсрэг тэмцэх нь авлигын эсрэг тэмцэж байгаа гэсэн үг. Тиймээс олон улсын хамтын ажиллагаар техникийн тусламж үзүүлэх, улс орны авлигатай тэмцэх арга барилыг үнэлэх, тэмцэх чадавхийг нь сайжруулахаар ажиллаж байна. Мөнгө угаах гэмт хэргийг зогсоохын төлөө том пүүс, ААН-үүдийн жинхэнэ эзнийг зарлахыг улс орнуудад уриалсаар байна. Энэ нь улс дамнасан санхүүгийн хэрэг, террорризм, мөнгө угаахын эсрэг тэмцэх, авлигаас хол байхад хамгийн чухал зүйл юм. Авлигын эсрэг хуулийг сайжруулаагүйгээс нэг улсаас хулгайлсан мөнгөө нөгөө улсад нууж байна. Тиймээс нуусан мөнгийг ил болгож, буцаан татахад манай байгууллага идэвхитэй ажиллаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Одоо бид мөнгө угаах, авлигатай тэмцэх шинэ аргуудыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Эргэлзээтэй, сэжигтэй гүйлгээнд хяналт тавих эрх мэдлийг өгөх, тэмцэх аргыг нь сайжруулахад хамтран ажиллах нь чухал” гэсэн юм.

Томоохон корпораци, компаниудыг үүсгэн байгуулсан, ашиг орлогыг нь төвлөрүүлж байгаа жинхэнэ эзнийг нь зарлахаас гадна улс орнуудын худалдан авах үйл ажиллагаатай холбоотой  мэдээллийг нээлттэй болгосноор авлигатай тэмцэхэд хувьсгал хийнэ гэдгийг Кумар илтгэлдээ онцолж байлаа.

“НҮБ-ЫН КОНВЕНЦИД НЭГДЭХЭЭС ИЛҮҮ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ”

Үүний дараа "Транспэрэнси интэрнэйшл" олон улсын  байгууллагын тэргүүн Питер Эйген байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод нэгдэж, тунхаг гаргаад зогсох биш авлигын эсрэг үр дүнтэй ажиллах нь хамгийн чухал гэдгийг улс орны удирдагчдад анхаарууллаа. Энэ талаар Питер Эйген  “Авлигатай тэмцэх бол олон улсын зорилго. Учир нь ардчиллыг бэхжүүлэхэд хамгийн чухал суурь болдог. Сайн засаглал ил тод байх ёстой. Засаглалд итгэх нь сайн ч нөгөө талаасаа авлигад идэгдэх эрсдэлтэй. Авлига бүх оронд байгааг бид мэдэж байгаа учир үүний эсрэг яаж тэмцэх нь маш чухал. Тунхаг гаргаад мартах биш хэрэгжүүлэхийн төлөө хичээх зайлшгүй шаардлагатай” гэсэн юм.

Мөн Авлигын эсрэг олон улсын академийн тэргүүн Томас Стелзер НҮБ-ын Конвенцэд нэгдсэн орнууд илүү идэвхитэй ажиллаж,  үзэл санааг нь амьдрал дээр хэрэгжүүлэх шаардлагатайг дахин онцлов. Тэрбээр “Авлигатай тэмцэхэд оролцогч талуудын чадавхи, арга барилыг сайжруулах нь чухал. Тиймээс манай байгууллага авлигатай тэмцэх чиглэлийн сургалт явуулдаг. Авлигын шинэ хэлбэрүүд гарч ирж байгаа учир авлигатай тэмцэх мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэжлийн түвшинд авлигатай тэмцэх чиглэлд сургалт явуулж байна” гэлээ.

Х.НЯМБААТАР: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЦАХИМ ТЕХНОЛОГИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД АНХААРЧ БАЙНА

Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид 2005 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж 2005 оны аравдугаар сарын 27-нд  УИХ соёрхон баталсан.  Үүний дараа Конвенцийг соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг 2006 оны нэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүргүүлж,  мөн оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Ингэснээр манай улс тухайн олон улсын гэрээг даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө албан ёсоор хүлээсэн билээ.

Ардчиллын төлөөх дээд хэмжээний хоёр дахь чуулганд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцож үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар Авлигатай тэмцэх таван багц  арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил гэсэн ажиллагаанууд багтсан. Үүнээс гадна авлигатай тэмцэх цахим технологийг сайжруулах, авлигатай тэмцэх үйл явцыг дижитал болгоход анхааран ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг ил тод, бүх иргэнд нээлттэй байлгах боломжийг бүрдүүлсэн хэд хэдэн хууль хэрэгжиж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах, гадаадад нуусан оффшорын хөрөнгийг илрүүлэх гэсэн авлигатай тэмцэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна” гэж ярилаа. Авлига, хээл хахууль бол ардчиллын үнэ цэнэ, шүүх засаглалын ёс зүй, тогтвортой хөгжил, хууль дүрэм, нийгмийн аюулгүй байдалд хамгийн их сөргөөр нөлөөлж, аливаа орон ардчиллаас ухрах нэгэн том хүчин зүйл болдог. Тиймээс ч ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалтаар авлигын тухай хэлэлцэж, улс орнууд авлигын эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаарх туршлагыг хуваалцдаг юм. 2021 онд болсон анхны дээд хэмжээний уулзалтын үеэр  ч мөн авлигын тухай тусгайлан хэлэлцэж байв.

ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ЗАЛУУ УЛС ТӨРЧДИЙГ ДЭМЖИХЭД АНХААРЧ БАЙНА

Энэ дээд хэмжээний уулзалтаар залуучууд авлигын эсрэг тэмцэхэд хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа талаарх туршлагаа хуваалцах залуучуудын илтгэлийн хэсгийг оруулсан байна. Энэ хүрээнд Коста Рикагийн ерөнхийлөгч Родриго Роблес “Улс төрийн оролцоо болоод ардчиллыг бэхжүүлэхэд залуусын оролцоог дэмжих нь” сэдвээр илтгэлээ. Дэлхийн олон орон залуу улс төрчдийг дэмжиж байгаатай холбоотойгоор эх орныхоо улс төрийн засаглалыг шинэчлэн өөрчлөх санаачлагуудыг залуус дэлхий дахинаа өрнүүлж байна. Энэ бүхний үр дүнд хүний эрх, эрх чөлөөнийхөө төлөө хариуцлагатайгаар тэмцдэг, худал мэдээ мэдээлэлд автдаггүй, мэдлэг, боловсрол өндөр залуу үе гарч ирж, ардчиллыг илүү бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг чуулганы оролцогчид онцоллоо. Харин Коста Рикагийн ерөнхийлөгч Родриго Чавез Роблес “Манай улсын хувьд иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын тусламжтайгаар ардчиллыг хөгжүүлэхэд залуучуудын дэмжлэг, оролцоог дэмжих чиглэлд онцгой анхаардаг” гэсэн юм. Энэ уулзалтад Родригоос гадна Коста Рикагийн Гадаад хэргийн сайд, Залуучууд Соёлын сайд нь оролцож байна.

Сүүлийн таван жилд дэлхийн хүн амын хэвлэлийн эрх чөлөөнд итгэх итгэл 85 хувиар буурчээ. Ялангуяа Европын орнуудад ч хэвлэлийн эрх чөлөөний байдал эрс муудсан байна. Үг хэлэх болон хэвлэлийн эрх чөлөө нь чөлөөт нийгэм, ардчилсан засаглал оршин тогтнох, хүний эрх бүрэн хангагдах үндэс суурь болдог. Тиймээс чуулга уулзалтын үеэр Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн сайд Вопке Хоекстра хэлэлцүүлгийг ахлан Европын орон бүрийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийг хамгаалагчид, сэтгүүлчид, залуусыг цуглуулан хэвлэлийн эрх чөлөөнд тулгарч буй сорил, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа. Ингэхдээ таван сэдвийг хамруулав. Үүнд хэвлэлийн эрх чөлөө ба ардчилал, сэтгүүлчийн аюулгүй байдал ба нууцыг хамгаалах, цахимаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон талт ба төрөлжсөн хэвлэл гэсэн сэдэв багтжээ.

Мөн Бүгд найрамдах Замби улсын ерөнхийлөгч Хакэйнда Хичилэма “Чөлөөт, шударга, ил тод сонгуулийг явуулах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Учир нь ардчилсан засаглал нь шударга, ил тод, иргэдийн итгэл үнэмшлийг төрүүлсэн сонгуулийг шаарддаг. Тиймээс Замбигийн ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд Африк тивийн сонгуулийн шударга байдал хэрхэн өөрчлөгдсөн, үүнд ТББ-ууд хэрхэн үр нөлөө үзүүлсэн талаар ярилаа.

Таван орон хамтран зохион байгуулсан хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад зохион байгуулагч орны удирдагчдаас гадна Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Мори, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони нарын улс орнуудын төрийн тэргүүн, томоохон улстөрчид, нийгмийн зүтгэлтэнүүд урилгаар оролцсон юм. Мөн НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш ардчиллын төлөөх чуулганы нээлтэд цахимаар оролцож үг хэллээ. Дараагийн чуулга уулзалтын товыг  албан ёсоор зарлаагүй ч АНУ, БНСУ хамтран зохион байгуулахаар болж, хоёр улсын ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 65 (7050)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна
Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ
Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Намууд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
"Нүүрснийхэн"-ий хоёрыг явуулж,...
Б.Дэлгэрсайхан: Ипотекийн зээл...

Хил давуулан нуусан авлигын мөнгийг илрүүлэхэд олон улс хамтран ажиллана

ДОЛЖИНЖАВ 2023-03-31

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна
Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ
Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд гурван яам хамтран ажиллана

10 цагийн өмнө өмнө

МИАТ ТӨХК “Боинг” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

11 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

11 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

19 цагийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

19 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

19 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

19 цагийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

19 цагийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

19 цагийн өмнө өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

19 цагийн өмнө өмнө

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна

19 цагийн өмнө өмнө

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

19 цагийн өмнө өмнө

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо

20 цагийн өмнө өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

20 цагийн өмнө өмнө

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

20 цагийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний хожлоо байгууллаа

20 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

20 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд

1 өдрийн өмнө өмнө

УЕП: Биеэ үнэлэхийг зохион байгуулж, хүн худалдаалсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

1 өдрийн өмнө өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

1 өдрийн өмнө өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

1 өдрийн өмнө өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

1 өдрийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

САНАЛ БОЛГОХ
2 өдрийн өмнө өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-03 өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

2026-08-03 өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2026-08-03 өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

2026-08-03 өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

2026-08-03 өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

2026-08-03 өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

2026-08-03 өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2026-08-03 өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

2026-08-03 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

1 өдрийн өмнө өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2026-08-03 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-08-03 өмнө

Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

2 өдрийн өмнө өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

1 өдрийн өмнө өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2 өдрийн өмнө өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2 өдрийн өмнө өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-08-03 өмнө

Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-03 өмнө

МИАТ компани Boeing787-9 агаарын хөлөгт техникийн саатал гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

19 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр

19 цагийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах