• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2024 оны улс төр: “Эргэлт” хийх үү, “энд”-ээ үлдэх үү?!

Энэ 2024 оны улс төрийн төрх нь улстөрчид гэхээсээ иргэд олон нийтээс илүү хамаарна. Учир нь энэ жил УИХ-ын ээлжит сонгуультай. Сонголт ямар болно,  засаг төр тэгж байгуулагдана. Өөрөөр хэлбэл, он гараад л сонгууль эхэлж, дунд хэрд нь бид сонголтоо хийгээд, сонгогдсон нөхдүүд он дуустал төр засгийн зохион байгуулалт, томилгоог үргэлжлүүлнэ. Товчхондоо, 2024 он бүхэлдээ сонгуулиар амьсгална. Харин энэ сонгуулиар “эргэлт” хийж чадах уу, эсвэл энэ байгаа хэвэндээ үлдэх үү. Хэрхэх нь сонгогч биднээс шалтгаална.

ХҮСЭЛ: “126:1”, ХЯСАЛ: ТОМ ТОЙРОГ

Үндсэн хууль, бусад холбогдох хуульд өнгөрсөн жил өөрчлөлтүүдийг оруулсан. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй байхаар болгосон. Хаврын чуулганаар ингэж шийдсэн. Тэдний 78 нь тойрогт өрсөлдөж сонгогдоно. Энэ нь улстөрчдийн итгэлийг сэргээж, улс төрд “сонирхолтой” хүмүүсийн хүслийг бадраасан. Хуулийн өөрчлөлтийн маргаашаас л намуудаар эргэлдэж, нутгаа бараадсан хүн олон. Мөн дээрх өөрчлөлтөөр 48 нь намын жагсаалтаар гарч ирнэ.

Энэ бас л улс төрд удсан хүмүүст боломж болж харагдсан. Тиймээс жагсаалтыг онилсон улстөрчид ч чихэлдээд эхэлсэн. Харин хэдхэн хоногийн өмнө, шинэ оны бараг босгон дээр УИХ-аас “…Сонгууль том тойргоор явна” гэсэн шийдвэр гарав. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2024 оны сонгуулиас эхлээд аймгуудад долоо, нийслэлд зургаа, нийт 13 том тойрогтой болж байна. Орон нутагт Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд Нэгдүгээр тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд Хоёрдугаар тойрог. Баян-Өлгий аймаг Гуравдугаар тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд Дөрөвдүгээр тойрог, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд Тавдугаар тойрог, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд Зургаадугаар тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд Долоодугаар тойрог болно. Нийслэлд Баянзүрх дүүрэг Наймдугаар тойрог, Баянгол дүүрэг Есдүгээр тойрог, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд Аравдугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэг Арваннэгдүгээр тойрог, Хан-Уул дүүрэг Арванхоёрдугаар тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүргүүд Арвангуравдугаар тойрог болж байна. Том тойргийг санаачлагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хаврын чуулганд Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулахдаа “…УИХ-ын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд давамгайлсаар ирсэн. Үүнийг өөрчлөхийн тулд энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа” гэж байв. УИХ-ын дарга Г.Занданшатар ч том тойргийг баталсны дараа “…Нэг нам, хувь хүнийхээс илүүтэй улс орны эрх ашгаа бодож, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн шинэчлэлийн эхлэл болсон шийдвэр” гэж тодорхойлсон. Аль аль нь үнэн. Тиймдээ ч өнөөдөр Монголд хэрэгжсэн том төсөл бараг алга. Гацаанд байгаа атлаа гаднын зээл, тусламжийн хөрөнгөөр нэгжийнх нь аппаратууд цалинждаг түмэн төсөл бий.

Шулуухан хэлэхэд, өнгөрсөн хугацаанд эрхэм гишүүд төсөв хийгээд төслийн хөрөнгөөр тойргуудынхаа сургууль, Соёлын төвийн дээврийн будаж шунхдаж, засаж янзалж л ирсэн шүү. Одоо өөрчлөгдөнө. Гэхдээ том тойргийг шүүмжлэх хандлагууд байна. Гэвч тэдгээр нь “…2024 онд нэр дэвшинэ” гээд урьдныхаар аль нэг аймгийн хэдэн сумыг хамарсан жижиг тойрог “усалж” явсан хүмүүсээс гарч байна.

Аймаг, дүүргүүдийг ингээд бүсчлээд том тойрог болгочихоор тийм хүмүүс “шатчихаж” байгаа хэрэг л дээ. Ууртай, бухимдалтай явах хүн олон л байна. Тэдний тухайд “…Хүсэхэд хясна” гэдэг шиг л явдал болов. Энэ утгаараа, том тойрог нь сонгуульд санаархаж  явсан олон хүнд том цохилт өгөх шиг боллоо. Ер нь тэгээд гурван аймгаас, бүтэн дүүргээс олон санал авч чадахгүй байж “…УИХ-ын гишүүн болно” гэж гүйх нь утгагүй хэрэг л дээ. Тэгэхгүй бол “..УИХ-ын гишүүн гэж хэн бэ” гэдгийн утга ч өнгөрсөн сонгуулиудад алдагдсаар ирсэн. УИХ хөдөөд хэдхэн сум, хотод мөн тэр дайны хорооноос сонгогддог гишүүдтэй болсон. Тэгж сонгогдсон гишүүд УИХ-д орж суугаад улс орны хэмжээний асуудал ярих чадал нь хүрдэггүй. Ярихаараа хувийн, эсвэл сум, хорооны эрх ашиг хэлдэг. Одоогийн УИХ-д ч ийм “ангилал”-д орох гишүүн цөөнгүй бий. УИХ шүү дээ, уг нь. Тиймээс “…Том тойрог том эрх ашгийг л төлөөлдөг гишүүдтэй болох замыг засна” гэж ойлгож болох юм.

МАН-ЫН “АХ НАР” ТОЙРОГТ “ТОМИЛОГДОЖ”, АН-ЫНХ ЖАГСААЛТ РУУ ЗҮТГЭНЭ

Сонгуулийн “тоглоомын дүрэм” 2023 оны сүүлчээр эцэслэн тодорхой болсон. Тэр даруйд улстөрчид зэргэлдээ аймгийнхандаа анхаарал тавьж эхэлсэн. Эвгүй ч шиг, инээдтэй ч шиг л харагдсан. Гээд яах билээ, нэр дэвшиж очоод санал гуйхаас хойш эртхэн “нүхээ малтаж” байсны буруу үгүй биз. Өөрөөр хэлбэл, сонгууль албан бусаар эхэлчихсэн. Тэр нь өнөөдрөөс албан ёсоор идэвхжинэ.

Уг нь Үндсэн хууль болоод бусад хуулиудад сонгуулийн үр дүн, агуулгыг томруулсан, реформын шинжтэй олон  өөрчлөлт орсон. Гэхдээ зарим талаар “…Хууль өөрчлөгдөөд ингэв үү” гэж эргэлзээ төрүүлсэн зарим нэг асуудал гарна. Тухайлбал, “…Том тойрогтой болсноор намууд, нийгмийн сегментүүд олноороо УИХ-д орж ирнэ” гээд байгаа юм. Гэтэл сүүлийн үеийн элдэв судалгаа, олон нийтийн хандлагаас харвал том, жижиг бүхий л намын нэр хүнд санал татахааргүй байна. Нэлээд нь нэр дэвшигчиддээ нэрмээс болохоор байгаа нь нууц биш болсон.

Тэгэхээр намууд тойрогт явуулах хийгээд жагсаалтад оруулах хүмүүстээ шүүлтүүртэй хандах шаардлага үүсэж байгаа юм. Ямар ч байсан том намуудын тойрог, жагсаалтын ерөнхий хана гарсан бололтой байна. МАН-ын хувьд хуучин улстөрчдөө тойрогт илгээх төлөвтэй. Өнгөрсөн зун Тэрэлжид “хуралдах” үеэрээ намын дарга нь тэгж хэлжээ. Тэгээд зогсохгүй “…Судалгаа харна” гэсэн байгаа юм. Тэгэхээр улс төрд удсан гишүүдэд нь жагсаалт байтугай тойрог ч тийм амар олдохгүй бололтой. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэх үед Сү.Батболд “…Би ирэх сонгуулиар жагсаалтад орохгүй, тойрогт өрсөлдөнө” гэж мэдэгдсэн нь үүний нотолгоо болно. Нэг үгээр хэлбэл, МАН-ын “ах нар” тойрогт “томилогдох” яриатай байгаа юм. Харин тус намын удирдлагууд жагсаалтыг өөр зорилгоор “ашиглах” сурагтай байна. Намынх нь нэр хүнд сайнгүй байгаа учраас жагсаалтыг нэр цэвэр, боловсролтой, нийгмийн сегментүүдийг төлөөлөх шинэ залуусаар бүрдүүлэхээр ярьж буй аж. Энэ талаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан “…Жагсаалт бол дарга, сайд нарыг парламентад оруулдаг хэрэгсэл биш. Харин нийгмийн бүлгийн төлөөллийг бүрэн оруулах зорилготой байдаг. Тэгвэл бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, эмч, багш, сэхээтний төлөөллийг жагсаалтад бичиж өрсөлдөөн багатайгаар парламентад оруулах боломжийг бий болгоно” гэсэн. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч өнгөрсөн хавар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр “…2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийг оруулахдаа хулгай хийсэн, худлаа ярьсан хүнийг оруулахгүй байхыг эрх баригч намын даргын хувьд зөвшөөрч байна. Хэрэв АН зөвшөөрвөл ХҮН-тай гурвалсан санамж бичиг зурахад бэлэн байна” гэж байсан. Харин АН-ын дарга Лу.Гантөмөр “…Тэгье. Дээрх саналыг дэмжинэ” гэж хэлэхгүй байна. Тэрбээр олон нийтэд мэдээлэхдээ “…Жагсаалтад багтах хүмүүсийг сонгохдоо намын даргын үзэмжээр бус АН-ын нийт гишүүний санал, олон түмний дэмжлэгийг хамгийн өндөр авсан хүмүүсийг оруулна” гэсэн юм. Мөн хэвлэлд “…Үүнийг мэдээж намын Улс төрийн зөвлөл, ҮБХ хамтын удирдлагын хүрээнд шийднэ. Миний байр суурь бол намын гишүүдэд, олон нийтэд, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн залуу, эрч хүчтэй хүмүүсийг гаргаж ирнэ. Ямар нэгэн байдлаар бохир асуудалд хутгалдаагүй “цэвэр улстөрч” гэж нэрлэгддэг хэсгээс оруулж ирэх ёстой. АН-ын үзэл баримтлал, үзэл санааг дээдэлж , парламент дээр хамгаалж, тэр бодлогыг хэрэгжүүлж чадах хүмүүсийг гаргаж ирнэ” гэсэн байдаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүдээс эхлээд “ах нар” нь жагсаалтыг онилчихсон. Бэлтгэлээ ч базаагаад эхэлсэн байна лээ. Угаасаа амьдрал дээр аль аль намын дарга нар яриад байгаагаа хэрэгжүүлэх хэцүү дээ. Нөгөөх “муу нэрт ах нар” нь дарга нараа шахсаар байгаад жагсаалт руу ороод ирж мэдэх л юм.

МАН-ЫН “ЖИГҮҮР” НОГООН НАМ ДЭЭР УРГАХ УУ

Аливаа сонгуулийн хувь заяа улс төрийн хэчнээн нам, эвсэл өрсөлдөж байгаагаас ихээхэн хамаардаг. Одоогоор ил тодорхой зарласан улс төрийн эвслүүд алга. Гарч ирж мэднэ. Тийм нөхцөл бололцоо энэ сонгуульд урьд урьдынхаас илүү хангагдсан гэж болно. Ер нь бол тэдгээрийн тоог нэмдэг нэг хүчин зүйл нь том намуудын нэр дэвшигчид чихэлдэх, эсвэл намдаа шахагдсан нөлөө бүхий улстөрчид жижиг намуудаас нэр дэвших явдал гардаг. Тэр нь тухайн намдаа халтай. Энэ жилийн сонгуулиар том намуудад ийм “илүү хуруу” олон бий. МАН-д л гэхэд 2017-2018 оны үеийн хагарлаар шахагдсан фракцынхан нь нэлээд олон нөлөө бүхий улстөрч байдаг. Хотын авлига, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны зээл хуйд холбогдож өнгөрсөн 2-3 жилд муугаа үзсэн хүмүүс бий. Зарим нь шүүхээс ял шийтгүүлчихсан. Түүнийгээ аргалж, сонгуульд нэр дэвших эрхтэй болохоор ярьж хөөрч яваа хүмүүс ч байнө. Мөнгө дутах биш, бүтэх магадлал өндөр. Тэд энэ сонгуулиар улс төрд эргэж ирэхийг туйлын зорилгоо болгосон. 2023 оны зунаас ойр ойрхон уулзалдах болсон. МАН-ын одоогийн удирдлагууд тэдэнд тойрог өгч, жагсаалтад урихгүй нь бараг тодорхой. Тиймээс аргаа бодоцгоож, Дээд шүүхэд дээгүүр бүртгэлтэй жижиг намуудтай хэдийнэ учраа олжээ. Лав л “…Ногоон нам ийм тохироонд орсон” гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Өөрөөр хэлбэл, одоогоор МАН-ын “жигүүр” Ногоон нам дээр ургах магадлалтай гэсэн үг.

АН-ЫН ДАРГА ЛУ.ГАНТӨМӨРИЙГ ОГЦРУУЛЖ, ОРОНД НЬ Н.АЛТАНХУЯГИЙГ “ЗАЛАХ” УУ

АН ихээхэн асуудалтай байна. Тэд анхнаасаа л фракцаар хуваагдаж ирсэн. Түүнийгээ “…Ардчилал” хэмээн зөвтгөдөг. Гэвч тэр нь үргэлжид намдаа гай болсоор ирсэн. 2020 оноос хойшх хагарал нь ч үүнтэй шууд холбоотой. Товчдоо,  “ханлигийн систем”-ээсээ салж чадахгүй байгаа нь энэ намд лидер төрүүлэхгүй байгаа юм. Хэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Дөнгүүр нь бүгдээрээ “…Би” гэдэг зуршилтай. Жилийн өмнө АН-ын дарга болсон Лу.Гантөмөр өнөө хэр нь “дарга” болж, бүрэн эрх мэдэл хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үүний илэрхийлэл юм. АН-ын дарга болохдоо “…Эвлүүлнэ” хэмээсэн нь одоогоор бүтээгүй байна. Тэрбээр “…Хэцүү юм байна” гэж хэвлэлээр ярьсан. Үнэхээр ч тийм л дээ. Тэр байтугай сонгууль ойртчихоод байхад л АН-ын даргыг огцруулах тухай үг, үйлдлүүд явагдаж байна. МоАХ фракц түүний амар заяаг үзүүлэхгүй л байна. Тэднийхэн өнгөрсөн жилээс хойшх АН-ын дотоод сонгуулиудад “амжилттай” оролцож ирсэн. Нийслэлийн АН, нэлээд хэдэн аймгийн АН, АЗХ гээд намынхаа гол төлөөллийн байгууллагуудад эзэн суучихсан. “…АН-ын дарга Лу.Гантөмөрийг цагаан сарын өмнө унагана” гээд бэлдээд эхэлжээ. Он солигдохын өмнө иймэрхүү зүйл яригдсан. “…Оронд нь Н.Алтанхуягийг АН-ын даргаар тавих юм байна” гэж байв. Н.Алтанхуяг ч “улс төрийн найруулга”-даа сайн, бас намынхаа олон “ханлиг”-ийг тэгш боломжоор хангадаг дарга байсан гэж яригддаг. Түүгээр нь түрүү барьж энэ суудал руу зүтгүүлж буй аж. Энэ мэдээ бодитой бололтой. “Ажиллагаа”-нд бэлдэж байгаа сураг гарч байсан. Үүнийг батлах мэт 2024 оны эхний өдөр уулзалт хийж, түүнийгээ олон нийтийн сүлжээгээр “мэдээлж” байх юм. Ер нь бол АН-д байгаа олон бүлэг, фракц, ашиг сонирхлын нэгдлүүдээс хамгийн айхтар зохион байгуулалтад орчихсон нь МоАХ болчихоод байгаа юм. Өнгөрсөн жилийн турш АН-ынхан “…Муу Женко” гэж байгаад л хамаг эрх мэдлээ түүнд олгож ирсэн. Одоо ганц алхаад л АН-ын даргыг авчихдаа тулжээ. Лу.Гантөмөрийн хувьд цагаан сар хүртэл үргэлжилж мэдэх МоАХ-ныхны энэ “дайралт”-ыг өнгөрөөж чадвал 2024 оны сонгуульд намаа удирдаж орно. Тэрийг тэсээд гарсны дараа ч АН-ын асуудал дуусахгүй. Хэн ч энэ намын дарга байгаад сонгуульд бэлдэхэд мөн ч олон бэрхшээлтэй тулна даа. Яг л дөнгөж эхэлж байгаа намын дарга адил…

МАН-ЫН ДАРГА “…ЖАГСАХГҮЙ” ГЭЧИХСЭН, БУСАД НЬ ЯАХ ВЭ?!

УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн. Гишүүдийн тоо нэмэгдсэн. Энэ нь наагуураа, гишүүн болох боломж нэмэгдсэн мэт харагдана. Харин цаагуураа, боломж олгохоосоо босго нь өндөрссөн. Зөвхөн Үндсэн хуулийн өөрчлөлт, түүнийг дагасан хуулиудаар ч хязгаарлагдахгүй. Өмнө хийсэн Ашиг сонирхлын хууль дахь өөрчлөлтөөр олон субьектэд УИХ-ын гишүүн болох ашиггүй болсон. Бас Эрүүгийн хууль чангарсан. Энэ бүх “шалгуур”-ууд сонгууль бүрийн өмнө намын дарга нарын тулдаг зовлонг бага биш их хэмжээгээр нимгэлж өгөх учиртай. Тэгж ч байгаа биз. Тэр хэрээр намын дарга нараас улс төрийн эр зориг, манлайлал шаардах ёстой. Хамгийн түрүүнд “…Намын дарга өөрөө тойрогт нэр дэвших үү, урьдынх шиг жагсаалтын эхэнд бичигдэх үү” гэдэг асуудал гарч ирнэ. Энэ удаад сонгуулийн онцлог, улс орны нөхцөл, цагийн байдлаас болоод улс төрийн бүх намын дарга тойрогт дэвшиж, жагсаалтад бичигдэх гишүүддээ асар том зарчмын шаардлага тавихаар болсон. “…Хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэж мэдэгдэцгээгээд байна. Тэгэхээр өөрөө үлгэр үзүүлэх учиртай. Тийм шаардлага тавих хэмжээний лидер гэдгээ харуулж тойрогт нэр дэвших шаардлага үүссэн гэсэн үг. Энэ талаар нэлээд эртнээс яригдсан. Лав МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “…Тойрогт нэр дэвшиж өрсөлдөнө” гээд бараг хэлчихсэн. Тус намын хувьд зөвхөн намын дарга нь бус генсек нь, сайд нар, бас туршлагатай улстөрчид нь жагсаалтаас татгалзах бололтой. Эд нар өөрсдөө ийм мэдэгдлүүд хийсэн. Тийм ойлголт ч нийгэмд суучихсан. Харин АН-ын дарга Лу.Гантөмөр яг энэ асуудлаар тодорхой хариу ярихаас тойрсоор байна. Мөн УИХ-д суудалтай ХҮН-ын дарга Т.Доржханд яах нь мэдэгдээгүй байна. Тэрбээр “…Нэр дэвших хүмүүсээ чангахан шүүнэ” л гээд байгаагаас өөрийнхөө яахыг ярихгүй өнөөдрийг хүрч байгаа юм. Ер нь намын дарга нар тойрогт нэр дэвших нь энэ сонгуулиас эхлэх бас нэг дэвшил болно. Хэрвээ намын дарга нар тойрогт өрсөлдөхөөр болох юм бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Зургадугаар тойргийн долоон мандатын нэгийг авч, эсвэл Хотын зургаан тойргийн аль нэгт нэр дэвшинэ. АН-ын дарга Лу.Гантөмөр ч ялгаагүй нутгаа бараадах биз. Тэрбээр Говь-Алтай, Увс, Завхан, Ховдын Хоёрдугаар тойрогт дэвшинэ гэсэн үг. Аль эсвэл Хотын аль нэг тойргийг сонгоно. ХҮН-ын Т.Доржханд хэрэв тойрогт өрсөлдвөл Хан-Уулын Арванхоёрдугаар тойрогт очиж

таарна. Мөн улс төрд идэвхтэй байдаг бусад намын дарга нар тойрогт өрсөлдвөл бас л анхаарал татна. МАН, АН, ХҮН-аас гадна олон нийт “сонирхоод” байдаг ИОНН-ын Ц.Оюунгэрэл, Үнэн ба зөв намын А.Отгонбаатар, БНН-ын Б.Жаргалсайхан, ИЗНН-ын Батын Батбаатар, МУНН-ын Б.Батболд,  Эх орон намын дарга Б.Эрдэнэбат, Зон олны намын Э.Одбаяр, Ард түмнээ хайрлая намын Л.Гүндалай, Монголын хүний төлөө намын Х.Бат-Ялалт, ШИНЭН-ын Ж.Батзандан гээд Дээд шүүхэд бүртгэлтэй дарга нар тойргийн сонголт хийвэл сонирхолтой л сонгууль болно.

НЭР ДЭВШИГЧИД НЬ НАМАА “ЧИМЭХ” СОНГУУЛИАС ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ТӨРӨХ ҮҮ

Энэ удаагийн УИХ-ын сонгуулий нэг онцлог бий. Өмнө дурдаж байсан даа, “…Намууд нэлэнхүйдээ нэр муутай байна” гэж. Энэ нь 2024 оны сонгуулиар намын жагсаалтын тухай ойлголтын тухайд “нэмэгдэхүүний байр солигдсон”-той адилхан болж байгаа юм. 2023 оны хавар Үндсэн хуулийн өөрчлөлтийн зорилгыг “…Намын жагсаалтын ард авлигачид, нэр хүндгүй улстөрчид халхавчлан орж ирэх боломжийг таслан зогсоох эрхзүйн орчныг бид сонгодог парламент бүхий бусад улс орнуудын сайн жишигт тулгуурлан хамтдаа бүрдүүлэх учиртай” хэмээн УИХ-ын гишүүдийн тайлбарлаж байсан. Тэгвэл, намын нэрээр сонгогдох агуулга бүхий жагсаалтаар авах саналын хувь хэмжиж энэ удаад намын чансаанаас бус нэр дэвшигчдийн чадал чадвараар хэмжигдэнэ. Жагсаалтад хэнийг оруулна, түүнтэй дүйцсэн санал, дэмжлэг хүртэнэ. Гэхдээ “…Аль ч нам үнэмлэхүй ялалт байгуулахгүй” гэсэн прогнозыг ажиглагчид, судлаачид хэлж байна. Тодруулбал, УИХ-ын 2024 оны 126 мандаттай сонгуулийн үр дүнгээр 50+1 буюу 64-өөс илүү суудал авсан нам олонх болно. Ийм санал хүртсэн нам нь Засгийн газраа байгуулах эрх олж авна. Гэвч аль нам ийм тооны суудал авч чадах вэ. Ер нь бол дээр дурдсанчлан судлаач, ажиглагчид “…Энэ удаад эвсэж Засгийн газар байгуулна” гээд байгаа юм. Мэдээж энэ “эвсэл”-д МАН, АН, ХҮН-ыг багтааж байна. Харин сонгуулийн дүн яаж гараад, дараа нь ямар процессоор эвсэж хамтрах тухайд ярих нь арай эрт байгаа бололтой.

“30” УУ, “ГУРАВ” УУ?!

Ерөөсөө, энэ 2024 оны сонгуульд аль нам, хэн хэн ялах нь гол биш. Харин өнгөрсөн 30 жилд Монгол Улсын хөгжлийг чөдөрлөж, том төслүүдийг гацааж ирсэн авлига, том хулгайн найз уу, дайсан уу гэдэг л чухал. Монголын уул уурхайн томоохон ордуудын дийлэнх мэдээлэлд ойр хэдхэн хүний мэдэлд оччихсон. Авч чадаагүйгийнхээ экспортын хамаг  ашгийг дундаас нь хулгайлдаг. Баялгаа боловсруулах, баяжуулах үйлдвэр ч байгуулдаггүй. Тэр байтугай “түүхий”-гээр нь зөөх төмөр замыг ч гацааж ирсэн. Тэгээд ер нь стратегийн гэх бүх бүтээгдэхүүн гаднаас хараат байдаг. Маш товчоор хэлэхэд, монголчууд улсаараа оволзсон их улс төр л хийдэг. Юу ч бүтээдэггүй. Ийм л болж хувирсан. Харин сүүлийн гурван жилд авлига, том хулгайгаа ил гаргадаг, шүүхэд шилжүүлдэг болсон. Ингэж “…Шилжилтийн гэмээр ороо бусгаа, эмх цэгцгүй, хариуцлагагүй, авилгажсан үе тогтолцооны хувьд хаагдсан” хэмээх дүгнэлтийг хаа сайгүй хийж байна. Ердөө л Хөгжлийн банкны тонуул, нүүрсний хулгай хоёрыг жаахан хазаарлахад л улсын эдийн засаг яаж өөрчлөгдөж байна вэ дээ. Гэвч нэгмөр тасалж чадаагүй байгаа юм. Хулгай хуудуу нь илэрч, хэрэг нь шүүхэд шилжсэн ч тэндээ гацаагаад сонгууль хүлээгээд хэвтчихсэн авлигачид олон байна. Тэр утгаараа энэ 2024 оны УИХ-ын сонгууль ганц дөрвөн жилийн улс төрийг ч шийдэхгүй. Сүртэйхэн хэлэхэд, ирэх дөрвөн жил, цаашаа 40 жил, 400 жилийн Монгол Улс ямар, монголчууд хэн байхыг шийднэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хулгай, түүний эсрэг гурван жилийн алийг үргэлжлүүлэх вэ гэдгээ л сонгоно. Тиймээс л нэгэнт өөрчлөгдсөн тогтолцоонд суурилж, 126 төлөөлөлтэй УИХ-ыг томсгож бүсчилсэн тойргоор байгуулах гэж байгаа юм. Товчхондоо, бид сонголтоо зөв хийвэл чадамжтай УИХ байгуулж чадна. Чадамжтай УИХ-аас чадалтай  Засгийн газар “төрж” таарна. Хэрэв үгүй бол, нөгөөдүүлээ дахин сонгоод гаргаад ирвэл нөгөө л цахим сүлжээндээ агсамнаж, Сүхбаатарын талбай дээрээ цуглаж хашгирахаас хэтрэхгүй. Энэ байгаадаа л үлдэнэ. “…Сонго, тэгээд уйл” гэдэг шиг л болно. М.Зэнээ агсаны амьд сэрүүндээ нэгэн сонгуулийн үеэр хэлсэн үг бий. “…Хүмүүс мөнгө тараана. Аваад байгаарай. Харин сонголт  хийхдээ бодоорой. Өөрсдийнхөөрөө, зөв хийгээрэй гэсэн” хэмээсэн гэдэг. Тэр л хамгийн сайн “сонголт” доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 1 (7245)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Хөлбөмбөг
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Наадам
  • •E-Sport
  • •Улсын Онцгой Комисс
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
МАН-ын дарга “…жагсахгүй”...
“МӨНХ-ШИНЭ ХӨДӨӨ СЭРГЭЛТ”...

2024 оны улс төр: “Эргэлт” хийх үү, “энд”-ээ үлдэх үү?!

ДАМДИН-ОЧИР 2024-01-03

ФОТО:

Сэдвүүд : #Сонгууль   #Нийтлэл   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэй эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

1 өдрийн өмнө өмнө

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

1 өдрийн өмнө өмнө

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн машин мөргөжээ

1 өдрийн өмнө өмнө

Гал түймрийг унтраахаар ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өчигдөр Баянхонгор аймгийн Эхийн гол орчимд +41 градус хүрчээ

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од Монгол Улсын шигшээ багийн бэлтгэлдээ хамрагдаж эхэллэ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн долоон дүүрэгт 435 цэгээр шахмал түлш борлуулна

2 өдрийн өмнө өмнө

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2026-07-22 өмнө

С.Мөнхчулуун: Дундговийн наадам шударга, найраагүй, ил тод зохион байгуулалттай болно

2026-07-22 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

2026-07-22 өмнө

Бүгд найрамдах Тажикистан улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026-07-22 өмнө

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

2026-07-22 өмнө

Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно

2026-07-22 өмнө

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

2026-07-22 өмнө

Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

2026-07-22 өмнө

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

2026-07-22 өмнө

Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна

САНАЛ БОЛГОХ
2026-07-20 өмнө

Төрийн тэргүүн “Түмэн морьтны их жагсаал”-ыг манлайлан оролцов

2026-07-19 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-07-20 өмнө

Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

2026-07-20 өмнө

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-19 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-21 өмнө

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

2026-07-20 өмнө

Л.Энх-Амгалан: Хүнийг дутуугийн зовлонгоор нь дээрэлхэх нь хамгийн арчаагүй бас энэрэнгүй бус үйлдэл

2026-07-20 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-07-21 өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

2026-07-21 өмнө

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын ажил инженерийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

2026-07-20 өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

2026-07-21 өмнө

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-21 өмнө

Улаанбаатар–Мандалговь чиглэлийн авто замын их засварын ажил үргэлжилж байна

2026-07-20 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-21 өмнө

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн долоон дүүрэгт 435 цэгээр шахмал түлш борлуулна

2026-07-21 өмнө

Бороо орно, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-07-21 өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийг олон улсын урлагийн тайзнаа сурталчиллаа

2026-07-22 өмнө

С.Мөнхчулуун: Дундговийн наадам шударга, найраагүй, ил тод зохион байгуулалттай болно

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-22 өмнө

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

2026-07-21 өмнө

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2 өдрийн өмнө өмнө

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

1 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах