NBA-ын аваргын цомын төлөө Сан Антонио болон Нью-Иорк Никс багууд үлдээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр цувралын гурав дахь тоглолт Нью-Иорк Никс багийн талбайд болсон бөгөөд эхний хоёр тоглолт Спөрсийн талбайд болсон Никс хожоод байсан юм.
Улмаар өнөөдөр Спөрс гайхалтай байж айлын талбайгаас цувралын эхний хожлоо 115-111 харьцаагаар ялалт байгуулж цувралыг 1-2 болгож ойртууллаа. Цувралын дөрөв дэх тоглолт Никсийн талбайд зургадугаар сарын 11-ны өгдөө 08:30 цагт болно.
Өнөөдрийн тоглолтод Виктор Вэмбаняма 32 оноо, 8 самбар, 6 дамжуулалт, 2 таслалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Стифэн Кастл 23 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, сэлгээнээс Дэйлин Харпер 13 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жэйлин Брансон 32 оноо, 5 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Өүжи Ануноби 28 оноо, 5 самбар, 2 хаалт, Жош Харт 16 оноо, 9 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна.