• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Улаан батлахтай Б.Ханбаатар есөн жилийг чанга дэглэмтэй хориход өнгөрүүлэх нь

Б.Ханбаатарын ялыг хэвээр үлдээлээ

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогчийн албан тушаалыг хашдаг, бүр тодруулж хэлбэл, МАН-ын улаан батлахтай Б.Ханбаатар гэгч этгээд малын эмч бүсгүйг зэрлэг балмадаар эрэмдэглэн хүчирхийлсэн гэх жигшүүрт хэргийг өчигдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцлээ.

Улмаар Б.Ханбаатарт ногдуулсан есөн жилийн хорих ялыг хэвээр үлдээж, анхан  болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дэмжив. Гэмт этгээдэд анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсэг дэх ялуудыг нэмж нэгтгэн, нийт есөн жилийн хорих ял ногдуулж, чанга дэглэмтэй хорих ангид ялыг биеэр эдлүүлэх шийдвэрийг 2016 оны зургадугаар сард  гаргасан байдаг билээ. Ийнхүү жигшүүрт хэрэг үйлдсэн балмад этгээд есөн жилийг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэхээр боллоо.

Хэрэг ингэж эхлэв

Өнгөрсөн жил  Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт малын эмчээр ажилладаг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар дуудсан байдаг. Тухайн үед малын гоц халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр бүсгүйг хуурч, айлын унага тамгалах найранд аваачсан хэмээн эх сурвалжууд мэдээлсэн.

Улмаар архидан согтуурч, Засаг даргын орлогч Б.Ханбаатар бүсгүйг машинаар авч явснаар энэ хэрэг эхэлжээ. Тэрбээр бүсгүйг машиндаа суулгаад 200 хүрэхгүй метр явсныхаа дараа замаасаа салж, улмаар ичгүүр сонжуургүй зан гаргаж эхлэх үед нь хохирогч бүсгүй эсэргүүцэл үзүүлснээр зэрлэг балмад эрийн гарын шүүс болоход хүрсэн гэдэг. Б.Ханбаатар нь  2006 онд БХИС-ийг төгссөн  бөгөөд 2012 оны орон нутгийн сонгуульд МАН ялах үед Засаг даргын орлогч болтлоо суга дэвшсэн нэгэн байж.

Гэвч эрх мэдэл албан тушаалдаа дулдуйдан гурван настай охинтойгоо хоёулхнаа сумын нийтийн байранд амьдардаг байсан Борнуур сумын гаралтай 26 настай залуу бүсгүйг зэрлэг балмадаар хүчирхийлж, сэхээнд ортол нь зодсон жигшүүрт хэргийг үйлдсэн аж. Сум орон нутгийн удирдах албан тушаал хашдаг тэрхүү хэрцгий эрд хүчирхийлүүлсэн бүсгүй бяцхан охинтойгоо эсэн мэнд уулзахын тулд цусаа урсган амь тэмцэн айл рүү мөлхөж явсныг ээж нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан удаатай. Түүнчлэн, Б.Ханбаатарыг биеэ барих чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг гэрчүүд мэдээлсэн байдаг.

Баянчандмань сумын МАН-ын дэд дарга Б.Ханбаатар гэгч хэн бэ

Б.Ханбаатар 1984 онд Баянчандмань суманд төрсөн ажээ. Сумынхаа МСҮТ-д олон жил ажилласан,  нутаг усандаа нэр хүнд сайтай мастер багшийн хүүхэд юм байна. Тэрбээр Баянчандмань сумын дунд сургуулийг төгсч, БХИС-ийг Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр амжилттай суралцан төгсчээ. Сургуулиа төгссөн даруйдаа цэргийн ангиас ажлын гараагаа эхэлсэн боловч, хүн зодож танхайрсны улмаас ажлаасаа халагдсан гэнэ.

Ингээд дээд сургууль төгсч, төрийн байгууллагад хэдэн жил ажилласан Б.Ханбаатар төрж өссөн сумандаа ажиллаж, амьдрахаар иржээ. Сумандаа ирээд О гэх эмэгтэйг эхнэрээ болгосон байна.  Тухайн үед Б.Ханбаатар эрхэлсэн тодорхой ажилгүй байсан аж. Харин О нь сумын төвд үсчний газар ажиллуулж амьдралаа залгуулдаг байжээ. Б.Ханбаатар эхнэр О-гоо байнга зоддог байсан төдийгүй өвлийн хүйтэнд ч хүүхэдтэйгээ нүцгэн гэрээсээ хөөж, гаргаж байсан удаатай яхир нэгэн гэх.

Улмаар нөхөртөө хөөгдсөн бүсгүй нийслэл хотыг зорьсноор Б.Ханбаатар хоёр дахь амьдралаа эхлүүлсэн байна. Түүний одоогийн эхнэр нь дээд боловсролтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нягтлан бодогчоор ажилладаг байжээ. Тэд гэр бүл болсоор  хоёр охинтой болж, одоо охид нь цэцэрлэгт явдаг аж.

Анхны ажлаасаа гутамшигтайгаар халагдсан  эр тодорхой эрхэлсэн ажилгүй байсан ч, 2012 оны орон нутгийн сонгуулиар Баянчандмань суманд МАН ялалт байгуулснаар албан тушаалын “бялуу хүртсэн” хэрэг.  Тухайн үед МАН-ынхан орон нутагтаа нэр хүнд сайтай багшийн хүү, мэргэжилтэй залуу боловсон хүчин гэдэг утгаар нь түүнд итгэл хүлээлгэж, сумын намын хорооны дэд дарга, Сумын засаг даргын орлогчоор тус тус томилсон байна. 

Тэр үед түүнийг сайн эцгийн нэрээ шороотой хутгана чинээ хэн ч төсөөлөөгүй нь мэдээж. Гэвч өөрт нь итгэл хүлээлгэсэн  иргэдийн өр рүү өшиглөж,  сумын удирдах албан тушаалд томилогдсон даруйдаа бусадтайгаа дээрэнгүй өнгө аясаар харилцдаг болсон төдийгүй  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зэрлэг балмад аашилж, бусдын биед гэмтэл учруулж байсныг нутгийнхан нь гэрчилдэг байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр
Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •ММ-ын тодруулга
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
ХУРААХ
“Наполи” өвлийн солилцооны...
Ж.Батсуурь: Оюутнууд сургалтын...

Улаан батлахтай Б.Ханбаатар есөн жилийг чанга дэглэмтэй хориход өнгөрүүлэх нь

Даваахүү 2016-10-18
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Улаан батлахтай Б.Ханбаатар есөн жилийг чанга дэглэмтэй хориход өнгөрүүлэх нь

Б.Ханбаатарын ялыг хэвээр үлдээлээ

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогчийн албан тушаалыг хашдаг, бүр тодруулж хэлбэл, МАН-ын улаан батлахтай Б.Ханбаатар гэгч этгээд малын эмч бүсгүйг зэрлэг балмадаар эрэмдэглэн хүчирхийлсэн гэх жигшүүрт хэргийг өчигдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцлээ.

Улмаар Б.Ханбаатарт ногдуулсан есөн жилийн хорих ялыг хэвээр үлдээж, анхан  болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дэмжив. Гэмт этгээдэд анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсэг дэх ялуудыг нэмж нэгтгэн, нийт есөн жилийн хорих ял ногдуулж, чанга дэглэмтэй хорих ангид ялыг биеэр эдлүүлэх шийдвэрийг 2016 оны зургадугаар сард  гаргасан байдаг билээ. Ийнхүү жигшүүрт хэрэг үйлдсэн балмад этгээд есөн жилийг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэхээр боллоо.

Хэрэг ингэж эхлэв

Өнгөрсөн жил  Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт малын эмчээр ажилладаг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар дуудсан байдаг. Тухайн үед малын гоц халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр бүсгүйг хуурч, айлын унага тамгалах найранд аваачсан хэмээн эх сурвалжууд мэдээлсэн.

Улмаар архидан согтуурч, Засаг даргын орлогч Б.Ханбаатар бүсгүйг машинаар авч явснаар энэ хэрэг эхэлжээ. Тэрбээр бүсгүйг машиндаа суулгаад 200 хүрэхгүй метр явсныхаа дараа замаасаа салж, улмаар ичгүүр сонжуургүй зан гаргаж эхлэх үед нь хохирогч бүсгүй эсэргүүцэл үзүүлснээр зэрлэг балмад эрийн гарын шүүс болоход хүрсэн гэдэг. Б.Ханбаатар нь  2006 онд БХИС-ийг төгссөн  бөгөөд 2012 оны орон нутгийн сонгуульд МАН ялах үед Засаг даргын орлогч болтлоо суга дэвшсэн нэгэн байж.

Гэвч эрх мэдэл албан тушаалдаа дулдуйдан гурван настай охинтойгоо хоёулхнаа сумын нийтийн байранд амьдардаг байсан Борнуур сумын гаралтай 26 настай залуу бүсгүйг зэрлэг балмадаар хүчирхийлж, сэхээнд ортол нь зодсон жигшүүрт хэргийг үйлдсэн аж. Сум орон нутгийн удирдах албан тушаал хашдаг тэрхүү хэрцгий эрд хүчирхийлүүлсэн бүсгүй бяцхан охинтойгоо эсэн мэнд уулзахын тулд цусаа урсган амь тэмцэн айл рүү мөлхөж явсныг ээж нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан удаатай. Түүнчлэн, Б.Ханбаатарыг биеэ барих чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг гэрчүүд мэдээлсэн байдаг.

Баянчандмань сумын МАН-ын дэд дарга Б.Ханбаатар гэгч хэн бэ

Б.Ханбаатар 1984 онд Баянчандмань суманд төрсөн ажээ. Сумынхаа МСҮТ-д олон жил ажилласан,  нутаг усандаа нэр хүнд сайтай мастер багшийн хүүхэд юм байна. Тэрбээр Баянчандмань сумын дунд сургуулийг төгсч, БХИС-ийг Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр амжилттай суралцан төгсчээ. Сургуулиа төгссөн даруйдаа цэргийн ангиас ажлын гараагаа эхэлсэн боловч, хүн зодож танхайрсны улмаас ажлаасаа халагдсан гэнэ.

Ингээд дээд сургууль төгсч, төрийн байгууллагад хэдэн жил ажилласан Б.Ханбаатар төрж өссөн сумандаа ажиллаж, амьдрахаар иржээ. Сумандаа ирээд О гэх эмэгтэйг эхнэрээ болгосон байна.  Тухайн үед Б.Ханбаатар эрхэлсэн тодорхой ажилгүй байсан аж. Харин О нь сумын төвд үсчний газар ажиллуулж амьдралаа залгуулдаг байжээ. Б.Ханбаатар эхнэр О-гоо байнга зоддог байсан төдийгүй өвлийн хүйтэнд ч хүүхэдтэйгээ нүцгэн гэрээсээ хөөж, гаргаж байсан удаатай яхир нэгэн гэх.

Улмаар нөхөртөө хөөгдсөн бүсгүй нийслэл хотыг зорьсноор Б.Ханбаатар хоёр дахь амьдралаа эхлүүлсэн байна. Түүний одоогийн эхнэр нь дээд боловсролтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нягтлан бодогчоор ажилладаг байжээ. Тэд гэр бүл болсоор  хоёр охинтой болж, одоо охид нь цэцэрлэгт явдаг аж.

Анхны ажлаасаа гутамшигтайгаар халагдсан  эр тодорхой эрхэлсэн ажилгүй байсан ч, 2012 оны орон нутгийн сонгуулиар Баянчандмань суманд МАН ялалт байгуулснаар албан тушаалын “бялуу хүртсэн” хэрэг.  Тухайн үед МАН-ынхан орон нутагтаа нэр хүнд сайтай багшийн хүү, мэргэжилтэй залуу боловсон хүчин гэдэг утгаар нь түүнд итгэл хүлээлгэж, сумын намын хорооны дэд дарга, Сумын засаг даргын орлогчоор тус тус томилсон байна. 

Тэр үед түүнийг сайн эцгийн нэрээ шороотой хутгана чинээ хэн ч төсөөлөөгүй нь мэдээж. Гэвч өөрт нь итгэл хүлээлгэсэн  иргэдийн өр рүү өшиглөж,  сумын удирдах албан тушаалд томилогдсон даруйдаа бусадтайгаа дээрэнгүй өнгө аясаар харилцдаг болсон төдийгүй  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зэрлэг балмад аашилж, бусдын биед гэмтэл учруулж байсныг нутгийнхан нь гэрчилдэг байна.

Сэдвүүд : #Гэмт хэрэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр
Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

5 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

5 цагийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

5 цагийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

5 цагийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

5 цагийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

5 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2026-11-22 өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах