• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сайд асан Б.Энх-Амгаланг ялласан нь хардлага дагуулж байна

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн дундуур, 2025 оны хоёрдугаар сарын 5-нд ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан хоёрыг шүүх хурал болов. Шүүх З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноов. Улс төр, бизнесийнхний тэмцэл тулааны дуулиан дундуур гарсан шүүхийн энэ шийдвэрт хачирхаж гайхсан хүн олон байна. Яагаад гэхээр, Анхан шатны шүүхийн олон нийтэд зориулсан гэх албан ёсны мэдээлэлд “...НПГ-аас шүүгдэгч З.Энхболдыг “...Улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгохоор бусдад нөлөөлсөн” гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг шүүх хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж, З.Энхболдыг дан ганц мэдүүлгээр яллаж байгаа нь хуульд заасан хөдөлбөргүй нотлон тогтоох шаардлагыг хангаагүй буюу нотлогдвол зохих байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэж, түүнийг цагаатгав. Харин шүүгдэгч Б.Энх-Амгаланг “…Улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон” гэж үзээд хоёр жилийн хорих ял, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялыг оногдууллаа” гэжээ.

Харин АТГ-ынхан 2023 оны хавар, тавдугаар сард “…З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг прокурорт хянуулахаар өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэдний өмгөөлөгч нар нь УЕПГ-ын газарт гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх мэдээлэл бий” гэж мэдээлсэн. Өвөл нь, арваннэгдүгээр сард НПГ-аас уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл энэ хоёр эрхэм хоёулаа “…Бид бие биеэ улстөрчийн тухайд мэднэ. Хувь хүний хувьд танихгүй” л гэцгээсэн. Хамгийн гол нь хууль хяналтынхан тэднийг буруутгахдаа “… УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон. З.Энхболд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан гээд байсан юм. Харин Анхан шатны шүүх “…З.Энхболдыг цагаатгав. Б.Энх-Амгаланг хоёр жил хорино” гээд шийдчихлээ.

Үүнийг зүгээр л нэг энгийн логикоор авч үзье. Энд анх хоёр хүний харилцааны асуудал яригдсан байгаа юм. АТГ, прокурорынхон “...Нэг нь авч, нөгөө нь өгсөн байна” гэж үзсэн. Харин шүүх “…Нэг нь авсан байна, гэхдээ нөгөөх нь өгөөгүй байна” гэсэн шийдвэрийг гаргачихав. Ингээд энэ үйл явдлын логик алдагдчихсан. Гэхдээ шал өөр “логик” гарч ирэв. Шүүхээс Б.Энх-Амгаланд ял шийтгэхдээ “…Дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасах ял оноолоо” гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүгээр Б.Энх-Амгалан ойрын таван жилдээ улс төрийн өрсөлдөөнөөс хасагдаж байгаа юм. Чухамдаа, энэ нь хардлага дагуулаад эхлэв.

Нөгөөтэйгүүр, иргэн Б.Энх-Амгалан ингэж ял аваад шууд хорих анги руу ачигдлаа. Тэрээр хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүн байсан. Гэтэл өнөөгийн УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Дээд шүүхээс хорих ял аваад гурван сар болох гэж байна. Бүрэн эрх нь хэвээрээ л яваад байна. Энэ зуурт, УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “…Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ” гэдэг Үндсэн хуулиа хааш нь хийх вэ. Ер нь Үндсэн хуулиас давсан ямар ч дарга байдаггүй юм даа” гэсэн нь бас толгойд бууж ирэв. Нээрэн, иргэн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар хоёрын Үндсэн хуулийн өмнө зогсох ялгаа нь яг юу юм бол оо?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 27 (7523)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Монгол Улсын шигшээ багийн...
“Ухаахудаг”-ийг цуцлах уу?!

Сайд асан Б.Энх-Амгаланг ялласан нь хардлага дагуулж байна

ГАРЬД 2025-02-11
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сайд асан Б.Энх-Амгаланг ялласан нь хардлага дагуулж байна

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн дундуур, 2025 оны хоёрдугаар сарын 5-нд ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан хоёрыг шүүх хурал болов. Шүүх З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноов. Улс төр, бизнесийнхний тэмцэл тулааны дуулиан дундуур гарсан шүүхийн энэ шийдвэрт хачирхаж гайхсан хүн олон байна. Яагаад гэхээр, Анхан шатны шүүхийн олон нийтэд зориулсан гэх албан ёсны мэдээлэлд “...НПГ-аас шүүгдэгч З.Энхболдыг “...Улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгохоор бусдад нөлөөлсөн” гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг шүүх хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж, З.Энхболдыг дан ганц мэдүүлгээр яллаж байгаа нь хуульд заасан хөдөлбөргүй нотлон тогтоох шаардлагыг хангаагүй буюу нотлогдвол зохих байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэж, түүнийг цагаатгав. Харин шүүгдэгч Б.Энх-Амгаланг “…Улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон” гэж үзээд хоёр жилийн хорих ял, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялыг оногдууллаа” гэжээ.

Харин АТГ-ынхан 2023 оны хавар, тавдугаар сард “…З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг прокурорт хянуулахаар өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэдний өмгөөлөгч нар нь УЕПГ-ын газарт гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх мэдээлэл бий” гэж мэдээлсэн. Өвөл нь, арваннэгдүгээр сард НПГ-аас уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл энэ хоёр эрхэм хоёулаа “…Бид бие биеэ улстөрчийн тухайд мэднэ. Хувь хүний хувьд танихгүй” л гэцгээсэн. Хамгийн гол нь хууль хяналтынхан тэднийг буруутгахдаа “… УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон. З.Энхболд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан гээд байсан юм. Харин Анхан шатны шүүх “…З.Энхболдыг цагаатгав. Б.Энх-Амгаланг хоёр жил хорино” гээд шийдчихлээ.

Үүнийг зүгээр л нэг энгийн логикоор авч үзье. Энд анх хоёр хүний харилцааны асуудал яригдсан байгаа юм. АТГ, прокурорынхон “...Нэг нь авч, нөгөө нь өгсөн байна” гэж үзсэн. Харин шүүх “…Нэг нь авсан байна, гэхдээ нөгөөх нь өгөөгүй байна” гэсэн шийдвэрийг гаргачихав. Ингээд энэ үйл явдлын логик алдагдчихсан. Гэхдээ шал өөр “логик” гарч ирэв. Шүүхээс Б.Энх-Амгаланд ял шийтгэхдээ “…Дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасах ял оноолоо” гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүгээр Б.Энх-Амгалан ойрын таван жилдээ улс төрийн өрсөлдөөнөөс хасагдаж байгаа юм. Чухамдаа, энэ нь хардлага дагуулаад эхлэв.

Нөгөөтэйгүүр, иргэн Б.Энх-Амгалан ингэж ял аваад шууд хорих анги руу ачигдлаа. Тэрээр хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүн байсан. Гэтэл өнөөгийн УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Дээд шүүхээс хорих ял аваад гурван сар болох гэж байна. Бүрэн эрх нь хэвээрээ л яваад байна. Энэ зуурт, УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “…Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ” гэдэг Үндсэн хуулиа хааш нь хийх вэ. Ер нь Үндсэн хуулиас давсан ямар ч дарга байдаггүй юм даа” гэсэн нь бас толгойд бууж ирэв. Нээрэн, иргэн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар хоёрын Үндсэн хуулийн өмнө зогсох ялгаа нь яг юу юм бол оо?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 27 (7523)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
50 минутын өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

51 минутын өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

55 минутын өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

13 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах