• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай шууд холбоотой шинж тэмдгийн улс төрийн үйл явдлуудын хөшиг нээгдэхэд ойртож байх шиг байна.

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа “…За, С.Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас би бас улстөржиж хариулъя” гэж эхлээд “…Яг бодитоор Хөгжлийн банк ямар болчихсон байлаа. “Эрдэнэт”-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо доо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз. Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана чинь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхдөд хэлэхэд “…Би байр сууриасаа хазайхгүй”. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад, өмч хувьчлалыг будаа болгочихсон зүйл удахгүй материалаар орж ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгий хачин юм яриад бай” гэв. Энэ нь улс төрийн орчинд зарим нэг хөдөлгөөнийг үүсгэв. Л.Оюун-Эрдэнийн хариултын дараа УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан “…Иргэдийн амьдрал хүнд байгааг сөрөг хүчин, УИХ-ын эмэгтэй гишүүн индэр дээрээс хэлж байхад Монгол Улсын Ерөнхий сайд ийм бүдүүлэг хандлага гаргаж болохгүй. Оюу толгойн борлуулалтын орлого Монголбанкаар орж ирдэггүй. Монгол төгрөгийн уналт, валютын өсөлт дээр ямар бодлого баримталж байгаа юм. Стратегийн ордуудыг нэмэх асуудлыг иргэд ярьж байна. Үүн дээр ямар ажил хийж байгаа вэ” гэв. “…Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголбанкаар дамжуулъя” гэж Х.Баттулга ярьдаг байв. Түүнийг нь Д.Жаргалсайхан үргэлжлүүлэн ярьж буй аж. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Баялгийн сан бүрдэх процесс Оюу толгой, Эрдэнэт дээр нэлээд асуудал болсон. Оюутолгойн 2.3 тэрбум ам.доллар тэглэгдэхгүй болохоор 34 хувьтай холбоотой асуудлыг Баялгийн сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг гэж хуульчлах боломжгүй болж асуудал болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн  49 хувь маргаантай байхаар 34 хувь нь Хуримтлалын санд орох боломжгүй. Дээрээс нь “Хөтөл цемент шохой” компанийн асуудал үүссэн. Энэ бүхнийг шийдэж байж, түрүү жил хууль баталсан. Олон төвөгтэй асуудлын дундуур Баялгийн сан яваад стратегийн орд эзэмшиж байгаа компаниудтай хэлцэл хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Өнөөдрийн уур амьсгал ч ил далд тоглолтоос болж байгаа юм бий. Үүний ард гарах учиртай. Ингэхгүйгээр том уул уурхайн төслийг хөдөлгөх боломжгүй. Тийм учраас УИХ дээр үнэнээ ил тод ярилцаад шинэ төслүүдийг өмнөх алдааг давтахгүйгээр хэрэгжүүлээд явах ёстой” гэж хариулав. Харин “…УИХ-ын гишүүн эмэгтэйд бүдүүлэг дайрлаа” гэсэнд нь “…Гишүүн рүү хандаж хэлж байгаа юм биш. Урьд нь хэд хэдэн удаа давтагдаад би өөртэй нь ч уулзаж ярьж байсан. Зарчмын байр суурь өөр байгаа зарим улстөрчдийн өнөөдөр Баялгийн санг бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр саад хийж байгаа дээр би тэгж хэлж байгаа. Энэ байр суурин дээрээ би байна. Тэр хүмүүст хэлэхэд залуучуудыг өмнөө турхирах бус асуудал байвал ил тод гарч ирээд тэр мэтгэлцээнээ шууд хийх ёстой. Стратегийн ордыг хэн эзэмшиж байгааг бид бүгд мэднэ, үүний цаана ямар асуудал байгааг ч мэдэж байгаа. Тийм учраас эрхэм гишүүд та бүхэн ийм зүйлд битгий автаарай.  УИХ-ын хаврын,  намрын чуулганы хамгийн том сэдэв энэ болох байх. Олон янзын зүйл гарах байх.

Цагаа өнгөрөөчихсөн улстөрчид өөрсдийнхөө хэлж чадахгүй байгаа асуудлыг эрх ашиг нь зөрчигдөөд ирэхээр энд тэндээс энгийн залуучуудаар дамжуулж, эсвэл хэвлэл мэдээллээр дамжуулж үг дайгаад байгаа бохир технологи энэ цаг үед хэрэглэх гээд хэрэггүй гэж хэлэх байна” гэсэн юм.

Харин Ж.Баярмаа Ерөнхий сайдын үгэнд ихээхэн эмзэглэжээ. Тэрээр чуулганы хуралдааны дараа Цэцийн гадна очиж сэтгүүлчдийг дуудав. Тэгээд “…Л.Оюун-Эрдэнэ намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байгаа нь Үндсэн хуулийн зөрчил юм. Намайг С.Баярцогтоор үг заалгадаг гэлээ. Би тэгдэггүй. Өөрөө үгээ бичиж, хэлдэг. Миний насыг ч судлах хэрэгтэй. Би АН-ын  дэд дарга, С.Баярцогт АН-ын тэргүүн дэд даргаар ажилладаг. Бид уулзалгүй хэдэн сар болж байна. Миний зүгээс хэдэн гишүүдтэйгээ ярилцаад АН-ын бүлгээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярилцана” гэв.

Харин, Ерөнхий сайдын эрхэм гишүүдэд хэлсэн үгийг “орчуулбал” наадах улс төрийн цаадах учир жанцан бараг л ойлгогдохоор байна. Тухайлбал, “…“Эрдэнэт”-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо доо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз” гэсэн нь юуны түрүүнд одоо яригдаж буй Ухаахудаг, Төгрөг нуурын ордтой холбогдоно. Эдгээр ордтой холбоотой ноцтой материалуудыг УИХ-д хүргүүлсэн гэсэн үг. Тэр агуулгаараа, С.Баярцогтыг нэр заасан ч Х.Баттулга бас нэрлэгдэж байгаа хэрэг. Х.Баттулга, С.Баярцогт хоёрын тухайд наанаа зөрчилдөж харагддаг, өөрсдөө ч ийм утгатай үг унагадаг ч цаагуураа нэг бөгөөд нягт ойр харилцаатай. Үүнийг олон факт нотолдог. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Их тэнгэрт АН-ын нэг том хуралдаан болсон. Тухайн үед хууль хяналтынхан Х.Баттулгыг шалгаж эхлээд байв. Үүнд бухимдсан Х.Баттулга “...Ийм тохиролцоо байдаг юмуу. Хоёр сайдаа татаж, Засгийг чинь унагана. Би АН-д гай тарьж байгаа бол намаас гараад бие даая. Би Баянхонгортоо, С.Баярцогт Сэлэнгэдээ бие даахад сонгогдоод л хүрээд ирнэ” гэчихээд хаалга саваад гарсан байдаг. Мөн УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин “…Х.Баттулга, С.Баярцогт гэдэг хоёр хүний тохирооны улмаас АН-ын маш олон залуу хохирол амсаж болохгүй. Өнгөрсөн найман жилийн турш энэ намын өрхийг таталцаж, хаяаг нь манаж, галыг нь бадрааж явсан хүмүүс яагаад ордны хуйвалдааны золиос болох ёстой юм бэ” гэж байв. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны аравдугаар сарын 19-нд болсон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ы үеэр “…“Танк орж ирнэ” гээд 16 жил гацаасан том төслүүдийн эдийн засгийн алдагдлыг улс биш, харин популистууд төлөх ёстой. Энэ парламент дотор популистууд живсэн. Тэрийг Х.Баттулга тэргүүтэй популистууд ойлгоогүй байгаа. 30 жилийн түүхэн дэх Ерөнхийлөгч нараас буцаж УИХ-ын гишүүн болсон анхны хүн, шуналын гутамшигт үлгэрлэл, үе дамжин яригдах онигоо боллоо. Одоо хангалттай биш үү. “…Эдийн засгийн төслийг явуулахгүй” гээд зогсож байдаг Ерөнхий сайд асан хүртэл байхыг харах гэж дээ. Байх үедээ байгаад, байхгүй үедээ утаа май тавьж улсад гай болоод сууж байхаар явах хэрэгтэй. Улс төрийн оноо авахын тулд бодит байдлыг худлаа тайлбарлах шиг арчаагүй үйлдэл байхгүй” гэж хэлж байсан юм.

Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлээд УИХ-ын танхимд нэр бүхий улстөрчдийн, баялагт эзэн суусан хүмүүсийн микрофон болж, үгийг нь дамжуулж суудаг гишүүдэд ч дээрх үгийг хэлээд байх бололтой.

Гэхдээ өнгөрсөн баасан гаригт хэлсэн үгэнд нь эмзэглэсэн С.Баярцогт, Ж.Баярмаа хоёрыг өмөөрч жагсаал хийх тухай ярьжээ. Учир нь, Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нарын хүмүүс “…Дөрөвдүгээр сарын 27-нд жагсаал зохион байгуулна” гэж яриад байгаа юм. Үүн дээр Баялгийн сан дээр ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талууд ч тос нэмэхээр ажиллаад эхэлжээ. Товчхондоо, энэ нь Ухаахудаг, Төгрөг нуурын ордынхны хариу улс төр аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28.  ДАВАА ГАРАГ. № 78 (7575)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Э.Батшугар:Kнооны системтэй...
Улсын арслан Б.Орхонбаяр...

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Баяр 2025-04-28

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

11 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

11 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

11 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах