• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Галбадрах:Төслийн аргачлалын зарчим ажлын хэсгийн зорилгод нийцлээ

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэхийн тулд Улсын Их Хурлын Тамгын газарт "Төслийн удирдлагын тогтолцоо"-г нэвтрүүлж эхэлсэн. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомстолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг төслийн удирдлагын аргачлалыг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.  Тус ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа.

-Танай ажлын хэсгийн зорилтот үйл ажиллагаанд төслийн удирдлагын аргачлал хэр бодит дэмжлэг болж байна вэ? Ажлын хэсгийн явцын талаар мэдээлэл өгөөч?

-Манай ажлын хэсэг бүх шатны сургуулийн багшийн хомстолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж ажиллаж байна.

Төслийн аргачлалын зарчим ажлын хэсгийн зорилгод нийцэж, ихээхэн дэмжлэг болж байна. Сургалтын чанарыг сайжруулахад нэг ангийн хүүхдийн тоог 40-өөс хэтрүүлэхгүй байх нь нэн чухал. Бид юуны өмнө нөхцөл байдлын судалгаануудыг хийж, сургалтын чанарыг сайжруулах асуудлыг нэн тэргүүнд эрэмбэлсэн.

Нөхцөл байдлын судалгаагаар нийслэлд сургуулиудын даац хэтрэлт сургалтын чанартай уялдаж, харин орон нутагт мэргэжлийн багшийн дутагдал нь үр дүнтэй сургалтын үйл ажиллагаанд нөлөөлж байгааг гаргасан. Тодруулбал, зарим сургуулийн сурагчдын тоо 4000, 5000, 6000 давж, нийт 214 мянган хүүхдийн 29.5 хувь нь 40-өөс дээш хүүхэдтэй анги бүлэгт суралцаж байна. Энэ нь хэвийн нөхцөлд сургалт явуулах боломжгүйг харуулж байгаа юм. Иймд бидний зүгээс нэг сургуульд сурах нийт хүүхдийн тоог 1800-гаас хэтрэхгүй байхаар тооцож, сургалтын орчин, номын сан, спорт заал, бие засах газар, цайны газар, нэвтрэх урсгал бүгдийг уялдуулан тооцсон. Энэ бүхнийг багтаасан нөхцөл байдлын судалгаагаа гаргасан. Ангийн хүүхдийн тоог бууруулбал бүлэг болон сургуулийн тоо нэмэгдэж, тэр хэмжээгээр багшийн хомстолын асуудал шинээр хөндөгдөнө. Одоо хэдэн багшийн дутагдалтай байгаа, цаашид жил бүр хэр хэмжээний багшийн нөөц шаардлагатай болохыг динамикаар тооцож, хэрэгцээг хангахыг үе шаттай төлөвлөсөн. Энэ бүгдийг цогцоор нь авч үзэж ажиллаж байгаа маань төслийн аргачлалын зарчмын үр дүн юм. Энэ аргачлалыг ашигласнаар ажлын хэсгүүд үр дүнд хүрнэ гэдэг нь харагдаж байна.

-Боловсролын салбарт нөхцөл байдлаа цогцоор нь харж хийсэн судалгаа өмнө нь хийж байсан болов уу?

-Цогц байдлаар судалгаа хийсэн түүх боловсролын салбарт бараг байхгүй. Өмнө нь хүртээмж, хөрөнгө оруулалт, эсвэл хөтөлбөр, сурах бичиг зэргийг салангид авч үздэг байсан. Харин манай ажлын хэсэг эхлээд анхдагч хэрэгцээ сургуулийн хүртээмж, багшийн хүрэлцээг тодорхойлохыг зорьж буй. Үүний дараа хоёрдогч хэрэгцээ болох сургалтын хөтөлбөр, тоног төхөөрөмж, лаборатори цаашлаад сурах бичиг, зүрх сэтгэлийн боловсрол, сургуулийн менежмент, сургуулийн соёл зэрэг асуудлууд шат дараатай яригдана. Энэ мэт шаталсан хэрэгцээг гаргаж, эрэмбэлж судалсан нь манай ажлын хэсгийн онцлог юм. Өмнө нь ийм цогц судалгаа цөөн байсан тул асуудлууд салангид хэлбэрээр хөндөгдсөөр ирсэн байна.

-Ажлын хэсэг судалгааны үр дүнгээ хэзээ Улсын Их Хуралд танилцуулах бол

-Одоо багшийн ажлын байрны зураглал, сурагчдын үе тэнгийн дээрэлхэлт зэрэг асуудлаар судалгаагаа үргэлжлүүлэх бодолтой байгаа ч улам гүнзгийрээд яваад байх магадлалтай учир тодорхой зааг тогтоож, өнөөдрийн нөхцөл байдлыг үнэлээд, цаашид ямар чиглэлд ажиллах талаар тодорхой шийд, бодлого гаргах нь чухал гэж үзэж байна. Улсын Их Хурлын даргын захирамжид заасанчлан тайлан, дүгнэлтээ нэгтгээд энэ хаврын чуулганы хугацаанд багтааж танилцуулах ёстой. Хугацаанд нь амжуулахаар төлөвлөөд явж байна.

-Ажлын хэсгээс хуульд ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, мэргэжлийн, дээд боловсролтой холбоотой багц хуулиуд шинэчлэгдсэн. Улсын Их Хурлын гишүүдийн зарим нь хуулийг хэрэгжүүлж эхлээд удаагүй тул одоохондоо гар хүрэх шаардлагагүй гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь шинээр хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл санаачилж эхлээд байна. Манай ажлын хэсэг судалгааны үр дүнд үндэслэн олонхын саналд тулгуурлан шийдвэр гаргана. Хуульд оруулах өөрчлөлт тийм их биш гэж үзэж байгаа ч, дүрэм журамд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага байгаа.  Тодорхой хэлбэл, анги дүүргэлтийг 40-өөс хэтрүүлэхгүй байх, нэг сургуулийн нийт хүүхдийн тоог 1800-гаас ихгүй байх зэргийг заавал зааж өгөх хэрэгтэй. Эдгээрийг зохицуулах журам гаргалгүй цаг алдсанаас хүүхдүүд бодит байдал дээр хохирсоор байгаа тул яаравчлах ёстой.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
ХУРААХ
Бусдын эзэмшил газарт...
Нийслэлийн ногоон бүсэд...

Ж.Галбадрах:Төслийн аргачлалын зарчим ажлын хэсгийн зорилгод нийцлээ

Kuzmo 2025-05-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ж.Галбадрах:Төслийн аргачлалын зарчим ажлын хэсгийн зорилгод нийцлээ

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэхийн тулд Улсын Их Хурлын Тамгын газарт "Төслийн удирдлагын тогтолцоо"-г нэвтрүүлж эхэлсэн. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомстолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг төслийн удирдлагын аргачлалыг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.  Тус ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа.

-Танай ажлын хэсгийн зорилтот үйл ажиллагаанд төслийн удирдлагын аргачлал хэр бодит дэмжлэг болж байна вэ? Ажлын хэсгийн явцын талаар мэдээлэл өгөөч?

-Манай ажлын хэсэг бүх шатны сургуулийн багшийн хомстолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж ажиллаж байна.

Төслийн аргачлалын зарчим ажлын хэсгийн зорилгод нийцэж, ихээхэн дэмжлэг болж байна. Сургалтын чанарыг сайжруулахад нэг ангийн хүүхдийн тоог 40-өөс хэтрүүлэхгүй байх нь нэн чухал. Бид юуны өмнө нөхцөл байдлын судалгаануудыг хийж, сургалтын чанарыг сайжруулах асуудлыг нэн тэргүүнд эрэмбэлсэн.

Нөхцөл байдлын судалгаагаар нийслэлд сургуулиудын даац хэтрэлт сургалтын чанартай уялдаж, харин орон нутагт мэргэжлийн багшийн дутагдал нь үр дүнтэй сургалтын үйл ажиллагаанд нөлөөлж байгааг гаргасан. Тодруулбал, зарим сургуулийн сурагчдын тоо 4000, 5000, 6000 давж, нийт 214 мянган хүүхдийн 29.5 хувь нь 40-өөс дээш хүүхэдтэй анги бүлэгт суралцаж байна. Энэ нь хэвийн нөхцөлд сургалт явуулах боломжгүйг харуулж байгаа юм. Иймд бидний зүгээс нэг сургуульд сурах нийт хүүхдийн тоог 1800-гаас хэтрэхгүй байхаар тооцож, сургалтын орчин, номын сан, спорт заал, бие засах газар, цайны газар, нэвтрэх урсгал бүгдийг уялдуулан тооцсон. Энэ бүхнийг багтаасан нөхцөл байдлын судалгаагаа гаргасан. Ангийн хүүхдийн тоог бууруулбал бүлэг болон сургуулийн тоо нэмэгдэж, тэр хэмжээгээр багшийн хомстолын асуудал шинээр хөндөгдөнө. Одоо хэдэн багшийн дутагдалтай байгаа, цаашид жил бүр хэр хэмжээний багшийн нөөц шаардлагатай болохыг динамикаар тооцож, хэрэгцээг хангахыг үе шаттай төлөвлөсөн. Энэ бүгдийг цогцоор нь авч үзэж ажиллаж байгаа маань төслийн аргачлалын зарчмын үр дүн юм. Энэ аргачлалыг ашигласнаар ажлын хэсгүүд үр дүнд хүрнэ гэдэг нь харагдаж байна.

-Боловсролын салбарт нөхцөл байдлаа цогцоор нь харж хийсэн судалгаа өмнө нь хийж байсан болов уу?

-Цогц байдлаар судалгаа хийсэн түүх боловсролын салбарт бараг байхгүй. Өмнө нь хүртээмж, хөрөнгө оруулалт, эсвэл хөтөлбөр, сурах бичиг зэргийг салангид авч үздэг байсан. Харин манай ажлын хэсэг эхлээд анхдагч хэрэгцээ сургуулийн хүртээмж, багшийн хүрэлцээг тодорхойлохыг зорьж буй. Үүний дараа хоёрдогч хэрэгцээ болох сургалтын хөтөлбөр, тоног төхөөрөмж, лаборатори цаашлаад сурах бичиг, зүрх сэтгэлийн боловсрол, сургуулийн менежмент, сургуулийн соёл зэрэг асуудлууд шат дараатай яригдана. Энэ мэт шаталсан хэрэгцээг гаргаж, эрэмбэлж судалсан нь манай ажлын хэсгийн онцлог юм. Өмнө нь ийм цогц судалгаа цөөн байсан тул асуудлууд салангид хэлбэрээр хөндөгдсөөр ирсэн байна.

-Ажлын хэсэг судалгааны үр дүнгээ хэзээ Улсын Их Хуралд танилцуулах бол

-Одоо багшийн ажлын байрны зураглал, сурагчдын үе тэнгийн дээрэлхэлт зэрэг асуудлаар судалгаагаа үргэлжлүүлэх бодолтой байгаа ч улам гүнзгийрээд яваад байх магадлалтай учир тодорхой зааг тогтоож, өнөөдрийн нөхцөл байдлыг үнэлээд, цаашид ямар чиглэлд ажиллах талаар тодорхой шийд, бодлого гаргах нь чухал гэж үзэж байна. Улсын Их Хурлын даргын захирамжид заасанчлан тайлан, дүгнэлтээ нэгтгээд энэ хаврын чуулганы хугацаанд багтааж танилцуулах ёстой. Хугацаанд нь амжуулахаар төлөвлөөд явж байна.

-Ажлын хэсгээс хуульд ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, мэргэжлийн, дээд боловсролтой холбоотой багц хуулиуд шинэчлэгдсэн. Улсын Их Хурлын гишүүдийн зарим нь хуулийг хэрэгжүүлж эхлээд удаагүй тул одоохондоо гар хүрэх шаардлагагүй гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь шинээр хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл санаачилж эхлээд байна. Манай ажлын хэсэг судалгааны үр дүнд үндэслэн олонхын саналд тулгуурлан шийдвэр гаргана. Хуульд оруулах өөрчлөлт тийм их биш гэж үзэж байгаа ч, дүрэм журамд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага байгаа.  Тодорхой хэлбэл, анги дүүргэлтийг 40-өөс хэтрүүлэхгүй байх, нэг сургуулийн нийт хүүхдийн тоог 1800-гаас ихгүй байх зэргийг заавал зааж өгөх хэрэгтэй. Эдгээрийг зохицуулах журам гаргалгүй цаг алдсанаас хүүхдүүд бодит байдал дээр хохирсоор байгаа тул яаравчлах ёстой.

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

22 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

22 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

22 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

22 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

22 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

22 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

22 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

23 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

23 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах