• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү?!

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Товчхондоо, “…Улсын эрх ашиг нэгт, намын эрх ашиг хоёрт, хувь хүний эрх ашиг хамгийн сүүлд” гэж С.Зоригийн үгээр зарчмаа зарласан хамтарсан Засгийн газар гаднаас шидсэн хоёр дахь, гурав дахь эрх ашгийн чулуунд оногдлоо. Баялгийн сан дээр суурилж, 2024 оны эхнээс хамтарсан гурван намын Засгийн газар онилж шидсэн чулууны аяыг даасангүй, огцрох нь тодорхой болов. Хуулиараа Ерөнхий сайд огцорвол Засгийн газар дагаад огцордог. Тиймээс хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд өртсөн ашиг сонирхлууд нэгдэж, эрх ашгаа хамгаалахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг чиглүүлэн урьдаас бэлдсэн акц хийв. Сайтар төлөвлөж, эрх мэдэл, хөрөнгө санхүүгээр зодсон тэрхүү акц нь амжилттай хэрэгжлээ. Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт албан тушаалаасаа бууна. Өмнөх долоо хоногт хуралдсан намынх нь бага хурал энэ долоо хоногт дахин хуралдаж Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг зарлана. Улмаар, Ерөнхийлөгч тэр нэрийг санал болгосноор УИХ томилно. Шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулна. Энд тодотгоход, шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ шиг өөрийнхөөрөө ажилладаг хүн томилогдох боломжгүй юм.
Чих зөөлөн Ерөнхий сайдтай болно. “…Тэр хэн бэ” гэдэг бас сонин л доо. Харин сайд нар нь хэдийнэ тодорхой болсон. Тэд амралтын өдрүүдээр баярын шампанскаа буудуулсан ч байж мэднэ. Иймэрхүү сонин содон үйл явдал Монголын улс төрийн энэ долоо хоногийн сэдэв байх болно.

Ингэснээр, хэдхэн хоногийн өмнө, том төслүүдээ хөдөлгөж, үйл ажиллагаагаа бахтай дүгнэж байсан хамтарсан Засгийн газар өнөөдөр зад үсэрлээ. Дагаад, Монголын улс төрд ойрд байгаагүй их хөдөлгөөн үүслээ. 

Хамтарсан Засгийн газрыг огцруулж буй хамгийн том шалтгаан нь Баялгийн сан

Ер нь бол, “…Хамтарсан Засгийн газрыг задалж, Ерөнхий сайдыг солих шаардлага юу байсан бэ” гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй байгаа юм.

Хамгийн том шалтгаан нь Баялгийн сан болж таарч байна. Угаасаа, уул уурхайн баялгаасаа өчигдөр ч, өнөөдөр ч хамааралтай байгаа, маргааш ч энэ хэвээр байх Монголын хөгжил, ирээдүйн тухай Баялгийн сангаас ангид ярих ямар ч арга байхгүй юм. “Зууны мэдээ” сонин 2025 оны улс төрийг нэгдүгээр сарын 6-ны дугаартаа “…Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-тай 2025 оны улс төр” хэмээн тоймолж байв. Уг нийтлэлд “…Ямар ч улс орны улс төр баялгаа дагаж хөдөлдөг” гэдэг үнэн аж. МАН, АН, ХҮН намын дарга нар Баялгийн сан дээр жилийн өмнө зөвшилцөж санал нэгдсэн. Хавар нь УИХ-аас Баялгийн сангийн хуулийг баталсан. Тэр дагуу “Эрдэнэс Монгол” дээр баялгаа төвлөрүүлж эхэлсэн. Энэ процесс энэ 2025 онд үргэлжлэх нь тодорхой болов. Шинэ оны эхний өдөр “Ачит ихт”-ийн П.Цагааныг Сингапурын хил дээр саатуулсан талаарх мэдээлэл цацагдсан. Залгаад “Ачит ихт”-ийн 34 хувийн асуудал сөхөгдөв. Эрдэнэтийн овоо ордоос гарсан овоолгын 34 хувийг ингэж Баялгийн сан руу татах бололтой. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдох үеэр “…Стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ. Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн нь ажил хэрэг болж эхлэв үү гэхээр харагдаж байна. Үүнээс гадна МАК-ийн Цагаан суварга, “Энержи ресурс”-ийн Ухаахудагийн 34 хувиудыг Баялгийн санд авч таарахаар байна. Гэвч эзэмшигч компаниуд зүв зүгээр “…Май, ав ав” гээд өгчих үү, эсвэл зөрүүлээд акц хийх үү гэдэг тодорхойгүй байна. Учир нь он солигдох үеэр л гэхэд улс төр, бизнесийн зарим нэр бүхий хүмүүс Сингапурт уулзаж “…Зогсоох хэрэгтэй” гэж ярилцацгаасан байгаа юм. Энэ мэтээс үүдээд харвал Баялгийн санд баялаг төвлөртөл их л зодолдох бололтой. Магадгүй, Баялгийн санг тойрсон ийм “үндэсний тулаан” бүтэн жил ч үргэлжилж болзошгүй юм. Нөгөөтэйгүүр “…Баялгийн санг үржүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ” гээд дан ганц Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнэ гүйгээд байна уу, аль эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, УИХ-д суудалтай намууд нийлсэн үү гэдгээс энэ ихээхэн хамаарна” гэж бичиж байв. Гэвч, үүнд бичигдсэн Баялгийн сан тойрсон “үндэсний тулаан” жилийнхээ хагаст хүрэлгүй нэг талдаа гарчих шиг боллоо. Тэгэхээр Баялгийн сан дээр гол хүмүүс байр сууриа нэг байлгаж чадаагүй гэсэн үг.

Энэ талаар “…Үүнийг хэрэгжүүлэхэд төрийн бүтцийн бүх субьект оролцож байж амжилт гарна. Тухайлбал, Монголын улс төрд Ерөнхийлөгчийн үүрэг асар өндөр байдаг. Хэдийгээр “…Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ” гэж Үндсэн хуульд заасан ч Ерөнхийлөгч улс төрд бүхий л талаараа хүчтэй оролцдог. Манайх ийм хуультай. Тэр утгаараа, Ерөнхийлөгчийн Үндэсний баялгийн санд баялгийг татахад үзүүлэх нөлөө өндөр гэсэн үг. Үүнээс гадна УИХ чухал үүрэгтэй. Үнэнийг хэлэхэд, цаашдаа Монгол Улсад том төсөл хэрэгжүүлэх гадныхан УИХ-ын шийдвэрт л найдаж орж ирэх байдалтай болов. Сая Хятадын “Чайна энержи” Гашуунсухайт-Ганцмодны боомтын холболтыг хийх саналдаа үүнийг онцгойлон тавьсан. Манайхан ч хэрэгжүүлсэн. Энэ төсөл хөдөлснөөр Гашуунсухайтад боомт хот босох суурь тавигданө. Цаашлаад Бичигт, Ханги, Шивээхүрэн боомтууд холбогдож, мөн л хот босох боломж үүснэ. Үүнээс гадна, Эрдэнэбүрэнгийн УЦС, “Орано майнинг”-ийн ураны төслүүд хөдлөхөөр болов. Тэгэхээр том төслүүдийн хувь заяа УИХ-тай шууд холбоотой болж таараад байна. Холимог тогтолцооноос сонгогдсон, анхны 126 гишүүнтэй энэ УИХ-ын баталж буй хууль тогтоомжийг гадныхан, хөрөнгө оруулагчид “…Монголын төрийн дээд шийдвэр” хэмээн үзэж байгаа бол монголчууд өөрсдөө “шинэ 126” гээд эргэлзээтэй, шүүмжтэй хэвээр 2025 оны босгыг давлаа. Хэдийгээр тэдний легитим хараахан тогтоогүй ч том төслүүдийг хөдөлгөх шийдвэрүүдийг ямар нэг улстөржилтгүй гаргаж эхэллээ. Энэ нь УИХ хуулиар хүлээсэн хийгээд үндэсний эрх ашгийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж буйг харуулж байгаа юм. Нөгөөтэйгүүр, тойргийн сонирхлоос давсан УИХ-ын гишүүний кнопны тоо нэмэгдсэн. Урьд нь 50:26 харьцаатай байв. Орон нутгийн тойргийнхон үнэмлэхүй олонх байсан. Тэгвэл одоо “жагсаалт+нийслэл” гэсэн хүчний хуваарилалттай болсон нь том төслүүд хөдлөх суурийг бүрдүүлсэн.

Ер нь тэгээд урьдны “76”-тай зарим УИХ хуйвалдаанд орж, нөлөөнд автах байдлаар цөөнгүй хууль тогтоомж гаргасан. Харин энэ “126”-г багцалж нөлөөлөх боломжгүй нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн сайн тал нь гэж болох юм” гэсэн тайлбар зүүж байлаа. Гэвч, хариу нь өнөөдөр гарчихлаа. 

Баялгийн сан: Гурван Ерөнхий сайдын 19 жил, Л.Оюун-Эрдэнийн нэг жил... 

Баялгийн сангийн хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар Монгол Улсын Засгийн газар 19 жилийн хугацаанд таван удаагийн оролдлого хийжээ. Үүнээс, Ерөнхий сайд М.Энхболд 2006 онд, Сү.Батболд 2009, 2011 онд, Ч.Сайханбилэг 2016 онд нийт дөрвөн удаа оролдлого хийж байжээ. Харин Л.Оюун-Эрдэнэ тав дахь удаагийнхаар нь гурван сантай Баялгийн сангийн хуулийг батлуулсан байна.

М.Энхболдыг Ерөнхий сайд байх 2006 онд уул уурхайн орлого төсвийн ихээхэн хувийг эзэлж, ДНБ-ий гол бүтээгдэхүүн болсон үе буюу анх удаагаа ашигтай ажилласан. Ингэснээр зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг танилцуулсны үр дүнд анх удаа төсвийн илүүдэлтэй гарч, Монгол Улсын Хөгжлийн сан байгуулж, уг татварын орлогоо хэрэглэж эхэлсэн. 

Сү.Батболдыг 2009 онд Ерөнхий сайд болоод ганцхан сар болсны дараа Монгол улсын Хөгжлийн санг хуулиар хүчингүй болгож, “Хүний хөгжлийн сан”-гийн хуулийг баталсан. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор ард иргэдэд амласан 1 сая төгрөгийг бэлнээр, өндөр настан, оюутнуудад бэлэн бусаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж эхэлсэн.

Сү.Батболдыг Ерөнхий сайд байх 2011 онд төсвийн шинэчлэл хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, Төсвийн тогтворжуулалтын санг байгуулсан. 

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай болон Тогтвортой байдлын тухай хуулийг баталж, улмаар Төсвийн тогтворжуулалтын санг бий болгосон. 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг бий болгоод АМНАТ-ийн 65 хувийг ирээдүйд хадгалж, 2030 он хүртэл ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн. “…2030 оноос хойш Баялгийн сангийн менежментийн корпораци байгуулж, цаашид хариуцан ажиллаж ирээдүйд хадгална” гэх зорилт тавин ажиллаж байна. 

Харин Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх 2024 онд Баялгийн сангийн тухай хуулийг гурван үндсэн сантай баталсан. Ирээдүйн өв сан - Төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан орлогыг ирээдүйд хадгалдаг. Хуримтлалын сан - Стратегийн ордын нийт 34 хувийн ногдол ашгийг шууд цуглуулж, эндээсээ иргэдэд шууд хүртээн боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээ, орон сууц гэх мэтэд зарцуулдаг. Хөгжлийн сан - Тогтворжуулалтын сантай уялдуулан тэнцвэржүүлсэн төсвийн давсан орлогын 50 хувийг тус санд нийлүүлнэ. Энд төвлөрсөн хөрөнгөөр тодорхой нэг мега төслийг санхүүжүүлэх зарчмаар явна.

Өөрөөр хэлбэл, “…Ирээдүйдээ хадгалдаг, одоо хэрэглэдэг, хөрөнгө оруулалт хийдэг гэсэн гурван цогц зарчмаар ажиллах нь зүйтэй” гэж шийджээ. 

Уг хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2014 оны хавар УИХ-д өргөн мэдүүлэхдээ “…Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан. Гэвч стратегийн 16 ордын долоо нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байна. Үүнийг УИХ удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой.

Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно. Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. МАНАН хэмээн томьёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав. Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн Та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна” гэж байсан юм. Харин энэ хуулийг УИХ-аар баталж Засгийн газар хэрэгжүүлж эхлээд жил хүрэхгүй хугацааны дараа Ерөнхий сайд огцрохоор болж байна. 

Л.Оюун-Эрдэнийг огцруулахдаа АН-ыг шалтаг болгосны шалтгаан нь…

УИХ дотроос Засгийн газрыг задалж тараах сонирхол, үйл ажиллагаа хүчтэй гарав. Ашиг сонирхлын бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнийг огцруулах сэдлийг хэрэгжүүлэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээр нь дамжуулж МАН-ын Бага хуралд нөлөөлжээ. Угтаа, Л.Оюун-Эрдэнийг “…Гашуунсухайт-Ганц­модны хилийн төмөр замын хол­бол­тын бүтээн байгуулалтын ажлыг нээнэ” гээд хөөрч явахад нь улс төрийн хүрээнд, тэр дундаа намынх нь бүлгийн гишүүд энд блок үүсгэчихсэн нээлттэй давхацсан сюрпризийг хамтран бэлдэж байжээ. 

МАН-ын Бага хурлын шийдвэрийг хэрхэн томьёолохоо мэдэхгүй хэд хэдэн удаа 15 минутын завсарлага авсан байдаг. “…Хамтарсан Засгийн газрыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэх” гэхээр “…Маш сайн, бараг 1000 хувь амжилттай ажиллаж байна” гэсэн хариулттай болчихдог. Тэгэхээр хариу нь ойлгомжтой. “…Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” гэхээр бас л “…Ажил нь маш сайн. Ерөнхий сайдад наагаад унагачих асуудал алга” гэсэн дүгнэлт үүсчихсэн. Ингээд АН-ыг гаргаж ирж, “…Лу.Гантөмөр, Э.Одбаяр нарын ойрын хүн Засгийн газраа байнга шүүмжилж байна” гэдэг үндэслэл гаргаад тогтоолын саналаа томьёолжээ. Ингэж Л.Оюун-Эрдэнийг огцруулахдаа АН-ыг шалтаг болгосон хэрэг. Болсон явдал нь энэ. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газрыг “…Муу”, Л.Оюун-Эрдэнийг “…Муухай” гэх гээд аргаа барсан л байгаа юм. Дүгнэлт хийхэд хангалттай факт шүү. Мөн, тэрээр намын дарга болсноосоо хойш Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль, УИХ-ын 2024 оны сонгууль, Орон нутгийн сонгууль гээд бүгдэд ялуулсан. Гэвч, “…МАН ялсан” хэмээх 2024 оны сонгуулийн дүн гарснаас хойш жил ч болоогүй байхад ашиг сонирхлуудын дайралтын улмаар өнөөдөр Ерөнхий сайдын суудлаас гадна МАН-ын даргын ажлаа ч өгөхөөр болоод байгаа юм. Гэхдээ, МАН-ын Бага хурлын энэ тогтоол цаашдаа Монголын улс төрийн намуудын түүхэнд томоохон толбо, улс төрийн бусад хүчнүүдэд сургамж жишээ болж үлдэнэ. АН-ын дарга Лу.Гантөмөр “…Хамтарсан Засгийн газар 10 сарын хугацаанд 10 жилийн ажил амжуулсан” гэдэг бол үнэн. Хамтарсан Засгийн газар хамгийн сайн сонголт болсон. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдаж ажилласан энэ хэдэн сарын хооронд хамтарсан Засгийн газар том төслүүдийн нэлээдийг хөдөлгөсөн юм. 

Л.Оюун-Эрдэнийн сөхсөн “улаан хивс”-ний доор…

Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн болж байх 2016 он гэхэд Монгол ямар байлаа даа. Улстөрчид нь хэдхэн бизнесмэний дохиогоор ажилладаг. Бүх том албан тушаал эхлээд банкны захирлын арын өрөөний кофены ширээн дээр бичигдэж, нэрс нь зоогддог. Тэндээс “гарын үсэг” авсны дараа Ерөнхийлөгч нь томилдог. Стратегийн орд газруудыг хүссэн бизнесмэн нь авдаг. УИХ-д “кноп”-нуудаа оруулж, тэднээрээ хамгаалуулдаг. Стратегийн ордыг ч УИХ-аар шийдүүлээд хувьдаа авчихдаг. Маш товчоор хэлэхэд, авлига, луйвар, шившиг бүхнээ “…Амьдрал сайхан байна. Удахгүй бүгд гоё болно” гэдэг PR-аар далдалж, түүнийг бүтээсэн худал хуурмагийн “улаан хивс” дээгүүр ард түмнийг алхуулсаар ирсэн. 

Түүнийг Л.Оюун-Эрдэнэ сөхөж, хуу татсан. Өнөөдөр өмнө далдалсан бүгд ил болсон. Тэр дундаа, улс төрийн энэ акцын бай болж нүдүүлсэн Л.Оюун-Эрдэнийн шууд оролцоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой зэрэг хууль бус томоохон хувьчлалууд эргэн сөхөгдөж, гольдролдоо орсон. Оюу толгойн 2.3 тэрбум өрийг тэглэсэн. Тусгай сангуудыг луйвардаж иддэгийг ил болгосон. “Чингис”, “Самурай” бондын өрийг төлсөн. И-Монголиа хэрэгжсэн. “Алсын хараа-2050” хөгжлийн бодлоготой болсон. Авлигын эсрэг Засгийн газрын түвшинд шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн. С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр ч удахгүй жинхэнэ эзэд нь ил болохоор нөхцөл үүсжээ. Улсын эдийн засаг хоёр дахин тэлсэн. Улс төрд шинэ залуу үеийг орж ирэх хаалгыг тэр нээсэн. Ингээд тоочвол, Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой, түүний төрд, улс төрд үлдээж буй өвийн уртхан жагсаалт ч гарах боломжтой. 

Мөн түүнийг Ерөнхий сайд болсноос хойш ковид, хоёр улсын дайны нөлөө хүндхэн туссан. Гэсэн ч тэрээр Үндсэн хуулиар УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийг тоог нэмэх санаачилгыг гаргаж, ажил хэрэг болгосон. Энэ хооронд гадаад талдаа ч чамгүй танигдсан лидер болж чадсан. Энэ нь Монголын Засгийн газар 1.5 жилийн насжилттай болоод тогтчихсон байсан нь түүний үед тогтворжсонтой шууд холбоотой. 

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд УИХ-ын 2024 оны сонгуулиар унагах гэж ихээхэн хичээсэн. Гэвч баралгүй, тэр сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдаж байв. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийг огцруулахын тулд хамтарсан Засгийн газрыг чичлээд л байна. Гэвч, удахгүй энэ зөв байсныг амьдрал нотолж л таарна даа. Зөвхөн саяын Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболт л гэхэд Тавантолгойг таалдаг манай Ухаахудагийнхнаас гадна Орос, Австрали, Индонезийн нөлөөгөөр гацдаг байсан. Хэрвээ энэ гэрээг Хятадын талтай хийлгүй 3-4 сар алдсан л бол Трампын тариф, Оросын байр суурь гээд дахиад боломж хаагдахаар байв. Ингэж, Тавантолгойн ордыг авч үлдээд, дээрээс нь Ухаахудаг хэсгийг Баялгийн санд авах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-д ярихдаа “…Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал юм.  Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ухаахудаг биднийх, “Шангрила” тэднийх гэдгийг л хэлж, бид ч тэгж ойлгох нь зөв байгаа юм.

Өнөөдөр дүрэмгүй тоглоомоор пирамид өрж байна. Тэр пирамид маргааш нурна. Харин түүнээс өмнө “…Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-д Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү” гэдгээ ухах нь чухал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 98 (7595)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ
МУИС-ийн нэрийг МҮИС ашигласны хохирогч нь Монгол Улс болдог
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо
Анхан шатны тусламжийн эргэлзээтэй байдлыг засаж, тодорхой болгох хэрэгтэй

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Боловсрол
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Монголын Ипотекийн Корпораци...
Т.Доржханд:Орлогоо нотол гэхээр...

Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү?!

ГАРЬД 2025-05-26

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ
МУИС-ийн нэрийг МҮИС ашигласны хохирогч нь Монгол Улс болдог
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо
Анхан шатны тусламжийн эргэлзээтэй байдлыг засаж, тодорхой болгох хэрэгтэй
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо

3 цагийн өмнө өмнө

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ

3 цагийн өмнө өмнө

Түлш, шатахууны үнэ өсөхгүй

15 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

15 цагийн өмнө өмнө

Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

15 цагийн өмнө өмнө

Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа

16 цагийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.23/

16 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангийн хэрүүлд цэг тавих цаг болсон

16 цагийн өмнө өмнө

Зэсээр бүрсэн хөшөө исэлдэж ногоон өнгөтэй болдог

16 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

16 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК Энэтхэг улс руу нүүрсний дээжийг туршиж үзэх хүсэлт тавилаа

1 өдрийн өмнө өмнө

Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар мэдээлэл хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

1 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Сургуулийн заалыг амралтыг өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.21/

2 өдрийн өмнө өмнө

Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна

САНАЛ БОЛГОХ
2026-04-18 өмнө

"UB food festival” өдөрлөгт 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна

2026-04-17 өмнө

Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно

2026-04-17 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет жил бүр байгуулж өгдөг

2026-04-17 өмнө

О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

2026-04-17 өмнө

"Номын баяр"-ыг ирэх сарын 15-17-нд зохион байгуулна

2026-04-17 өмнө

НҮБ: Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй

2026-04-18 өмнө

А.Баяр: Амин хайртай хүүхдэдээ амь эрсдэх зэвсэг бүү авч өгөөрэй

2026-04-18 өмнө

Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна

2026-04-18 өмнө

Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно

2026-04-17 өмнө

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана

2026-04-18 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-04-17 өмнө

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

2026-04-18 өмнө

Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна

2026-04-17 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.17/

2026-04-17 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-04-17 өмнө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /26.04.17/

2026-04-19 өмнө

Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварлаа

2026-04-19 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-04-19 өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

2026-04-20 өмнө

“Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төсөл хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна

2026-04-20 өмнө

Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

2026-04-20 өмнө

Монгол Улсын шигшээ баг ААШТ-ий холимог багийн төрөлд алтан медаль хүртлээ

2026-04-20 өмнө

Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

МУИС-ийн нэрийг МҮИС ашигласны хохирогч нь Монгол Улс болдог

2 өдрийн өмнө өмнө

Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно

2 өдрийн өмнө өмнө

Сургуулийн заалыг амралтыг өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.21/

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах