• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Адууны өв соёлоо дэлхийд дархалсан монголчууд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган өнгөрсөн зургаадугаар сарын 3-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Дэлхийн адууны өдрийн тухай тогтоолыг баталсан юм.  Ингэснээр морин дэл дээр дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй Монгол Улс адууны өв соёлоо дэлхийд дархалж чадлаа.  Энэ онд тохиож буй НҮБ-ын 80 жил, 2026 онд болох Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ойг угтаж манай улс олон улс болон үндэсний түвшний ач холбогдолтой чухал санаачилга дэвшүүлж ийнхүү ажил хэрэг болгоод байна.

Дэлхийн адууны өдөрт 56 улс нэгджээ

Дэлхийн адууны өдрийг анх удаа тогтоосноор Монгол Улс тогтвортой хөдөө аж ахуйн хөгжил дэх адуу болон адууны аж ахуйн эдийн засаг , нийгмийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, адууны сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжих, соёл болон бэлчээр нүүдлийн амьдралын хэв маягийг хадгалж хамгаалах, төдийгүй энэ  салбар дахь мэргэжлийн сургалт, шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх, шилдэг туршлагыг түгээх бүх нийтийн индрийг бий болгоход дорвитой хувь нэмэр орууллаа хэмээн үзэж байна. Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Бүгд Найрамдах Австри Улс , Бахрейны Хаант Улс , Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс , Бүгд Найрамдах Солонгос Улс , Бүгд Найрамдах Хятад Ард Улс , Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Катар Улс, Лесотогийн Хаант Улс, Мароккогийн Хаант Улс, Оросын Холбооны Улс, Бугд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Туркменистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикстан Улс зэрэг бүс нутгийн төлөөлөл болох 56 улс нэгджээ. 

Ерөнхий Ассамблейн тогтоолд,

Өдгөө дэлхий дээр 57 сая гаруй адуу байна.  Адууны аж ахуй нь дэлхийн олон орны нийгэм эдийн засгийн хөгжил, хүмүүсийн сайн сайхан болон адууны сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг.  Мөн адууг уналга, тээвэрт хэрэглэх, морь уралдуулах, морин спорт, аялал жуулчлал, амралт зугаалга хөгжүүлэх болон ажлын байр бий болгох зэрэгт хэрэглэж байна.  Тиймээс  Адууны соёл, өв болон бэлчээр нүүдлийн амьдралын хэв маягийг хадгалах, хөгжүүлэх чиглэлээр гишүүн улсуудын хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрч, амьдралын хэв маягийн өөрчлөлт, эдийн засгийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэж дэлхий даяар адууны тоо толгой, адууны аж ахуй аль аль нь тодорхой хэмжээгээр буурч байгааг хүлээн зөвшөөрч, тогтвортой хөдөө ахуйн хөгжил дэх адуу болон адууны аж ахуйн ач холбогдлын тухай мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх бүх нийтийн индрийг бий болгоно хэмээн итгэж энэ өдрийг тогтоожээ.  Тогтоолд,

1. Жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг Дэлхийн адууны өдөр хэмээн зарлахаар тогтов.

2. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч болох бүхий л үйл ажиллагааны зардлыг сайн дурын хандиваар санхүүжүүлэх бөгөөд сайн дурын хандив олдоцтой байгаа нөхцөлд л ийм үйл ажиллагаа хэрэгжүүлэх ёстойг цохон тэмдэглэв.

3.  Дэлхийн адууны өдрийг зохих ёсоор тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс гишүүн улсууд, НҮБ-ын системийн байгууллагууд болон иргэний нийгэм, уугуул иргэд, хувийн хэвшил, судлаачид зэрэг холбогдох талуудын анхаарлыг энэхүү тогтоолд хандуулж өгөхийг хүсэлт болгож байна гэжээ.

Э.Одбаяр: Бид морьтойгоо зөн совингоороо холбогдож, ойлголцдог ард түмэн шүү дээ

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай Дэлхийн адууны өдрийн тухай ярилцлаа.

-Дэлхийн адууны өдөртэй болох хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан Ерөнхий ассамблейд танилцуулж, батлууллаа.   Үр дүн, ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үеэсээ монгол адууг хайрлан хамгаалах үйлсэд анхаарч онцгой хувь нэмэр оруулж ажилласан байдаг. Адууг амьдаар нь гадагшаа  гаргахгүй байх, морин спортын холбоод уяачдын эв найрамдал, адууг хайрлан хамгаалах соёлыг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх чиглэлд тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлсэн. Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Монголын ард түмнээ төлөөлөн оролцохдоо дэлхийн адууны өдөр гэх тусгай өдөртэй байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсээр ирсэн. Монголчуудын адууны өв соёл, нүүдлийн аж ахуйг олон улсад таниулан түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зэрэг ажлыг үр өгөөжтэй байлгахын тулд зөвхөн монголдоо биш асуудлыг олон улсын түвшинд ярих нь илүү үр дүнтэй байлаа.  Ингээд  НҮБ-ын гишүүн орнуудын хүрээнд Адууны өдөртэй болох тухай ярилцан тэдгээр орнуудаар дэмжүүлснээр Монгол  Улс өнөөдөр адууны өв соёлоо болон үүгээр дамжуулан үндэсний баяр наадмаа дэлхийн хэмжээнд таниулах боломжтой болж байна.

-Мэдээж НҮБ-ын гишүүн улс орнуудын дэмжлэг чухал байсан болов уу?

- Тийм ээ. Дэлхийн адууны өдрийн энэхүү тогтоол нь нийт 56 улстай хамтран зохиогчоор орсон. НҮБ-ын Ерөнхий Ассамблейд нэг улс санаачлан хамтран зохиогчоор бусад түнш  орнуудыг урьж оролцуулдаг. Энэ нь тухайн улсууд зүгээр ч нэг дэмжих бус бидэнд ч мөн энэхүү Дэлхийн адууны өдрийн цаад үзэл илэрхийлэл нь чухал юм гэх санаа юм.  Тухайлбал, Бүгд найрамдах Авсри улс, Холбооны нэгдсэн Бразил улс, Бүгд найрамдах Солонгос улс, Орос, Хятад гэх мэт тив бүрээс улсууд оролцон дэмжсэн. Мөн бусад гишүүн орнууд энэхүү тогтоол нь зөв зүйтэй хийгээд хэдийгээр бид адууны өв соёлгүй ч адууг дээдэлдэг эрхэмлэдэг учраас чухал сэдэв үнэт зүйл бүхий тогтоол мөн гэж үзсэн билээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн адууны өдрийн ач холбогдол нь зөвхөн адуу малаа ярих бус түүний цаадах өв соёл, ёс заншил, нүүдэлчдийн үнэт зүйлийг  таниулан дэлгэрүүлэх учиртай.   Өнгөрсөн гурван жилийн хугацаанд  энэ тухай идэвхтэй үйл ажиллагаа явуулж НҮБ-ын гишүүн орнуудын хүрээнд түнш орнуудтай ярилцан монголчуудын түүх соёл морьтойгоо салшгүй холбоотой, монгол адууны соёл өдийг хүртэл үнэтэй бөгөөд үүнийг бид хайрлан хамгаалах ёстой гэдгийг байнга тэмдэглэн хэлж байв.  Энэ  үзэл санааны дагуу олон улсын хэмжээнд түнш орнуудтайгаа ярилцаж, тэдний дэмжлэгээр  2025 оны зургаадугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор дэлхий даяар долоодугаар сарын 11-нд дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол батлагдсан билээ.

-Ер нь адууны соёл бол яах аргагүй монголчуудтай их ойр. Энэ талаар түүхэн эх сурвалжуудад ч тэмдэглэсэн байдаг шүү дээ?

-Тийм ээ. Бид үүх түүхээ эргэн харсан ч 1263 онд Хубилай хааны үед дээдсийн адууны яам байгуулж байсан.  Энэ тухай түүхийн олдворууд Юань гүрний судар бичгүүдэд бичигдэн үлдсэн байдаг.  Адууны яамтай байсан гэх баримтаас үзвэл  Монгол Улс яах аргагүй адууны соёлтой улс байсны баталгаа юм. Үүнээс гадна манай улс Гиннесийн номд хоёр ч удаа томоохон үйл явдлаар бичигдэж байсан. Үүний нэг нь 11125 мянган  морьтон монголчууд Хүй долоон худаг руу парад алхаж орж байсан явдал. Нөгөө нь Монголын үндэсний хурдан морины уралдаанд  4229 мянган морь оролцсон үйл  явдал бүртгэгдэж байсан билээ. Монгол хүн, морь хоёр хоёулаа байгалийн амьтан. Монгол хүн морьтойгоо ярилгүйгээр нэгнээ мэдэрч ойлгодог зөн совинтой. Хэдий гадаадад өсөж торнисон, амьдралдаа хэзээ ч морь унаж үзээгүй ч монгол хүн анх удаа наадам үзэн хурдан морины уралдааныг үзээд өөрийн эрхгүй огшиж самсаа шархиран нулимс нь гардаг ийм л онцлогтой ард түмэн шүү дээ.

-Үүнийг бусад улс орны иргэд ч хүлээн зөвшөөрдөг.  Тэр нь тогтоол батлагдахад бас нөлөөлсөн болов уу?

-1970-аад оноос хойших гадаадын иргэд манай оронд ирж хурдан морины уралдаан үзсэн иргэдийн өдрийн тэмдэглэл нэртэй ном ч бий. Үүнээс нэгэн сонирхолтой жишээг дурдвал,  Япон улсын иргэн 1970-аад онд хурдан морины уралдаан үзээд барианд орж буй морьдыг  харан монголчуудын баярлан  хурдан морио магтан дээдэлсэн уртын дуу , магтаал ерөөлөө өргөн баясан цэнгэж найрлан буйг харан өдрийн тэмдэглэлдээ ихэд гайхан бичсэн  байдаг.  Монгол хүн морьтойгоо ямар ойрхон байдаг,  хэрхэн ойлголцож буй нь гадаад хүмүүсээс тэс өөр байдаг.  Монгол морь  үнэрээр нь эзнээ таньдаг, эзэнтэйгээ ярихгүй ч ойлголцож чаддаг нь зөвхөн монголд байдаг юм.  Тэгэхээр наадмын өдрүүдэд дэлхийн хэмжээнд морины өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь бидний өв соёлтой шууд холбоотой байгаад зогсохгүй үүнийгээ Ерөнхий Ассамблейд санаачлан тогтоолоор нь баталгаажуулан олон  улсын хэмжээнд баяр наадмаа ч таниулан дархлаажуулж буй нь чухал үйл хэрэг юм. Энэ нь манай улсын гадаад харилцаа гадаад орнуудад харагдах үнэлэгдэх байдал, үнэт зүйл төрийн эрхэмсэг оршихуйг илэрхийлж байгаа хэрэг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 138 (7635)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцож байна
Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр
Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна
Автомашингүй өдөр хаах замын хуваарь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Олимпизм
  • •Степпе Арена
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Т.Даваадалай: Нийтийн эзэмшлийн...
Жагсаалтын гишүүдийн ХОМ

Адууны өв соёлоо дэлхийд дархалсан монголчууд

БАТСАЙХАН 2025-07-30

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцож байна
Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр
Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна
Автомашингүй өдөр хаах замын хуваарь
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

15 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

15 цагийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцож байна

15 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

15 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

1 өдрийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2 өдрийн өмнө өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

2 өдрийн өмнө өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-21 өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-21 өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-21 өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

2026-09-21 өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-22 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

2026-09-23 өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

2026-09-21 өмнө

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах