• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар тамхи хэрэглэжээ. Гэвч тэрээр өнөөдөр ээжийнхээ үүргийг биелүүлж үр хүүхэдтэйгээ хамт байх насан дээрээ ял эдлээд сууж байгаа талаараа харамсан ярьж байлаа. Тэрээр 2023 оны долдугаар сарын 9-ны өдөр машиндаа хар тамхи тээвэрлэсэн болон мансуурсан байдалтай байхад Хар тамхитай тэмцэх газрынхан илрүүлж, арванхоёр дугаар сард хоёр жилийн ял авчээ. Энэ тухайгаа “Би хар тамхи, мансууруулах төрлийн бодис огт хэрэглэдэггүй. Түүний тухай ойлголтгүй нэгэн байсан. Нэг өдөр найзуудтайгаа уулзтал хар тамхи хэрэглэж үзэхийг санал болгосон. Хүнд “Үгүй” гэж хэлж чаддаггүйгээсээ болж хэрэглэж үзэж байсан. Түүнээс хойш тэдний үгээр “Суу гэвэл сууж, бос гэхэд босдог” хараат болсон. Цагдаад баригдах үедээ “мөс” гэдэг бодис хэрэглэсэн байсан. Дөрвөн хүүхэдтэйгээ хамт байж чадахгүй энд ингээд байж байгаадаа маш их харамсаж байна. Дүүдээ дөрвөн дүүгээ сайн харж хандаж байгаарай эгч нь удахгүй гараад очино гэж хэлмээр байна” гэсэн юм. Мөн “Үгүй” гэж хэлж чаддаг байгаарай гэж охид, эмэгтэйчүүдэд хэлмээр байна гэсэн юм. Энэ талаар “Найз чинь хэзээ ч чамд ийм муухай зүйл санал болгохгүй. Хэрэв чамд мансууруулах бодис санал болгож байгаа бол тэр чиний найз биш. Мөн “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй шүү” гэсэн юм.

Сүүлийн үед охид эмэгтэйчүүд санаатай болон санамсаргүй байдлаар хар тамхины хэрэгт холбогдох нь ихэсжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 12 саун, массажны газар, тайчих үзүүлбэртэй шөнийн цэнгээний газрын ажилчид болон дуудлагаар биеэ үнэлдэг гэх 255 иргэнд тест тавьж үзэхэд 11 эмэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байжээ. Мөн хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн 10 хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байгаа аж. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Батхуяг “Өнгөрсөн сард баар цэнгээний газар шалгалт явуулж 1000 орчим иргэнд тест тавьж үзэхэд 23 хүнээс энэ төрлийн бодис илэрсэн. Эдгээр хүний гурав нь эмэгтэй хүн байсан. Хяналт шалгалтын явцад ажиглахад баар цэнгээний газраар үйлчлүүлж буй хүмүүсийн 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Тэр дундаа 18-20 насны охид. Тиймээс охиддоо анхаарал хандуулаач ээ гэж хэлмээр байна. Учир нь таны охиныг шөнийн цэнгээний газар явж байхад уух зүйлд нь мансууруулах төрлийн бодис хийх магадлалтай. Мөн хэрэглэгч олох гэсэн хүмүүстэй танилцах магадлалтай” гэсэн юм. 

Охид эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн хэрэглэгч бус зөөвөрлөгч, тээвэрлэгч болох нь их байна. Энэ талаар эрх зүйч Б.Мандухай “Охид эмэгтэйчүүд хар тамхи зөөвөрлөгч, тээвэрлэгч болох нь их байна. Хар тамхи худалдаалдаг залуучууд охид эмэгтэйчүүдтэй дотно харилцаатай болж, байхгүй зүйлээр нь сэтгэлийг нь татаж, өөрт нь хэзээ ч үгүй гэж хэлэхгүй болох үед нь гэмт үйлдэлдээ татан оролцуулдаг. Ингээд охид миэрсдэлтэйг нь мэдсээр байж зөөвөрлөгч, тээвэрлэгч болдог. Жишээлбэл, Нэг эмэгтэй найз залуутай болсон байгаа юм. Тэр нь үнэтэй байранд амьдруулж, дэлгүүр хэсүүлж хүссэн бүхнийг нь авч өгсөөр өөртөө дасгажээ. Ингээд охиноор тээвэрлэгч хийлгэсэн байгаа юм. Охин тус мансууруулах төрлийн бодисыг тээвэрлэж байгаад баригдах юм бол нэг бол өөр улсад насаараа ял эдлэх эсвэл цаазаар авхуулна. Хэрэв Монголд орж ирлээ гэхэд их хэмжээний жилийн ял авна гэдгээ мэдсээр байж тээвэрлэгч хийсэн байсан. Тиймээс охид эмэгтэйчүүд минь ийм эрсдэлтэй байдалд өөрийгөө бүү оруулаач ээ. Эцэст нь та өөрөө л хохирно шүү дээ” гэсэн юм.

Харин хар тамхийг нэг удаа хэрэглэсэн бол таны очих эцсийн цэг шорон эсвэл үхэл л байдаг ажээ. Учир нь мансууруулах бодист донтсон хүмүүсийн таван хувь нь эдгэрдэг байна. Энэ талаар Анагаах ухааны доктор Б.Пүрэвжаргал “Донтолт гэдэг нь химийн бодис болон зан үйлийн хүрээнд үүсдэг өвчин, эмгэгийг хэлдэг. Химийн бодисын хүрээнд архи, дэгдэмхий бодис, цавуу, сэргээш, синтетик төрлийн бодисуудыг нэрлэдэг. Эдгээрийг олон дахин давтамжтайгаар хэрэглэснээр бие сэтгэцийн хамаарал гэдэг зүйлтэй болдог. Өөрөөр хэлбэл, эдгээр бодисыг хэрэглэсэн хүний тархи, мэдрэлийн эсэд өөрчлөлт гарснаар тухайн хүний хүсэл, сонирхлоос үл хамааран тухайн бодисоо эргэж нэхдэг, мэдрэлийн эсүүдийн бодисын солилцоо алдагддаг, тархины тодорхой хэсэг газарт өөрчлөлт явагддаг. Хүний тархины эс бол 100 тэрбум орчим ширхэг байдаг. Амьдралын явцад өсдөггүй, үрждэггүй, үхдэггүй, нөхөн төлждөггүй. Эрүүл амьдралтай хүний тархины эсүүд амарч байдаг бол дээрх химийн бодисуудыг хэрэглээд байхаар мэдрэлийн эсийг амраадаггүй. Харин тэдгээр мансууруулагч бодист буй сэргээгч бодисууд нь сэргээж, мансууруулж таатай мэдрэмж төрүүлдэг. Энэ нь явсаар донтолт үүсгэдэг. Хар тамхинд донтсон хүмүүсийн таван хувь нь л эдгэрдэг. Тиймээс хорт зуршлыг бий болгохгүй байх хэрэгтэй” гэсэн юм.

“Илэрц” арга хэмжээ эхэллээ

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар Харилцаа холбооны зохицуулах газартай хамтран өчигдрөөс ирэх сарын 11-ны өдрийн хооронд “Илэрц” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээгээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын ил болон далд хэлбэрээр олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан кино болон реклам, видео бичлэг зэргийг олж тогтоон устгах зорилготой аж. Энэ тухай Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч М.Даваасамбуу “Хар тамхитай тэмцэх газраас өдөр бүр хяналт шалгалт явуулж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон шөнийн цэнгээний газар,тайчих клубүүдэд хяналт шалгалт явуулж байна. Энэ арга хэмжээ нь тодорхой хугацаанд явагдаад дуусах биш, үргэлж явуулна. Тиймээс таны ойр тойрны хэн нэгэн хар тамхи хэрэглэсэн бол мэдээлэл өгч, ойрын хүнээ хамгаалаарай гэж хэлмээр байна. Хүүхэд чинь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн бол цагдаагийн байгууллагад хандсанаар эрүүгийн хариуцлага хүлээхгүй. Учир нь Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т сайн дураараа энэ төрлийн бодис хэрэглэснээ хүлээх юм бол эргүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагад эрт хандсанаар илүү үр дүнтэй” гэсэн юм.

Жишээлбэл, БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах 22 настай эмэгтэй мансуурч, эцэг эхийгээ зодож байгаа талаар дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагад ээж нь өгчээ. Ингэснээр тус эмэгтэйд ял, шийтгэл оноолгүйгээр СЭМҮТ-д эмчлүүлж, цаашлаад эцэг эхтэй нь зөвлөлдөж ОХУ-д эмчилгээнд явуулж эмчүүлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 154 (7651)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

“Зууны мэдээ” сонины цахим захиалгын линк: www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр
Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •ММ-ын тодруулга
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Зургаан цагаан мэнгэтэй хар...
“The MongolZ” баг “GamerLegion” багийг...

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

БАЯРЖАВХЛАН 2025-08-21

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр
Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

1 цагийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

1 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

1 цагийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

1 цагийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

1 цагийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

1 цагийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

1 цагийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

1 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах