• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн, юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Засгийн газрын 100 хоногийн хүрээнд яамдууд хийсэн ажлаа тайлагнав. Түүнчлэн энэ сарын 15-ны өдөр гэхэд ирэх оны төсөв, түүнтэй уялдаатай хуулийн төслүүдийг баталсан байх ёстой тул байнгын хороогоор хэлэлцүүлж, чуулганы хуралдаанд оруулаад буй. Энэ мэтчилэн улс, эх орны цаашдын амьдралтай холбоотой олон асуудал өрнөсөн бөгөөд энэ хүрээнд хэн юу хэлснийг “Хэн юу хэлэв” булангаараа онцолж байна.

Б.Чойжилсүрэн: Миний нэг ч компани энэ хуульд хамрагдахгүй

/Сангийн сайд/

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын дунд багагүй маргаан өрнөөд амжсан. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиа ойлгохгүй байна. Манай намын мөрийн хөтөлбөр дээр энгийн үгээр 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг хувь болгоно гэсэн заалт орсон.

Энгийн ярианы хэллэгийг хуулийн хэллэгт шилжүүлэхээр татвар ногдох орлого гэж бичиж байгаа юм. Энэ нь энгийн үгээр борлуулалтын орлого гэж ойлгож болно. Ж.Энхбаяр гишүүн нэр томьёог хольж хутгаад будилаад байгаа юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварт ногдох орлого, татвар ногдуулах орлого гэсэн хоёр ойлголт байгаа. Татварт ногдох орлого гэдэг нь бидний энгийн хэллэгээр борлуулалтын орлого гэсэн үг. Харин татвар ногдуулах орлого гэж байгаа.

Энэ нь татвар төлөхийн өмнөх бохир ашиг гэсэн үг. Ж.Энхбаяр гишүүн татварт ногдох орлого, татвар ногдуулах орлого гэдэг хоёр томьёоллыг хольж хутгаад хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд борлуулалтын орлого гэдгийг 7.3-т нь тодорхойлсон. Хүмүүс хуулийн төслөө олж үзэх хэрэгтэй. Ж.Энхбаяр гишүүн намайг ашиг сонирхлын зөрчилтэй хууль өргөн барьсан гэсэн.

Гэхдээ надад биш өөрт нь л хувийн сонирхол байх шиг байна. Ямар шалтгаантай тийм мэдэгдэл хийснийг би мэдэхгүй. Энэ хуульд хамрагдаж байгаа долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани надад байхгүй. Би хувийн компаниудтай. Гэхдээ миний хувийн компаниуд барилгын материалын үйлдвэрлэл болон хүнсний үйлдвэрлэл гээд бусад дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. Миний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн хариу барьжээ.

Н.Номтойбаяр: Аль банк бага хүү санал болгоно, түүнтэй л хамтарч ажиллана

/ХНХ-ын сайд/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнөөдөр 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнасан. Тус яам Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд салбарынхаа чиглэлээр 47 зорилт тусгасан бөгөөд 100 хоногийн хугацаанд 13-ыг нь хэрэгжүүлэхээр санаачилга гарган ажиллажээ.

Энэ үеэр ХНХ-ын сайд Н.Номтойбаяр “Өмнө нь эрх барьж байсан АН-ынхан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж байсан ч сүүлдээ үнэнд гүйцэгдэж боломжтой гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ ажлын хүрээнд Төрийн банктай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг гарч ажилласан. Нэг сайн мэдээ дуулгахад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Хэтдээ цалингийн зээлийг ч бууруулах боломжтой. Арга зам нь маш тодорхой.  

Хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулахгүйгээр банкны тухай хуулийн 9.1 дүгээр заалтыг удирдлага болгоод та бүгдийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөний хуримтлалыг арилжааны банкинд байршуулах арга замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой. Энэ бол төсвөөс татаас авах арга биш. Харамсалтай нь, Төрийн банкны зардал маш өндөр байна. Төрийн банкны урсгал зардал өндөр байгаа нь өгч байгаа зээлийнхээ хүүнд шингэнэ гэсэн үг. Өөрсдийнхөө зардлыг зургаан хувьд багтаах боломж байна гэдэг хариуг тус банкнаас надад өгсөн.

Энэ бол маш өндөр. Өөр бусад арилжааны банкууд надад гурав орчим хүүгийн орлогын нэмэгдлийг нэмье гэдэг саналаа илэрхийлээд байгаа. Гэтэл Төрийн банк дэндүү өндөр зардалтай байна. Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн зардлын чөлөөт мөнгөн үлдэгдлийг байршуулахдаа хуваалцах шаардлагатай болчихоод байна. Хуваалцахын хэрээр нийгмийн даатгалын орлогын мөнгө буурна. Тэгэхээр би тийм шийдвэрийг гаргаж чадашгүй нь ээ.

Төрийн банкны захиралтай уулзаад “Энэ зургаан хувиа буулгах хэрэгтэй” гэдэг шаардлагыг тавьсан. Энэ бол цэвэр арилжааны зарчмаар явж байна. Төрийн банк хүүгээ буулгаж чадахгүй бол бусад банкинд хүсэлт тавина. Аль банк бага хүү санал болгоно тус банктай л хамтарч ажиллана. 2019 онд нийт хүүхдийн 40 хувь нь хүүхдийн мөнгөө бөөнд нь авна. Нийтдээ 392 тэрбум төгрөг төлнө. Энэ мөнгийг төсвөөс өгнө.

Б.Лхагважав: 76 хүний аяс, сэтгэлийн догдлолоор төсөв боловсруулна гэдэг гутамшиг

/МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч/

Ирэх оны төсвийг энэ сарын 15 гэхэд батлах ёстой. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын  Төсвийн байнгын хороо хуралдаж, ирэх оны төсөв, түүнтэй уялдаатай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Ирэх оны болон 2017-2018 оны төсвийн төсөөллийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн. Энэ долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Эрх баригчдын гаргасан буруу шийдвэрийн ачааг бизнес эрхлэгчид л үүрдэг. УИХ-ын гишүүн халааснаасаа мөнгө гаргалаа гэж би дуулаагүй. 2013 оны нэгдүгээр сард мөнгө хэвлэхэд есдүгээр сард нь төгрөгийн ханш 40 хувиар унасан. Монголбанк үүнийг далимдуулан 2.5 их наядыг Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр зээлсэн. Цаазаар авахуулахад бэлэн 800 орчим компанийн захирал байна. Харин бодлого боловсруулсан хүмүүс өнөөдөр байхгүй. Монголын бизнес эрхлэгчид зовлон үзсэн чавганц шиг боллоо. Бүх ААН 2300 төгрөгөөр ханшаа тогтоосон байхад газрын тосны онцгой татвар 1470 төгрөг л байна. Бүхэл бүтэн тэрбум ам.долларын эргэлттэй зах зээлийг төр ингэж зохицуулдаг. Тэгсэн атлаа бусдад ийм эрх чөлөө олгодоггүй. Одоо бид ухаантай хүн хүлээх цаг биш. Хоорондоо л сайн ойлголцож, зөвлөлдмөөр байна. Мөнгөний бодлого маш чухал гэдгийг УИХ-ын гишүүдэд хэлье. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Сангийн яамныхнаас асуусан. 21 хоногийн өмнө оруулсан, төсвийн төсөл яагаад өөрчлөгдөв гэтэл УИХ-ын гишүүд дандаа хараар харлаа, өөдрөгөөр төсөөл гэж шүүмжилсэн тул төсвийн төсөлд өөрчлөлт оруулсан гэж хариулж байна лээ. Үнэхээр эмгэнэлтэй. Сангийн яам мэргэжлийн бус байна. 76 хүний аяс, сэтгэлийн догдлолоор төсөв боловсруулна гэдэг гутамшиг” хэмээжээ.

Д.Эрдэнэбат: Ялсан бол ялсан юм шиг байх, ялагдсан бол ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

/Ардчилсан намын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн/

Ардчилсан Намын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “2016 оны орон нутгийн сонгууль улс орон даяар явагдаж дууслаа.

Сонгуулийн дүнг аймаг, нийслэлийн сонгуулийн хороод ерөнхийдөө зарласан байна. Энэ удаагийн сумын иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд АН-ын 6,900 нэр нэр дэвшигч өрсөлдөж, 2,650 нэр дэвшигч буюу 37.9 хувь нь ялалт байгууллаа. Нийт 330 сумаас 104-т нь АН ялсан байна.

Нийслэлийн есөн дүүрэгт нэр дэвшсэн 295 нэр дэвшигчээс 98 нь ялалт байгуулсан байна. Есөн дүүргийн гуравт АН ялсан. Сүхбаатар аймагт ИТХ-ын нэг суудал дээр дахин сонгууль явагдаж АН үнэмлэхүй олонхын ялалт байгуулснаар Сүхбаатар аймаг дахь ялалтаа баталгаажууллаа. Бид энэ сонгуульд нэг л зарчим баримталсан. Ялсан бол ялсан юм шиг байх, ялагдсан бол ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөгчийг хэн нэгэн хүний шийдвэрээр буцаах нь ардчилсан улс оронд байж болохгүй зүйл. МАН-ын удирдлагууд энэ үйлдлүүддээ дүгнэлт хийх ёстой гэж харж байна. Аль аль талдаа ялж ялагдаж сурах хэрэгтэй. Хэдийгээр тооны олон МАН талд байгаа ч гэсэн улс төрийн олонх эрх баригчдын амлалтаасаа ухарсан 100 хоногийг дүгнэсэн. Бид үнэмлэхүй олонхтой өрсөлдсөн хэдий ч ард түмэнд нэг зүйлийг ойлгуулж чадсан. 100 хоногт МАН бодлогогүй үйл ажиллагаа явуулж, амлалтаасаа ухарсныг ард түмэнд ойлгуулсан нь энэ сонгуулиар олж авсан маш том ололт байлаа" хэмээсэн юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Байнгын хороо
ХУРААХ
“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн...
С.Эрдэнэ: Мэргэжлийн Засгийн...

Хэн, юу хэлэв

Энхцэцэг 2016-11-04

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

18 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

18 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

18 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

19 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

19 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

19 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

19 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

19 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

19 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах