• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.04.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт 53.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төсөлд, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, эрдэс түлш, битумын эрдэс, эрдэс лав болон цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг 0-5 хувийн хязгаарт багтаан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тусгаад байгаа юм.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Тэрбээр, Байнгын хороо төслийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу явуулсан талаар дурдаад, Улсын Их Хурлын гишүүд газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах импортын барааны гаалийн албан татвар 2026 онд төвлөрүүлэх орлогын хэмжээнд нөлөөлөх, эсэх тухай асуулт асууж, хариулт авсан байна. Мөн тогтоолыг дагаж мөрдөх хугацааг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр тусгасныг өөрчилж, уг тогтоол батлагдсанаас хойших хугацаагаар тогтоох нь зүйтэй гэсэн санал гаргасан байна. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар дөрөвдүгээр сарын 20-ний өдрөөс гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж шатахууны тээвэрлэлтийг төмөр зам болон автозамаар тээвэрлэх боломжийг тогтоолд тусгах талаар асууж, хариулт авсан юм. Автозамаар тээвэрлэх боломжийг тогтоолд тусгаснаар алслагдсан аймгууд шатахуунаа заавал Улаанбаатараас буюу ихээхэн тойруу замаар тээвэрлэх эрсдэл үүсэж байгааг тэрбээр дурдав. Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хариулахдаа, тогтоолд зам болон боомтын асуудал тусаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн хөндсөн асуудлаар Засгийн газар тогтоол гарган шидвэрлэх боломжтой гэсэн юм.

Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн дагаж мөрдөх хугацааны талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.5 хувь нь дэмжлээ. Ингээд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, өнгөрөгч сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх”, мөн зүйлийн 4-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх” асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахаар, мөн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасныг тодорхой уншиж сонсгосон юм.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусвар болох тухай 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” хэмээн заасан нь Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийн “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэсэн заалттай зөрчилдөж байгааг дурдаад, Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татах тухай заалтыг шүүхээс хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна гэлээ.

Иргэд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа, ард түмний элчийн хувьд Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгохыг шаардаж байгааг тэрбээр тэмдэглэн, өргөсөн тангаргаасаа няцсан, ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй болон санал хураалтад биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татаж хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох замаар Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг тайлбарлалаа.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа ёс зүйн зөрчлийг зөвхөн жагсаалтаар сонгогдсон гишүүдэд хамаатуулсан шалтгаан, ёс зүйн ноцтой зөрчил гэдгийг хэрхэн ойлгох, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа ёс зүйн зөрчлийг хэрэгжүүлэх практик жишээ, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар ёс зүйн зөрчил, ёс зүйн ноцтой зөрчлийг хэрхэн ойлгох, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хууль санаачлах хүрээ хязгаартай нийцэж байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн сахилгын зөрчил, ёс зүйн ноцтой зөрчлийн ялгаа, Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүд өөрсдөө санаачлаад явах боломжтой байсан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир парламентыг тогтворгүй болгох эрсдэлтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татсан тохиолдолд үйлчлэх зохицуулалт, Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр ёс зүйн зөрчилд юуг хамааруулж тооцох, Үндсэн хуулийн цэцэд ёс зүйн асуудал хамаардаг эсэх, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн төсөл хэт субьектив байдлаар хэрэгжих эрсдлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төсөл танилцуулсан албан хаагчид улс төрийн намын албан тушаал эрхэлдэг эсэх, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тангаргаасаа няцсан асуудлыг Үндсэн хуулийн цэц тогтоохоор тусгасан шалтгаан, ёс зүйг үндэслэн гишүүнийг эгүүлэн татах нь хэр үндэслэлтэй талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа жагсаалтаар сонгогдсон гишүүдийг ялгаварлаж авч үзсэн энэ хуулийн төсөл цаг үеэ олоогүй, Улсын Их Хурлын тухай хуулийн 44.1.11 дэх заалт, 41.2 дахь хэсгээр хориглосон асуудлыг хуулийн төсөл болгож, жилд 40- өөс дээш цаг тасласан бол хариуцлага тооцохоор зохицуулсан асуудлыг тусгасан, Ёс зүйн дэд хороо гишүүдэд ялгамжтай хандаж ажилладаг талаар, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа хуулийн төсөлд хиймэл оюун ухаанаар шинжилгээ хийлгэхэд намын удирдлага өөртэй нь улс төрийн хувьд санал нийлээгүй гишүүнийг субьектив үндэслэлээр эгүүлэн татах санал гаргаж болзошгүй зэрэг эрсдлүүдийг дурдсан талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар ёс зүйг хуульчилж болно гэхдээ бүрэн хуульчлах боломжгүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд төрийн улс төрийн албан хаагчдийн ёс зүйг ёс зүйн дүрмээр зохицуулахаар заасныг боловсронгуй болгох, Улсын Их Хурлын гишүүн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх зарчимтай уялдуулах шаардлагатай, гишүүдийг тойргоос, жагсаалтаар сонгогдсон гэж ялгаатай авч үзэж байгааг эргэж харах, парламентын дархлааг алдагдуулах нөхцөл байдал үүсгэхгүй байх, парламентын ардчилалын 5 үндсэн шалгуурыг алдагдуулахгүй байх талаас нь анхаарах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу хуулийн төсөлд заасан ёс зүйг барьж парламентын ардчилалд халдах эрсдэлтэй, гишүүд хэн нэгнийг гүтгэсэн бол хуулийн дагуу шүүхийн журмаар шийдэх боломжтой, хуулийн төсөл нь сөрөг үр дагавартай байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун- Эрдэнэ Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал шиг мөрийн хөтөлбөртэй байх нь зохимжгүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд аудит оруулж, гурван институтын хурлыг зохион байгуулдаг болгох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хуулийн өөрчлөлт хийх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчдыг нам бус болгох, Үндсэн хуулийн цэц болон бусад байгууллагууд парламент руу халдсан асуудлыг авч үзэх ёстой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төслийг өргөн барих, хэлэлцэж байгаа процесс нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж, бүрэн эрхээс хальсан хууль өргөн барьсан нь институц хоорондын хяналт тэнцлийг алдагдуулж байгаа талаар, шинэ улс төрийн намууд бэхжих парламентын ардчиллыг энэ хуулиар үгүй хийх эрсдэлтэй, Монгол Улсын Ерөнхийлөгчид олгогдсон Улсын Их Хурлыг тараах эрх мэдэл нь зөвхөн Ерөнхийлөгчийн засаглалтай болон хаант засаглалтай улсад байдаг эрх мэдэл бөгөөд хуульд хориг тавих, шүүгч нарыг томилох зэрэг олон эрх мэдэлтэйн улмаас манай улсын парламентын тогтолцоо байнгын сорилттой тулгарч байгаа талаар, ард түмнээс сонгогдсон 126 гишүүний асуудлыг ард түмнээс сонгогдоогүй Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн шийдэж, шийдвэрийг Улсын Их Хурал хэлэлцэхгүй гэж тайлбарлах нь зохисгүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах хоёр тохиолдлыг тодорхой заасан ба эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргадаг, харин Улсын Их Хурал эгүүлэн татах шийдвэр гаргахгүй байх тохиолдолд процессыг нь тодорхой болгох шаардлага байгаа боловч өргөн барьсан хуулийн төсөл энэ процесстой холбоогүй, субьектив байдлаар Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах эрсдэлтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нийгмийн хүлээлт болон Улсын Их Хурлын үйл ажиллагаанд дүгнэлт хийж хуулийн төслийг хэлэлцэх ёстой талаар үг хэлжээ.

Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсын Их Хурлын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн 66.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Хууль санаачлагчийн танилцуулга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Энхтүвшин, О.Номинчимэг, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Л.Мөнхбаатар, Ж.Золжаргал, Б.Жаргалан, М.Ганхүлэг, С.Зулпхар, Г.Очирбат, Д.Үүрийнтуяа, А.Ариунзаяа, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Э.Болормаа нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд парламентын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан төслийг дэмжих боломжгүй гэдгийг хэлж байлаа. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох тухай хууль санаачлах эрхтэй, эсэх, энэ нь Улсын Их Хурал болон гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа, эсэх, хэлэлцэж буй төсөл Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, холбогдох зүйл, заалтад нийцэж байгаа эсэх болон иргэд, сонгогчдын эрхэд халдаж, хязгаарлаж байгаа, эсэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн, хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийг тойргоос сонгогдсон, намын жагсаалтаар сонгогдсоноор ялгаварлаж, Үндсэн хуулийн цэц болон улс төрийн намд шууд бусаар онцгой эрх олгох байдлаар засаглалын эрх мэдлийн хяналт, тэнцвэрийг алдагдуулах эрсдэл агуулж байгааг анхааруулж байв.

Монголын парламентын дархлааг сулруулж, эрх зүйн чадамж, бүрэн эрхт байдлыг алдагдуулан, парламентын ардчиллыг саармагжуулахад хүргэж болзошгүй тус хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэх нь зөв, эсэх тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн асуултад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан эрх зүйн тайлбар өгөв. Тэрбээр, Үндсэн хуульд заасан хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл, Хууль тогтоомжийн тухай хуулийн тавдугаар зүйлээр зохицуулсныг танилцуулсан юм. Эдгээрээр, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлахаар, Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлах болон хууль санаачлах замаар өөртөө Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхээс гадуур тодорхой бүрэн эрх олж авахыг нь хязгаарлахаар зохицуулсан гэдгийг тэрбээр дурдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй хамааралгүй, зөвхөн Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдалтай холбоотой байгааг хэлэв. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан Улсын Их Хурлын 18 онцгой бүрэн эрхийн алийг ч Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөл хөндөөгүй байгааг дурдаж, харин өргөн мэдүүлсэн төслийг хэрхэн өөрчлөх болон батлах, эсэх нь Улсын Их Хурлын бүрэн эрх гэдгийг хэлсэн юм.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын дархлааг бэхжүүлж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, нэр хүндийг өсгөх талаар хичээж ажиллахаа илэрхийлээд, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд хүндэтгэлтэй хандах, гишүүдийн асуултад үнэн, зөв хариулт өгөхийг зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслийн талаар асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Ч.Лодойсамбуу, Х.Булгантуяа, Л.Энхнасан нар төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж үг хэлсэн юм. Үг хэлж, байр суурь илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүд хуулийн төсөлд тусгасан зохицуулалт оновчтой бус, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд үр өгөөжгүй, хожмоо ихээхэн үр урхагтай, засаглалын хямралд ч хүргэж болзошгүй эрсдэлтэй зэрэг онц ноцтой үндэслэлүүдийг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу хуулийн төслийг дэмжихгүй төдий бус ийм хуулийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэх эрхгүй гэж үзэж байгаагаа дурдав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх талаарх санал хураалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-нд буюу маргаашийн нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар хойшлуулснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сонгууль
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Наадам
  • •E-Sport
  • •Улсын Онцгой Комисс
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
“Могол ноос” ХХК хүчин чадлаа...
Багануур аж үйлдвэржсэн, УБ-ын...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа

Kuzmo 2026-04-09

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
30 минутын өмнө өмнө

Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна

32 минутын өмнө өмнө

“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа

36 минутын өмнө өмнө

Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

53 минутын өмнө өмнө

The MongolZ өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэй эхний тоглолтоо хийнэ

57 минутын өмнө өмнө

“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

1 цагийн өмнө өмнө

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

1 цагийн өмнө өмнө

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн машин мөргөжээ

1 цагийн өмнө өмнө

Гал түймрийг унтраахаар ажиллаж байна

1 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

18 цагийн өмнө өмнө

Өчигдөр Баянхонгор аймгийн Эхийн гол орчимд +41 градус хүрчээ

19 цагийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од Монгол Улсын шигшээ багийн бэлтгэлдээ хамрагдаж эхэллэ

1 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн долоон дүүрэгт 435 цэгээр шахмал түлш борлуулна

1 өдрийн өмнө өмнө

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

С.Мөнхчулуун: Дундговийн наадам шударга, найраагүй, ил тод зохион байгуулалттай болно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

2 өдрийн өмнө өмнө

Бүгд найрамдах Тажикистан улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно

2 өдрийн өмнө өмнө

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна

САНАЛ БОЛГОХ
2026-07-17 өмнө

Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-07-17 өмнө

Б.Батбямба: Шөвгөрсөн 63 бөхийн шинжилгээнээс ямар нэгэн хориотой бодис илрээгүй

2026-07-18 өмнө

Голд хөвсөн зүйлийг авах гэж ороод живж нас баржээ

2026-07-17 өмнө

АИ92 шатахуун 250 төгрөгөөр нэмэгдлээ

2026-07-18 өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2026-07-17 өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

2026-07-17 өмнө

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

2026-07-17 өмнө

Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

2026-07-17 өмнө

Монелийн замыг өнөөдөр 23:00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ

2026-07-18 өмнө

Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно

2026-07-18 өмнө

Н.Номтойбаяр МАН-даа буцаж Үндэсний эвсэл гурваар “үржих” үү

2026-07-17 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-19 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-07-20 өмнө

Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

2026-07-19 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-20 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-07-20 өмнө

Төрийн тэргүүн “Түмэн морьтны их жагсаал”-ыг манлайлан оролцов

2026-07-20 өмнө

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-17 өмнө

“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

2026-07-20 өмнө

Л.Энх-Амгалан: Хүнийг дутуугийн зовлонгоор нь дээрэлхэх нь хамгийн арчаагүй бас энэрэнгүй бус үйлдэл

2026-07-21 өмнө

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

2026-07-20 өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

2026-07-20 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын ажил инженерийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

2026-07-18 өмнө

Саналын “хар машин”-ыг Америкаас 47 тэрбумаар тендергүй худалдаж авна

2 өдрийн өмнө өмнө

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-21 өмнө

Улаанбаатар–Мандалговь чиглэлийн авто замын их засварын ажил үргэлжилж байна

2026-07-21 өмнө

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21 өмнө

Бороо орно, өдөртөө 23-25 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах