• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.  Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 66.7 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн билээ. Тэгвэл өчигдөр гишүүд хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлж, хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авав.  Харин  санал хураалт явуулах  байсан ч УИХ-ын дарга С.Бямбацогт дараагийн хуралдаанаар санал хураалгахаар шийдвэрлэж, хойшлууллаа.  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөлтэй холбоотойгоор дэмжсэн болон дэмжээгүй гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 -Би 2016 оноос хойш буюу арван жилийн хугацаанд УИХ-ын гишүүн хийхдээ нэг ч удаа хурал тасалж үзээгүй. 2016 онд хоёр удаа хоцрохдоо аавдаа загнуулснаас хойш нэг ч хоцроогүй байдаг юм. Тэгэхээр энэ бол хариуцлага. Тус хуулийн төсөлд хариуцлагын тухай л яригдаж байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа энэ хуулийнхаа агуулгыг ярьсан юм.  Тэгээд та нар дэмжиж байна уу гэсэн тэр зааланд байсан бүх хүн гараа өргөсөн. Тэгэхээр  ард иргэдийн хүлээлттэй байгаа тус хуулийн төслийг би дэмжиж байна. Энэ хууль батлагдвал гишүүд илүү хариуцлагатай болж, парламентын дархлаа сайжирна гэж үзэж байна. Зарим хүмүүс энэ хуулийг эсэргүүцээд байгаа юм л даа. Энэ нь цаашдаа "би хариуцлагагүй байна, хулгай хийнэ" гэдгээ хэлээд байгаа юм болов уу. Үүнийг ойлгохгүй байна. Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт байдаг ч хэрэгждэггүй. Энэ хууль эргэж үйлчлэхгүй. Өш хонзонгийн сэдэлтэй хууль оруулж ирвэл парламентаар давж батлагдахгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Д. Бум-Очир:

- Маш сонирхолтой, анхаарууштай, бас нэлээн няхуур хандахаар хуулийн төсөл орж ирлээ. Энэ асуудал орж ирж байгаад баяртай байна. Энэ нь ард иргэдийн бидэнд тавьж байгаа шаардлага гэж хэлж болно. Нэгдүгээрт, энэ хэлэлцүүлгийн туршид бид хоёр зүйлийг хольж солиод байна.  Ёс суртахуун болоод ёс зүй. Энэ хоёрын хувьд хоорондоо нягт холбоотой ч нэг зүйл биш. Ёс зүй гэдэг нь хувь хүний дотоод хэм хэмжээг хэлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хувьдаа юуг зөв, буруу гэж бодож байгаа буюу тухайн хүний итгэл үнэмшил чухал байдаг. Харин ёс зүй гэдэг нь мэргэжлээс тань шалтгаалж танаас шаардаж байгаа зүйл гэж ойлгож болно. Хоёрдугаарт, дараагийн түвшний ёс зүй, ёс суртахуун нь хэзээ хуульчлагддаг вэ гэсэн асуудал байна. Энэ бол бүхэлд нь хуульчлах асуудал бус нийгмийн хэрэгцээ шаардлага бүрдсэн үед хуулийн зарим заалт болж орох нь бий. Ингээд үзэхэд өнөөдрийн бидний ярьж байгаа асуудлыг нийгэмд олноороо зөвшилцөөд, тодорхой хэмжээгээр хэрэгцээ шаардлага үүссэн тул хуулийн хэмжээнд яригдаж байна гэж би хувьдаа ойлгож байна.Уг хуулийн төслийн сайн тал нь төр нь төр шиг, УИХ-ын гишүүн нь УИХ-ын гишүүн шиг байх нөхцөлийг бүрдүүлэхэд ашиг тустай гэж дүгнэж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Би МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа бүлгийн гишүүдийн үнэлгээний журам гэж гаргаад нэлээд асуудал болж байсан. Энэ журмаар хуралдаа суудаггүй, хууль санаачилдаггүй, тойрогтоо ажилладаггүй бол улс төрийн хариуцлага хүлээлгэдэг байхаар зорьж байсан. Хэрвээ батлагдсан бол засаг төр тогтвортой байж, гишүүдийн ёс зүйн хариуцлага хууль болтлоо яригдахгүй байсан. Тангаргаасаа няцсан бол гэдэг чухал заалт. Тиймээс үүнийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол Цэц дээр маргаан дагуулна. Ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хууль болгож баталъя гэж байхад ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг тогтоолоор гаргаж байсан. Цэц дүгнэлт гарган танилцуулснаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татагдсанд тооцно гэж байсан. УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхгүй, санал хураахгүйгээр татагдсанд тооцно гэж байна. Тэгэхээр Цэц дээр санал хураалт явагдах гээд байна.  Үүнийг залруулах шаардлагатай гэж харж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

 -Энэ хууль цаашид парламент орших уу, эс орших уу гэдэг зангилаан дээр байгаа. Хүн бүхэн хийх ёстой ажлаа хиймээр байгаа. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг баймаар байна. Засгийн газар нь Засгийн газар шиг, УИХ нь УИХ шиг байх ёстой. Ардчилсан парламентаа хамгаалах, хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд шаардлагатай хуулиудаа батлах хэрэгтэй. Гэтэл манайд өнөөдөр хөлөөрөө толгой хийдэг гэдэг шиг зүйл болж байна. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нь УИХ дээр орж ирээд хууль тайлбарлаад сууж байна. Одоо энэ хуулиа батлуулж авчихаад УИХ-ын гишүүдэд ёс зүй заагаад суух юм байна.УИХ-ын шинэ дарга С.Бямбацогт УИХ-д таван удаа сонгогдсон, энэ танхимд байгаа хамгийн туршлагатай парламентчдын нэг. Таныг даргаар сонгогдоод хамгийн эхэнд хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл болж байна. Хуулийн төслийн дотор гэдэс рүү нь орвол маш их асуудалтай зүйл байна. Эгүүлэн татах асуудлыг процессжуулах шаардлагатай бол УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлаад оруулж ирж болно. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд маш их үнэ цэнээр хамгаалагдаж байгаа Монголын ардчиллын хувь заяа ганц сонгогчдод л байх ёстой. Тэгэхээр эгүүлэн татах эрх зөвхөн иргэд, сонгогчдод байх ёстой.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

- Монголын парламент, УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцэх эрхгүй. 800 жилийн тэртээгээс улбаатай эзэн Чингис хааны их хуралдайн зарчим бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг мэргэн ухаан дэлхийн нийтээр хэрэгжиж байгаа. Үндсэн хуулиар УИХ бол ард түмнээс эх сурвалжтай буюу ард иргэд төлөөллөөрөө дамжуулж төрөө барьдаг. Ард иргэдээс төрийг булааж авч буй үйлдлийг батлах нь бүү хэл хэлэлцэх нь өөрөө нүгэл. Хувь заяаны тийм эрх бидэнд байхгүй. Монголын парламент бид нараар эхлээгүй, бид нараар дуусахгүй. Цаашдаа мянга мянган жил үргэлжилнэ. Өнөөдөр УИХ-ын гишүүд зөвхөн энэ дөрвөн жилийг эдлээд яваад өгөх хоноцын сэтгэлээр хандах эрхгүй. Дараагийн парламентын гишүүддээ бүрэн бүтэн парламент, Үндсэн хуулийг засаглалыг хүлээлгэж өгөх үүрэгтэй. Олон нийт ёс зүй шаардаж байна гэнэ. Олон нийт авлига хулгайчдадаа хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Өнөөдөр аль УИХ-ын гишүүнтэй авлига хулгайн асуудал ярьж байгаа билээ. Энх-Амгалан прокурор энэ танхимаас ёс зүй шударга ёс эхлэх ёстой гэж байсан. Өнөөдөр яагаад оруулж ирэхгүй байна вэ. Хэдхэн хүнийг парламентын танхимаас ямар нэгэн шалтгаанаар хөөж гаргахын тулд хууль өргөн бариад хэлэлцээд сууж байна гэдэг гутамшигтай санагдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Хуулийн төслийн зорилго нь дэмжихүйц гоё агуулгатай зарласан ч эсрэг үр дүнд хүргэж болзошгүй гэж харж байгаа тул тус хуулийн төслийг дэмжихгүй байгаа юм. УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, эгүүлэн татах нөхцөл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хүн болгон л тэгж хэлнэ. Үндсэн хуульд ч тэр нөхцөл нь байдаг. Гэтэл хэрэглэсэн тохиолдол огт байхгүй."Үндсэн хууль зөрчсөн болон шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон" бол эгүүлэн татах үүрэгтэй. Тэрийгээ тэгээд хэрэгжүүлье л даа. Хэрэгжүүлэх гэхээр процесс нь байхгүй байгаа юм шиг байгаа юм. Тэр тохиолдолд ажлын арван хоногт нээлттэй, хаалттай хуралдаж шийдвэрлэнэ гэдэг ч юм уу процессыг нь оруулан, хариуцлагажуулж болдоггүй юм уу.Уриалга нь олон нийт хүлээн авахуйц хариуцлагатай болгоё гэчхээд үр дүнд нь ард түмний төлөөлөл гэгддэг УИХ-ыг ард иргэдээс нь холдуулаад байна. Өөрөөр хэлбэл, УИХ намын багц, даргын командаар хуруу дардаг машин болох эрсдэлтэй гэж харж байна. Үүнд ард иргэд анхаарлаа хандуулах шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 68 (7810)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
Ардчилсан нам хоёр талд...
Аюултай хог хаягдлыг...

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

БАТСАЙХАН 2026-04-10

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
38 минутын өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

39 минутын өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

43 минутын өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

12 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

12 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

13 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах