• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэнэ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы /2026.04.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан тул /дэлгэрэнгүйг эндээс/ хуралдаан төслийн талаарх гишүүдийн асуулт, хариултаар үргэлжлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, С.Одонтуяа, М.Мандхай, Б.Батбаатар, Г.Хосбаяр, О.Саранчулуун, Х.Баасанжаргал нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен байгаль орчны үнэлгээ хийдэг 107 мэргэжлийн байгууллага буйг дурдаад 2023 онд шаардлага хангаагүй зарим байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсан. Иймд байгаль орчны үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх болон улмаар нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх асуудлыг төсөлд хэрхэн зохицуулсан талаар лавлав. 

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга, хуулийн төслийн 7.7-д нөлөөллийн үнэлгээний журам, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батална гээд үүнд байгаль орчны үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээтэй холбоотой зохицуулалтыг тусгасан гэж хариулав. Мөн тэрбээр мэргэжлийн үнэлгээний байгууллагууд үнэлгээ хийхдээ өндөр үнэ нэхдэг, үнийн тааз байхгүй байна гэх зэргээр үнэлгээтэй холбоотой асуудлыг ажлын хэсэг дээр олон талаас нь ярилцаад төслийн 4.4-т мэргэжлийн байгууллагын үнэлгээтэй холбоотой журмыг Засгийн газрын гишүүн батлахаар тусгасан гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа төслийн 7.14-т сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаан хариу өгөх бөгөөд энэ хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд хариу өгсөнд тооцно гэж тусгасныг хэрхэн ойлгож, оруулсан талаар лавлав.

Төслийн 7.14-т сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаана гэсэн нь ажлын 14 хоног бөгөөд үүнийг ерөнхий үнэлгээ хийхэд тухайн нутгийн Засаг дарга нараас хариу авч байгаа байдал гэж ойлгох нь зүйтэй гэдгийг Б.Уянга гишүүн тодотгоод энэ нь төрийн байгууллагуудыг хариуцлагажуулахад чиглэсэн гэлээ. Мөн ерөнхий үнэлгээний дараа нарийвчилсан үнэлгээ хийж, энэ үеэр нөлөөллийн бүсийн иргэдтэйгээ нүүр тулж ажиллах зохицуулалтыг тусгасан хэмээв.

Ингээд ажлын хэсгээс төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, хүчин чадал, эрсдэлийг харгалзан гурван зэрэглэлд ангилж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тус бүр тодорхойлох, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаан хариу өгөх хугацааг 15 хоног болгохтой холбоотой долоон саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төслийн 7.13, 7.6, 10.5 дахь хэсгийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч өглөө.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржоос гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаас хоёр нь дэмжигдэв. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 39.10-т заасныг баримтлан төслийг хэлэлцсэнийг дурдаад хуулийн төслийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатараас төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Г.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.7 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүнээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан.

Байнгын хороо 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан бөгөөд Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг баримтлан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэдгийг Б.Баярбаатар гишүүн танилцуулгадаа онцолсон юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн үг хэллэг, найруулгыг эргэн хянаж, засах талаар хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен дэлхийн чиг хандлага эд эрхтэнг амьгүй донороос шилжлүүлэхийг чухалчлах болсныг тэмдэглээд хүүхдэд эд, эс эрхтэн шилжүүлэх асуудлыг тусгайд нь авч үзэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төврүү чиглүүлэхэд ямар бодлого барьж буйг тодруулж, хариулт авсан.

Эцэст нь хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн тул Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, гишүүд асуулт асууж, хариулт авсан тул /дэлгэрэнгүйг эндээс/ хуралдаан төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх санал хураалтаар үргэлжилсэн. 

Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.7 хувь нь дэмжсэн тул үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр санал хураасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг сонссоноор чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Үс засуулвал өлзийтэй сайн
Ногоон хөгжлийн хамтын...

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэнэ

Kuzmo 2026-05-01

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

17 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

17 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

17 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

17 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

17 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

17 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

17 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

17 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах