• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Түр хамгаалах байранд 1122 иргэнийг хүлээн авч, хамгаалсан

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс Түр хамгаалах байртай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг байлгах Түр хамгаалах байранд хамгаалалтад авдаг шүү дээ. Энэхүү байр байгуулагдаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна?

-2014 оны хоёрдугаар сард Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байр байгуулагдаж, дөрөвдүгээр сарын 7-нд анхны үйлчлүүлэгчээ хүлээн авч байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай байгууллага 617 гэр бүлийн 1122 хүнийг хүлээн авч үйлчиллээ. Түр хамгаалах байранд ирж байгаа иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. Харин насанд хүрсэн найман эрэгтэй ирсэн. Ер нь судалгаанаас харахад, 385 насанд хүрсэн эмэгтэй, 368 эрэгтэй хүүхэд, 361 эмэгтэй хүүхдийг түр хамгаалах байранд авч, гэр бүлийн хүчирхийллийн золиос болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. Манай түр хамгаалах байраар үйлчлүүлж буй хүмүүс сэтгэл зүйч нартай ганцаарчилсан уулзалт, ярилцага хийж, өөрийн шийдэж чадахгүй байгаа асуудалдаа гарц олж, цагдаагийн алба хаагчдаас хууль, эрх зүйн зөвлөгөө авдаг.

-Танай байгууллагад хэрхэн хандах ёстой вэ?

-Түр хамгаалах байрны үйл ажиллагаа Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмаар зохицуулагддаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эрүүл мэнд, амь насанд нь аюул учирч болзошгүй, бие махбодид хохирол учруулсан, байнгын дарамтанд байлгасан, айлган сүрдүүлж, дарамталсан, дагаж мөшгисөн, хүчирхийллийн түвшин өндөр, дунд байгаа иргэдийг хүлээн авдаг. Бүх дүүргийн цагдаагийн хэлтэс, албад, төрийн болон төрийн бус байгууллагаас манайд үйлчлүүлэгч нарыг холбон зуучилж ажиллаж байна. Манай байгууллагаас явуулж байгаа сурталчилгаа, үүрэн телефоны хэрэгслүүдээр дамжуулж буй мессежийг аваад иргэд өөрсдөө ч манай байгууллагад хандаж ирэх тохиолдол ихэсч байна.

-Хоёр жилийн хугацаанд 1000 гаруй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалжээ. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл шалтгааныг судалж, урьдчилан сэргийлэх, асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэгээрээ онцлог юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд нөлөөлж буй маш олон шалтгаан бий. Архидалт, ядуурал, ажилгүйдэл, хардалт зэргээс ихэвчлэн шалтгаалж байгаа хэдий ч цаад үндсэн шалтгаан нь хувь хүний суурь хүмүүжил, зан чанартай маш их холбоотой гэдэг нь олон улсын байгууллагуудын олон жилийн тандалт судалгаагаар тогтоогдсон байдаг. Мөн үйлчлүүлэгчдийн сэтгэл санааны байдал, айдас түгшүүрийн түвшин зэргийг манай сэтгэл зүйчид судалдаг.

Гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл судалгаанаас харахад, хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь эрчүүд, тэр дотроо нөхөр, хамтран амьдрагч, хойд эцэг, хүргэн нь байдаг. Хувь хүнийхээ үүднээс харахад, манай эрчүүд, залуучууд ухамсар, ухаан муутай, багахан зэргийн амьдралын бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хатгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй, сэтгэл зүйн хувьд гутранги байдалд орсон нь харагддаг. Энэ байдлаасаа болж бухимддаг, архи ууж сатаардаг, тэр чинээгээрээ гэр бүлдээ сөрөг хандлагыг бий болгож байгаа юм. Хэн нэгэнд найдаж хүлээх бус өөрөө эхнэр хүүхэд, ар амьдралаа өөд нь татаж явах ёстой эр хүн гэдгээ ойлгох хэрэгтэй гэж бодогддог. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн хоорондын асуудал гэж ойлгох нь учир дутагдалтай юм.

Төрсөн болон хойд, хадам эцэг, эх, төрсөн ах эгч, дүү нарын хооронд ч бас хүчирхийлэл үйлдэгдэж байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь хэн нэгэн хүний ганц нэг удаагийн санамсаргүй, тохиолдлын үйлдэл бус, харин тодорхой зорилгод хүрэх үүднээс төлөвлөгдсөн хэрэг. Хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчийн хяналтад байдгаас ихэнх тохиолдолд давтагдан үйлдэгдэж, улам даамжирч байдаг онцлогтой. Олон улсын эрх зүйн актад гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн талаас нь ойлгож, энэ хэрэг дээр илүү анхаарал хүч тавьж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жишиг байдаг. Нийгмийн үзэгдлийнх нь хувьд ангилж үзэх юм бол энэ төрлийн гэмт хэрэг хамгийн хүнд, хор уршигтай нь. Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нь тухайн гэр бүл дэх хүчирхийлэл туйлдаа хүрч байна гэсэн үг юм.

-Танай байгууллага ямар утсаар дуудлага хүлээн авч үйлчилж байна вэ. Орон нутгаас хандах тохиолдол байдаг болов уу?

-Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр түр хамгаалах байранд тусгай дугаарын 107 утсыг 2014 оны аравдугаар сараас эхлэн 24 цагаар ажиллуулж байна. Ингэснээр тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа иргэд маань үнэ төлбөргүй утсаар холбогдон хамгаалах байрны тухай болон хүчирхийллийн талаарх мэдээлэл, зөвлөгөө авдаг болсон. Манай байгууллагад энэ гурван жилд биеэр болон утсаар хандан зөвлөгөө, мэдээлэл авсан нийт 5317 иргэн байгаагаас 107 тусгай дугаарын утас руу 4800 хүн холбогдсон байдаг. Зөвхөн Улаанбаатар хотоос ч бус хөдөө орон нутгаас ч бас хүмүүс ярьж зөвлөгөө авдаг. “Малын бэлчээр дээрээсээ ярьж байна. Хадам эцэг, эх дарамтлаад байна. Ийм асуудал гарлаа, би хаана хандаж болох вэ” гэх мэтээр холбогддог. Зарим тохиолдолд үйлчлүүлэгч маань овог, нэр, хаяг, байршилаа хэлэхгүйгээр бидэнтэй холбогдож зөвлөгөө авдаг. Үйлчлүүлэгч зөвшөөрвөл бид харьяа аймгийн цагдаагийн газар, хэлтэстэй нь холбогдож мэдээллийг дамжуулж, холбон зуучилж ажиллаж байна.
 
-Сэтгэл зүйн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Мөн ээжийгээ дагаад Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн хичээл, сургуулийг хэрхэн зохицуулж байна?

-Сэтгэл зүйчид маань утсаар болон биеэр тусламж үзүүлж байгаа. Ирсэн үйлчлүүлэгчдийг сэтгэл зүйн сорилд оруулж, тайвшруулах дасгал, трейнинг хийлгэж байна. Манайд сэтгэл заслын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа учир Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сургалтын албанаас үнэ төлбөргүй сургалтад хамруулахаар болсон. Мөн Улаанбаатар их сургуулийн болон Хууль сахиулахын их сургуулийн багш нар манай үйлчлүүлэгчдэд сэтгэлзүйн болоод хууль, эрх зүйн зөвлөгөө өгч байгаа. Манайд ээжийгээ дагаад давхар хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд их ирдэг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 10 орчим хүүхэд ирж байсан. Хамгаалалтад авагдсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл нь орхиогдох гээд байдаг тул бид үйлчлүүлэгч зөвшөөрвөл сургуулийнх нь нийгмийн ажилтан, багш нартай холбогдож хичээл, даалгаврыг нь авч хийлгэдэг. Мөн Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, хүүхэд, эмэгтэйчүүдийг төрөл бүрийн сэдвээр сургалтад хамруулж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
П.Ганхүү: Төвийн бүсийн 128 мянган...
Пак Гын Хед холбогдох “хэрэг”...

Түр хамгаалах байранд 1122 иргэнийг хүлээн авч, хамгаалсан

Батзаяа 2016-11-15

Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
52 минутын өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

53 минутын өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

57 минутын өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

13 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах