• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дэлхийд өрсөлдөхүйц Монгол ур чадвартанг “үйлдвэрлэдэг” коллеж

Сүүлийн хэдэн жилд манай улсад “дип­лом­той ажил­гүй­чүүд” гэх нэр томъёо дэл­гэрч, бид­ний чи­хэнд аль хэ­дий­нэ да­сал бо­лж, байх ёс­той юм шиг л бод­дог бол­жээ. Жил бүр энэ эг­нээнд эл­сэгч­дийн тоо нэ­мэг­дэж бай­гааг нуух юун. Өн­дөр төл­бөр­тэй их, дээд сур­гуульд дөр­вөн жил су­ралц­­сан хэ­дий ч аж­лын бай­ранд бү­рэн зууч­­лаг­даж ча­дал­гүй лан­гуу­ны му­хар са­хиж аль эс­вэл ал­бан бай­гуул­ла­гын үйлч­­лэгч хийх бол­сон гэхэд үнэнээс хол зөрөхгүй.
 
Энэ бүхэн хэний ч өмнө хүүхдийнхээ нүүрийг улайлгахгүй гэх эцэг, эхчүүдийн зовнил басхүү улсын нэр хүндтэй сургуульд сурч л байвал боллоо гэсэн залуусын харалган бодолтой холбоотой. Гэхдээ улс, орон хөгжихийн хэрээр иргэдийн сэтгэлгээ ч өөрчлөгджээ. Тэд хаана ч очсон өөрийн чадвараар санхүүгийнхаа эс үүсвэрийг олж чадахуйц мэргэжлийг илүүд үзэх болж.
 
Өөрөөр хэлбэл, залуус ур чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг коллежуудыг сонгон суралцаж байна. Тиймээс “Монголын мэдээ” сонин мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг коллежууд дундаа үлгэр жишээ болохуйц загвар коллеж гэгддэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр, Урлалын Политехник  коллежоос энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аа бэлтгэлээ.
 
Багшийн ёс зүй, сурагчийн төлөвшилд анхаарч ажиллана
 
Манай сурвалжлах хэсэг өглөөний 10:00 цагтай уралдан тус коллежийг зорьсон юм. Биднийг очиход аль хэдийнэ хичээлийн цаг эхэлж, сургуулийн коридорт нам гүм байдал ноёрхсон байв. Сургуулийнхаа мэдээлийн самбарт “Хөдөлмөр зах зээлийн эрэлт, ажил олгогчдын шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ” хэмээх эрхэм зорилгоо хүндэтгэн байршуулсан тус коллеж анх  1966 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдаж эдүгээ 50 дахь жилтэйгээ золгожээ. Түүнээс хойш нийтлэг үйлчилгээний чиглэлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэсээр ирсэн байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 1995 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 197 дугаар тогтоолоор  БНЭУ-ын төр нийгмийн зүтгэлтэн Ерөнхий сайд асан Ражив Гандийн нэрэмжит болсон түүхтэй.
 
Түүний дараа 2012 онд одоогийн нэршлээ авч, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж болсон байна. Тус коллеж нь 2011  онд хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургууль гэдгийг энд онцолъё. Бид юун түрүүнд тус сургуулийн захирал Б.Даваажав, сургалтын албаны менежер Г.Баярхүү нартай уулзаж, сургуулийн талаархи халуун яриа өрнүүлсэн юм. Б.Даваажав захирал бидэнд энэ хичээлийн жилд багшийн ёс зүй, харьцааны соёл, хандлага хариуцлагыг дээшлүүлж, зөв төлөвшилтэй, мэргэжилдээ сэтгэлтэй, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилт тавин ажиллаж буйгаа танилцуулсан.
 
Багшийн ёс зүй, сурагчийн төлөвшлийг чухалчлах болсон нь учиртай аж. Мэргэжилтэй ажилтанд сайн ур чадвараас гадна төлөвшил хамгийн чухал байдаг аж. Энэ тухай тэрбээр “Бидний сургалтын агуулга бол ур чадвартай сайн мэргэжилтэй ажилтан бэлтгэх. Гэхдээ бид энэхүү сургалтын агуулгатайгаа   уялдуулан  тухайн сурагчийн зөв төлөвшилд анхаарч байна. Өөрөөр хэлбэл, мэргэжилдээ үнэнч, сэтгэлтэй, зөв төлөвшилтэй мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэн гаргахыг зорьдог. Тухайн ажилтан сайн, ур чадвартай байлаа ч эрхэлсэн ажилдаа үнэнч биш байвал тэр хүнээс үр бүтээл бага гарна. Харин эрхэлсэн ажилдаа үнэнч, сэтгэлээсээ  ханддаг байвал ажлын үр бүтээмж ч сайжирна. Тиймээс бид багшийн ёс зүй, сурагчийн зөв төлөвшлийг гол зорилго болгон ажиллаж байна” гэв. Түүнтэй ярилцаж байхдаа энэхүү зорилгыг тавих нь ч зүйн хэрэг хэмээн бодож байснаа нуух юун.
 
Учир нь тус сургуульд суралцагчдын дийлэнх хувь нь 14-15  насны хүүхдүүд байдаг. Сурагчийн ширээнээс тохой мулталж ч амжаагүй өсвөр насны хүүхдүүд амьдрал, ажил мэргэжлийнхээ чиг баримжааг энэ коллежоос авахаар сонгон суралцаж буй. Тиймээс эдгээр хүүхдүүдэд мэргэжлийн ур чадвараас гадна зөв хүн болж төлөвших, аливаа асуудалд зөвөөр хандаж, үнэнч шударга байдлыг эрхэмлэх ухаанд сургах нь зүйн хэрэг. Энэ нь ч сургалтын ажлыг бүрэн гүйцэд хийж байна гэсэн үг. Манай улсад мэргэжлийн ур чадвартай ажилтан бэлтгэдэг төрийн өмчийн 37 коллеж үйл ажиллагаа явуулдаг. Нэгэн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй бусад коллежуудаас ялгарах нэгэн онцлог нь энэ ажээ. Ийнхүү ярилцсаны дараа сургалтын албаны менежер Г.Баярхүү сургуулиа бидэнд танилцуулсан юм.
 
Материаллаг бааз хангалттай учраас сурагчид хичээлдээ дуртай байдаг
 
Үзэсгэлэнт гүнж, эрт үеийн хаад, эрэлхэг баатар, хурдан хүлэг, эрээн цэцэг гээд сурагчдын урласан сийлбэр, зурсан зураг, баримлыг сургуулийн коридортоо дэлгэгдсэн байх нь ёстой л Үйлдвэрлэл, урлалын полетихникийн  коллеж  гэдгийг жинхэнэ утгаар нь илтгэж байв. Энэ мэт уран баримал, зураг, сийлбэр хосолсон урт коридороор явсаар оёдлын анги руу оров. Ангийн ханыг тойруулан 15 орчим оёдлын машин байрлуулсан байх бөгөөд оёдлын ангийн хоёрдугаар курсийнхний мэргэжлийн хичээл ид орж байлаа. “Оёдлын машины ард яаж суухаа ч мэдэхгүй орж ирсэн намайг багш нар минь өдий зэрэгт хүргэсэн” хэмээн ярих охиныг А.Мөнхжин гэдэг. Одоо оёдлын ангийн хоёрдугаар курст сурдаг байна.
 
Тэрбээр “Би багаасаа оёдолчин болохыг хүсдэг байлаа. Тийм болохоор Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийг сонгосон. Нэгдүгээр курст орохдоо зүүгээ ч зөв сүвлэж чаддаггүй, ёстой оёдлын талаар  “А” ч байхгүй л байсан. Нэгдүгээр курсдээ зах, халаас, зангилаа хийж сурсан. Одоо бол цамц, өмд, юбка оёж чадна. Удахгүй гадуур хувцас оёж сурна. Энэ бүхэн багш нарын маань ач. Хүүхэд бүртэй тулж ажилладаг” гэв. Энд хүүхэд бүр нэг оёдлын машин дээр ажиллах аж. Хэн нэгэнд нь хүрэлцэхгүй, нэг нэгнээ хүлээнэ гэсэн ойлголт байхгүй. Сургалтад хэрэглэгдэх материаллаг бааз хангалттай учраас сурагч хичээлээс хоцрох, хичээлээ ойлгохгүй байх зэрэг асуудал гардаггүй байна. Мөн багш сурагч бүртэй харилцах боломж нээлттэй байдаг ажээ.
 
Бидний дараагийн орсон анги бол мөн л оёдлын нэгдүгээр курсийнхэн. Хүүхэд бүр урдаа цаас, нимгэн хөөсөнцөр тавьчихсан элдэв янзын дүрс хайчилж, нааж байлаа. Этгээд чамин хийцтэй энэ бүтээлийг шууд хараад ойлгох ч ямар утга учиртай, юунд ашигладгийг нь мэдэх боломжгүй. Харин сурагчдын урлаж буй элдэв сонин хайчилбар нь Дүрсний зохиомжийн хичээл гэдгийг багш нь бидэнд тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, хувцас зохион бүтээхийн үндэс суурь нь дүрсний зохиомжийн хичээл аж. Энэ талаар Хувцас дизайны багш М.Энхтуяа “Хувцас дизайны ангиуд дүрсний зохиомжийн хичээлийг судлах зайлшгүй шаардлагатай. Энэ хичээлийг орсноор хувцасны ерөнхий зохиомжийг гаргаж сурдаг. Тэгэхээр маш чухал хичээл.
 
Хувцас дизайны мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдийн маш сайн судлах ёстой хичээлийн нэг” гэв. Энэ ангид бас нэгэн анхаарал татсан зүйл байсан маникенд өмсүүлсэн монгол загварын хувцаснууд. Эрхэмсэг, ихэмсэг нэгнийг илтгэх эдгээр хаад, хатдын дээлийг тус сургуулийн багш, сурагчид хамтран 50 жилийн ойн баяртаа зориулан урлажээ. Нийт 50 орчим дээлээс бүтэх уг коллекцийг гаргахад оёдлын чиглэлээр суралцдаг бүх оюутнууд оролцсон аж. Тухайлбал, нэгдүгээр курсийн оюутнууд нь шүр сувд хатгах, чимэглэл, гар урлалын тал дээр ажилласан бол хоёрдугаар курсийн охид оёх тал дээр ажилласан байна. “Хаадын жавхаа” хэмээх энэхүү коллекцийг тус сургуулийн долоон багш оюутнуудтайгаа хамтран гаргасан аж. 
 
Сурагчид хичээлдээ үйлдвэрийн технологийг ашигладаг гэв
 
Манай сурвалжлах хэсэг ийнхүү сургуулийн орчинтой танилцаж явтал аль хэдийнэ хүүхдүүдийн хичээл завсарлажээ. Энд тэндгүй сонирхолтой яриа өрнүүлсэн сурагчид явах нь аргагүй л хүүхэд насны занг илтгэнэ. Анх Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежид орж ирсэн цагаас анзаарагдсан нэг зүйл гэвэл сурагчдын хичээлдээ ашигладаг материаллаг бааз.
 
Үүнийг батлах гэсэн шиг дараагийн орсон анги маань хүртэл хичээлдээ ашигладаг хэрэглэгдэхүүнээрээ ангиа дүүргэжээ. Ингээд хэлэхэд нэг их хилсдэхгүй. Үнэхээр л ангийн үүднээс эхлээд л мэргэжлийн багаж, төхөрөөмж байхад сурагчид хичээлдээ чармайлгүй гээд ч яах билээ. Бидний орсон энэ танхим бол Мехатроникчийн анги байсан юм. Тус  ангид л гэхэд манай улсын томоохон үйлдвэрүүдэд ашигладаг  сүүлийн  үеийн  тоног  төхөөрөмжүүдийг байрлуулжээ. Гэхдээ сургалтын гэдгийг энд онцолъё. Өөрөөр хэлбэл, тухайн төрөөмжийг сургалтад ашиглах зориулалтаар жижигрүүлсэн аж. Хичээлд ашигладаг багаж, төхөөрөмжүүд хичээлийг нь сонирхолтой болгодог тухай ч тус ангийн сурагчид хэлж байв.
 
Тус сургууль сүүлийн жилүүдэд сургалтын орчноо сайжруулах, сургалтад ашиглагдах тоног төхөөрөмжийг сайжруулах тал дээр олон ажил хийсэн нь энэ аж. Тодруулбал, Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 10, МСС-ийн төслөөр тав, Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагын төслөөр үсчин, гоо заслын төрөлжсөн таван дадлагын газрыг шинэчлэн байгуулжээ.
 
300 хүүхдийн дотуур байрыг бэлтгэжээ
 
Сурагчдын сурах бололцоог хангасан нэг ажил нь дотуур байр. Тус сургуульд хөдөө, орон нутгаас ирж суралцах хүүхдүүд олон байдаг гэнэ. Тиймээс тэр хүүхдүүдэд зориулж 300 хүүхдийн дотуур байрыг байгуулжээ. Манай сурвалжлах хэсгийг сургуультай танилцаж байх үеэр дотуур байранд суудаг гэх хүүхдүүд ч таарч байлаа. Тэдний нэг нь Т.Цэрэннадмид охин. Т.Цэрэннадмид Дундговь аймгаас ирж, гоо засалч мэргэжлийн нэг жилийн ангид суралцаж байгаа гэнэ.
...“Бидний сургалтын агуулга бол ур чадвартай сайн мэргэжилтэй ажилтан бэлтгэх. Гэхдээ бид энэхүү сургалтын агуулгатайгаа   уялдуулан  тухайн сурагчийн зөв төлөвшилд анхаарч байна. Өөрөөр хэлбэл, мэргэжилдээ үнэнч, сэтгэлтэй, зөв төлөвшилтэй мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэн гаргахыг зорьдог...
Тэрбээр “Би сургуульдаа байх их дуртай. Яг мэргэжлийн багаж хэрэгсэл дээр ажиллах хамгийн гоё байдаг. Өглөө 08:00 цагт сургууль дээрээ ирээд орой 18:00 цагт дотуур байр руугаа явдаг. Манай сургуулийн дотуур байр их тохитой. Энэ сургуулийг сонгох болсон нэг шалтгаан нь дотуур байр байсан. Надад хотод суух айл байгаагүй. Тиймээс дотуур байртай, гоо сайханч мэргэжлээр элсэлт авдаг сургууль хайж байсан” гэв. Энэ мэтчилэн хөдөө, орон нутгаас элсэгчид ирж, тус сургуулийг сонгон суралцдаг байна. Түүнээс гадна сурагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулж номын сан, биеийн тамирын заал, талбай, хичээлээс  гадуурх секц сонгон хичээллүүлдэг ажээ.
 
Ражив Гандийн хэмээн овоглох төрийн өмчийн энэхүү коллеж нийт гурван тэнхимд 78 багш ажилладаг.Сургуулийн захиргаанаас багш нарыг чадавхижуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулдаг байна. Тодруулбал, өнгөрсөн жил гэхэд БНЭУ-д англи хэлний сургалтад гурван багш, электроник мехатроникийн дөрвөн багш, гагнуурын мэргэжлээр хоёр багш, цахилгааны мэргэжлээр хоёр багш, БНСУ-д оёдлын таван багш, Малайз улсад автын нэг багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулжээ. Харин энэ жилийн хичээлийн зорилгодоо уялдуулан багшийн ёс зүйг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд захирал Б.Даваажав “Сурагчдын толь нь багш нар байдаг. Хүүхэд анги даасан багшаа л дуурайдаг.
 
Тийм учраас багш хүний ёс зүй маш чухал. Хүүхдүүдэд багш нарын үлгэр дуурайлал их чухал байдаг. Бид хүүхдүүдэд зөв төлөвшил олгохыг зорилго болгож байгаа юм чинь багш нарт ч ёс зүйг сургах хэрэгтэй. Ёс зүйтэй багш сурагчдад зөв төлөвшлийг олгоно шүү дээ. Тиймээс багш нарыг ёс зүйтэй байлгах тал дээр анхаарч ажиллах болно” гэв.
 
Сурагчдынх нь ур чадвар дэлхийн хэмжээнд хүрчээ
 
Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллеж гэх нэр олон тэмцээн, уралдаан, үйл ажиллагаанд дурьдагддаг. Тэр дундаа ур чадвартай боловсон хүчин бэлтгэдэг коллежууд дундаа загвар сургууль болж, аливаа үйл ажиллагаанд оролцдог. Тэр бүү хэл багш, сурагчид нийлж үзэсгэлэнгээ дэлгэлээ гэсэн мэдээлэл гарахад л Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллеж байдаг. Өнгөрсөн жил гэхэд тус сургуулийн үсчин, гоо сайханчийн ангийн оюутнууд “Дэлхийн ур чадварын олимп”-д эх орноо төлөөлөнамжилттай оролцсон.
 
Энэ мэтчилэн тус сургуулийн сурагчдын гаргасан амжилт олон. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хаврын гоёл-2011, 2012, 2014 онд тэргүүн байр, “Ур чадвар-2013” оёдлын мэргэжлийн улсын уралдааны тэргүүн  байр, “Ур чадвар-2016” оёдлын мэргэжлийн улсын уралдааны дэд  байр, Мэргэжлийн сургуулиудын Монгол хэлний олимпиадын  тэргүүн байранд  2012-2015 онд шалгарч байжээ. Сурагчдын гаргасан амжилт тус коллежийг аль хэдийнэ дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэж буйг илтгэж байв. Энэ үеэр сургалтын албаны менежер Г.Баярхүү сургалтын бааз, хэрэглэгдэхүүн хангалттай учраас сурагчид ямар ч асуудал гардаггүй гэдгийг онцолсон.
 
Ямартай ч, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцахад ийм байна. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц ур чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэж байгаа нь мэдрэгдэж байлаа. Монголын мэргэжилтэй боловсон хүчинг яаж бэлтгэдэг, сурах орчинг хэрхэн бүрдүүлдэг, багш нь сурагчидтайгаа хэрхэн харьцдаг вэ гэдгийг тус коллежийн үйл ажиллагаатай танилцаж байхдаа л мэдэрсэн. Багш нартай хамтран уран бүтээл, загварын үзэсгэлэн гаргадаг мэргэжлийн коллежууд ховорхон. Тэр дундаа тухайн хүүхдийн төлөвшилд анхаарч, сургуулийнхаа хичээлийн жилийн зорилго болгох коллеж байхгүй гэхэд хилсдэхгүй биз.
 
Одоо үйл ажиллагаа явуулж буй ихэнх коллежууд заагдсан хугацаанд мэргэжлийн мэдлэг, мэдээллээ л сурагчид олгохыг эрхэмлэдэг. Түүнээс тухайн хүүхдийн төлөвшилд анхаарал хандуулна гэдэг үлгэрийн далай гэж халаглах биз. Харин Ражив Гандийн  нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийнхон мэргэжилтэй ажилтан бэлтгэхээс гадна тухайн хүүхдийг бие хүн болон төлөвшихөд туслах арга барилыг эрхэм зорилгоо болгосон нь тус коллежоос суралцах хамгий эрхэм зүйлсийн нэг юм.
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өнөөдөр есдүгээр сарын 1
Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө
Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлэх урьдчилсан төсөөлөл байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Сурвалжлага
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гэмт хэрэг
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
“Аз жаргал”-ын биш аваар, ослын...
Д.Цэнгэл: Кино урлагийг...

Дэлхийд өрсөлдөхүйц Монгол ур чадвартанг “үйлдвэрлэдэг” коллеж

Батзаяа 2016-11-16

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өнөөдөр есдүгээр сарын 1
Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө
Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлэх урьдчилсан төсөөлөл байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Өнөөдөр есдүгээр сарын 1

1 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

1 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

1 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

1 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

1 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

17 цагийн өмнө өмнө

Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлэх урьдчилсан төсөөлөл байна

20 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

21 цагийн өмнө өмнө

С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна

23 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Маргааш буюу 9-р сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

1 өдрийн өмнө өмнө

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

1 өдрийн өмнө өмнө

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-08-28 өмнө

Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго

2026-08-28 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр тоглоно

2026-08-28 өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

2026-08-28 өмнө

Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ

2026-08-28 өмнө

МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

2026-08-28 өмнө

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

2026-08-28 өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-28 өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

2026-08-28 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-08-28 өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2026-08-27 өмнө

САНАЛ БОЛГОХ
2026-08-26 өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2026-08-26 өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

2026-08-25 өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-08-26 өмнө

Хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

2026-08-26 өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

2026-08-26 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-08-26 өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2026-08-26 өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

2026-08-28 өмнө

МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

2026-08-26 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-08-27 өмнө

Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

2026-08-26 өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2026-08-28 өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

2026-08-28 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-08-28 өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2026-08-25 өмнө

Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

2026-08-27 өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-27 өмнө

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

2026-08-28 өмнө

Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго

2026-08-26 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

2026-08-27 өмнө

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2026-08-28 өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

2026-08-25 өмнө

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

2026-08-28 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр тоглоно

2026-08-28 өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-25 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

2026-08-25 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-08-28 өмнө

Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ

2026-08-25 өмнө

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах