• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АМГТГ БНСУ-ын талтай туршлага солилцлоо

Ашигт малтмал, газрын тосны газар БНСУ-ын “К Petro” газрын тосны газартай хамтран “Газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналт” сэдэвт туршлага солилцох хэлэлцүүлгийг өчигдөр Үндэсний хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БОАЖЯ, ЗТХЯ, УУХҮЯ, ГЕГ, МХЕГ, Стандартчилал хэмжилзүйн газар, ОБЕГ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын төлөөллүүд оролцлоо.  Түүнчлэн, БНСУ-ын талаас К Петро газрын тосны газрын орлогч дарга, төлөвлөлт хяналт шалгалт хариуцсан дарга нарын эрхэм хүндтэй хүмүүс ирж оролцсон юм. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд зөвхөн энэ оны эхний 10 сарын байдлаар л гэхэд 965 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортолсон байна.

Нийслэлийн агаарын бо­хирд­лын 10 хувийг авто­ма­шинаас ял­гаруулж буй хорт утаа эзэлж буйг мэргэжлийн байгууллагаас тогтоосон байдаг. Тэгвэл АМГТГ агаарын бохирдлыг багасгах, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хот болон томоохон хотуудад ирэх оны аравдугаар сараас эхлэн евро-4 стандартаас дээш чанарын шаардлага хангасан шатахуун хэрэглэх зорилт тавин ажиллаж буй аж.

Улмаар энэ хүрээнд хууль эрхзүйн орч­ныг боловсронгуй болгох, ша­та­хууны стандартуудыг шинэч­лэн батлуулах, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, лабораторийн тоног төхөөрөм­жийн хүчин чадал, үйл ажиллагааг нэмэгдүүлэх, боловсон хүчнээ чадваржуулах чиглэлээр БНСУ-ын К Петро газрын тосны газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар ярилцаж байгаа юм байна. Хэлэлцүүлгийн үеэр тус үйл ажиллагааг зохион байгуулж буй АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн  дарга Б.Бямбацогтоос цөөн асуулт асуулаа.

Б.Бямбацогт: Мэргэжилтэн солилцох, тоног төхөөрөмж нийлүүлэх талаар ярьж тохирлоо

-“Газрын тосны бүтээг­дэ­хүү­ний чанарын хяналт” сэ­дэвт хэлэлцүүлгийг зохион бай­гуулж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Газрын тосны чанарын хяналттай холбоотойгоор К Петро буюу БНСУ-ын Газрын тосны газрын орлогч дарга, төлөвлөлт хяналт шалгалт хариуцсан дарга  нарын хүмүүс манайд улсад хүрэлцэн ирж, “Газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналт” сэдэвт туршлага солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ удаагийн туршлага солилцох хэлэлцүүлэг анх удаагаа мэргэжлийн болоод ТББ-ууд, ассоциаци, мэргэжлийн холбоодын төлөөлөл гэх мэт  салбарын бүхий л төлөөллийг оролцуулж байгаа гэдгээрээ өндөр ач холбогдолтой болж байна.  К Петро газрын тосны газартай манай АМГТГ-ын зүгээс хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлыг маргааш /өнөөдөр/ хэлэлцэнэ. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг  сайжруулах чиглэлээр К Петрогийн зүгээс манайд туслах, харилцан мэргэжилтнээ солилцох, лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх талаар ч гэсэн  хэлэлцүүлгийн үеэр ярьж тохирлоо.

-Газрын тосны бүтээг­дэ­хүү­ний чанарын хяналтыг сайж­руулснаар ямар ач холбогдолтой вэ?

-Манай улсын тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналт юм.  Манайх дотоодын хэрэгцээгээ 100 хувь импортын бүтээгдэхүүнээр хангадаг.  90 орчим хувийг нь ОХУ-аас, үлдсэн 10 хувийг нь БНХАУ, БНСУ-аас импортолж байгаа. Харин импортын энэ мэт газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг  сайжруулс­наар  стратегийн өндөр ач хол­бог­дол­той чухал алхам болох юм. Тиймээс үүнд  анхаарал хан­дуулж, бүтээгдэхүүний чанарыг сайж­руулах чиглэлээр манай хэл­тэс болоод агентлагийн зүгээс хэ­рэг­лэгчид, холбогдох байгуул­лагын төлөөлөлтэй хамтран ажиллах зорилт тавьж байна.

-Одоогоор газрын тосны бүтээгдэхүүний чанарт хэрхэн хяналт тавьж байгаа вэ. Энэ талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?

-Хуучин Газрын тосны газар гэж байхад Чанарын хяналтын лаборатори баригдсан шүү дээ. Тэнд хилээр орж буй газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчдийн санал гомдлыг барагдуулах зорилгоор чанарын үнэлгээ хийж, баталгаажуулах ажил хийгддэг.

Мөн шаардлагатай тохиолдолд лабораторийн цүнхэн багажийг ашиглан  газар дээр нь очиж, хэрэглэгчдийн санал гомдлыг барагдуулан ажилладаг юм. Үндэсний хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний чанарыг хэмждэг нэг л лаборатори байдаг. Лаборатори маань хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

-БНСУ-аас тоног төхөөрөмж нийлүүлэх талаар та дурьдсан. Хэзээ орж ирэх вэ?

-Ирэх арванхоёрдугаар сард тоног төхөөрөмжийг манайд нийлүүлнэ. Ерөнхийдөө гурван төрлийн тоног төхөөрөмж ирэх юм. Газрын тосны бүтээгдэхүүний чанар стандартад нийцэж буй эсэхийг тогтоох төхөөрөмжөөс гадна дизель түлшний өвөл, зуны хэмжээнд нийцэж буйг, мөн  өөр компаниас нийлүүлж буй бусад бүтээгдэхүүний чанарыг хэмжих хүчих чадалтай тоног төхөөрөмжүүд ирнэ.  Ингэснээр бүтээгдэхүүний чанарын асуудалд томоохон дэвшил гарна гэж харж байна.  
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани
Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон
"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
ХУРААХ
Орон нутгийн замыг камержуулаач
NBA Meme Team - Top 5

АМГТГ БНСУ-ын талтай туршлага солилцлоо

Даваахүү 2016-11-18
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
АМГТГ  БНСУ-ын талтай туршлага солилцлоо

Ашигт малтмал, газрын тосны газар БНСУ-ын “К Petro” газрын тосны газартай хамтран “Газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналт” сэдэвт туршлага солилцох хэлэлцүүлгийг өчигдөр Үндэсний хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БОАЖЯ, ЗТХЯ, УУХҮЯ, ГЕГ, МХЕГ, Стандартчилал хэмжилзүйн газар, ОБЕГ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын төлөөллүүд оролцлоо.  Түүнчлэн, БНСУ-ын талаас К Петро газрын тосны газрын орлогч дарга, төлөвлөлт хяналт шалгалт хариуцсан дарга нарын эрхэм хүндтэй хүмүүс ирж оролцсон юм. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд зөвхөн энэ оны эхний 10 сарын байдлаар л гэхэд 965 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортолсон байна.

Нийслэлийн агаарын бо­хирд­лын 10 хувийг авто­ма­шинаас ял­гаруулж буй хорт утаа эзэлж буйг мэргэжлийн байгууллагаас тогтоосон байдаг. Тэгвэл АМГТГ агаарын бохирдлыг багасгах, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хот болон томоохон хотуудад ирэх оны аравдугаар сараас эхлэн евро-4 стандартаас дээш чанарын шаардлага хангасан шатахуун хэрэглэх зорилт тавин ажиллаж буй аж.

Улмаар энэ хүрээнд хууль эрхзүйн орч­ныг боловсронгуй болгох, ша­та­хууны стандартуудыг шинэч­лэн батлуулах, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, лабораторийн тоног төхөөрөм­жийн хүчин чадал, үйл ажиллагааг нэмэгдүүлэх, боловсон хүчнээ чадваржуулах чиглэлээр БНСУ-ын К Петро газрын тосны газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар ярилцаж байгаа юм байна. Хэлэлцүүлгийн үеэр тус үйл ажиллагааг зохион байгуулж буй АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн  дарга Б.Бямбацогтоос цөөн асуулт асуулаа.

Б.Бямбацогт: Мэргэжилтэн солилцох, тоног төхөөрөмж нийлүүлэх талаар ярьж тохирлоо

-“Газрын тосны бүтээг­дэ­хүү­ний чанарын хяналт” сэ­дэвт хэлэлцүүлгийг зохион бай­гуулж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Газрын тосны чанарын хяналттай холбоотойгоор К Петро буюу БНСУ-ын Газрын тосны газрын орлогч дарга, төлөвлөлт хяналт шалгалт хариуцсан дарга  нарын хүмүүс манайд улсад хүрэлцэн ирж, “Газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналт” сэдэвт туршлага солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ удаагийн туршлага солилцох хэлэлцүүлэг анх удаагаа мэргэжлийн болоод ТББ-ууд, ассоциаци, мэргэжлийн холбоодын төлөөлөл гэх мэт  салбарын бүхий л төлөөллийг оролцуулж байгаа гэдгээрээ өндөр ач холбогдолтой болж байна.  К Петро газрын тосны газартай манай АМГТГ-ын зүгээс хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлыг маргааш /өнөөдөр/ хэлэлцэнэ. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг  сайжруулах чиглэлээр К Петрогийн зүгээс манайд туслах, харилцан мэргэжилтнээ солилцох, лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх талаар ч гэсэн  хэлэлцүүлгийн үеэр ярьж тохирлоо.

-Газрын тосны бүтээг­дэ­хүү­ний чанарын хяналтыг сайж­руулснаар ямар ач холбогдолтой вэ?

-Манай улсын тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналт юм.  Манайх дотоодын хэрэгцээгээ 100 хувь импортын бүтээгдэхүүнээр хангадаг.  90 орчим хувийг нь ОХУ-аас, үлдсэн 10 хувийг нь БНХАУ, БНСУ-аас импортолж байгаа. Харин импортын энэ мэт газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг  сайжруулс­наар  стратегийн өндөр ач хол­бог­дол­той чухал алхам болох юм. Тиймээс үүнд  анхаарал хан­дуулж, бүтээгдэхүүний чанарыг сайж­руулах чиглэлээр манай хэл­тэс болоод агентлагийн зүгээс хэ­рэг­лэгчид, холбогдох байгуул­лагын төлөөлөлтэй хамтран ажиллах зорилт тавьж байна.

-Одоогоор газрын тосны бүтээгдэхүүний чанарт хэрхэн хяналт тавьж байгаа вэ. Энэ талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?

-Хуучин Газрын тосны газар гэж байхад Чанарын хяналтын лаборатори баригдсан шүү дээ. Тэнд хилээр орж буй газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчдийн санал гомдлыг барагдуулах зорилгоор чанарын үнэлгээ хийж, баталгаажуулах ажил хийгддэг.

Мөн шаардлагатай тохиолдолд лабораторийн цүнхэн багажийг ашиглан  газар дээр нь очиж, хэрэглэгчдийн санал гомдлыг барагдуулан ажилладаг юм. Үндэсний хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний чанарыг хэмждэг нэг л лаборатори байдаг. Лаборатори маань хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

-БНСУ-аас тоног төхөөрөмж нийлүүлэх талаар та дурьдсан. Хэзээ орж ирэх вэ?

-Ирэх арванхоёрдугаар сард тоног төхөөрөмжийг манайд нийлүүлнэ. Ерөнхийдөө гурван төрлийн тоног төхөөрөмж ирэх юм. Газрын тосны бүтээгдэхүүний чанар стандартад нийцэж буй эсэхийг тогтоох төхөөрөмжөөс гадна дизель түлшний өвөл, зуны хэмжээнд нийцэж буйг, мөн  өөр компаниас нийлүүлж буй бусад бүтээгдэхүүний чанарыг хэмжих хүчих чадалтай тоног төхөөрөмжүүд ирнэ.  Ингэснээр бүтээгдэхүүний чанарын асуудалд томоохон дэвшил гарна гэж харж байна.  
 
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани
Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон
"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

5 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

5 цагийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

5 цагийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

5 цагийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

5 цагийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

5 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-22 өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах